Вирусны талаар...

1. Миний компьютер гацаад байна. Н*** гэж вирустчихжээ.

Хэзээнээс ийм цуу яриа гарсныг мэдэхгүй ч нилээн эртнийх. Энэ цуу ярианаас бас нэг балай дүгнэлт гарсан. Компьютер форматлахад бүх вирус устдаг учраас компьютер гацаад эхэлвэл, форматлачихаар зүгээр болно. Хмм
Таны компьютерын хүчин чадал, ашиглаж буй програм, тоглоомын шаардагдах үзүүлэлт, genuine-ий асуудал, үйлдлийн системийн бит гээд олон энгийн зүйлээс гацаж болно. Гэхдээ форматлах үед илүү дутуу, хэрэггүй програм, файлууд устдаг учраас хурд нь бага ч гэсэн ихэсдэг. Энэ нь цуу яриаг улам даамжруулдаг.

2. Бүх вирус хортой учраас устгах ёстой.

Зарим компьютер тоглоом тоглодог, интернэтээс програм татаж ашигладаг хүмүүс мэдэх байх. Лицензгүй л бол мэддэг хэд нь заавал crack, patch, keygen ашигладаг. Үүгээрээ лицензээ сунгадаг гэсэн үг. Харин вирусын програмууд заримыг нь вирус гэж илрүүлээд л устгачихдаг. Яс юман дээр бол тэд нар чинь бидэнд амин чухал хэрэгтэй эд. Хамгийн наад захын жишээ гэхэд GENUINE REMOVER-үүдийг дурьдаж болно.

3. Вирусыг хакерууд болон вирус зохиогч нар л зохиодог.

Дээр үед л тэгдэг байсан юм байгаа биз. Одоо үед тэрийг чинь бэлэн юм ашиглаад хүүхдүүд хийчихээд байна. 

4. Бүх Антивирус бүтээгч компаниуд өөрсдөө вирус хийж тараадаг.

За тэр нь ч бас хаашаа юм. Наад зах нь л үнэгүй, ашгийн бус антивирус програмууд бүтээгчид өөрсдөө вирус хийнэ гэдэг тэнэг асуудал. Тэдэнд ямар ч ашиггүй. Дээрээс нь цуу яриаг үгүйсгэн ярилцлага өгч байсан хэд хэдэн томоохон антивирус бүтээгч компани байсны дотор AVAST, BITDEFENDER, MICROSOFT SECURITY ESSENTIALS багтана.

5. Би вирусын эсрэг програмтай. Тэгэхээр надад вирус халдахгүй. 

а. Эхлээд вирусын эсрэг програм гарсан уу гэвэл үгүй. Эхлээд өт үүссэн. Дараагаас нь л үүнтэй тэмцэж эхэлсэн. Одоо ч гэсэн яг хэвээр. Яагаад? Антивирус бүтээгч багийнхан дунд зөнч байдаггүй л юм бол ямар өт бүтээгдэхийг мэдэхгүй. Ямар өтийг нь мэдэхгүй байж түүнтэй яаж тэмцэх билээ. Тиймээс антивирус үргэлж нэг алхам хоцорч байдаг.

б. Антивирусын шинэчлэлт буюу UPDATE-ыг үргэлж хийж бай. Энэ шинэчлэлтээр л шинээр гарсан вирусыг эсэргүүцэж чадна.

в. Өөрөө анхааралтай, болгоомжтой бай. Өөрөө мэдлэгэтэй, туршлагатай, болгоомжтой бол таны компьютер өтнө гэж үү? Мэдээж үгүй. Би ч бас антивирус хэрэглээгүй удаж байна. 

6. Өт зургаар дамждаг.

Уучлаарай. Энэ боломжгүй. Хэрэв ямар нэг зургийн өргөтгөлтэй файл байвал тэр нь вирус байж болох ч зураг хэлбэрээрээ нээгдэж байвал биш гэсэн үг. Заавал нээлгүйгээр шалгах арга байна. Зүгээр л icon-ыг томоор харуулдаг болго. Зураг тодорч харагдаж байвал зурган файл гэсэн үг. Саяхан FACEBOOK CHAT-аар дамжаад яваад байсан нэг вирус .jpg өргөтгөлтэй байсан. Хүмүүс мэдэхгүй нээгээд л байсан. Зүгээр л нэрнийх нь ард .jpg гээд залгачихсан хэрэг. 

7. Олон вирусын програм суулгавал вирус илүү багасна. 

Бас л дээр үед байсан зүйл. Нөгөө хоёр вирусын програм чинь хоорондоо таарахгүй зэрэг зэрэг ажиллаад, аль нэгэнд нь өөрчлөлт оруулахад л систем гэмтэж мэдэхээр болно. Учир нь антивирус програм, үйлдлийн системтэй холбогдож ажиллах нь бий. Тэгээд тэр хоёр вирусын програм нэг хэсэгт холбогддог бол тэгээд будаа. Хэзээ ч битгий хоёр вирусын програм ашигла. Ядаж л ачаалал буурч, гацах нь багасна.

Бичсэн: Ж.Зоригт
2013-11-25,11:30 | Ангилал: Дусал мэдлэг ба Анхан шат
Илгээх | 2713 хүн уншсан | Бичсэн: Энхмандах

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (6) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
snu bnu ta buhend ajiliin amijilt husey nadad asuu ym bn internet download manageriin crack. bolon kodiig in oruulj uguuch
Зочин хэзээ бичсэн: 17:43, 2014-11-28 | |
ba ba
heregtei zuvlulguu ugsund bayarllaa
Зочин хэзээ бичсэн: 21:33, 2014-5-25 | |
say bi avastiig solihdoo turuuleed kaspersky aa suulgaad avastaa ustgasan chin ustahadaa avast virus uldeehin yaj bgan bol
Зочин хэзээ бичсэн: 10:48, 2014-4-28 | |
Avg no serial tai zovhon update hiideg programm zuer bolu???
Qwerty хэзээ бичсэн: 19:52, 2014-4-16 | |
Мхмм. Үнэхээр л вирусын програм хэрэглэмээр байвал Microsoft Securuty ямар юм ч билээ дээ тиймэрхүү үнэгүй юм хэрэглэсэн нь зүгээр лдээ. Тэглээ гээд бас үнэгүй нэртэй TRIAL програмууп ашиглаад байж болохгүй.
Ж.Зоригт (зочин) хэзээ бичсэн: 15:17, 2013-11-30 | |
Нээрээ олон хүн иймэрхүү буруу ойлголттой явдаг шүү. Kaspersky, Bitdefender үнэтэй аваад суулгаад л болоо мэтээр ойлгоно.

Харин тэр 2-р дээр бол бас үнэхээр ихэнх crack, keygen ер нь өт хорхой тээж явдаг. Зүгээр нэг хийгээд буян үйлдэх гэж тараадаг хүн бараг л байхгүй. Тэгж тараасан байсан ч дундаас нь нэг хакер нөхөр нь вирүс зүүгээд л тараачихдаг. Ядаж л крак, кийгенүүдээ хүртэл бас өөрийнх нь сайтаас татах болж өгвөл анхнаасаа үнэ төлбөргүй, вирүсгүй програм хангамж хэрэглэж сурахгүй л бол бас болохгүй л байгаа юм даа.
Алмас хэзээ бичсэн: 14:15, 2013-11-25 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant