Гэрт компьютер булаацалдах дайны төгсгөл ба оффисын хэмнэлт

Сая nComputing гэгчийн талаар сонирхож яваад үбүнтү дээр нэгэн маш сонирхолтой боломж байдгийг олж мэдлээ. Ийм ямар ч нэмэлт төхөөрөмж хэрэглэлгүйгээр нэг компьютерыг зэрэг хэрэглэх боломжтой юм байна. Хэрэв та гэртээ 1 компьютертай, интернет, бичиг баримт гэх мэт зүйлс хийдэг гэтэл хэн нэгэн гэр бүлийн гишүүн чинь булаацалдаад байдаг бол, эсвэл хэмнэлттэйгээр шинэ оффис байгуулах, сургалтын төвд олон компьютер ашиглах зэрэгт хэмнэлт гаргахыг хүсвэл наашаа суугаарай.
За зургаас хараад ойлгосон байх аа. Та дахин нэг шинэ компьютер авах хэрэггүй гар, хулгана, дахин нэг дэлгэц нэмж авахад л болох юм.
Гэхдээ өндөр хүчин чадал шаарддаг тоглоом, мэргэжлийн програм дээр ажиллах тохиолдолд асуудал гарах байх. Бусад энгийн хэрэглээнд бол асуудалгүй сайн ажилладаг.

Шаардагдах зүйлс:
1. 1 компьютер.
2. График гаралтууд:
  • Угаасаа дэлгэц залгах 2 оролттой бол шууд л энэ аргыг хэрэгжүүлж болно. (2 толгойтой VGA карт (VGA&DVI) эсвэл onboard дэлгэцийн карттай, дээр нь нэмэлт карт залгасан бол.)
  • Харин ийм биш бол ямар нэгэн байдлаар нэмэлтээр дэлгэцийн карт суулгах хэрэгтэй.
  • 1 оролттой 1 дэлгэцийн карттай тохиолдолд PCI slot-той (өөр онгорхой PCI-E, AGP зэрэг дэлгэцийн картны слот байвал мөн ашиглаж болно гэж бодож байна) дэлгэцийн карт нэмж авч суулгах хэрэгтэй. Бүр илүү олон терминалтай (доорх видео дээрх шиг 6-8 г.м) тохиолдолд PCI 2 толгойтой картууд олж авах хэрэгтэй. Жишээ нь: Энэ шиг PCI slot бүхий 2 толгойтой дэлгэцийн картууд олж суулгах хэрэгтэй. 6 терминалтай болно гэвэл 3х2=6 гэвэл 3 карттай байх хэрэгтэй гэсэн үг юм.
3. Нэмэлт дэлгэц, USB гар, хулгана, USB салаалагч, USB headset (чихэвч микрофон) г.м хэрэгслүүд.

Хэрхэн тохируулах:
1 компьютерыг 2 дэлгэц, 2 гар, 2 хулгана залгаж 2 хүн хэрэглэх бол:
Applications->Ubuntu Software Center рүү орж байгаад Userful Multiplier хэрэгслийг олж суулгаад Applications->System Tools->Userful Multiplier нээж ажиллуулж тохиргоо хийнэ.

Илүү олон компьютер холбох бол энэ арга нь төлбөртэй болох ба дараах аргаар гараараа тохируулж өгөх хэрэгтэй болно:
Зураг:


    
Сургалтын төвд иймэрхүү байдлаар байрлуулжээ.
   
Гэртээ бол ингэж байрлуулж болох нь.
   
Интернет мухлаг гэсэн нэртэй энэ байрлал аятайхан. 4 хүн өөд өөдөөсөө харж суух боломжтой. Дугуйтай.

 
   
  



2009-12-23,15:03 | Ангилал: Linux
Илгээх | 6940 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (27) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
санаа зовох Яаралтай Ubuntu education талаар мэдээлэл өгөөч тэгэх үү гуйж байна шүүв
Зочин хэзээ бичсэн: 09:44, 2011-4-21 | |
bayasaa
10.10 хэрэглэж болдоггүй ээ яаж суулгадаг юм бол
Зочин хэзээ бичсэн: 23:48, 2011-2-10 | |
10.04 дээр тохируулах заавар:
2 хэрэглэгчид үнэ төлбөргүй хэрэглэх татаж авах: (бүртгүүлээд татаж авна)
http://userful.com/products/downloads/free-2-user
Алмас хэзээ бичсэн: 21:29, 2010-11-6 | |
гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 12:26, 2010-9-9 | |
Болж магадгүй ээ. Нэтээр бол тиймэрхүү юм бараг байхгүй байх шиг байна. Уг нь сайн нухвал болох байх аа?
xvv хэзээ бичсэн: 22:58, 2010-7-13 | |
????
Eniig laptop.oo delgetsiin garalt.d delgets usb mouse ntr zalgaj bgaad ashiglaj boloh yum boluu? hariulj tuslaach
Badral (зочин) хэзээ бичсэн: 18:50, 2010-7-13 | |
GDM 2.28 болон 2.3 дээр буюу ubuntu 9.10, 10.04 дээр энэ нь жаахан төвөгтэй болсон юм байна. KDE буюу Kubuntu болгоод хувааж хэрэглэж харин болох юм байна. Эсвэл GNOME хувилбар доошлуулаад хэрэглэж бас болдог юм байна.
Эндээс зааврыг нь хараарай:
https://help.ubuntu.com/community/MultiseatX#Ubuntu%209.10%20%28Karmic%29

Эсвэл http://www.ubuntugeek.com/how-to-downgrade-gnome-display-manager-2-28-to-2-20-in-ubuntu-9-10-karmic.html энэ аргаар хувилбар доошлуулаад дараа нь 9.04 дээр тохируулдаг аргаар тохируулж бас болох юм байна.

Англи зааврыг орчуулах гэсэн амжихгүй яваад байгаа. 1 компьютерыг 2 хуваахад бол амархан тохируулах Userful Multiplier гээд програм олоод дээр заавар нэмж оруулсан байгаа. Туршаад үзээрэй.
Алмас хэзээ бичсэн: 15:18, 2010-5-23 | |
@badral
За тэгж байгаад нэг заваараа бичиж оруулъя...
Алмас хэзээ бичсэн: 23:51, 2010-5-12 | |
tnx
гоё шүү алга ташилт
EDUCATION хэзээ бичсэн: 11:33, 2010-5-7 | |
ene zaawriig n mongol hel deer tawiad ogooch
badral (зочин) хэзээ бичсэн: 10:44, 2010-5-7 | |
гоё шүү davgui yum bnaa
jasmine (зочин) хэзээ бичсэн: 09:43, 2010-5-6 | |
Баярлалаа. Нэлээн дээр нэг туршиж байсан, жаахан алдаатай, санасаас удаан онцгүй санагдаад орхисон юм. Энэ gOS үнэхээр хурдан байж чадаж байна уу? Тийм бол нэг туршиж байгаад хүмүүст танилцуулъя. баярлах
Алмас хэзээ бичсэн: 14:24, 2010-4-5 | |
Линуx ийн нэгэн тархатс болох гОС Линуx уйлдлийн сыстэм ни маш бага хурд, санах ой хэрэглэн сайн ажилладаг сыстэм юма энэхүү сыстэм ни манайх эрүнхий болоүрөлийн сургуулиуудад байдаг пэнтүм 1, 2 , 3, мун хуучний цэлэрөн зэрэг хурд хуч багатао цомпутэр дээр чулуутэй ажиллана
Сыстэмийн тэхникин шаардлага ни
ЦПУ 300 Мхз, РАМ 64мб хард дисц ний зай ни 2.5гб бую маш бага хурд хуч шаардаж байгаюма
грапхиц дурслэл унгу узэмжийн хуүйд ямарч сыстэмээс дутхааргуй сайн болсон байлэ
хттп://үүү.тхинкгос.цом/гос/доүнлөад.хтмл
хаягаар татаж аүаад суулгаж туршаарай
суулгах зааүар
татаж аүсан ИСО ургутгултэй фила ЦД дээр имагэ ээр шараад
ПЦ ндэ уншуулна
инсталл эхлэнгүүтэ гантшан мэнү гарч ирэх бугууд
ЭНТЭР дараад шууд яүүүл
ингэд сыстэм маани ЦД нээсээ шууд ажиллаж эхлэх ба
дэлгэтсэн дээр сыстэм чинэ ЛИВЭ маягар нээгдэх болно
дара ни дэлгэтсэн дээр байга инсталл гэсэн ицон дээр 2 тоүшин инсталлийг эхлүүлна
тсааш ни суухда убунтутай адилхан суух болно
амжилт хуси
Зочин хэзээ бичсэн: 17:20, 2010-4-4 | |
алга ташилт
баярлалаа их сонирхолтой бас хэрэтэй олонз уйлс бн
улум ихийг хийгээрэй
Зочин хэзээ бичсэн: 12:27, 2010-4-4 | |
Сурталчилгааны талбар биш тул сэтгэгдлүүдийг устгалаа. Манай бичлэгтэй хамааралгүй юм. Хүсвэл төлбөртэй сурталчилгаа байрлуулж болно. cool
Алмас хэзээ бичсэн: 23:59, 2010-3-25 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant