WOHLOV

Микрософт компаний түүх

Хамгийн хамгаалалт муутай, хамгийн нойтон хамуу шиг ядаргаатай, хамгийн зэвүүн балиар програм үйлдвэрлэдгээр нь хүмүүсийн сайн мэдэх компанийн тухай цухасхан.

Анх 1975 онд бидний танил Билл Гейтс ах маань Полом Аллен найзтайгаа хамтран, нэг хүсэл сонирхолтойн үүднээс компаниа байгуулжээ. Энэ хүү компани нь МИКРО Компьютерын Програм хангамж чиглэлээр анх удаагаа гарч байсан болохоор нөгөө хоёр бодож байгаад 2 үгний нийлмэл болгож МИКРОСОФТ хэмээн нэрийджээ. МИКРОКомпьютерийн Софтвэйр гэдэг нь бидний одооны хэрэглэж байгаа шиг тэр үеийн нэг ширээн дээр багтах, тэр ч байтугай халаасанд багтах тийм л хэрэглээний компьютеруудыг програмчлах явдал байсан юм. Гэхдээ тэд энэ дотроос ганц л зүйлийг нэвт харж чадсан учраас одоо дэлхийг атгаж байна. Энэ нь юу вэ? гэвэл энгийн хэрэглэгчийн компьютертай ажиллаж байгаа тааруухан төрхийг тэд анх олж харж чадсан юм. Тэр үед үнэхээр тооцоолох электрон машин гэдэг бол жинхэнэ мэргэжлийнхний ашиглаж бас ажиллуулж чаддаг эд байсан аж. Харин хүмүүс тооны машинаас залхсан юм. Тэгээд л тэд мэрэгжлийнхний л ажиллуулж чаддаг байсан тэр нарийн төвөгтэй ажиллагаануудыг хөнгөвчлөхөөр шийдсэнээр энэ л чиглэлээр өдийг хүрсэн буйзаа. Билл Гэйтсийн буянаар бид одоо энд интернетэд холбогдож, найз нартайгаа нэгэн товчлуур товшоод л чатлах боломжтой болсон билээ. Нэг үгээр хэлбэр тэд хэрэглэгчдийг цөөн товч дараад хүссэн үр дүнд нь хүргэж чадахуйц хамгийн хялбар төсөр интерфэйсийг үйлдвэрлэдэг гэсэн үг юм. Гэтэл энэ салбарт Майкрософт өрсөлдөгчгүй болтлоо дангаарчилж, бүхнийг гартаа авч чадсан юм. Тэдний хийж чадсан гайхамшиг гэвэл маш олон буйзаа.

Компанийн бүтээл

1. Үйлдлийн систем


Энэ нь бүдүүлгээр бол гүүр юм. Бид бүхний сайн мэдэх үйлдлийн систем бол Виндоус ЭксПи юм. За тэгээд түүхэн замналыг нь сөхөн харвал анх тэд дисктэй амар хялбар харилцаг ДОС (disk operation system) хэмээх үйлдлийн системээ гаргасан. Энэ нь диск дээр хийх үйлдлүүдийг хүний хэлэнд дөхөм бас товчхон команд бүхий болгосноороо дисктэй харилцах хүний харьцааг маш хөнгөн бас оновчтой болгож өгсөн. Гэхдээ тэр болгон командуудыг гараас шивнэ гэдэг бас л алтан цагийг хумсалсан зүйл байлаа. Тиймээс хулгана гэгч тэр үед дөнгөж гарч байсан ч одоогийн салшгүй хэрэглээ болсон эдийг ашиглан тэр олон үгийг шивэх бус харин тэр олон шивэгдсэн командуудаас сонгон дарах л үйлдлээр дисктэйгээ харилцах үнэн догь санааг тэд хэрэгжүүлжээ. Үүнийг Нортон Командер програмаар төлөөлүүлж болно. Гэтэл даварсан хэрэглэгчид тэр олон үгийг уншиж дарахаас үнэхээр их залхаж эхэллээ. Энэ шаардлагаар өнөөгийн Майкрософтын жинхэнэ нүүр царай болсон бүтээгдэхүүн Виндоусын суурь тавигджээ. Тэгээд хэрэглэгчид ядаргаатай эрээлжилсэн текстээс илүү дээр, ангилаж ялгасан гоёмсог ойлгомжтой зурагнууд дээр дарж командаа биелүүлэх болсон нь үнэхээр дээд зэргийн хэрэглээний төвшний эд болж чадсан юм.

Windows 1.0

Windows 1.0 1985 оны 11-р сарын 20-д гарсан.
CGA/Hercules/EGA (илүү нийцэж ажиллана)
Шаардлага:

  • MS-DOS 2.0
  • 256 KB Ram
  • 2 хоёр талтай буюу double-sided disk drives эсвэл hard drive
Windows 2.10

Windows 2.1 нь 1988 оны 5-р сарын 27-нд албан ёсоор зарлагджээ.
Шаардлага:
  • MS-DOS version 3.0 түүнээс хойших
  • 512 K RAM
  • Нэг уян диск эсвэл хатуу диск
  • График кард
  • Туслах чанарын хулгана

Windows 3.1x

Энэ хувилбар нь 1992-1994 оны хооронд албан ёсоор гарсан.
Dos үйлдлийн системийн хувьд хамгийн сүүлийнх нь байжээ.
Шаардлага:
  • MS-DOS 3.1 буюу хамгийн сүүлийнх
  • Intel 80286 процессортой байх ёстой
  • 20001 MB буюу түүнээс илүү их санах ойтой.
  • Дискийн багтаамж 6.5 МВ байсан ч 9 MB-г санал болгож байжээ.

Windows 95

Windows 95 бол 1995 оны 8 сарын 24-нд гарсан. Энэ үйлдлийн системийн хувьд хэрэглэгчийн интерфэйс илүү сайн боловсронгуй болсон байлаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийн ашиглагдаж байгаа Windows-ийн бүтэц, ерөнхий формат нь энэ хувилбараас эхлэлтэй юм. Энэ хувилбарыг суулгахын тулд системийн шаардлага буюу компьютерын үзүүлэлт дараах байдалтай байх ёстой байжээ.
  • Intel 80386 DX CPU-тэй байх
  • Системийн RAM нь 4 MB байх
  • Хатуу дискийн хэмжээ нь 50 MB

Windows 98

1998 оны 6-р сарын 25-нд энэ хувилбар гарсан. Манайд хамгийн их нийтлэг ашиглагдаж эхэлсэн үйлдлийн систем бол энэ билээ. Системийн шаардлага нь:
  • 486DX-2/66 MHz буюу түүнээс дээш процессор (Pentium процессор бол бүр сайн)
  • 16 MB-ийн RAM (24MB ч байж болно)
  • Хамгийн багадаа  500 MB-ийн хатуу дисктэй
  • VGA буюу түүнээс дээш нягтрал бүхий монитортой higher resolution monitor
  • CD-ROM болон DVD-Rom драйвертай
  • Маузтай

Windows 2000

Windows 2000 нь 2000 оны 2-р сарын 17-нд зарлагджээ. Энэ нь дотроо гурван өөр шаардлага бүхий гурван өөр систем байсан юм. Энэхүү үйлдлийн систем нь гол давуу тал нь зарим нэг шинэ боломжуудыг хэрэглэгчдэд олгосон билээ. Жишээ нь,
Windows Desktop Update, Internet Explorer 5 болон Outlook Express-ийг шинээр хэрэглэгчдэд танилцуулсан юм.

Windows 2000 Professional
  • 133 MHz ба түүнээс дээш CPU
  • 32 MB-ийн RAM (64 MB)
  • 700 megabytes хатуу дискийн зай  space (2 GB )

Windows 2000 Server/Advanced Server

  • 133 MHz CPU
  • Хамгийн багадаа 256 MB-ийн RAM
  • Хатуу дискийн зай 2 GB

Windows Me

2000 оныхоо 9-р сарын 24-нд энэ хувилбар зарлагдсан юм. Энэ хувилбар нэг их урт хугацаанд байгаагүй, бараг нэг жил орчмын хугацаанд л байсан бөгөөд тун удалгүй дараачийн хувилбар болох XP гараад ирсэн юм.
  • 150 MHz  Pentium процессор
  • 320 MB хатуу дискийн зай
  • 32 MB RAM

Windows XP

Өмнөх хувилбараасаа ердөө жил ч хүрэхгүй хугацаанд буюу 2001 оны 10-р сарын 25-нд Windows XP гарсан юм.
  • 233 MHz процессор
  • 63 MB RAM
  • Хатуу дискийн сул зай 1.5 GB байх ёстой
  • Super VGA video adapter ба монитор
  • CD-ROM drive буюу DVD drive

Windows Vista

2007 оны 1-р сарын 30-нд олон нийтэд зарлагдсан үйлдлийн систем бол Windows Vista юм. Системийн шаардлагын тухайд хамгийн их шүүмжлэгдсэн нь энэхүү систем байлаа. Учир нь өнгө үзэмж сайтай болсон ч хэт өндөр шаардлагыг шаардсан юм. Vista-г суулгахын тулд хүчин чадал үзүүлэлт нилээн сайн байх ёстой болсон бөгөөд харин сүүлийн үед гарч байгаа хямд үнэтэй, багавтар мөртлөө боломжийн үзүүлэлттэй нөүтбүүк, компьютерууд ихээр гарч, Vista тэдэнтэй зөрчилдөх болсон юм. Гэтэл тун удахгүй энэ зун XP-г хаах хугацаа нь болж байгаа. Иймд XP-г хамгаалах хөдөлгөөн гарч, бас ч үгүй тодорхой үр дүнд хүрч XP-ийн талаар корпорацийн удирдлагууд ярьж байсан. /Дараа нь жич хүргэнээ/

Vista Capable
  • 800 MHz процессор
  • 512 MB RAM
  • 32 MB график санах ой
  • 20 GB хатуу дискийн багтаамж
  • Хатуу дискийн сул зай 15 GB

Vista Premium Ready
  • 1.0 GHz процессор
  • 1 GB RAM
  • 128 MB График санах ой
  • 40 GB hard disk багтаамж
  • 15 GB хатуу дискийн сул зай

Энэ бол үнэн түүх. Хамгийн анхны Windows 256KB RAM-ийг шаардаж байсан бол хамгийн сүүлийн систем болох Vista 1GB-ийн RAM-ыг шаардаж байдаг. Ингэж бодохоор үнэхээр гайхалтай юм. Харин дараагийн үйлдлийн систем ямар байхыг шаардах бол? Таамгаар бол Viera гэдэг нэгтэй гарна хэмээжээ. Мэдээж үзүүлэлт үсрэнгүй шаардах нь мэдээж.
 

2. Хэрэглээний програм

Хэрэглээний програм гэдэг нь хүний шаардлагыг компьютер дээр ямар нэгэн зорилгоор, хурдан, үр бүтээлтэй үйлдэж чадахаар програмуудыг хэлнэ. Энэ нь үйлдлийн систем дээрээ тулгуурласан байна. Доор Майкрософт компанийн бүх хэрэглээний алдартай програмуудын нэрийг бичлээ.
  • Microsoft Office (Word, Excel, Power Point)
  • Internet Explorer
  • Windows Explorer
  • Calculiator
  • Paint
  • Notepad гэх мэт.
Сүүлийн үед гарахаар төлөвлөгдөж байгаа нэгэн алдартай програмынх нь талаар товчхон.

Photosynth хэмээх нэртэй төсөл дээр Майкрософт тун ч шаргуу ажиллаж байна. Одоогоор уг төсөл дээр Microsoft Live хөгжүүлэгчдийн баг ажиллаж байгаа бөгөөд бүтээгдэхүүнийг гаргах тов хараахан гарч амжаагүй байна. Гэхдээ Photosynth програм гарснаар хүмүүс фото зургийнхаа цуглуулгыг үздэг хэв загварт хувьсгал болоод зогсохгүй, зураг авах арга маягт ч өөрчлөлт орж болзошгүй. Шинэ үеийн гайхалтай технологи ашиглагдсан Photosynth программ нь зургийн цуглуулгад дүн шинжилгээ хийж, гурван хэмжээст виртуал орчинд загварчлан, зураг бүрийг өөрийнх нь алслалтай орчинд зөв тааруулж байрлуулах тул хэрэглэгч нэг зургийг нөгөөтэй нь харьцангуйгаар ямар байрлалд авсан болохыг шууд ойлгох юм.
Энэхүү технологи нь ердийн уламжлалт слайд шоутай харьцуулахад урагш ахисан том алхам болно.

Жишээ нь фото зургийн хорхойтон Лас Вегасаар аялж, аялалынхаа хэд хоногт олон зуун зураг даржээ гэж бодъё. Уг хэрэглэгч Photosynth програмын тусламжтайгаар авсан бүх зургаа ангилаж,  зургуудаараа виртуал ертөнц үүсгэн, өөрийн харсан байдлаар Лас Вегасыг загварчлаж орхино. Photosynth нь хэрэглэгчийг гурван хэмжээст орчинд оруулж, тухайн зургийг хэрхэн авснаас шалтгаалахгүйгээр, тодорхой үзэгдлийг дурын өнцгөөс харах боломж олгоно. Гэхдээ энэ болгонд Photosynth-ийн хүчирхэг алгоритм арын бүх ажлыг гүйцэтгэнэ. Майкрософтын мэдэгдэж буйгаар:
Цонхны рамны өнцөг юм уу хаалганы бариул гэх зэргээр хэдэн зуун онцгой ялгагдах үзүүлэлтийг нь гаргахын тулд фото бүрийг компьютер хараалалын алгоритмаар боловсруулна. Ингээд вэб-д үзүүлэлтээр хоорондоо хамааралтай фото зургуудыг холбоно. Олон зурагт хамааралтай үзүүлэлт гарч ирмэгц гурван хэмжээст байрлалыг нь тооцоолно. Энэ бүхэн нь хүний нүдэнд харагдаж буй дүрсүүдийн гурван хэмжээст байрлалыг уураг тархи тооцоолдогтэй нэгэн адил.

Photosynth мөн уламжлалт фото цуглуулга цэгцлэн эмхлэх үүргийг ч гүйцэтгэх чадвартай нь мэдээж. Photosynth програмын задлан шинжилгээ хийх блок нь хэрэглэгчид цуглуулган дотроосоо "төстэй" зургуудыг, тодорхой хүн эсвэл ямар нэг орчны байдлаар ялган хайлт хийх боломж олгоно. Одоохондоо иймэрхүү зүйлс маш гайхалтай мэт сонсогдож байна.

Майкрософт энэ оны 2 сард Seadragon Software компанийг өөрийн болгосноос хойш Seadragon-ийн дүрс боловсруулах технологийг өөрийн төслүүддээ ашиглах болсоны нэг жишээ нь Photosynth программ юм.

Майкрософтын мэдээллээр бол Photosynth программын ачаар фото 1 мегапиксэл юм уу 1 гигапиксэл байхаас үл хамааран ямар ч зураг буюу гурван хэмжээст дүрсийг ойртуулж татах, хэсэгчилж юм уу нисэлтэн дундаас харах боломжтой. Майкрософт "масштаблалтын хувьд бараг л өөгүй бөгөөд ямар ч нарийвчлалтай дүрсийн хувьд тэр дор нь шуурхай гүйцэтгэх чадвартай" хэмээн батлаж байгаа аж.

Уг программын бас нэгэн маш сонирхолтой, хүчирхэг үзүүлэлт нь фото зургуудыг онцлог ялгарагч ""ДНХ"-ийн төстэй байдлаар" нь таних чадвар юм. Майкрософтийн батласнаар, хэрэглэгчийн авсан тодорхой объектийн зурагт Photosynth шинжилгээ хийгээд, автоматаар онлайн мэдээллийг нь хайх боломжтой. Жишээ нь хэрэглэгч Малайзийн Петронас Таүэрийн зургийг аваад Photosynth рүү импортлоход програм дүрсийг нь Петронас Таүэр хэмээн таниад автоматаар интернэтээс уг барилгын талаарх мэдээллийг хайж гаргана.

Photosynth програмыг ашигласнаар:
∙ Олон зурагнаас виртуал гурван хэмжээст орчин бүтээх
∙ Зургийг дурын өнцгөөс харахын тулд орчин дотуур алхах буюу нэвт нисэх
∙ Зургийн хэмжээ их багаас хамааралгүй, ойртуулж татах, алслуулж холдуулах
∙ Зургуудыг хооронд нь харьцуулан чухам ямар байрлалаас авсаныг харуулах
∙ Тухайн үзэж буй зурагтай төстэй зургуудыг хайх
∙ Зураг дээрх объектийн талаар мэдээлэл хайх
∙ Тодорхой тохиргоотой аялал үүсгэх
∙ Бусдад цуглуулгаа илгээх боломжтой.

Эцэст нь эдгээр мэдээллээс Майкрософт компани Photosynth-ийн хувьд нүсэр төлөвлөгөөтэй, уг програм ч зарим нэг туйлын хүчирхэг, сонирхол татахуйц технологитой болох нь илэрхий байна.

 

Өрсөлдөгчид

Энэ мэт гайхалтай бүтээгдэхүүнээрээ тэд олон тэрбум хүн амыг байлдан дагуулсаар монополь хэмээн нэрлэгдэж байсан үе саяхан билээ. Гэтэл өдий олон жил өрсөлдөгч хэмээх нэрийг ч сонсож яваагүй тэд хэтэрхий санаа амар байх цаг үе өнгөрчээ. Учир нь дэлхий даяар мэргэжлийн хэмээн нэрлэгдэж байсан дээд зэргийн хамгаалалттай нээлттэй эх бүхий Линукс тархцууд нь одоо сайн хамгаалалттайн дээр виндоусыг хол хаяж чадах өнгө төрх, хэрэглээний горимтой болж буй билээ. Тэд яаж ийм хурдан ийм хүчтэй болж чадав аа? гэх зүй ёсны асуултанд дараах зүй ёсны хариултыг өгъе.

Дэлхийд системийн хамгаалалтаараа алдартай ЮНИКС дээр тулгаварласан Линукс үйлдлийн систем нь анх интернет сүлжээнд хамгаалалтын зориулалтаар хэрэглэгдэж байжээ. Улмаар програмаа сайжруулах үүднээс интернетээр үнэгүй кодыг нь тарааснаар урсгал, тархац болгоноор, дэлхийн өнцөг булан бүрээс сайхан сэтгэлт хакерууд хөгжүүлсээр хэдхэн жилийн дотор виндоуст дутагдаж байсан тэр сул талуудыг бөглөж дүүргэснээр мэргэжлийн чиглэлдээ ч тэр хэрэглээний чиглэлдээ ч тэр үнэхээр төгс болтлоо хөгжүүлэгдсээр иржээ. Одоо ч хөгжүүлэгдсээр байгаа. Цаашдаа ч хөгжсөөр байх болов уу. Нээлттэй эхийн гайхамшгийг эндээс харж болох ба хор шар нь гозолзсон Майкрософтынхон энэ опенсоурс руу хошуугаа дүржээ.
 

Microsoft яагаад "open source" дэмжиж Novell тoй хамтран ажиллах болов?

 Open Source бол Микрософт компанийн хамгийн том дайсан учир аль болох Open Source-той тэмцэн өрсөлддөг. Open Source нь ямар нэгэн тодорхой зохион байгуулагдсан хэсгээс бүтдэггүй ч зарим компаниуд open source-ийг дэмжиж ажилчдаараа код бичүүлдэг. Жишээлбэл Novell байна. Дэлхийн олон өнцөгт байгаа програмчид open source-д оролцож хувь нэмэр оруулан үнэгvй програм бичиж тусалдаг. Ингэснээр Микрософт болон ашгийн хойноос хөөсөн том компаниуд монополи үүсгэхэд хэцүү болно гэсэн үг. Ихэнх open source програмч нар хандивын мөнгөөр цалин олдог байхад зарим нь зүгээр хобби болгон бичдэг байна.
Та дөнгөж саяхан Микрософт компанийн Novell тoй хамтран ажиллах гэрээ хийснийг сайн санаж байгаа байх. Энэ талаар олон хүмүүс гайхсан билээ. Олон тэр бум долларын орлоготой компани яaгаад ийм алхам хийх болов oo?

Би өөрөө computer science мэргэжилтэй хүн энэ талаар мөн бодож олон газраас мэдээлэл хайлаа. Ер нь бодоод байхад "МAC OS Х" үйлдлийн сиcтeм Linux (open source үйлдийн сиcтeм)-тай төстэй систем болох UNIX систем ашигласан байдаг. Linux болон UNIX төрлийн үйлдийн систeмүүдэд хурд, аюулгүй байдал гээд олон давуу талууд бий. Эдгээр давуу талуудыг MAC үйлдийн систем ашиглaж өөрсдийн графиk интерфэйc дээр нь нэмсэн билээ.

Микрософт компани энэ бүхнийг мэдэж байгаа учир мөн open source ийн давуу талыг ашиглаж өөрсдийн шинэ ирээдүйд бүтээх үйлдлийн систeмдээ эдгээр давуу талуудыг хэрэглэх санаатай байгаа билээ. Тийм ч учраас Microsoft компани Novell компанитай олон сая долларын гэрээ саяхан хийж open source дэмжигч болов.

Novell-н OpenSuse 10.2 гэдэг open source үйлдийн систем XGL гэдэг шинэ график картны шинэ тeхнологи бүтээсэн ба энэ нь МАC-ийн хувьд шинэ биш боловч Linux-н хувьд шинэ. Ер нь линукс үйлдлийн систем хэрэглэхэд амраас гадна энэ үйлдийн системийн гадаад үзэмж Windows Vista болон МACОS Х үйлдлийн системүүдээс зарим талаараа илүү. Ийм ч учраас Майкрософт open source үйлдвэрлэгчтэй хамтран тэдний тусламжийг авах болжээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

saikhan medee bna
Зочин хэзээ бичсэн: 2011-01-16 21:29 | |
алга ташилт алга ташилт алга ташилт goy medeelel bn shvv
Зочин хэзээ бичсэн: 2010-10-24 14:19 | |
гоё шүү гоё мэдээлэл байншүүдээ баярлалаа таньд амжилт хүсье
Зочин хэзээ бичсэн: 2010-09-24 18:41 | |
ooooooooo laitai goy medeeee bnaaa


salaaalah algoritmiin talaar guitsed medeelel bicheerei unshina shu
Зочин хэзээ бичсэн: 2009-10-28 16:54 | |
happy
Самсиро (зочин) хэзээ бичсэн: 2009-04-07 13:51 | |
Нилээн дээхэн бичиж байсан болхоор эх сурвалжуудаа нээх их санахгүй л байна. Яг хаанаас авч байсанаа. Гэхдээ бэлэн материал багахан л оруулсан байх. өөрийнхөө үзэл бодлыг л тусгасан эд гэх үү дээ. тэр үедээ linux гэж юу болох талаар тааруу мэдлэгтэй байсан байна.

За, шинэ нийтлэл бичих болвол заавал эх сурвалжуудаа дурьдаж байна аа.
WOHLOV хэзээ бичсэн: 2009-03-05 01:50 | |
Бага зэрэг засвар орууллаа. Тэнд MacOSX linux дээр суурьласан гэж ташаарсан байна. UNIX дээр суурьласан. Олон хүн UNIX Linux 2-ыг нэг гэж ойлгодог. Linux бол UNIX төст үйлдлийн систем боловч яг UNIX бол биш юм. Unix дээр суурьласан гэхдээ unix биш. unix бол linux бүр ч биш. Тэгэхээр адилхан unix суурьтай гэж ойлгож болох боловч MacOSX-ыг Linux-тай яг адилтгаж ойлгож болохгүй гэж бодож байна.
WOHLOV анд нийтлэлдээ ашигласан эх сурвалжуудаа дурьдаж байгаарай happy Сайн нийтлэл болсон байна.
xvv хэзээ бичсэн: 2009-02-28 23:48 | |
Зочиндоо урам өгсөнд баярлаа big grin

Бага зэрэг нуршуу болчлоо гэж бодоод байж байтал ийм сайхан юм сонссондоо баяртай байна. Дусал.нэтээр байнга орж ирч байгаарай. Үүнээс илүү гоё гоё мэдээллүүд байнга тавих болоно шүү.
WOHLOV хэзээ бичсэн: 2009-02-28 18:04 | |
ENGIIN PC SONIRHOGCHID ZAAVAL UNSHAARAI
MASH SAIN MEDEELE BNAA. MERGEJLIIN BISH PC SONIRHDOG HUMUUST INGEJ TAILBARLAJ UGUH HEREGTEI BAIDAG, OLON HUND IIMERHUU TAILBAR HIISEER ZALHAJ BAISAN HUMUUS ZUGEER L ENNIIG UNSH GEED ZAAGAAD UGCHIH. DARAA NI UILDLIIN SYSTEM-IIN TALAAR ZOHIH MEDEGDEHUUNTEI BOLSNIIH NI DARAA NARIIN YUM ZAAJ BAIVAL DEER. IIMERHUU UNEN ZUV TODORRHOI MEDEELEL BICHIH BUSDAD YALANGUYA EHLEN SURALTSAGCHDAD HEREGTEI DEE. BAYARLALAA. talk to the hand
Зочин хэзээ бичсэн: 2009-02-26 07:43 | |
uugii танаас хэдэн зүйл асууя:

1. Монголчууд бүгд оригналь үйлдлийн систем хэрэглэх боломжтой юу? Дээр нь бүх програмаа худалдаж авч суулгаж хэрэглэж чадах уу? Хэрэв тэгвэл Монголын дотоодын валютаас жилдээ хэдэн сая доллар урсан гарах талаар тооцоолж үзэж байсан уу?

2. Бүрэн оригналь бүгдийг мөнгөөр авч хэрэглэлээ гээд вирусээс нуугдаж чадах уу?

3. Хэрэв windows байгаагүй байлаа гэхэд бид линукс дээр суурьлаад хүн биш байх байсан уу?

Нэмж хэлэхэд араас чинь орж ирж олон хүн бичсэн зүйлийг чинь уншина гэдгийг бодоод тэдгээр хүмүүсийг хүндлэн соёлтой харьцаасай гэж танаас хүсэж байна. Үзэл бодлоо илэрхийлэн сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа.
xvv хэзээ бичсэн: 2009-02-23 02:51 | |
windows suirel bish ololt geech albaar windowsiig ungaah geed yadah yumaa orignal uildeliin systemiig hergelj uzeegui huni yaria haha windows deer l suirlaj hun bolchood odoo ingej hutsaj bh yum windows nuber one
uugii (зочин) хэзээ бичсэн: 2009-02-23 01:59 | |
Гоё мэдээлэл байлаа баярлалаа big grin
amgaa (зочин) хэзээ бичсэн: 2009-02-02 13:26 | |
Баярлалаа
Их хэрэгтэй мэдээллүүд байна.
**Майкрософт энэ оны 2 сард Seadragon Software компанийг өөрийн болгосноос хойш Seadragon-ийн дүрс боловсруулах технологийг өөрийн төслүүддээ ашиглах болсоны нэг жишээ нь Photosynth программ юм.** бичлэг худлаа байна. Энэ оны 2 сард???
Бас вистагийн дараах загвар виндовс 7 гэж гарч байгаа биздээ. Жоохон хуучин мэдээлэл байх шиг. За энэ ямар хамаатайн их хэрэгтэй мэдээлэл байна. Маш их баярлалаа. happy
Зочин (зочин) хэзээ бичсэн: 2009-01-31 20:58 | |
баярлалаа. хэрэгтэй мэдээлэл байна.
ялангуяа Photosynth 3D орчинг үзүүлж чадах зургийн програм нь үнэхээр сонирхолтой санагдсан. сая өөрөө бас хэдэн зураг дараад туршиж үзлээ.

хүсвэл та өөрийн зургуудаар ийм альбомыг онлайн хэлбэрээр үүсгэж болно. доорхи програмыг татан авч суулгаад зааврынх нь дагуу бүртгүүлээрэй.
http://mslabs-999.vo.llnwd.net/e1/installer/PhotosynthInstall.exe

ийм альбомын жишээ үзэхээр бол.
http://photosynth.net/view.aspx?cid=c24f481d-65c5-4880-8487-82fff282de26
ketchup хэзээ бичсэн: 2009-01-31 19:52 | |
Heheboy
Goy medeelluud bna big grin
Зочин хэзээ бичсэн: 2009-01-31 14:58 | |



:-)