Алмас

Шалдан явж байхад тань хэдэн цоорхой өмд байж л дээ. Тэгэхээр нь цоорхой юм чинь гээд өмсөлгүй огт өмдгүй шалдан явах нь зөв үү?

Тэгвэл хуулиуд нь цоорхой тэгш эрхтэй бүгдэд үйлчилдэггүй гээд бүх хуулийг дагахгүй, ёс суртахууны жирийн хэм хэмжээг нийтээрээ зөрчин, зөрчигсдийг гааруулж дэмжих нь зөв үү?

Хулгай хийчихээд тэрийгээ зарах гээд явж байгаа хүний юмыг хэдий өөртөө ашигтай байсан ч өө энийг аваарай гээд сурталчлах нь зөв үү? Худалдаж аваад байх нь зөв үү?

Монголын маань олон веб сайтуудын нэр хүндэд хүрдэг арга замууд нь ВАРЕЗ буюу хууль бус хулгайн програм хангамж, кино, дууг үнэ төлбөргүй тараах, хулгайлан хямд үнээр тарааж хэрэглэгчдийг татах явдал байдаг. Үүнийг бүүр гар утасны том операторууд гээд том компаниуд нь хүртэл "хөхүүлэн дэмжиж" тэдгээр сайтууд дээр сурталчилгаагаа байршуулдаг. Үүнд нь хяналт тавьдаг цэрэг, цагдаа ч огт байдаггүй. Гадаадын нэр хүндтэй ямар ч том компани хэзээ ч ийм хууль бус зүйлийг дэмжсэн үйлдэл хийдэггүй. Хэрэв ийм зүйл хийвэл ёс суртахууны хамгийн дорой гэдгийг илэрхийлдэг, тэр компанийн нэр хүндийг хамгийн дорд гэж харагдуулах зүйл болно. Тэдний өөрсдийнх нь бүтээгдэхүүнийг хэн нэгэн нь ингээд хулгайгаар тараагаад, ашиглаад байвал юу болох вэ гэдгийг бодож үзэхгүй байна гэдэг бол үнэхээр мулгуу хэрэг болох юм.

Хэрэглэж байгаа хүмүүс нь ч тэдгээр програм хангамж кино бүгд үнэтэй, ингээд үнэгүй хэрэглэж байгаа нь хулгай хийж байгаа хэрэг гэдгээ ойлгодоггүй. Зүгээр л компьютер ланд дээр очоод CD бичүүлэхэд төлж байгаа мөнгө, зах дээрээс авсан киноны CD-нд төлсөн мөнгө л үнэ нь гэж ойлгодог. Гэтэл тийм биш юм аа. Түүнийг бүтээсэн хүмүүсийн оюуны өмчийг тэдгээр хүмүүс хулгайлаад, танд хямдхаан зараад байгаа хэрэг.

Гэхдээ л хүмүүс ойлгохгүй байна гээд хууль үйлчлэхгүй байж болохгүй шүү дээ. Хуулийн дагуу байх огт боломжгүй бол нэг хэрэг. Гэтэл хуулийг зөрчихгүй байх боломж, мянга мянган үнэгүй програм хангамжууд, үнэгүй кинонууд цаагуур чинь дүүрэн л байна. Уйдаад кино үзмээр байвал www.youtube.com руу ороод кино үз л дээ. Өөрсдөө камераа авч найзуудаараа гараад кино хийгээд бусаддаа үнэгүй үзүүлье л дээ. Харин бид хулгайч биш байцгаая.

Би ч гэсэн өөрөө хууль бус зүйлс хэрэглэдэг, сурталчилдаг байсан, түүнийгээ өмөөрдөг байсан. Гэхдээ энэ бүхнээс салахад ганцхан алхам л хэрэгтэй байдаг.

Америк, Япон хүний юмыг хулгайлахаар хулгай биш юм байлгүй дээ гээд хараад сууж байхад Монголчуудаасаа ч бас ичих нүүргүйгээр хулгай хийнэ. Шинэ кино, шинэ програм гармагц хулгайн хуулбарууд зүв зүгээр, ямар ч хяналтгүй өөрийн юм аа зарж байгаа мэт зарагдаж, татаад ав май хэмээн "шилийн сайн эрс" болцгооно.
За хулгай хийдэг нь хийдэг л юм байж, гэтэл тэрийг нь бүүр хөхүүлэн дэмжээд, сурталчлаад, найздаа холбоосыг нь илгээгээд байж болох уу?

"Хэрэглэгчдийн нийтэлсэн мэдээлэлд бид хариуцлага хүлээхгүй" гэж бичсэн элдэв веб сайтууд хууль зөрчсөөр л байна. Үнэхээр хяналт тавиад тэр сайтаа ажиллуулж чадахгүй юм бол ажиллуулах ёсгүй юм шүү дээ! Хуулиараа бол хянаад ажиллуулах үүрэгтэй. Тэгж л их хянаж чадахгүй их хэрэглэгчтэй болчихоод байгаа бол нэг хүн аваад цалин өгөөд ажиллуул л даа. Хэдхэн цагийн дотор л хяначихна шүү дээ. Үнэн хэрэгтээ хүсэхгүй л байгаа хэрэг. Дурын мэдээний сайт руу ороод сэтгэгдлүүдийг нь уншихад л замбараагаа алдсан байдаг.
Мэдээлэл түгээж байгаа, юм хийж байгаа нь үнэхээр сайн хэрэг. Гэхдээ энэ байдал арай хэтэрхий удаж байна. Одоо энэ бүхнийг өөрчлөх цаг иржээ веб мастеруудаа!

Манайх blogmn.net сайтынхаа нүүр хуудсанд бусад индэр болсон блог, иргэний сэтгүүл зүйг дэмжигч веб сайтууд болон зарим сайтуудын холбоосыг сайн дураараа байрлуулдаг. Гэхдээ тэдний агуулгыг хараад тавих, хасах зэрэг арга хэмжээ авдаг. Одоо monkey.mn сайт байгаа. Харин энэ байдлаараа хууль зөрчөөд байвал бид хасах болно. Урьд нь бас blog.banjig.net хэт замбараагүй болж ирсэн тэр үед бид хассан. Харин өнөөдөр ороод харахад арай дээр болжээ. Гэхдээ л хууль бус кино зэрэг нь байсаар л байна.

Саяхан www.monkey.mn гээд сайт шинээр нээгдсэн. Их аятайхан, зөв шийдэлтэй, өнгө дизайн нь ч хүртэл их таалагдсан маш гоё сайт. Манайх ч нүүр хуудсандаа холбоосыг нь байрлуулсан байгаа. Харин тэд бас л сүүлийн хэдэн өдөр нүүр хуудсан дээр нь бас л нөгөө "хулгайч" нарыг "сурталчилсан" байх юм. Энэ тал дээрээ анхаараасай гэж сануулангаа бас энэ сайтыг рекламдчихъя ирмэх Удахгүй арга хэмжээ авах байх гэж найдаж байна. Өөрсдийн нэр хүндээ бодсон ч тэр иймэрхүү зүйлсээс одоо бид татгалзах, өөрсдөө хийх, бусдын эрхийг зөрчилгүй өөрөө эрхээ эдлэх, бусдын эрхийг бүдүүлгээр зөрчигчдийг хориглохгүй юм аа гэхэд дэмжихгүй байх цаг нь иржээ.

Мөн бид зарим нэг хууль зөрчсөн веб сайтуудын холбоосыг шууд автоматаар өөрийн сайтад оруулахгүйгээр бичлэг сэтгэгдлүүдэд хориг хийдэг, үүнээс болж олон ч хэрэглэгчээ алдаж, их ч шүүмжлэлд өртөж байсан.

Гэхдээ бид хууль зөрчихгүйг хичээж, зөрчигсдийг дэмжихгүй байхыг хичээсээр ирсэн, цаашид ч хичээх болно. Үүнийгээ сайтынхаа үйлчилгээний нөхцлөөр зохицуулаад явах бүрэн боломжтой байдаг.

Бусдын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндлэхийг биднээс шаарддаг. Гэвч тэдгээр "Эрх чөлөөг хамгаалагч" хүмүүс маань "Хүний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг" гэдгийг мартаж тэдгээр өөрийнхөө эрхийг эдлэх гэсэн хоорондоо зөрчилдөөнтэй мянга мянган өөр үзэл бодолтой хүмүүсийн хоорондын нийгмийн харилцааг зохицуулах гэж энэ "ХУУЛЬ" гэгдэх зүйл байгаад байгааг мартаад байгаа бололтой юм.

Нэг нөхөр интернет дээр "Би хүний мах идмээр байна. Надад махаа идүүлэх хүн байна уу?" гээд зарлачихсан чинь нэг нөхөр очоод "Миний махыг ид" гээд алуулаад махаа идүүлсэн хэрэг хүртэл гарч байсан байх юм. Нэг талаас эдгээр хүмүүс хоорондоо зөвшилцөөд хийсэн учир хэн нэгний эрхийг зөрчөөгүй, энэ бол "хүний эрх" байж болох л юм. Гэтэл нөгөө талаас нь харвал хүмүүс зөвшилцөөд махаа идэлцээд эхэлбэл юу болох вэ? Тийм аймшигтай нийгэмд амьдрахыг хүсэхгүй, бусад илүү олон хүмүүсийн эрх зөрчигдөх биш үү?. Тийм болохоор л эдгээрийг зохицуулах хууль хэрэгтэй гээд хүмүүс "хууль" гэгч зүйлийг, "төр засаг", "шүүх", "цагдаа" гэгч зүйлсийг бий болгосон гэж ойлгодог.

Энэ бичлэгээрээ хүмүүсийг хууль биелүүлэхийг шаардсангүй, харин хүсэж байна. Зүгээр л өөрийнхөө эрхийг эдлэн энд бичиж байгааг минь ойлгоорой. Мэдээж би таныг ойлгоод, иймэрхүү зүйлтэй тэмцээсэй, дамжуулаасай, өөр хүмүүст яриасай, хүүхдэдээ эдгээрийг ойлгуулж хүмүүжүүлээсэй хүн л юм бол "Хүн" шиг л байгаасай л гэж хүсэх байна.
Ядаж замын хөдөлгөөний дүрмээс эхлээд жижиг дүрэм, хууль бус програм хангамж, хулгайн кино татаж үзэхээс аль болох татгалзахаас л бид хууль дүрмийг баримтлах маань эхэлнэ. Ядаж зөрчлөө гэхэд бусад зөрчигсдийг дэмжихгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Би өөрөө зөрчиж байж яаж хүнд хэлэх вэ гэдэг ч бас буруу юм. Миний алдааг бүү давт гэж хэлэх ёстой шүү дээ. За тэгээд яаж ч яарч байсан хэдхэн секунд ногоон гэрэл хүлээж сурцгаая.
Та өөрийгөө "хулгайч", "бүдүүлэг" гэж нэрлүүлэхийг хүсэхгүй байгаа биз дээ? Соёлтой, ухаалаг иргэдтэй хөгжиж буй аль ч нийгэмд хууль ямар ч байсан иргэд нь дагаж мөрддөг. Тийм болохоор ч бидний очихыг хүсээд байдаг тэр нийгмүүдийн хөгжил, нийгэм орчин нь элдэв гажиг зүйл, айдас хүйдэс багатай тийм байдаг. Ямар ч байсан хичээцгээе.

За тэгээд жаахан урт бичлэгээр залхаасанд хүлцэл өчье. Танд бага ч болсон зүйл бодогдуулсан байгаасай гэж хүсэж байна. Энэ хүртэл уншсанд баярлалаа баярлах Бас цааш хуулж хүмүүст уншуулах тараахад чөлөөтэй. Дураараа хүссэнээрээ ашиглаж болно. Танд зохиогчийн эрхийг нь шилжүүллээ ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

@booble
Монголчуудад гай болно гэж ойлгож болохгүй л дээ. Харин ч урьдчилан сэргийлэх үүднээс энэ бүхнийг сурталчилж, хүмүүст таниулахыг хичээдэг юм л даа. Би ч өөрөө бас Windows хэрэглэдэг, дан ганц Linux гээд байдаггүй л дээ. Хамгийн гол нь хуулийн дагуу хэрэглэхгүй энэ байдал удаан үргэлжлэхгүй нь тодорхой. Магадгүй Хятадын ч юм уу Энэтхэгийн нэг компани Microsoft, Adobe зэрэг компанийн албан ёсны хянах эрхийг аваад Монголд ороод ирлээ гэж бодъё, тэгвэл манай төрийн байгууллагууд, сургуулиуд, компаниудад хууль бусаар хэрэглэж байгаа олон мянган програм софтуудыг хааж, олон улсын зохиогчийн эрхийг хамгаалах хуулийн дагуу арга хэмжээнүүдийг авч эхлэх болно. Тэр үед огт үнэгүй ашиглах боломжтой зүйлс байхад түүнийг мэдэхгүй байсан хүмүүс цочролд орж, их хэмжээний мөнгө Монголын төсөв, дотоодын нийт валютаас гадагш шууд урсана. Төрийн байгууллагын компьютер нийт 30000 байдаг гэж нэг удаа сонсож байсан юм байна. Үүний хэдэн % нь хууль бус үйлдлийн систем, програмууд ашиглаж байгаа гээд тооцоод үзвэл багагүй мөнгө гадагш урсана. Уг нь тэр мөнгө Монголдоо үлдээд, Монголын эдийн засагт нэмэр болоод эргэлдэж байвал их олон хүнд тустай юм л даа.
Бас түүнийгээ дагаад хууль хэрэгжээд эхэлбэл Монголд програмчлал, кино урлаг гээд олон зүйл цаашаа хөгжих болно. Одоо нэг хэсэг хүн хөрөнгө зараад кино хийдэг, бусад нь зүгээр л хулгайлаад, захын нөхөр хууль бусаар сиди, киног үзчихдэг, энэ нь нэг талаар хэрэглэгчдэд ашигтай мэт харагдах боловч үнэндээ Монголд өөрийнх нь програмчлал, үйлдвэрлэл, кино, урлаг аль нь хөгжихгүй хаалт болж байгаа хэрэг л дээ. Хэн ч орлогогүй юм хийгээд яваад байхгүй нь тодорхой биз дээ?
За тэгээд ингээд яриад байвал их л юм яримаар байна. Хулгайч сэтгэхүйгээсээ салж байж л хөгжинө, бас амьдрал дээшилнэ. Хулгайлаад л гайгүй сайхан амьдраад байна гэж бодвол худлаа л болов уу. Хулгай хар мөртэй гэж Монголчууд маань эртнээс ярьдаг байсан. Хулгайч хүн өөдлөөд сайхан амьдарсан нь ч ховорхон л байдаг байх.
Эцэст нь хэлэхэд гадны компанийн төлөө гэж бодохоосоо арай өөр зүйлд санаа зовж явдаг даа...
Алмас хэзээ бичсэн: 2010-05-11 19:21 | |
booble
За бүтэхгүй дээ, тэгж монголчууддаа гай болоод юүхэв. Линуксаар өвчилчихсөн хүн нэг ширхэг энэ сайтад байна аа. Линукс тийм мундаг юм бол тэр хөгжилтэй орнууд нь яагаад өдийг болтол хэрэглэхгүй мөнгөө үрээд бас удаан ажиллагаатай вирусэнд өртөмтгий, засвар хийц муутай юманд дурлаад байдгийн ойлгохгүй юм байна. Адилхан амьдралтай, амьдрах гэж ядаж явжийж. Битгий ингэж хоёрын хооронд юман дээр бөгс ухаж хамт яваа монголчуудыгаа хулгайчаар нь дуудаж байл даа. Тэд чинь бүгдээрээ чам шиг толгойтой, интернэттэй, мэдлэгтэй бишийш дээ. Чи гэж бодит амьдралаас тасарчихсан нэг ширхэг нөхөр байна аа. Арай хулгайчуудыг бүгдийг нь бариад шоронд хийлгэх юм ярих вий дээ. төрийн төлөө оготно гэгчээр тэр гадны хэдэн компаний төлөө боож үхчих гээд байх юм. Цаг нь болохоор тэрэнтэй тэрэнгүй чинь хүмүүс өөрсдөө хэрэглэх нь хэрэглээд хэрэглэхгүй нь хаяад явна. Өөрөө дуртай бол тэрийгээл бичнэ биз бусдыг хулгайч энэ тэрээр нь дуудах муухай шүү.
Зочин хэзээ бичсэн: 2010-05-11 01:50 | |
Ер нь харьцангуй бас сайжраад л байгаа байх. Гэхдээ бас болоогүй биз дээ...
xvv хэзээ бичсэн: 2010-03-14 23:34 | |
Бичлэг бүрэн таалагдав. ирмэх

Ийм байр суурьтай вэб мастерууд, энэ чиглэлийн хүмүүс нэмэгдэж байгаа бол уу?

