Windows XP суулгац USB диск бэлдэх, суулгах

Installing Microsoft Windows XP from usb device (usb-stick, usb-hdd, SD card)

1-р арга XP Install

  1. Мэдээж хангалттай зай бүхий USB диск, эсвэл SD карт байх хэрэгтэй.
    Тэгээд танд дараах USB-диск/SD карт зэрэг рүү Windows install-г хуулж бүүт болгодог хэрэгсэл хэрэгтэй - usb_multiboot_10.zip
  2. Татаж аваад ямар нэгэн хавтас руу задлана. ХАРИН ХУУЛАХ ХАВТАСНЫ ЗАМ ТАНЬ ЭНГИЙН БӨГӨӨД ДУНДАА ЗАЙ (SPACE) АВААГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ! (жишээ нь: c:usb_multiboot_10)
  3. USB дискээ (SD карт) залгана.
    1. USB ДИСК ДЭЭРХ БҮХ МЭДЭЭЛЭЛ ТАНЬ УСТАХ БОЛНО! USB_MultiBoot_10.cmd файлыг ажиллуулахаасаа өмнө бүх мэдээллээ хуулж аваарай!
  4. USB_MultiBoot_10.cmd файлыг ажиллуулаад доорх байдлаар дагаж хийнэ.
  5. Форматлах хэсэг нээгдэхэд. NTFS for >=4Gb usb flash and FAT16 for other сонголтыг сонгоод, Start format, дууссаны дараа хааж DOS үйлдлийг үргэлжлүүлнэ.
    1. diamondsw: “HP format” сонголтоор явуулахад тохиромжтой. Энэ нь FAT32 дээр ямар нэгэн асуудалгүй ажиллаж байна. (Би 4GB USB диск ашигласан). FAT32 нь NTFS системийг бодвол илүү олон системүүд унших чадвартай байдаг.
    2. ЖИЧ: Хэрвээ та Vista дээр үүнийг хийж байгаа бол PeToUSB.exe файлыг adminstrator эрхээр ажиллуулах хэрэгтэй. (PeToUSB.exe файл дээр баруун товчийг дарж > Properties > Compatibility > “Run this program as an administrator” чагтлана.)
  6. Сонголт 1 болон 2-г сонгоно. Сонголт 0 -г зөвхөн та USB диск эсвэл SD карт биш USB HDD буюу USB хатуу диск ашиглах үед л сонгоно.
  7. Хэрвээ өөрөө та ойлгоогүй бол бусад тохиргоогоор оролдох шаардлагагүй.
  8. Бусад тохиргоог сонгож дуусаад 3 сонголтыг сонгоно. Энэ нь USB дискийг бүүт болгох image буюу тусгал файлыг бэлдэнэ.
  9. Асуултад бүгдэд нь Yes гэж хариулах хэрэгтэй.
  10. Ингээд хуулж дууссаны дараа USB дискээ салган суулгах компьютер руугаа залгаад XP үйлдлийн системээ суулгана.
  11. BIOS CMOS тохиргоон дээрээ First boot device буюу хамгийн эхэнд бүүт унших төхөөрөмжийг USB төхөөрөмж дээр тохируулах хэрэгтэй. Жишээг энд дарж хараарай. Харин CD-ROM биш USB сонгохоо мартав аа winking
  12. Эхлээд Text installation сонгоно харин 2 дахь удаа асах үед GUI INSTALLATION сонгоно! - ( Эхлээд бүүт уншихад текст горимоор сонгож суулгацыг хөтчийн дагуу явуулаад харин нэг удаа restart хийгээд асах үед болон дараа дахин асах бүрт Windows XP суугаад асах хүртэл GUI Installation сонголтоор сонгоно.Энэ нь суулгацын явцад асаж унтрах бүрт давтагдах болно. Ингээд дуусаад Windows ассан хойно USB дискээ (SD карт) сугалж авна.
    1. Хэрвээ та hal.dll not found гэсэн алдаа хүлээж авбал дээрхийг дахин сайн уншина уу!
    2. Хэрэв та 'ntldr is missing' гэсэн алдааг text installation суулгацын дараа авбал 'text installation' үед шинээр үүсгэсэн болоод бусад партишионы мэдээллийг boot.ini файлаас устгах хэрэгтэй.

АНХААР! WINDOWS XP БҮРЭН АСАХ ХҮРТЭЛ USB DISK-ИЙГ САЛГАХГҮЙ!

2-р арга nLite ашиглан засварласан XP суулгах

  1. Daemon Tools Lite хийсвэр CD-ий програм суулгана [http://www.daemon-tools.cc/dtcc/download.php?mode=Download&id=34] (үнэгүй програм) суулгасны дараа компьютераа унтрааж асаах буюу дахин ачааллах хэрэгтэй. Мөн та өөр хийсвэр CD/DVD програмууд Alcohol, Nero гэх мэтийг ашигласан ч болно.
  2. Бэлдсэн nLite image файлаа хийсвэр дискийн програмаа ашиглан моунт хийнэ. (Баруун доод булан дахь цагны дэргэд байгаа Daemon tools-н улаан дүрс дээр баруун товчийг дарж Mount сонгоод nLite-аар засварласан CD тусгал файлаа сонгоно.)
  3. 1-р арга дахь 1-5 үйлдлийг дагаж хийнэ. Тэгээд:
  4. 1 дэх цэсэнд: (XP суулгацынхаа байрлалыг сонгож өгнө) nLite тусгалаар үүсгэсэн хийсвэр CD-ээ сонгоно. Таны төхөөрөмжийн үсэг нь ямар ч байж болно.
  5. Энэ нь nLite ашиглан засварласан хувилбарыг автоматаар таньж бүх тохиргоог хийнэ.
  6. 3 дарах: Make multiboot USB-Drive …
  7. Yes гэж бүх асуултанд хариулснаар хуулж эхэлнэ..
  8. Ингээд хуулж дууссаны дараа USB дискээ салган суулгах компьютер руугаа залгаад XP үйлдлийн системээ суулгана.
  9. BIOS CMOS тохиргоон дээрээ First boot device буюу хамгийн эхэнд бүүт унших төхөөрөмжийг USB төхөөрөмж дээр тохируулах хэрэгтэй. Жишээг энд дарж хараарай. Харин CD-ROM биш USB сонгохоо мартав аа winking
  10. Эхлээд Text installation сонгоно харин 2 дахь удаа асах үед GUI INSTALLATION сонгоно! - ( Эхлээд бүүт уншихад текст горимоор сонгож суулгацыг хөтчийн дагуу явуулаад харин нэг удаа restart хийгээд асах үед болон дараа дахин асах бүрт Windows XP суугаад асах хүртэл GUI Installation сонголтоор сонгоно.Энэ нь суулгацын явцад асаж унтрах бүрт давтагдах болно. Ингээд дуусаад Windows ассан хойно USB дискээ (SD карт) сугалж авна.
  • Хэрвээ та hal.dll not found гэсэн алдаа хүлээж авбал дээрхийг дахин сайн уншина уу!
  • Хэрэв та 'ntldr is missing' гэсэн алдааг text installation суулгацын дараа авбал 'text installation' үед шинээр үүсгэсэн болоод бусад партишионы мэдээллийг boot.ini файлаас устгах хэрэгтэй.


АНХААР! WINDOWS XP БҮРЭН АСАХ ХҮРТЭЛ USB DISK-ИЙГ САЛГАХГҮЙ!

Зарим нэгэн элбэг тохиолддог асуудлууд

Хэрвээ та hal.dll not found гэсэн алдааны мэдэгдэл хүлээж авбал, USB-төхөөрөмжөөсөө дахин бүүт уншуулж эхлээд “Gui-Installation” сонголтыг сонгоорой. (Хэрэв энэ болохгүй бол 4 сонголтоор ороод дараагийн цонхонд “Windows XP from HD” сонголтоор ороорой.) Windows суулгалт дуусах хүртэл хөтчийн дагуу үйлдээрэй. Энэ алдааны мэдээлэл нь суулгалт дууссаны дараа давтагдаж байвал hal.dll байхгүйгээс үүссэн алдаа биш бөгөөд - boot.ini файлд худлаа тохиргоо үүссэнтэй холбоотой. Үүнийг амархан засч болно:

  1. boot.ini файлыг хайж олно (Ихэвчлэн C: дээр байдаг)
  2. boot.ini файлыг нээнэ
  3. “Windows-USB-Boot” гэсэн үгийг агуулсан мөрийг устгана. Ихэвчлэн хамгийн сүүлийн мөр байдаг.
  4. Хадгалаад & Хаана
Ингээд ямар нэгэн USB дискгүйгээр Windows ачааллаж эхлэх болно.
 
Эх сурвалж болон нэмэлт мэдээлэл:
Installing Microsoft Windows XP from usb device (usb-stick, usb-hdd, SD card) simpler method

Холбогдох мэдээлэл:
Windows XP суулгах
SATA диск таньдаг XP boot CD бэлдэх нь

2009-6-8,12:16 | Ангилал: Windows
Илгээх | 20607 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (47) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
миа
Зочин хэзээ бичсэн: 12:23, 2015-2-14 | |
fuck hacler
Зочин хэзээ бичсэн: 12:22, 2015-2-14 | |
gdfgdfgdfg
Зочин хэзээ бичсэн: 12:21, 2015-2-14 | |
Болно.

Алмас хэзээ бичсэн: 18:04, 2014-11-1 | |
Flash
Flash ni deeree beldets hgd komoo format hiicheed butsaagaad flashaa tseverlej boldimu?
LLIyypra хэзээ бичсэн: 17:51, 2014-11-1 | |
hane not fat 32 gj yugjan be
Зочин хэзээ бичсэн: 20:15, 2013-6-20 | |
bi derh uildliig bugdiin hiilee tged yes2 gd songood teged install xp from usb gd garj irjiin yaahuu
Зочин хэзээ бичсэн: 17:39, 2013-6-20 | |
За байз санахгүй байна 2-3 удаа байх аа. Бүтэн суугаад XP суугаад дуусах хүртэл. Тэгээд болохгүй байвал GUI-ээр асаагаад boot.ini засварлах хэрэгтэй. Тэр хамгийн доор байгаа заавар нь...
Алмас хэзээ бичсэн: 01:03, 2012-12-26 | |
heden udaa dawtaj gui hiih yum
??
timo хэзээ бичсэн: 03:10, 2012-12-9 | |
www.techtipsgeek.com/install-windows-xp-from-usb-flash-drive-part-ii/1286/


enmd yag eniig ziragtai n bna.. angliar gehdee orluulaad oilgochij boloh bizee


gesnees yag bolood formatalj ehleheer l setup format hiij chadkui bna cd chen asuudaltai bh geed bhiim.. hed heden cd solij uzlee..


getel barag uchriin olchih shig bolloo ter balai hal.dll not found gedeg chen umnuh idvehitei partionaa ustgaaguigees boldiin bna..
dao (зочин) хэзээ бичсэн: 18:11, 2011-12-17 | |
uznee xu netbook formatlax gesen zuuvriin dvdromgui bsiin bayarlalaa
Зочин хэзээ бичсэн: 10:15, 2011-12-11 | |
Hi
энэ 1р аргаар хийж үзлээ болж байна. Даанч асах болгондоо үйлдлийн системын сонголт гарж ирээд, Windows XP бас USB REPAIR to not start windows xp ч гэнүү ийм сонголтууд л гарж ирдэг болчлоо. Энийг яаж засах уу?
Зочин хэзээ бичсэн: 23:41, 2011-12-7 | |
хэдэн GB-н флаш бх ёстой вэ, 1 ГБ болох уу
зочин (зочин) хэзээ бичсэн: 00:55, 2011-4-22 | |
Бүгдийг нь дурайж хийсэн чинь яг бүүт авах гэхээр ком сигнал өгөөд таг болчих юм.
Miigaa (зочин) хэзээ бичсэн: 12:38, 2011-4-12 | |
USB флаш чинь FAT32 эсвэл NTFS дисний хүснэгттэй байх ёстой. Хэрэв FAT16 эсвэл өөр partition table-тэй бол тийм алдаа гарна. Partition-тай ажилладаг програмаар өөрчилж байгаад үз дээ.
Алмас хэзээ бичсэн: 20:01, 2011-1-30 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant