Алмас

"4 дэх хувьсгал" баримтат кино. Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний талаар багагүй ойлголттой болно. Герман кино. Хадгалж санаж байгаад заавал үзээрэй. Ирээдүйд хамгийн чухал зүйл хоол, эрчим хүч, улс эх орны ирээдүйн хөгжлийн гол түлхүүрүүдийн нэг нь эрчим хүч, зөв ашиглахгүй бол асар гай гамшгийг ч дагуулж мэднэ... Тиймээс залуус бид энэ талаар сайн ойлголттой байх ёстой. Үзээд бас цааш нь сайн тарааж дамжуулаарай.




Эндээс гоё Герман хэл дээр бичлэгтэйгээр татаж аваад үзэж болно:
Эндээс mp3 Монгол хэл дээр татаж авч болно:
  • Удахгүй оруулна...

  • 3569
  • 4
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

@Золбоо
Маш их баярлалаа баярлах
Зохицуулагч хэзээ бичсэн: 2012-02-23 20:39 | |
Герман хэл дээр бичлэгтэйгээр татаж аваад үзэж болно
Золбоо (зочин) хэзээ бичсэн: 2012-02-16 21:38 | |
@Saaral
Монголын нөхцөлд дангаар нь ашиглахгүй байж болох юм. Гэхдээ л үнэгүй, сүүлийн үеийн өндөр технологиудыг ашиглаж чадвал 5 жилийн өмнөхөөс шал өөр үр дүн гарч байгаа байх.
iPod, Computer яаж хөгжиж байгаа шиг бусад технологийн боломжууд ч хөгжиж байгаа. Хэрэв сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглээнд нэвтрүүлээд эхэлбэл үүнийгээ дагаад хөгжил нь бүр хурдтай түргэсэх болно. Энэ нь ирээдүйдээ асар их орлого авч ирэхээс гадна хамгийн гол том давуу тал нь байгаль орчинд ээлтэй гэдэг тал нь байна. Тиймээс манайд хэцүү гэдэгт анхаарлаа хандуулах биш манайд яавал, ямар байдлаар, ямар хэлбэрийг нь сонговол илүү ашигтай, яавал сэргээгдэх эрчим хүчийг хамгийн ашигтайгаар бид ашиглах боломжтой вэ гэдэг талаас нь харж, бас ярих нь зөв болов уу.

Энэ киноны хувьд хүмүүст сэргээгдэх эрчим хүчний давуу талыг харуулах нь хамгийн гол нь зорилго нь байх аа. Надад бол маш сайн кино гэж бодогдож байна. nerd
xvv хэзээ бичсэн: 2012-02-16 20:40 | |
Баримтат киног үзсэн. Нар, салхи, сэргээгдэх эрчим хүч ирээдүйтэй нь үнэн ч хэн нэгний сонирхлоор энгийн, хялбар юмыг хийхгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлсөн кино болсон байна лээ. Нар салхины эрчим хүчний бизнес эрхэлдэг компаниудын сурталчилгаа ч юмшиг. Сэргээгдэх эрчим хүчийг түгээн дэлгэрүүлэхэд үнэ өртөгнөөс авахуулаад маш их хүндрэл гардаг, энэ талаар бараг юу ч ярьсангүй. Барилгын халаалтад ашиглаж байгаа жишээ нь зөөлөн дулаан уур амьсгалтай европ мэтийн нутаг л боломжтой болохоос биш хүйтэн уур амьсгалтай, дулааны хэрэглээ ихтэй манайх шиг оронд бол маш хэцүү гэх мэтчилэн...
Saaral (зочин) хэзээ бичсэн: 2012-02-16 20:30 | |



:-)