Би блогмн.нэт-д байсаар байгаа нь цаанаа учиртай л юм байна тэврэлт

Интернэт дэх орчин нь бидний физик орчингоос ялгаагүй гэж бодвол, энд ярьж буй зүйлсийг илүү ойлгох байх аа даа. гоё шүү
Л.Галбаатар хэзээ бичсэн: 2010-03-14 16:27 | |
tiim l lag yum bol chi hudldaj av za Mongol uls 208 ulsaas 203 bdag gedgiig medeh uu yu yriad bgan be ehnii 50-d jagsdag bolhooroo HULGAI hiihee bolii doo. buruu jagsaalt harj margaldvaa olon zuileer jagsaadag shuu lag hunguai ene talaar medee tavibal sonirhoitoi yum bishuu iluu hereg bolno biz HARAAL IDSEN BAYCHUUD HUDLAA TOMROOD HULGAI HIIMEERGUI BNA CH GEJ shig bitii tegej bai l daa sick sick sick sick sick sick sick sick sick sick sick sick
AnGaaXa! (зочин) хэзээ бичсэн: 2010-02-27 12:00 | |
зочин---д
Дасцан гээд яах билээ бас л шинэ зүйлд дасах хэрэгтэй шүүдээ!!! анх чи Икспи винамп фотошоп энэ тэрдээ дасцан эхэлсэн үү?. мэдээж энэ хэдийг хэрэглээд сурцан гэдэг учираас л салах дургүй байгааг чинь ойлгож байна. нэгэнт энэ про нууд дээр сурцан байхад фрээ про нууд бараг л адилхан... гоё шүү
винампийг орлох хар мянган фрээ про байгаа, фотошоп бол алдартай маш өргөн боломжтой энэ тэр... гэхдээ л бүүр зуун хувь ашиглаад бужигнуулаад байдаггүйл бол ЖИМП бараг л чиний хийх зүйлийг чинь хангаад байж чадна гэх мэт бусад про нуудийг чинь ч бас орлох зөндөө фрээ програмууд байгаа шүү... тэврэлт
asuu хэзээ бичсэн: 2009-10-05 09:07 | |
үнэхээр лайтай *найс* ярзайтал инээх бичэг болжээ. тэр сүржин хэлээд байгаа КАСПЭРСКИ г худалдаж... аваад энэ тэр яриа бол шал худлаа авсан байлаа гэхэд ОС нь өөрөө хулхи наацан!! том том албан байгууллага төрийн байгууллагууд арай л байгаам. бүгд кракдсан сериалдсан ОС тэй дээрээс нь ашиглаж байгаа про нууд нй бас л тийм. Хамгийн хачирхалтай нь Гадаадын түншүүдээ ирэхэд нь нөгөөхөө ичихчгүй үзүүлээд танилцуулаад зогсохын миа үнэн бөгс улаймаар...

ер нь энэ талаар аль аль талдаа бодолцож арга хэмжээ авах цаг нь болсоон.
asuu хэзээ бичсэн: 2009-10-05 08:59 | |
хэхэ юугаараа өөр байдаг юм бэ? Вирусгүй, хурдан, тэгээд?
Дасцан юмнаасаа салахад бас шалтгаан хэрэгтэй биздэ, жишээ нь надаа
wamp, photoshop, flash, dreamweaver, php editor (notepad ), ftp manager (filezilla), office оос өөр нэг их хэрэглээд байх юм алга. Эд нар л байхад болоо дөө.
toli5, menumaker гэх мэт байнга хэрэглэдэг жижиг программууд байгаа. эд нарыг суулгаж болох уу . whew!
Зочин хэзээ бичсэн: 2009-10-04 18:17 | |
Хулгай хийгээд сурчихсан хүмүүс шөнө босож сэмээрхэн өөрийнхөө малгайг нөгөө өрөөнөөсөө авч ирж хажуудаа тавиад унтахгүй бол унтаж чаддаггүй гсн хэлээ гаргах
Ийм муу зуршил, муухай байдлаасаа гарах гэж тэмцэхгүй л бол юу ч өөрчлөгдөхгүй гуниглах Ubuntu 9.04 миний компьютер. 6-аас бол тэс ондоо болсоон. 6 гэдэг чинь 3 жилийн өмнө шүү дээ:



Одоо 25 хоногийн дараа 9.10 бүүр тасархай болж гарч ирнэ. Юун Windows 7 гээд л хүмүүс яриад байгаа ирмэх
Алмас хэзээ бичсэн: 2009-10-04 16:13 | |
Дээр нэг linux хэрэглэдэг хүн болж ubuntu бичүүлж суулгаад жоохон байж байгаад больцөөн. мэдэхгүй болохоор эвгүй юм байлээ. Дасцан хэрэглэдэг программууд байхгүй. Ядаж байхад сүүлд нь мэдэхэд ubuntu 6-г нь бичээд өгцөн юм билээ. хэхэ хэлээ гаргах
Зочин хэзээ бичсэн: 2009-10-04 16:04 | |
jabga> Харин тийм гоё шүү

xp> http://www.osalt.com/ ийм төрлийн сайтууд нэлээдгүй бий. Бас нэг арга нь www.google.com дээр ороод "Programiin ner free alternative" "Programiin ner open source alternative" гэсэн үгнүүдээр хайгаад үзэхэд бараг гараад ирнэ.

Бас нэг зүйл нэмж хэлэхэд Windows гээд байгаа маань худалдаж аваагүй л бол бас хууль бус юм. Монголд угсарсан компьютер зарж байгаа хүмүүс бас л хууль бус XP-г дээр нь суулгаж өгч байгаа. Ер нь л хууль бус байна гэдэг бол таны мэдээллийн нууцлал аюулгүй байдлыг муутгаж байна гэсэн үг. Хульхи Windows XP дээр хичнээн үнэтэй Kaspersky, вирусын програм авч суулгалаа гээд ямар ч ашиггүй. Хулгайн програм, өт хорхой, вирус дотор нь байсан л бол юм аа. Алдана. Тэгэхээр анхнаасаа уг нь бол Линукс руу л шилжмээр байгаа юм даа. За тэгээд линукс бол гээд л ярьж өгөх нь... хэлээ гаргах шал өөр зүйл ярьж яваад бас л линукс руу хазайчихлаа хэхэ ярзайтал инээх

www.youtube.com/almas энэ хаягнаас бас миний компьютерын бичлэгүүдээс үзэж болно. Бүгд үнэгүй хууль ёсны програмууд ажиллаж байгаа. Тэр Windows нь ч бас миний нөүтбүүкний лицезнтэй XP байгаа. ирмэх Хууль барьчих гээд л оролдоод хичээгээд байна. Одоо бол ер нь л барих талдаа шүү. Явган явахдаа ногоон гэрэл цагаан шугам, машинтай явахдаа явган хүнд гарцан дээр зам тавьж өгнө гээд л ирмэх

