xvv

Монголын олон олон үрс эмнэлгийн тусламж авч чадалгүй хорвоогоос хальж, олон эцэг эх үр хүүхдээ аврахын төлөө, эдгээхийн төлөө эх өөрсдийнхөө, цаашлаад эх орныхоо мөнгийг гадаад руу явж эмчлүүлэн гадагш урсгаж байгаа нь нууц биш. Би ч бас гадаадад маш их мөнгөөр эмчлүүлж буй хүүхдүүдэд зарцуулж буй мөнгөний тоог хараад түүгээр хэрэв эмнэлэгтээ багаж авбал хэдэн хүүхдэд тус нэмэр болох бол доо гэж боддог...

"Эрүүл үрс хөдөлгөөн" гэх хэсэг залуус анх интернетээр нэгдэн ЭХЭМҮТ-ийн (Эх Нялхас) Сэхээний тасагт монитор хэмээх багаж авч өгч байсан бол одоо бас тэр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа юм байна. Сая харсан чинь мөнгө нь төлөвлөсөн хэмжээндээ хүрчээ баярлах

Та бүхэн http://www.saveinfants.mn/ хаягаар орж мэдээлэл авч болох юм байна.

Цаашдаа ч залуус өөр төсөл хэрэгжүүлэх тул та бүхнийг боломжтой бол энэ ажилд боломжоороо хандив өгч ирээдүйдээ хувь нэмэр оруулаасай гэж хүсэж байна.

Монголын үрс эрүүл чийрэг, ухаан саруул байх болтугай.



  • 4391
  • 0
  • 1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)