Алмас

Өнөө үед та интернет ашиглан өөрийн бизнесийг бусдад сурталчлах, мэдээлэл түгээх олон байдлаар бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болжээ. Үүний тулд танай компани веб сайттай байх хэрэгтэй. Вебтэй болох олон арга бий. Гэхдээ ерөнхий ойлголтыг базан та бүхэнд хүргэхийг оролдлоо. 

Хэрхэн веб сайт хийлгэх, ажиллуулах вэ?
Та болон танай компани юуны өмнө веб сайтаа бүтээнэ.
Үүнийг хийхдээ:

  • Веб хийдэг компани, хувь хүмүүсээр хийлгэж болно
  • Өөрөө ямар нэгэн бэлэн веб хийх програм ашиглаж хийж болно. Joomla, Drupal, Wordpress гээд олон төлбөргүй татаж аваад ашиглах боломжтой ийм төрлийн веб програмууд байдаг. Гэхдээ бас л тодорхой хэмжээнд мэдлэг шаарддаг.
  • Бэлэн блогийн болон сайтын интернет дэх үйлчилгээг шууд ашиглаж болно. Дутагдалтай тал нь яг таны хүссэн боломж байхгүй байж болох талтай.
Эхний 2 тохиолдолд хийлгэсэн веб сайтаа интернетэд байрлуулах хэрэгтэй болдог. Ингэж байрлуулахад Домэйн нэр авах + Сервер түрээслэх хэрэгтэй. Энэ сервер дээрээ веб сайтаа байрлуулна. Сервер түрээсэлж авах үйлчилгээг "Веб хостинг" буюу товчоор хостинг гэж нэрлэдэг. Хостинг домэйны хувьд ихэвчлэн 1 жилээр төлбөрийг урьдчилан хийж эзэмшдэг.

Дусал.нэт сайтын хувьд веб байрлуулах дараах үйлчилгээг үзүүлдэг:
  1. Домэйн нэрийн үйлчилгээ. Энэ бол вебийн хамгийн чухал зүйл юм.
  2. Хостинг серверийн үйлчилгээ.
Энэ хоёрыг аваад хооронд нь холбоод та веб сайтаа байрлуулна. Ийм үйлчилгээ үзүүлдэг газрууд олон байдаг. Бид чанартай бас хямдыг санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж аваарай: http://web.dusal.net
За тэгээд энэ бичлэгийг уншсан хүмүүст нэгэн боломж олгож байна. Хэрвээ та Монголдоо баялаг бүтээх үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгч бол бидэнд хандаж хямд ба үнэ төлбөргүй веб сайтаа хийлгэх, бид байрлуулж өгөх боломжтой. Бас сонирхох хүн байвал цааш нь дуулгаарай.

Бас веб сайттай болохын тулд үүнийг төлбөргүй шийдэх боломжууд бас байдаг. Эдгээрийн нэг нь манай ажиллуулдаг https://blogmn.net сайт юм. Таны сайтын хаяг https://taniiner.blogmn.net гэсэн домэйн нэр буюу хаягтай байна. Та сайт дахь бэлэн загваруудаас сонгоод мэдээллээ оруулахад л болно.

Мөн та зөвхөн домэйн нэрээ төлбөртэйгээр өөрийн хүссэн www.taniiner.com гэх мэт худалдаж аваад төлбөргүй блогт холбон веб сайтаа ажиллуулах боломж ч бас бий. Энэ тохиолдолд таны вебийн хаяг ww.undrah.com гэж байгаад dusal.blogmn.net хаягт холбосон гэж бодъё. Та ww.undrah.com хаягаа л хүмүүст өгнө гэсэн үг юм. Харахад л зөвхөн хаяг нь өөр байна л гэсэн үг. Мэдээж та өөрийн хүссэн нэрээ авах боломжтой. http://domain.dusal.net хаягаар орж домэйн нэр авах боломжтой.

Холбоотой нийтлэл:

  • 15295
  • 5
  • 2

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

веб сайтандаа мэдээлэл хийх гэсэн чадахгүй байна заавар нь өгч тус болно
Зочин хэзээ бичсэн: 2017-03-24 02:07 | |
Asuu Asuu
Зочин хэзээ бичсэн: 2014-11-25 23:36 | |
asuuh zvil bn
vneheer ih heregtei bn
Зочин хэзээ бичсэн: 2014-11-25 22:11 | |
Манайх одоогоор яг вэб хуудас хийхгүй байгаа. Ямар вэб хуудас вэ гэдгээсээ, юу ашиглаж яаж хийхээсээ хамаараад ер нь үнэ харилцан адилгүй л байдаг л даа.

Домэйн нэр http://domain.dusal.net
Hosting http://hosting.dusal.net/plan.php
Хаягаар ороод үнэ мэдээллийг мөн шууд бүртгүүлж авч болно.
Алмас хэзээ бичсэн: 2014-02-04 21:20 | |
tanaihaar web hiilgevel hed boloh ve?
domain ner hedeer avhuu?
hosting hed bolhuu?
uniin talaar medeelel ogno uu
Зочин хэзээ бичсэн: 2014-02-04 11:59 | |



:-)