Алмас хэзээ бичсэн: 2009-10-04 14:56 | |
Google-ээс GIMP гээд хайхаар эхний илэрцэн дээр нь гарж байна найзаа
jabga хэзээ бичсэн: 2009-10-04 14:46 | |
чиний сүүлд хэлсэн чин их анхаарлийг мин татлаа
<<<<<<Аа гэхдээ би програм хангамж Монголчууд худалдаж авахыг дэмждэггүй. Ер нь бараг бидний хэрэглээний ихэнх програмын үнэгүй, нээлттэй эхийн хууль ёсны хувилбарууд нь тэр үнэтэйгээс дутахааргүй чанартайгаар байж байгаа болохоор л.>>>>>>>>>>>>>
тэгвэл алмасаа чи бидэнд ЖИАЙЭМПИ ,гэх мэт программийнхаа өргөн хэрэглээний программийн шууд татах линк гэх мэтийг энэ мэдээтэйгээ уялдуулаад бэлдээч хөө тэгвэл жинхэнэ утгаара төгс болно доо.би ч гсн татаж ашиглая.Би хулгайц баймааргүй байна шүү дээ
xp хэзээ бичсэн: 2009-10-04 14:45 | |
оффис нтр яахвэ. Захын вэрезээр байгаа. Ядаж хамгаалалтын программуудаа мөнгөөр нь авчих хэрэгтэйшд. Байгууллагаараа касперски муухай дугаргаад эсвэл ажиллахаа больцон AVG нь байгаа ч юмуу байхгүй ч юмуу мэдэгдэхгүй юмтай байснаас. Эсвэл үнэгүй аваст авира хэрэглэсэн ч болношд.
Надаа гол нь тэр designed by гээд өөрийнхөө нэрийг тавьчдаг, developed by гээд бас нэг нэр тавьчдаг. CMS нтр ашиглачаад худлаа өөрсдөө хийсэн юмшиг юм бичээд байгаа хүмүүс л онцгүй санагдаад байдын.
Хүн май энийг үнэгүй хэрэглэ гээд программ хийгээд өгж байхад гар бариад шууд салтаа гэдэг шиг өнөө нэрийг нь арилгаад өөрийнхөө нэрийг биччээд миний юм гээд яваад байхаар ямар уу. Мэдэх хүмүүс нь бол мэднэ, мэдэхгүй хүмүүс нь эдний юм байна л гэж бодношдэ. Мэдэхгүй хүмүүстээ өөр юу юу ч гэж хэлдийн мэдкүмда миа
Нүүдэлчид 2,0 ч гэсэн текст орчуулсныгаа жүүмлагийн монгол хувилбар гээд байгаагаа засвал таарна.
Жишээ нь монголдоо машин хийх, машин дээр монгол гэж бичих хоёр өөр биздэ.
jabga хэзээ бичсэн: 2009-10-04 14:37 | |
xp> Тийм ээ даогийн хэлдэг ч зөв. Бид зөвхөн санал болгож л байна. Үнэхээр хууль хэрэгждэг болоод эхэлбэл 900$ төлөхөөс нааш хэрэглэх боломжгүй өдөр тун удахгүй ирнэ. Тэр цагт хэрэглээд байх чадвартай бол хэрэглэж л бай гэж хэлье ирмэх Гэхдээ л өөрийгөө "хулгайч" шүү гэдгээ санаж, мэдэж байх хэрэгтэй л дээ.

GIMP гээд яг Photoshop шиг нэг их дутахгүй нээлттэй эхийн үнэгүй програм байдаг. Зарим талаар мэдээж дутагдалтай зүйл их өндөр мэргэжлийн түвшний зүйл дээр бол Photoshop-г гүйцэхгүй. Гэхдээ үнийн хувьд Photoshop 600$-900$, бол GIMP 0$ байгаа.

Төлье гэвэл хуулийн дагуу байя гэвэл бүх боломж бий. Төлбөрийг албан ёсны борлуулагч веб сайтуудаар дамжуулан хийх боломжтой. Одоо 1990 он биш шүү дээ төлбөр хийе л гэвэл өчнөөн боломж байна. Монголын бүх банкууд гадаад харилцаатай болсон байна. Гол нь заавал 900$ төлөлгүй үнэгүй хэрэглэх боломж байгаад байхад 900$-оор авч хэрэглэх бэл бэнчинтэй, тийм шаардлагатай компани, хувь хүн байгаа бол 25$ нэмж төлөөд гадаад кредит карт Голомж банкнаас аваад л бүх төлбөрөө хийж болно. Ганц удаа биш бүх төлбөртөө ашиглах боломжтой учир 25$ тийм ч их мөнгө гэж бодохгүй байна. Бас Бээжин, Москвад явдаг бол, эсвэл гадаадад байгаа хүнээр дамжуулаад лицензээ, дискээ шуудангаар аваад хэрэглэх боломжтой. Боломжгүй юм одоо байх аа больсон.

Аа гэхдээ би програм хангамж Монголчууд худалдаж авахыг дэмждэггүй. Ер нь бараг бидний хэрэглээний ихэнх програмын үнэгүй, нээлттэй эхийн хууль ёсны хувилбарууд нь тэр үнэтэйгээс дутахааргүй чанартайгаар байж байгаа болохоор л...

Би өнөөдөр мөнгөгүй надад мөнгөтэй болох боломж алга гээд би хүний юм гэрт нь ороод хулгайлдаггүйтэй л уг нь адил зүйл шүү дээ.
Алмас хэзээ бичсэн: 2009-10-04 14:31 | |



:-)