Фонттой холбоотой асуудлуудыг хэрхэн шийдэх вэ? 1-р хэсэг Монгол кириллээр бичих.

Танд ямар нэгэн байдлаар бичиг арзайж харагдах фонтын асуудал тулгардаг, эсвэл тулгарч байсан бол наашаа суугаарай.

Заавар дүрс бичлэг:

Жич: Видеоны эхний хэсэгт дусал гарын драйверыг заавал суулгах шаардлагагүй. Энэ нь зөвхөн латин үсгийн байрлал болон бусад кодлол, байрлалууд, хөрвүүлэгчдийг нэмж суулгадаг.

 
 

 

Оршил
Компьютерт үсгийг дүрслэж харуулахад фонт болон кодлол гэсэн үндсэн хэрэглүүрийг ашигладаг. Фонт гэдэг нь тухайн дүрсийг жишээ нь А-Я хүртэл үсгүүдийг зурж харуулдаг. Харин кодлол нь энэ зураг дүрсүүдийг хэзээ хаана хэрхэн харуулахыг тодорхойлж өгдөг схем юм. Орчин үед unicode буюу дэлхийн олны хэлний бичгийн кодлолыг зөвхөн нэг дор багтаасан код нэвтэрч бүх компаниуд дэмжин ажиллаж эхэлж байна. Жишээ нь саяхныг хүртэл Adobe гэх мэт том компаниуд юникодыг бүрэн дэмжиж чаддаггүй байсан бол Adobe Creative Suite 3 (CS3) хувилбартаа юникод бүрэн дэмждэг болжээ. Энэ нь та нэг л фонтыг суулгасанаар бүх бичгийн кодыг танина гэсэн үг гэж ерөнхийд нь ойлгоход болох байхаа. Хуучин кодлолыг одоо ч хэрэглэсээр байгаа боловч бид таньд дэлхийтэй нийлж хөгжилд дэвшилд хамт алхахыг хүсч байна. Хуучин хэрэглэдэг байсан Arial mon зэрэг фонтыг ашиглан, Monkey зэрэг гарын драйверийг ашиглаж байгаа бол таныг одоохон болихыг зөвлөж байна. Учир нь сүүлийн үед бараг бүх Монгол веб сайтууд юникод дэмждэг болсноор интернет дээр ямар нэг зүйл хайхад тань олдохгүй байх талтай.
Иймээс наашаа сууна уу.

1. Гарын драйвер
Windows XP-ээс хойших Windows үйлдлийн систем өөртөө unicode дэмждэг Монгол гарын драйверыг агуулж байдаг учир нэмэлт програм заавал суулгах шаардлагагүй бөгөөд энэ нь arial зэрэг windows-ын өөрт нь хамт суудаг фонтоор криллээр бичдэг юм. Ингэснээр таны бичсэнийг ямар нэгэн Монгол фонт, програм суулгаагүй компьютер дээр ч асуудалгүй үзэх боломжийг олгодог нь өөрийн компьютер дээр хийсэн файлаа хааш нь ч зөөж, хааш нь ч илгээсэн ямар нэгэн фонтын асуудал үүсэхгүй гэсэн үг юм.

Хэрхэн тохируулах вэ?

Text Services and Input languages хэсэгт тохируулна. Ийшээ орохдоо Start -> Control Panel -> (Date, Time, Language, and Regional Options) -> Regional and Language Options -> Languages -> Details... гэж ороорой. Нээгдсэн цонхонд Languages хэсэгт ороод Details... товчийг дарж Text Services and Input languages цонхыг нээнэ. (Заавруудыг доор дүрс бичлэг хэлбэрээр оруулав.)



Энд Add... болон Remove товчуудыг ашиглан гарын хөтчийг нэмэх буюу хасна. Та Монгол криллээр бичихийг хүсвэл Mongolian (Cyrillic) гэдгийг сонгоорой. Тэгээд Apply товчийг дарж сонголтоо баталгаажуулна.

Ингэснээр Language Bar гэж нэрлэгдэх талбар дэлгэцэн дээр харагдах болно. (Цагны хажууд доорх зурган дээр байгаа MO гэсэн жишээтэй адил төстэй харагдана.) Энэ хэрэгслэлийг ашиглан гарын  байрлалаа сольж бичнэ.


Мөн гаран дээрээс Зүүн Alt+Shift (зүүн талын Alt товчийг дарангаа Shift)-ээр хялбархан сольдог. Энэ товчны хослолын оронд Text Services and Input languages-ын Key Settings дотор тохируулж Ctrl+Shift (Ctrl товчийг дарж байгаад Shift) товчийг ашиглаж бас болно. 

Мөн зарим хэлэн дээр олон байрлалыг зэрэг сонгож болох бөгөөд энэ тохиолдолд нэмэгдэл товчнууд гар ирнэ. Дээрх зурган дээр (Дусал бичээч суулгасан тохиолдолд Монгол гарны сонголтууд нэмэгдэнэ) байгаатай адил жижиг гарны дүрс гарч ирэх болно. Түүн дээр дарж тухайн хэлний бусад байрлалыг сольдог.

Хэрвээ taskbar дээр байх үедээ хажуугийн гарын зураг алга болоод байвал хулганы баруун (туслах) товчийг товшиж Adjust the language band position гэж гаргаж ирээрэй!



Гарын солих товч гарч ирэхгүй байвал яах вэ?

Эхлээд дээр заасанчлан Text Services and Input languages руу орно.

Аdvanced хэсэгт Turn off advanced text services гэсний урдах чагтыг авна. Харин дээр нь байх Extend support of advanced text...-ийн урдахыг чагтлана. Ингээд Apply.


Үүний дараа гарч ирэхгүй бол Settings хэсэгт байгаа Language Bar... товчийг дарж Language bar settings цонхыг нээгээд Show the Language bar on the desktop гэж бичсэний урд чагт байгаа эсэхийг үзээрэй.

 

Чагт байхгүй бол чагтлаад OK ОК. Ингээд дэлгэцийн аль нэг хэсэгт хэл солих товч (Language bar) гарч ирэх болно.

 

Хэл солихоо гараасаа хийж болох уу?

 

Болно та Key Settings... хэсэгт Ctrl+Shift эсвэл зүүн Alt+Shift байх эсэхийг сонгож тохируулж болно. Хэвийн үед зүүн Alt+Shift байдаг

 Холбогдох холбоос: ДУСАЛ БИЧЭЭЧ

2008-2-6,12:15 | Ангилал: Монголоор бичих
Илгээх | 9525 хүн уншсан | Бичсэн: xvv

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (106) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Суулгаж дуусаад алдаа зааж магадгүй. Тоохгүй байхад болно оо.
Алмас хэзээ бичсэн: 14:34, 2017-7-8 | |
YAAH BE ALDAA ZAAGAAD BNAA
Зочин хэзээ бичсэн: 13:54, 2017-7-2 | |
за тэхлээр болчлоо шүү баярлаа
Зочин хэзээ бичсэн: 11:11, 2016-9-21 | |
Алмаст баяралалаа
Юникодын талаар өгсөн зөвлөгөөнд маш их баяралалаа. Их том тус боллоо баярлах
Зочин хэзээ бичсэн: 12:35, 2016-7-18 | |
Энэ аргаар Герман хэл сонгоод үз дээ.
Unicode биш програмууд арзайгаад уншигдахгүй байх тал байдаг. (Япон, Хятад ч мөн адил.) Ийм тохиолдолд Start -> Control Panel -> (Date, Time, Language, and Regional Options) -> Regional and Language Options руу ороод Regional and Language Options цонхны Advanced хэсэгт Language for non-unicode programs хэсэгт зохих хэлээ сонгох хэрэгтэй. Жишээ нь хуучны Монгол програмууд арзайгаад байвал энэ хэсэгт Mongolian гэж сонгох хэрэгтэй юм. Харин Do you want to restart? буюу компьютераа дахин эхлүүлэх үү гэсэн асуултанд заавал тийм (Yes) гэж сонгох хэрэгтэй байдаг. Энэ тохиолдолд үгүй гэж сонговол дараа нь компьютер унтрааж асаасан ч гэсэн үйлдэл биелдэггүй гэдгийг анхаараарай!

Бас бичиж байгаа програм дээрээ зөв фонт сонгоорой. Arial сонгоод бичээд үзэхэд болж байвал өөр фонт сонгоод болохгүй тохиолдолд тэр фонт чинь алдаатай, Герман хэл бүрэн зөв дэмжихгүй байна гэсэн үг шүү.
Алмас хэзээ бичсэн: 10:19, 2016-7-18 | |
Сайн байна уу? Герман үсэг компьютерт хэрхэн таниулах вэ? Умлауттай үсэгнүүд нь монгол д үсгээр гарч ирээд байх юм. Зөвлөгөө өгнө гэж найдаж байна. Баяралалаа
Зочин хэзээ бичсэн: 16:00, 2016-7-17 | |
Monkey ямар зорилгоор суулгах гэж байгаа вэ? http://dusal.blogmn.net/9815/ суулгаад адилхан байдлаар ашиглаж болно.
Алмас хэзээ бичсэн: 15:21, 2016-3-16 | |
monkey yaj suulgah ve
Зочин хэзээ бичсэн: 14:10, 2016-3-16 | |
Энэ заавар XP үйлдлийн системд зориулсан заавар. Хэрэв Windows 7,8,9,10 хэрэглэдэг бол заавар нь өөр байгаа. Youtube дээр Windows 7 keyboard layout change гэх мэт хайгаад үзээрэй.
Алмас хэзээ бичсэн: 20:37, 2016-1-28 | |
7 дээр өөр нэртэй файлууд гарч ирээд байхийн. компьютердээрээ асуудалгүй мөртлөө майл явуулах FB зэрэгт фонд нь танигдахгүй юм яах вэ.
7 deer uur failuud garch ireed baihiin. computer deeree asuudalgui murtluu mail FB zeregt fond ni tanigdahgui bna geed bhiin yah ve.
Jishee ni: Start -> Control Panel -> (Date, Time, Language, and Regional Options)geed orohoor Regional Options gej bhgui baigaad bna.
Зочин хэзээ бичсэн: 16:27, 2016-1-27 | |
Холбоо барих руу нь ороод өөрөө аваач.
Зочин хэзээ бичсэн: 15:55, 2015-11-26 | |
tuslamj meileer dugaaraa uguuch
hi хэзээ бичсэн: 15:07, 2015-11-26 | |
Монгол фонт http://dusal.blogmn.net/20211/ эндээс фонт татаж аваад суулгаарай. CS6 бол хэвийн болох ёстой. EN МО гэсэн гарын МО-г сонгоод, фонт дээрээ суулгасан mn гэсэн фонтоосоо сонгож байгаад бичихэд болох ёстой.

Corel Draw X3 дээр юникод дэмжихгүй байж магадгүй. Сүүлийн хувилбарыг нь суулгаад үз. Illustrator CS6 бол юникод дэмжиж байгаа байх.

Алмас хэзээ бичсэн: 16:27, 2015-10-26 | |
CS6 bolon corel illustrator 3 deer ijil font mongol font suulga gesen chaddaggui tuslaach hevleliin chigleliin uil ajilgaa ywuuldag bolohoor goe font heregtei bn
bayaraa (зочин) хэзээ бичсэн: 12:11, 2015-10-26 | |
bi kom deeree font suulgaj meddeggui ee yaj suulgah ve
bayaraa (зочин) хэзээ бичсэн: 12:05, 2015-10-26 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant