WOHLOV

Linux-ын тухай товчхон

Linux-ыг дөнгөж хэрэглээндээ нэвтрүүлж байгаа бидэнд мэдэхгүй юмнууд цоо шинэ гариг дээр буусан юм шиг л их билээ. Гэтэл яагаад заавал линукс гэж?

Энэ үйлдлийн систем нь үнэгүй бөгөөд вирүстдэггүй гэдгээс эхлээд дураараа өөрчлөх тохируулах эрх чөлөөг олгодог зэрэг маш олон давуу талуудтай учир дэлхий даяар улам бүр хүч түрэн хэрэглэгдэж байна.

Юуны өмнө Linux нь нээлттэй эхээр хөгжүүлэгддэг ба кодыг нь хэн дуртай хүн харж, өөрчилж, өөрийн гэсэн үйлдлийн системийг ч хийх боломжтой юм.
Дэлхийн өнцөг булан бүрээс сонирхол нэгт нөхдүүд нийлэн “Хэрхэн Windows, Mac-ыг бут цохих вэ?” гэсэн асуултанд хариулт хайдаг буйзаа. Харин Linux-ыг анх Линус Торвалдс бий болгосон гэдгийг хэлэх нь илүүц бизээ. Гэхдээ Линус гуай энэ кодыг хөгжүүлэн, хөгжүүлснийгээ бусдад код чигээр нь ил тавьж байхдаа ийм том, тэнгэр багандсан шатны үрийг тарьж байгаагаа яахан мэдэх билээ дээ.

Хэрхэн Windows, Mac-ыг бут цохих вэ?

Дээрх асуултанд хариу олох сонирхолтой олон хүн нийлж байж нээлттэй эхийг хөгжүүлдэг гэж хэлсэн. Харин маш олон хүн дотроос үзэл бодол болон мэдлэгийн чиглэл өөр өөр байдгаас, бас ч гэж хэтэрхий эрх чөлөөтэй байдгаас авхуулаад олон олон шалтгааны улмаар тэд хоорондоо аргагүйн эрхэнд хэсэг хэсэг болон хуваагджээ. Хуваагдан салсан хэсэг болгон өөр өөрсдийн тархацыг хувь хувьдаа хөгжүүлцгээдэг. Тэдний нэг нь Debian тархац юм. Ubuntu тархацын тухай ярих гэж байгаад яагаад Debian яариваа? гэж гайхаж байна уу? Тэгвэл Debian маш олон хүүхдүүдтэй ажээ. Тэр хүүхдүүдийн нэг нь Ubuntu юм.
Тэгвэл юникс нь элэнц өвөг линукс нь өвөг эцэг ба дэбиан нь аав нь үбүнтү хүүхэд нь болж таарч байх шиг байна. Мөн kubuntu, edubuntu, medubuntu, xubuntu гэсэн ах дүү нартай.
Гэхдээ линукс бол юникс биш юм. Unix төст үйлдлийн систем юм.

Үбүнтү бол дөнгөж эхлэж байгаа бидэнд хамгийн тохиромжтой Линукс үйлдлийн системүүдийн нэг билээ. Учир нь гэвэл бидний салж чадахгүй байгаа Windows-ыг бусдыгаа бодвол илүү дэмждэг. Хэрэглээний талдаа их сайн хөгжсөн. Өнгө үзэмж, хэрэглэхэд хялбар, шинэчлэлт хурдан хийгддэг болоод маш олон талаараа Windows-ыг орлож чадах хувилбар юм. За тэгэхээр гол сэдэвтээ оръё.

Ubuntu гэж юу гэсэн үг вэ?

Энэ нь Өмнөд Африкийн Банту (Зулу омгийн) хэлээр “Хүн зөвхөн бусадтай нөхөрлөж байж л хүн болно” ("umuntu ngumuntu ngabantu" Англиар "person is only a person through their relationship to others"). Үбүнтү өөрийн саит дээр 'Humanity to others', 'I am what I am because of who we all are' гэж тайлбарласан байна. Ubuntu гэдэг нь философид хүний ёс суртахуун, хүн хүн байхын учир утга гэсэн утгыг агуулдаг ба хүмүүс хоорондоо ярилцаж, харилцаж, хамтарч байж жинхэнэ хүн болно гэсэн өргөн утгатай үг юм байна.

Үбүнтүгийн түүх:

Үбүнтүгийн анхны хувилбар нь 2004 оны 10-р сарын 20-нд гарч байсан юм байна. Одоо үбүнтү прожектийг санхүүжүүлэгч Их Британид төвтэй Canonical компани юм. Энэ компани 2005 оны 7 сарын 8-аас эхлэн Үбүнтүг санхүүжүүлж эхэлжээ. Энэ компаний эзэн Mark Shuttleworth-ын түүх бас сонирхол татахгүй байхын аргагүй юм байна. Тэрээр одоо Лондонд амьдардаг бөгөөд Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс болон Их Бритианын давхар иргэншилтэй ӨАБНУ-д нөлөө бүхий хүн юм. 1973 оны 9 сарын 18-нд Өмнөд Африкт төржээ. Анх 1990 оноос Debian тархацын хөгжүүлэгч байсан бөгөөд 1995 Thawte хэмээх интернетийн нууцлалын компанийг байгуулж 1999 онд $575 сая доллараар VeriSign компанид худалдаж байжээ. Тэрээр 2004 оноос нээлттэй эхийн ертөнцөд эргэн ирж өөрийн Каноникал компанийг байгуулан үбүнтү системийг дэмжин хөгжүүлж байгаа.
2002 онд багын мөрөөдлөө биелүүлэн Оросын союз хөлгөөр сансар ниссэн ба Африк тивээс анх удаа сансарт ниссэн хүн юм байна. Түүний хувийн зан чанар нь ч маш гайхалтай мөрөөдөмтгий, мөрөөдлөө биелүүлж чаддаг дайчин шургуу нэгэн.

Уриа болон лого:


Linux for Human Beings (Хүн байхад зориулсан линукс) хэмээх уриатай ба лого нь гар гараасаа хөтлөлцсөн өөр өөр арьс өнгөтэй хүмүүсийг дүрсэлсэн утгатай.



Монгол галиг:
Ubuntu-[үбүнтү]
Linux-[линукс]
Debian-[дэбиан]

Та энд дараад ubuntu-ийн дэлгэцийн агшин зургуудыг үзээрэй.
Ubuntu суулгахаар шийдсэн бол энд дар.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

TNX all
Уугийдаа ч гэлээ баярлаа. Сонирхолтой юм. winking
WOHLOV хэзээ бичсэн: 2009-05-22 22:43 | |
hi
vneheer dawgvi shv
Зочин хэзээ бичсэн: 2009-05-07 15:25 | |
hi
laughing dajgvil yum b.a
Зочин хэзээ бичсэн: 2009-05-07 15:24 | |
Уугийд

Хүсвэл чи тэгээд хэрэглэхгүй байж болийшдээ. Чамаас ашиглаад өгөөчдээ гэж хэн ч гуйгаагүй. Үнэхээр чамд хэрэггүй бол мөрөө хөөгөөд дуугүй бай мэдэв үү. Надад харин хэрэгтэй. Ирээдүйгээ харж амьдраач. Аягүй бол чи хулгайн виндоүс л ашиглаж байгаа байх. Харин бид хууль бус хулгай хийхийг хүсэхгүй
Самсиро (зочин) хэзээ бичсэн: 2009-04-07 03:25 | |
Мэдээээээээж шүүүүүүүүүүүү дээээээээээээ. winking
Хамгаалалтын хувьд ч тэр, хэрэглээний хувьд ч тэр тэргүүлж чадана. Хүн анх хараад ажиллаж сурсан зүйлдээл эзэн нь байдаг. Анх цонхууд дээр ажиллаад сурцан хүмүүс үбүнтүг хараад сурсан газрын дов зөөлөн гэгцчэн сураагүй их гарч ирдэг болхоор онцгүй байдаг байх. Харин анхнаасаа үбүнтү хэрэглээд сурчвал бас өөр шү дээ happy
WOHLOV хэзээ бичсэн: 2009-03-25 22:25 | |
Хамгаалалтын хувьд Windows-ийг Ubuntu тай харьцуулж болмооргүй санагдаж байна. Миний хувьд лав Ubuntu хамаагүй илүү happy
Зочин хэзээ бичсэн: 2009-03-25 12:38 | |
1. vi одоо зөвхөн мэргэжлийн хүмүүс хэрэглэдэг gedit-ээр эхлээд маш олон notepad-тай харьцуулашгүй програмууд байдаг юм.

2. Монгол Монголоороо гэж ямар утгаар хэлсний ойлгосонгүй. Би лав одоогийн Монголыг Монгол гэж хэлэхээсээ ичдэг. sad

3. Хэрэглэгч олонтойгоороо бол Windows одоохондоо тэргүүлж байгаа. Гэхдээ өдөр ирэх бүр энэ байдал өөрчлөгдөж байгаа л даа. Харин мэргэжлийн програмын хувьд Windows Mac-ын хаана нь ч хүрэхгүй.

4. Хамгаалалтын хувьд та маш буруу ойлголттой юм байна. Mac ч бас дэлхий дээр олон хүн хэрэглэдэг, харин ч илүү хамгаалалттай газрууд нь Mac сонгодог. Учир нь Mac нь unix дээр суурьласан систем юм. Линукс бол юникс төст үйлдлийн систем юм.
Linux нь Unix төст үйлдлийн систем болохоос яг unix биш юм шүү. Адилхан Unix дээр суурьласан гэж хэлж болох байх.

Энэ төрлийн цөмийн код маш нарийн сайн бичигдсэн учир ямар ч сайн хакер байлаа гээд вирус бичих бараг боломжгүй, вирус байлаа гэхэд системд аюул учруулж чадах хэмжээнд хүртэл вирус хийх бараг боломжгүй л дээ.
Мэдээж хүн хийж байгаа болохоор алдаа байгаа. Гэхдээ Windows-тэй харьцуулахад хамгаалалтын хувьд тэнгэр газар шиг ялгаатай зүйл л дээ. Өөрөө энэ талаар өчүүхэн ч болов судлаж үзчихээд ийм зүйл ярьвал яасан юм бэ? Бас бичихдээ үүнийг чинь олон хүн уншина гэдгийг санаад арай аятайхан үгээр бусдыгаа хүндлээд бичвэл зүгээр болов уу...
xvv хэзээ бичсэн: 2009-02-23 02:57 | |
buten neg jil haraal idsen ubuntu deer alban hucheer shahui ajilsan zuger l hog shaasan yoo VI hurtel notepad iin haanach hurehgui l yum bnleeshdee aan medehgjui ene teneg OS suulgaj tsag aldaj baihiin hoorond mongol mongolooroo baidag shig windows windowsoorool baitsgaay windows tertei tergui delhii number one shdee nuutslal hamgaalt geed buh yum sain ubuntu g zaalgaj bhad barag negniihee comluu haldlag hiihed mash amarhan lyum bnllee tehleer ni gaihsan windowsiin shig dos orchind bol neleen zovootson gar bnlee nadaa 100 % gologdsoon bolson boloogui uildeliin system shuu dee en chin haha rolling on the floor
uugii (зочин) хэзээ бичсэн: 2009-02-23 01:55 | |
Юуны өмнө үбүнтү суусан компьютер дээрх нэгэн бичлэгийг сонирхуулъя winking


За тэгээд CD-ээ шарчихсан бол компьютерээ асаагаад CD-ээсээ эхлүүлж ажиллуулна гэсэн үг л дээ. Компьютер чинь компьютерын доторх хатуу дискнээсээ ажиллаж байгаа. CD-ээ CD-ROM-доо хийгээд компьютерээ асаагаад үз. Хэрвээ CD-ээс boot унших тохиргоон дээр байвал компьютер чинь CD-ээсээ ажиллана. Хэрвээ тийм тохиргоон дээр биш байвал тохируулах хэрэгтэй. Компьютер бүрт энэ нь харилцан адилгүй байдаг.

Эхлээд асах үед нь F8, F11 гэх мэт товчийн аль нэгийг дараад үзээрэй, болохгүй бол дахин унтрааж асаагаад нөгөөг нь дарна. Яг асаж байх үед нь гэдгийг санаарай. Энд хэдэн жишээ зураг:

https://help.ubuntu.com/community/BootFromCD?action=AttachFile&do=get&target=escbiosbootmenu.png
http://supcontent.gateway.com/support.gateway.com/s/Mobile/Gateway/M520/bootmenu.gif

Иймэрхүү цонх гарч ирвэл шууд CD/DVD-РОМ сонгоод л болно. Мэдээж CD маань CD-ROM дотор байсаар байгаа.

Хэрвээ болохгүй байгаа тохиолдолд del, F2 зэрэг товчийг дарж cmos тохиргоо руу нэвтрэн аль дискнээсээ boot уншуулахаа сонгож тохируулдаг. CMOS тохиргооны жишээ зургууд:
http://ice.he.net/~hedden//images/boot_seq_Award.jpg
http://common.packardbell.com/itemnr/instr_bios_explorer/explorer_bios_adv_cmos.gif
http://www.adsl.mng.net/zaavruud/xp/clip_1.jpg
http://www.barrys-rigs-n-reviews.com/reviews/2007/hardware/hdgpro/images/07-cmos/hdgp_cmos004.jpg
Энэ тохиолдолд boot тохиргоог хайж олоод CD-ээс хамгийн эхэнд уншихаар тохируулах хэрэгтэй.
http://www.adsl.mng.net/index.php?option=com_content&task=view&id=19&Itemid=3
Энэ заавар дээрээс жишээ харж болно.
Бас жишээ видеонууд:
http://www.youtube.com/watch?v=MUI38aCuQIQ
http://www.youtube.com/watch?v=smL4hDBrN2A
http://www.youtube.com/watch?v=nCcL4XAJ0hE

Related video-ууд дотроос өөрийг үзэж болно.

Харин CD-ээс үбүнтү бүүт уншсан тохиолдолд дараахтай төстэй байдлаар харагдана:
http://www.ubuntu.com/include/testing/flight6/ubuntu-live-gfxboot-big.png

CD-ээс үбүнтү бүүт уншаад ажиллаж буй жишээ:

Алмас хэзээ бичсэн: 2009-02-15 20:55 | |
boot unshuulna gej yadagiin be medehgui yum andaa zaagaad ogvol bayarlana shuu nero -r sharahiig ni medchihlee ho
joomla хэзээ бичсэн: 2009-02-15 19:46 | |
joomla> http://dusal.blogmn.net/20162/ Эндээс хэрхэн шарах талаар хараарай.

няцархай улаан> Наадах чинь бас суулгалгүй шууд live туршсан ч болно. CD дээр шарчихаад CD-ээсээ бүүт уншуулаад үз big grin
xvv хэзээ бичсэн: 2009-02-14 22:48 | |
ямартаа ч баярласан шүү. татаад авчихсан байгаа. нэг нартай сайхан завтай өдөр суулгаж үзнээ. big grin
ketchup хэзээ бичсэн: 2009-02-14 22:11 | |
өө наадах чинь .iso гоор байгаа болхоор задлах хэрэггүй шүү. шууд бүүтээр шар. амжилт хүсий
WOHLOV хэзээ бичсэн: 2009-02-14 21:18 | |
ubundu-g tatchihlaa winrar-r shahsan haragdaj bna odoo eniigee shuud nero-r cd-ruu huulchihaj boloh u esvel winrar-n extract gedgeer ni zadlaj baij nero-r cd-ruu huulah u
joomla хэзээ бичсэн: 2009-02-14 20:16 | |
миний тавьсан мэдээллийг шүүмжлэн, алдаа дутагдлыг нь илрүүлж, засч залруулсан зочин болон алмас 2т гүнээ талархъя.
тиймээ бид юунаас ч хоцорч болохгүй. хэрвээ үүнээс л хоцрох л юм бол ирээдүйд орших монголын маань 3 тулгуур баганы нэг нь нурлаа гэсэн үг.
энэ хурдасч яваа галт тэргэнд та амжиж одоо л суухгүй юм бол өөр хэзээ сууна гээд хүлээх юм бэ.

Хавтгай дэлхий дэх уралдаанд хоцрохгүйн тулд бид үбүнтүгээс хөтлөж байна. Та ч бас бидэнтэй хөтлөлцөөрэй big grin
WOHLOV хэзээ бичсэн: 2009-02-13 00:04 | |



:-)