Алмас

Хэд хоногийн өмнө Windows XP маань бага зэрэг гажигтаад байсан юм. Мартаад Adobe Flash CS3 дээр шөнө 3 болтол суугаад юм хийчихээд хадгалахдаа удаад байдаг болохоор нь мартаад хийж байгаад гацахаар нь дунд нь ганц ч хадгалаагүйгээ санав :(( Уйлаад ч нэмэргүй яагаад ч нэмэргүй юм болсон доо. Уг нь MS Office байсан бол temp файл үүсгээд автоматаар хадгалах байсан. Тэгэхэд л Microsoft гэж микрософт л юм даа гэдгийг дахин ухаарав. Урьд нь цахилгаан тасрах, гацах г.м-ээр Adobe Photoshop дээр ч бас ингэж олон цагийн хөдөлмөрөө алдаад уйлах багадаж байсан удаа цөөнгүй. Хичнээн гацдаггүй програм хийсэн байж болно гэхдээ л автоматаар хадгалдаг функц хийгээд шууд унтарсан тохиолдолд тэрийгээ нээдэг байдлаар хийчих ухаан дутна гэж баймааргүй юм. Тэгэхээр Adobe-ынхан гацдаггүй програм хийсэн болж PRдахаа болёоо...

Гэвч больё гээд больж чадахгүй. Угаасаа л Adobe-ын програмууд миний л мэдэх шилдгүүд нь. Тэгээд одоо дандаа удахаас нь залхууралгүй ойр ойрхон SAVE хийдэг болсон доо. Таньд ч гэсэн ингэж байхыг зөвлөе.

Бас нэг сайхан мэдээ дуулгахад хараахан Photoshop CS3 суулгаж үзээгүй хүмүүс байгаа бол урьд хувилбарууд дээр Монголоор бичихэд гацдаг байсан нь CS3 дээр засагдсан байна лээ :) Ингээд мартаж Монголоор бичээд гацаадаг байсан маань бас засагджээ :) Thank you Adobe :D

Ингээд би Дусал гарын драйвераа Photoshop дээр одоо ямар ч асуудалгүй хэрэглэж чадаж байна :D Хөгжил дэвшилээ гэж :D бас хөл нийлүүлэн алхах боломж олгодог олон мянган крэкрүүдэд бас баярлаж байна :) Уг нь бол крэкдах гэдэг асар муу зүйл гэдгийг ойлгож байгаа ч гэсэн ;) хэхэ
Даанч одоо бидэнд хулгай хийхээс өөр арга зам сонголт үнэхээр алга л даа :(

  • 2790
  • 4
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

devil crying
Зочин хэзээ бичсэн: 2009-04-11 22:51 | |
rolling on the floor
Зочин хэзээ бичсэн: 2008-04-04 13:06 | |
мессенжерт бараг л ордоггүй дээ. Гэхдээ нэмчихлээ. манай блогоор орж ирж байгаарай.
Админ хэзээ бичсэн: 2007-12-15 22:05 | |
hiya
dusal asar taalagdav...

ug ni indesign shig tiim temp file uusgeed crashtaad haagdahad butsaad hamgiin suulin temp file-aaraa sergedeg bol tee..
minii y!m id bi_sho_de hervee taniltsaad sanaa bodloo huvaaltsdag naizud bolohiig husvel nemchiheerei ho winking
LesTAT хэзээ бичсэн: 2007-12-15 22:00 | |



:-)