Yahoo messenger on linux

Одоогоор linux дээр yahoo messenger одоохондоо ажилладаггүй. pidgin сайн ч одоогоор дуу болон камер байхгүй байгаа.
Харин gYachi гэж байдаг ба gYachi камертай, voice chat хийж болдог ч дуудлага хийж ярьж болдоггүй.
Харин дуудлага хийж ярихыг хүсвэл Ekiga (үбүнтү суулгахад хамт суудаг) ашиглан ярьж болдог.

Тохируулах

  1. www.ekiga.net рүү орж бүртгүүлээд шинэ SIP бүртгэлтэй болох хэрэгтэй. Ингэхдээ yahoo ID-тайгаа адил ID сонговол зүгээр. Жишээ нь: almas_mng миний яхүү ID бас ekiga ID бас almas_mng
  2. Applications->Internet->Ekiga Softphone нээнэ.
  3. ekiga суулгацын хөтөч ekiga.net account хэсэгт шинэ бүртгэлээрээ нэвтрэнэ. Гэхдээ өөр sip бүртгэл байдаг бол түүнийгээ ашигласан ч болно. Ингээд Ekiga Call Out Account хэсэгт don't want sign... гэсний урд талыг чагтлаад үргэлжлүүлнэ.

yahoo messenger рүү залгах

Одоо та yahoo messenger рүү дуудлага хийж болно. Энэ маш амархан. Ekiga утасны дугаар бичих хэсэгт:

sip: naiziinid_at_yahoo.com@yahoo.gtalk2voip.com эсвэл
sip: naiziinid%yahoo.com@yahoo.gtalk2voip.com гэсэн байдлаар naiziinid гэдгийн оронд voice холбоо барих хүнийхээ yahoo id-г бичнэ.

Жишээ нь:

almas_mng_at_yahoo.com@yahoo.gtalk2voip.com эсвэл almas_mng%yahoo.com@yahoo.gtalk2voip.com г.м

Таныг залгах үед нөгөө хүнд тань gtalk2voipXXX@yahoo.com (XXX оронд 3 оронтой тоо байна) гэсэн найзын хүсэлт очно. Жишээ нь: gtalk2voip005@yahoo.com

Үүнийг найз тань зөвшөөрөх хэрэгтэй ба мөн өөрийн найзын листдээ хавсаргаж болно. Ингээд та yahoo messenger-тэй шууд ярих боломжтой.

Бусад нэмэлт мэдээлэл

  • Энэ заавар нь өөр бусад sip -д суурьласан softphone програмууд дээр ч ажиллана.
  • Үнэгүй
  • Мөн pidgin хэрэглэдэг хүмүүст нэгэн хэрэгтэй зүйл бол yahoo messenger-тэй адил эмоциудыг хэрэглэх юм. Энд дараад pidgin-д зориулсан яхүү эмоциудыг татаад аваарай. Тэгээд pidgin-ээ нээгээд Tools->Preferences->Smiley Theme рүү ороод +Add... дараад дээрх татаж авсан фаилаа сонгоно. Ингээд жагсаалтанд яхоо эмоциуд нэмэгдэх бөгөөд түүнийг сонгоод OK close.
  • Мөн pidgin дээрээс Yahoo messenger рүү buzz илгээхдээ /buzz гэж бичихэд л болно.

Холбогдох хаяг

Энд дарж Dusal самбарын холбогдох сэдэв рүү орж асуух буюу илүү мэдээлэл авч болно.
gYachi: татах

2009-2-12,02:45 | Ангилал: Linux
Илгээх | 3804 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (2) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

оруулах
 
хэхэ үбүнтүүгийнхээ pudgin-руу орох болгонд л нэг юм харагдаад байдаг байсан. нэг үзнэ дээ гээл үзэж чадахгүй мартчихдаг байсан чин ийм юм байсан юм би вий. ийм ч юм байгаа байх гэж бодож байсан яг мөн байна шүүtongue

баярлаа /маш том/ алмасаа.

нээрээ л диогений хэлдгээр бид нүдэн доорхоо харахгүй байж алсыг ширтэх нь яанаа big grin
WOHLOV хэзээ бичсэн: 00:11, 2009-2-13 | |
Баярлав.
Сайн.
Э. Баярсайхан (зочин) хэзээ бичсэн: 11:21, 2009-2-12 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant