1. Япон, Хятад, Солонгос зэрэг хэл дээр бичсэн зүйлийг танихгүй байна яах вэ?
2. Крилл үсгээр хийгдсэн програм арзайгаад уншиж болохгүй байна яах вэ?
(Энэ заавар Windows XP системд зориулагдсан ба Windows 7 системд бол өөр байдаг. Зарим мэдээллийг сэтгэгдлээс хайж олж авна уу.)
Windows суулгах үедээ зүүн өмнөд азийн орнуудын хэлийг суулгаагүй тохиолдолд таньдаггүй боловч үүнийг нэмж амархаан суулгах боломжтой. Үүний тулд танд интернет эсвэл XP суулгац CD байх хэрэгтэй.
Бэлтгэл:
Тохируулах:
1. Start -> Control Panel -> (Date, Time, Language, and Regional Options) -> Regional and Language Options -> Languages -> Intstall fonts for East Asian languages гэсэн бичгийн урд талыг чагтлаад OK товчийг дарж суулгана. Хэрэв Windows-ын суулгац хатуу дискэнд чинь байгаа эсвэл дээр татаж авсан файлыг задалсан бол CD хий гэсэн сануулга гарахад OK дараад i386 хавтсыг сонгоно.
2. Мөн Unicode биш програмууд арзайгаад уншигдахгүй байх тал байдаг. (Япон, Хятад ч мөн адил.) Ийм тохиолдолд Regional and Language Options цонхны Advanced хэсэгт Language for non-unicode programs хэсэгт зохих хэлээ сонгох хэрэгтэй. Жишээ нь хуучны Монгол програмууд арзайгаад байвал энэ хэсэгт Mongolian гэж сонгох хэрэгтэй юм. Харин Do you want to restart? буюу компьютераа дахин эхлүүлэх үү гэсэн асуултанд заавал тийм (Yes) гэж сонгох хэрэгтэй байдаг. Энэ тохиолдолд үгүй гэж сонговол дараа нь компьютер унтрааж асаасан ч гэсэн үйлдэл биелдэггүй гэдгийг анхаараарай!
(Бас нэг хүмүүсийн мэддэггүй анхаарах зүйл бол Windows XP системд нэгэн алдаа байдаг бөгөөд энэ юникод биш програмын кодлолын тохиргоог Mongolian дээр тохируулсан тохиолдолд крилл үсгийг уншихад асуудалгүй байдаг боловч шинээр CD-ROM суулгахад компьютер гацаж алдаа гардаг. Мөн SanDisk USB drive зэрэг зарим USB flash диск өөр дээрээсээ CD-ROM хэлбэрээр танигддаг нь ингэж гацаадаг. Энэ тохиолдолд English дээр тохируулж таниулсны дараагаар буцааж Монголоор тохируулах боломжтой байдаг.)
Дүрс бичлэгт зааварчилгаа:
Гарын драйвер:
Windows 7 дээр гарын драйвер тохируулах:
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
гээд сэтгэгдлийг хараарай. Тэр видео дээр хэрхэн Солонгосоор бичих гараа тохируулах тохиргоо байгаа.
Харин харагдац бүгдийг нь Солонгос болгоно гэвэл Window 7 Home, Ultimate, Professional аль хувилбар гэдгээсээ хамаараад зарим нь болохгүй байгаа.
Хууль бус буюу кракдаж эвдээд, хэлний багцыг тусад нь татаж суулгаж болдог. Ингэхдээ Vistalization гээд тусдаа кракддаг програм байдаг. Тэрийг нь суулгаад, дараа нь хэлний багцыг тусд нь Маикрософтын сайтаас татаж суулгаж байсан. Хэрэгтэй гэвэл сэтгэгдэл бичээрэй. Дараа нь заавар бэлдэж оруулж өгье.
Click Start, and then click Run.
Type the following command, and then click OK:
%windir%onts
Click the font that you want to remove. To select more than one font at a time, press and hold the CTRL key while you select each font.
On the File menu, click Delete.
When you receive the "Are you sure you want to delete these fonts?" prompt, click Yes.
Хүмүүсийн Arial Mon фонтоор бичсэнийг нээхэд танигдахгүй арзайж харагдуулдаг болгомоор байна. Учир нь Arial Mon фонтоор бичсэнийг нь анзааралгүй дарга руугаа файлаа явуулж загнуулаад байх юм. Би Control panel/Font-оос Arial Mon-г устгасан, бас Contol panel/add or remove program дотроос Monkey-г устгасан боловч Arial Mon-оор бичсэн файлыг уншиж болоод байх юм. Ямар тохиргоо хийж Arial Mon-оор бичсэнийг хүлээж авдаггүй, заавал хөрвүүлдэг болгох вэ найзаа? туслаач.