Дусал бичээч Windows хувилбар 16

Дусал бичээч Windows хувилбар 16 гарсан татаж авч хэрэглээрэй. http://dusal.blogmn.net/9815/

Хувилбарт орсон өөрчлөлт:
  • Лицензийн хувьд бүх хэлбэрээр ашиглах боломжтой боллоо
  • QWERTY байрлалд бага зэргийн засвар хийгдэв. Зургаас харна уу.

image1

uTorrent програм хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

Хүссэн зүйлээ интернэтээс олж татаж авахад тусалдаг нэгэн том сүлжээ бол Торрэнт сүлжээ юм. Хэрвээ та торрэнтын талаар сайн мэдэхгүй бол энд дарж уншиж хүссэн зүйлээ интернэтээс татаж сураарай.

1433679161Хэрвээ та uTorrent хэрэглэдэг бол таныг уг програмаас татгалзахыг зөвлөж байна. Уг програмын сүүлийн хувилбар нь хэрэглэгчдийн компьютерыг ашиглан боловсруулалт хийдэг Bitcoin mining гэх үйлдэл хийдэг програмыг давхар суулгадаг болсон гэнэ. Тиймээс та uTorrent програмаа устган ямар нэгэн өөр торрэнт програм сонгож хэрэглээрэй.

Ta дараах програмуудыг сонгон хэрэглэж болно:

WPS Office бичиг хэргийн програмын багц + Монгол үгийн алдаа шалгагч (төлбөргүй)

wpsӨнөөдөр Хятадын Kingsoft гээд компанийн бүтээгдэхүүн WPS Office гээд үнэ төлбөргүй Office-ын програмыг олж суулгаж хэрэглэж үзлээ. Ер нь MS Word, Excel, Powerpoint програмуудыг энгийн хэрэглээнд бүрэн орлох юм байна. Windows, MacOS, Linux, Android дээр ч суулгаж хэрэглэх боломжтой юм байна.

Хамгийн гол нь бид ихэнхдээ MS Office програмыг худалдан авалгүй кракдаж буюу хууль бусаар хэрэглэдэг. Түүний оронд энэ програмыг сонгоод хэрэглэх бүрэн боломжтой юм байна шүү. Дээр нь програмд Монгол үгийн алдаа шалгагчийг үнэ төлбөргүй суулгаж хэрэглэж болно. Заавар ба Монгол хэлийг доор оруулсан.

Миний х...

PDF файл засах (Adobe Acrobat)

Adobe PDF файлыг хэрхэн засах вэ?

Үүнийг Adobe Acrobat Pro  програмаар засварлаж, нээж, MS Word рүү хөрвүүлж болдог. Adobe Acrobat Pro програмыг үнэ төлбөртэйгөөр худалдан авах хэрэгтэй байдаг. Харин Adobe Acrobat Reader програмаар үнэ төлбөргүй суулгаж энэ төрлийн файлыг уншиж болно. Харин засварлaж болохгүй.

Мэдээж төлбөртэй програмыг хулгайн аргаар crack-даж хэрэглэж болох боловч энэ нь ихэвчлэн вирүс, хулгайч програмыг өөртөө агуулж байдаг эрсдэлтэй. 

Мөн үүнээс гадна google.com дээрээс хайгаад online pdf to doc converter хөрвүүлэгч сайтууд руу pdf файлаа хуулаад doc байдлаар татаж аваад заса...

Hard disk-ний зай дүүрсэн үед цэвэрлэхэд ашиглах хэрэгсэл

Space sniffer

Компьютерын диск дүүрсэн үед ямар файлууд илүү их зай эзэлж буйг хайж олоод устгахад энэ програм энгийн бөгөөд төлбөргүй, суулгахгүй ашиглаж болдог амархан програм юм.

Програмаа нээж дискээ сонгож уншуулаад хэсэг хүлээсний дараа график дүрслэлээр таны дискний багтаамжийг харуулна. Хавтас дээр нь дарахад доторхыг нь нарийвчлан бас гаргаж өгдөг. ...

SpaceSniffer - том файл, хавтас илрүүлэгч

Диск дүүрсэн үед цэвэрлэхэд туслах нэгэн төлбөргүй хэрэглэх програмыг танилцуулж байна.
SpaceSniffer нь дискэн дээрх том файл хавтаснуудыг илрүүлэн ойлгомжтой дүрслэн харуулагч програм юм....

GoldenDict толь бичиг

Урьд нь StarDict толийг энд танилцуулж байсан. Энэ удаад Stardict-ээс ариа илүү хэрэглэхэд хялбар болов уу гээд өөрөө хэрэглэх болсон GoldenDict  хэмээх толь бичгийн програмыг танилцуулъя....

Ant Video Downloader

Сүүлийн үед энд тэнд маш олон бичлэг тавигдах болсон. Тэр хэрээрээ хүмүүс тухайн бичлэгийг татаж авч өөрийн компьютер дээрээ хадгалах дур сонирхол нэмэгдсэн байгаа. Та бүхэнд ямар нэгэн ил...

Blender Монгол хэл дээрх видео хичээл

Маагий хэмээх Австрали улсад компютерийн чиглэлээр суралцдаг ажилсаг Монгол залуу саяхнаас Blender-ийн видео хичээлүүд эхлүүлсэн байна. Тэрээр Blender-ийг сурахдаа youtube дээрхи бичлэгүүдийг харж өөрөө сурсан гэж байна шүү. Түүний цуврал хичээлүүдийг http://www.youtube.com/user/Blendermgl хэмээх youtube сувагаас нь орж үзээд байгаарай!!! Мөн түүний портфолио сайтаар нь орохоо мартваа http://maagiipro.4ormat.com/ Эх монгол хэл дээрхи агуулгууд өргөжин тэлсээр л байна энэ сайхан хэрэг биш гэж үү ирмэх

...

Арзгар үсэг хөрвүүлэгч Firefox нэмэлт



Firefox интернет хөтөч дээр нэмэлт хийж сурах зорилгоор нэг ийм зүйл хийсэн юм. Уг нь их амархан юм билээ. Бас нэлээд их шалгаж, баталгаажуулж байж зөвшөөрч оруулдаг юм байна. Өнөөдөр энэ хийсэн жижиг хөрвүүлэгчийг маань зөвшөөрсөн байна. https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/241034/ хаягаар ороод суулгаад хэрэглэж болно.
Гэхдээ аль болох хүмүүст Monkey г.м ийм хуучны гарын драйвер хэрэглэхээ болихыг санал болгож, зөвлөж байгаарай....
idiomatic-dormant
idiomatic-dormant