Хувийн блог ба Нээлттэй эхийн орчуулга Transifex

Блогоо ер нь ойрын хугацаанд завгүй гэдэг шалтгаар бичихгүй хаясан байгаагаа цааш үргэлжлүүлээд вэб програм хөгжүүлэлт, сисадмин талдаа жижиг сажиг ч хамаагүй өөрт тулгарсан асуудлаа шийдэх гэх мэт байдлаар хөтөлж явъя гэж шийдлээ. Түр толгойгоо амраангаа бичиж байя. Нэг хэсэг бичих юм олдохгүй байсан одооноос яг ажил, сонирхдог зүйлээ хөтлөөд явбал багагүй зүйл тэмдэглэгдэх байх. Тэгэхээр түр ажлаа хойш тавиад шийдсэн асуудлуудаа ч юм уу оруулаад явдаг, эргээд өөрөө хардаг, бусад нь ороод уншдаг мэдээллийн бааз болгохоор шийдлээ. Дусал блогийн хувьд энгийн хүмүүст зориулж хөтөлдөг тул...

Компьютерт Монгол бичгээр бичих програм, гарын драйвер

unsensambarМонгол бичгээр веб хөтөч дээрээ шууд бичиж болдог, юникод стандартаар бичдэг http://www.unsen-sambar.com/ програмыг мэдэхгүй бол ашиглаад үзээрэй. Их аятайхан эдийг хөгжүүлж байгаа юм байна. Шууд сангаас үгийг санал болгоод сонгож болдог юм байна. Цаашдаа олон зүйлийн эхлэл энд тавигдаж байгаа байх.

Мөн Үнсэн самбарын гарын байрлалтай адил байрлалаар бичих боломжтой Виндөвсийн гарын драйвер бас хийгджээ.

http://monscript.blogspot.com/2013/12/blog-post.html

Мөн Монгол бичгийн компьютерт дүрслэгдэх талаар өнөөгийн байдлыг http://mongolian-it.blogspot.com/2013/06/blog-post.html хаягаас орж сонирхож ...

БОЛОР зөв бичлэгийн алдаа шалгуур програм

siteМонгол хэлний зөв бичгийн дүрмийн алдааг автоматаар шалгах цоо шинэ програм гарчээ. Та бидний сайн мэдэх Болор онлайн толийг хийсэн Болорсофт компани мэргэжлийн, бас хэрэглэхэд илүү хялбар Microsoft Word, Excel, Powerpoint, Outlook, Openoffice програмууд дээр ажиллах боломжтой энэ алдаа шалгагч програмыг бүтээжээ.

Алдаа шалгуур нь янз бүрийн кодчиллын арзайдаг асуудлыг шийддэг зэргээс эхлээд илүү олон үгийн боломжийг шалгах гээд хэрэглэхэд хялбар дөхөм, бидэнд ихээр тулгардаг асуудлуудыг нэг зэрэг шийдэж өгсөн програм юм байна.

Энэхүү алдаа шалгагчийг Хувь хүнд 45000₮, Байгууллагын 5 компьютерт...

Үндэсний үйлдвэрлэл

http://erkhemee.blogspot.com/2010/10/blog-post.html
нээрээ л үнэн юм байна даа. Програм хангамжийн салбараас эхлээд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зөв ч юм шиг. Жишээ нь би л гэхэд дан гадаад сайтууд ашигладаг байх жишээтэй. Үүнийг мэдээж та өөртөө үлдээгээрэй. Ямар ч байсан эхнээсээ Banjig blog, voodoo.mn сайтуудаас эхлээд зарагдах, хаагдах дээрээ тулаад, ихэнх нь хөгжүүлэлт нь удааширсан, зогссон төвшинд очоод байх шиг байна. Хэдэн мэдээний сайт л арай гайгүй явж байна уу яаж байна... Уг нь чадвар боломж нь бол зөндөө байгаа л гэж бодогдох юм...
...

Joomla! 1.5 Монгол орчуулга гарлаа

Та бидний хүсэн хүлээсэн Joomla! 1.5 Монгол орчуулга албан ёсоор гарлаа. Joomla! 1.5 Монгол хувилбарын Удирдлагын самбар, Үндсэн сайт, Жишээ мэдээлэл, Суулгацын хэсэг бүгд иж бүрнээрээ Монгол хэл дээр орчуулагдан та бүхэнд хүрч байгааг хэлэхэд таатай байна. Энэхүү хувилбарыг бүтээсэн Нүүдэлчид 2.0 Нутагшуулалтын багийн гишүүд Анарболд, Лхагвасүрэн, Цэцболд нарт, тэднийг дэмжигчдэд баярлалаа.

Мөн өнөөдөр Joomla Day Mongolia 2009 өдөрлөг болох юм билээ. Та бүхэн оролцоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.n20.mn веб сайтаас авна уу....

Openoffice.org 3.0 Монгол хэлээр + Алдаа шалгагч 100% ҮНЭГҮЙ!

Нэмэлт шинэчлэл: Энэхүү нийтлэл дэх Монгол хувилбар нь хуучирсан байж болох тул та илүү шинэ хувилбарыг татах талаар амарчилсан видео бичлэгтэй зааврыг энд дарж орж үзэх боломжтой.










ОпенОфис.орг 3.0 хувилбар монгол хэлээр гарлаа! УРА!
Монгол хэлээр ярьдаг бичдэг бүх хүмүүст зориулан ОпенОфисын хамгийн сүүлийн хувилбар 3.0-г монгол хэл дээр гарлаа.

Windows, Linux болон Unix үйлдлийн системүүд дээр одоогийн байдлаар гараад байгаа. Mac дээр хараахан гараагүй байгаа юм байна.

Татаж авах:

Нээлттэй эх бүхий програмын тухай

 За ойрд бие чилээрхээд компьютер дээрээ сууж чадсангүй. Ингээд зарим хүмүүсийн асууж сонирхож байдаг нэгэн зүйлийг хөндөн бичихээр шийдлээ. Нээлттэй эх бүхий програм хангамж, ОпенМН холбоо ер нь хэнд хэрэгтэй юм бэ? Ямар зорилготой яаж оршин тогтнох юм? гэж хүмүүс асуудаг. Тус бүрд нь би имэйлээр хариулт хэлдэг байв.
Мөн зарим хүмүүс нээлттэй эх бүхий програм хангамжийг үзэн ядаж өөрийнх нь бизнест сөргөөр нөлөөлж байгааг онцолдог. Тэдгээрийн нэгэнд Билл Гейтс ч орно. Тэрээр нээлттэй эх бүхий програм хангамжийг хөгжүүлэгч FSF-г компьютерын шинжлэх ухааны хорт хавдар ч гээд хэлээд авсан удаат...

idiomatic-dormant
idiomatic-dormant