xvv

Интернет дээрх самбар, хэлэлцүүлэг, бүлгэмүүдээс хүмүүс асуултаа асууж, асуудлаа шийддэг. Харин "Миний тооцоолуур болохгүй юм. Яах вэ?" гэсэн асуулт тавьчихаад хариулт хүлээгээд хэн ч таныг тоохгүй байсан тохиолдол бий юу? Тэгвэл яагаад хариулахыг хүсдэггүй вэ? Хэрхэн ухаалаг асуулт тавьж, асуултынхаа хариултыг хурдан олж авах вэ гэдэг дээр хэдэн зөвлөгөө өгье.

Хамгийн түрүүнд хэт бэлэнчлээд байгаа тохиолдолд хүмүүс хариулдаггүй. "Ийм амархан юмыг эхлээд өөрөө оролдоод үзээч дээ, ийм байхад би чамд зааж өгөхөд ямар ч үр дүнгүй" гэж дотроо бодоод өнгөрдөг.

Тиймээс асуулт асуухаасаа өмнө:
1. Эхлээд манай хуудасны хайлтыг ашиглаад хайгаад үз. Таны асуусан зүйлийн талаар урд нь нийтлэл бичсэн байж магадгүй юм. Хайхдаа аль болох чухал цөөн үгийг ашиглан хайгаарай.
2.
Google.com мэтийн хайлтын системд хайгаад үз. www.google.com гэсэн хаягийг нээгээд Монголоор хайж үзээд олдохгүй бол Англи хэлтэй бол Англиар, өөр хэлтэй бол мэддэг хэлээрээ хайгаад үз. Сайн хайж сурахыг хүсвэл энд дарж уншиж болно. Мөн Youtube.com-оос хайвал бас нэлээд их заавар видео байдаг.
3. Өөрөө оролдож үз. Би мэдэхгүй тул чадахгүй гэсэн бодлоо яг одоо толгойноосоо авч хая! Компьютерын ихэнх асуудал хүнээс асууснаас өөрөө оролдоод үзвэл амархан шийдэгддэг юм шүү. Учир нь мэдэхгүй хүн яах бол ихэнхдээ бодож байж хийдэг, эвдэлнэ гэж айх хэрэггүй ирмэх За тэгээд өөрөө оролдохдоо яах вэ? гэж үү:

  • Тухайн програм эсвэл веб сайтынхаа Тусламж (Help) гэсэн хэсэг рүү ороод тулгарсан асуудлаа хай.
  • FAQ буюу Түгээмэл асуугддаг асуултуудын хэсгийг хайж олоод тэндээс бас хай.
  • Тухайн хуудсанд байгаа дарж болох товч холбоос бүгдийг дараад ороод үз winking

4. Монгол хэл дээрх самбарууд, хэлэлцүүлгүүдийн урд талын хуудаснуудыг ухаж үзэж болно. Асуулт, Дусал, Лимнукс, Опенмн г.м самбар, хэлэлцүүлэг, таны хайж буй зүйлтэй холбоотой блогууд, сайтуудаар ороод хэрэгтэй юмаа хайгаарай.

5. Үүний дараа үнэхээр болохгүй, асуудал тулгарсан хойноо
аль нэг самбар хэлэлцүүлэгт асуултаа тавих хэрэгтэй. Мөн олон сайтуудаас давхар асууж ч болно. Гэхдээ нэг сайт, самбар дээр ижил асуултаа давтаж олон асууж бүдүүлэг зан битгий гаргаарай. Ийм тохиолдолд танд хариулт ирэхээсээ илүүтэйгээр давтаж бичихгүй байхыг сануулсан сануулга, анхааруулгууд л ирэх болов уу...
Мөн аль нэг самбар хэлэлцүүлгийг ашиглахдаа тухайн сайтын дүрэм, хэрхэн хэрэглэх анхааруулгуудыг уншсаны дараа хэрэглэхийг зөвлөх байна.


Асуулт асуухдаа "болохгүй байна яах вэ?" гэсэн "тэнэг" асуулт битгий тавьж байгаарай. Далдыг хардаггүй учир болохгүй байна яах вэ? гэхээр юу нь болохгүй, яах ёстойг хэн ч хэлж чадахгүй. Хамгийн гол нь залхуу хүмүүст хэн ч туслахыг хүсэхгүй шүү дээ. Бүх хүн өөрийн гэсэн амьдралтай цаг хугацаатай, тэгэхээр интернетээр дүүрэн байгаа зааврыг залхуу хүний ам руу аваачиж чихэх гээд суух хүсэлтэй хүн байхгүй. Тиймээс асуулт асууж байгаа хүмүүсийгээ ч хүндлэх хэрэгтэй. Өөрөө оролдож үзэлгүй асуулт чулуудах нь бусдыг хүндлэхгүй байгаа бүдүүлэг хэрэг юм.

Бас бүгд танд хариулах гээд хүлээгээд сууж байдаггүй, цаг заваараа л хариулах учир та өөрөө оролдсон нь ихэнх тохиолдолд хариулт ирэхийг хүлээж сууснаас илүү хурдан асуудлаа шийдэх боломжтой байдаг.

Асуулт тавихдаа өөрийн зүгээс өгч болох бүх мэдээллээ асуултдаа багтаах хэрэгтэй. Ялангуяа алдааны мэдээллүүдийг, яг юу гэсэн алдаа гарч байгааг яг тэр үгээр нь асуултандаа оруулах хэрэгтэй. Жишээ нь:

Тэнэг асуулт: "Миний компьютер асахгүй байна яах вэ?"

Боломжийн асуулт: "Миний компьютер Sony VAIO VPCEB25EC загварынх, үйлдлийн систем маань Windows 7 Home edition. Цахилгаанд залгаад компьютер маань асаж байгаа боловч Windows logo зураг гардгийн өмнөх хэсэг дээр хар дэлгэц дээр цагаанаар "No boot device please insert boot disk and press enter." гэсэн алдаа  гараад асахгүй байна. Яаж засах вэ?" г.м

Дээр нь нэмээд дэлгэцийн агшин зураг (screenshot) аваад явуулбал бүр л хурдан танд хариулт ирэх болно.

Хэн нэгэнд мөнгө төлөөгүй бол мессенжер болон чат, хувийн цахим захиагаар тусламж авах гэж гуйх нь бүдүүлэг хэрэг. Тиймээс самбар, хэлэлцүүлгийг ашиглаж сур. Бүртгэлгүй бол бүртгүүл (хаягаараа манахад хэрэгтэй). Учир нь ихэнх хүн нэг хүнд хариулж байхдаа энд бичигдээд үлдэх учир дараа дараагийн ийм асуудал тулгарсан хүмүүс үүнийг хайж олоод уншаад асуудлаа шийдээсэй гэж боддог юм. Харин мессенжер, чатын бичлэг нэг л хүнд туслаад өнгөрдөг. Тиймээс зүгээр л амьдралынхаа цагаас үрж байгаа хэрэг гэж ойлгодог.

Мөн асуудлаа хэн нэгний тусламжтай шийдэж чадсан бол эргээд болсон шүү, ингээд ингээд боллоо баярлалаа гэсэн талархлын үгийг хэлж сураарай. Бусад хүн асуудал шийдэгдсэн эсэхийг мэдэх ба хариулсан хүмүүс танд тусалсандаа баяртай үлдэх болно.



За тэгээд энэ танд бага ч болов тус болох байх гэж итгэж байна. Амжилт хүсье! big grin

Та манай блогт асуулт тавихдаа аль болох тухайн бичлэгт хамааралгүй зүйлийг нийтлэлийн дор асуулгүйгээр http://forum.dusal.net рүү орж зохих хэсэгт нь асуултаа тавьж байхыг хүсье!

Холбоотой бичлэг:

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

M
Togloom zohiodog bolmoot bna yaj ziohooh be?
M (зочин) хэзээ бичсэн: 2023-12-31 20:21 | |
Сайн бна уу энэ бүртгэлд одоо бүртгүүлж мөнгө олж болдог юмуу холбоо барих утасны дугаар байна уу
Зочин хэзээ бичсэн: 2020-08-07 14:32 | |
ЭМЧИЛГЭЭНИЙ БЯНШИ ЧУЛУУНЫ ТУХАЙ ( хэсэг 4)
Зочин хэзээ бичсэн: 2019-11-07 22:42 | |
Ubuntu 18.04 Дээр хувилбар хэзээ гаргах вэ pls
Chinzorig (зочин) хэзээ бичсэн: 2018-09-04 16:24 | |
“Саад бэрхшээлийг даван туулах арга барил” судалгаа
Таны нас:____ Хүйс: эр/эм
Боловсролын түвшин:
A. Боловсролгүй
B. Бага боловсролтой
C. Бүрэн бус дунд
D. Бүрэн дунд
E. Тусгай дунд
F. Дээд
Ажилласан жил: _____
Гэрлэлтийн байдал:
A. Гэрлэсэн
B. Гэрлээгүй
C. Дахин гэрлэсэн
D. Гэрлэлтээ цуцлуулсан
E. Хамтран амьдрагч
F. Өрх толгойлогч
Судалгааны заавар: Энэхүү судалгаа нь бэрхшээлийн даван туулах арга барилыг үнэлэх зориулалттай. Таны судалгааны материал зөвхөн судалгааны дүн шинжилгээнд хэрэглэж, нууцыг чандлан хадгалах тул үнэн зөв бөглөнө үү.
Таньд саяхан тулгарсан бэрхшээл хэрхэн үүсч та түүнийг хэрхэн шийдвэрлэснээ санана уу. Үүний дараа доор өгөгдсөн бодомж тус бүрийг анхааралтай уншаад өөрт үүссэн бэрхшээлийн нөхцөлд тухайн арга барилыг хэр их хэрэглэснийг онооны дагуу үнэлнэ үү.
0-Огт хэрэглээгүй
1-Бага зэрэг хэрэглэсэн
2-Олонтаа хэрэглэсэн
3-Их хэрэглэсэн
1. ____Дараа нь юу хийх вэ, дараагийн алхам юу гэдэгт нь илүү анхаарсан.
2. ____Асуудлыг илүү сайн ойлгохын тулд өөр ажил хийсэн.
3. ____Энэ талаар боохгүйн тулд өөр ажил хийсэн.
4. ____Цаг хугацаа бүхнийг шийднэ гэж бодоод зөвхөн хүлээхээр шийдсэн.
5. ____Нөхцөл байдлаас ямар нэг эерэг зүйл олж авахын тулд буулт хийсэн.
6. ____Нэмэр болохгүйг мэдэж байсан ч чадах зүйлээ хийсэн.
7. ____Асуудалтай холбоо бүхий хүний бодлыг өөрчлөхийг хичээсэн.
8. ____Нөхцөл байдлыг тодруулахын тулд хэн нэгэнтэй ярилцсан.
9. ____Өөрөө өөрийгөө буруутгасан.
10. ____Холбоо харилцаагаа бодож, асуудлыг нээлттэй үлдээхийг хичээсэн.
11. ____Гайхамшиг тохионо гэж найдсан.
12. ____Хувь тавилангаа дагасан. Учир нь надад заримдаа зүгээр л азгүй зүйлс тохиолддог.
13. ____Юу ч болоогүй юм шиг байсан.
14. ____Мэдрэмжээ дотроо хадгалахыг хичээсэн.
15. ____Нөхцөл байдлаас эерэг сайн талыг нь олж харахыг хичээсэн.
16. ____Ердийнхөөсөө илүү их унтсан.
17. ____Асуудлыг үүсгэсэн хүнд ууруу гаргасан.
18. ____Бусдаас сэтгэл санааны дэмжлэг авсан.
19. ____Өөртөө урам өгөх үгч хэлсэн.
20. ____Бүтээлч зүйл хийх урам өгсөн.
21. ____Бүх зүйлийг мартахыг хичээсэн.
22. ____Мэргэжлийн туслалцаа авсан.
23. ____Илүү сайн хүн болж өөрчлөгдөж, хөгжсөн.
24. ____Ямар нэг зүйл хийхээсээ өмнө юу болохыг хүлээсэн.
25. ____Уучлалт гуйж, эвлэрэхийн тулд ямар нэгэн зүйл хйисэн.
26. ____Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлсэн.
27. ____Сэтгэлд нийцэхүйц сайн зүйлийг хүлээн зөвшөөрсөн.
28. ____Ямар нэгэн байдлаар мэдрэмжээ илэрхийлсэн.
29. ____Би өөрөө өөртөө төвөг удсан гэдгээ мэдсэн ухаарсан.
30. ____Асуудлын гарсны дараа асуудалтай тулгарах үеэсээ илүү дээр болсон.
31. ____Асуудлыг шийдэхэд бодитой зүйл хийж чадах хүнтэй ярилцсан.
32. ____Амарч, аялалаар явах зэргээр асуудлаас хэсэг хугацаанд хөндийрсөн.
33. ____Идэх, согтууруулах ундаа хэрэглэх зэргээр, тамхи татах зэргээр тайтгарахыг хичээсэн.
34. ____Асуудлыг шийдэх маш эрсдэлтэй алхам хийсэн.
35. ____Анхны зөн совингоо дагаж, хэт яарч хөдлөхгүй байхыг хичээсэн.
36. ____Шинээр итгэл найдвар төрсөн.
37. ____Нэр төрөө бодоод, шүдээ зуусан.
38. ____Амьдралд юу чухал болохыг дахин нээсэн.
39. ____Нөхцөл байдлыг хэвийн болгохын тулд ямар нэг зүйлийг өөрчилсөн.
40. ____Хүмүүстэй хамт байхаас зайлсхийсэн.
41. ____Асуудлыг өөртөө нөлөөлүүлэхгүйн тулд энэ талаар их бодохыг хүсээгүй.
42. ____Итгэж хүндэтгэдэг найз нөхөд, хамаатан саднаасаа зөвлөгөө авсан.
43. ____Асуудал ямар хүнд байсныг бусдад хэлээгүй.
44. ____Асуудлыг хөнгөнөөр хүлээж авсан, хэт ноцтой хүлээж авахыг хүсээгүй.
45. ____Юу мэдэрч байгаагаа хэн нэгэнд ярьсан.
46. ____Байр сууриа хадгалж, хүссэн зүйлийнхээ төлөө тэмцсэн.
47. ____Бусдад уураа гаргасан.
48. ____Өмнөх туршлагаа бодож үзсэн, надад ийм зүйл урьд нь тохиолдож байсан.
49. ____Юу хийх ёстойг мэдэж байсан учир асуудлыг зөвөөр шийдэхийн тулд илүү их чармайсан.
50. ____Ийм зүйл болсон гэдэгт итгэхийг хүсээгүй.
51. ____Дараа дахиж ийм байдалд орохгүй гэж өөртөө амласан.
52. ____Асуудлыг шийдэх хэд хэдэн хувилбар гаргаж ирсэн.
53. ____Юу ч хийж чадахгүйгээс хойш гээд хүлээн зөвшөөрсөн.
54. ____Таагүй мэдрэмжээ бусад ажилдаа нөлөөлөхгүй байлгахыг хичээсэн.
55. ____Болж өнгөрсөн зүйлийг эсвэл төрсөн мэдрэмжээ өөрчилж болдог ч болоосой гэж бодсон.
56. ____Өөрийгөө ямар нэг байдлаар өөрчилсөн.
57. ____Өөрийнхөө байгаа байдлаас илүү сайхан нөхцөл байдал, цаг үеийг мөрөөдөн хүсэмжилсэн.
58. ____Нөхцөл байдал арилаасай гэж бодоод, түүнийг ямар нэг байдлаар дуусгахыг хүссэн.
59. ____Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж болох талаар ургуулан бодсон.
60. ____Би залбирсан.
61. ____Үүсэж болох хамгийн хүнд нөхцөл байдалд өөрийгөө бэлдсэн.
62. ____Юу гэж хэлэх, юу хийх тухайгаа тунгаан бодсон.
63. ____Миний хүндэлж явдаг хүн ийм нөхцөл байдалд асуудлыг хэрхэн зохицуулах байсан бол гэж бодон түүнээс үлгэр жишээ авсан.
64. ____Нөхцөл байдлыг бусад хүний өнцгөөс харахыг хичээсэн.
65. ____Нөхцөл байдал үүнээс ч илүү муу байж болох байсныг өөртө сануулсан.
66. ____Гүйж, дасгал хөдөлгөөн хийсэн.

Зочин хэзээ бичсэн: 2018-03-22 16:09 | |
Зочин 12:47, 2017-10-13
Толь гэдэг нь их олон утгатай үг бөгөөд Нэвтэрхий толь, Дүрмийн толь гэх мэт утгуудыг мөн агуулах ба таны ойлгож буйгаар Үгийн толь хэмээх утгыг ч мөн агуулна.

https://mongoltoli.mn/dictionary/detail/87014
Алмас хэзээ бичсэн: 2018-02-28 21:51 | |
Boot USB бэлдээд USB-нээс уншуулаад суулгаж болно.

http://dusal.blogmn.net/39537/usb-flash-diskeer-ubuntu-suulgah.html
Алмас хэзээ бичсэн: 2018-02-28 21:40 | |
cd rom bhkvv bol yaj ubuntu suulgah we
Зочин хэзээ бичсэн: 2018-02-28 18:40 | |
файлаа үсгийн дүрмийн толь гэсэн мөртөө нээгээд үзэхээр толь биш үсгийн дүрэм нь байна. дүрэм, толь хоёроо ялгаад файлынхаа нэрийг засчихаарай гэж хүсье.
Зочин хэзээ бичсэн: 2017-10-13 12:47 | |
хаанаас яаж авах уу хөдөө орон нутаг хамаагүй биздээ
шинээ (зочин) хэзээ бичсэн: 2017-05-03 19:12 | |
Хэвлэгч дотор чинь цаасны хэсэг үлдсэн байна гэсэн байна. Сайн үз дээ. Хэрэв огт байхгүй бол мэдрэгч нь эвдрээд буруу ажиллаад байгаа байх.
Алмас хэзээ бичсэн: 2017-04-08 18:27 | |
HP laserjet M1005 MFP kanon-oor jam in print paper path open door and clear jam gej grch ird bolohgui yum

Зочин хэзээ бичсэн: 2017-04-08 11:36 | |
Болохгүй адил төстэй 2 сервис. Ер нь Монгол руу мөнгө авах хэцүү л дээ.
Зочин хэзээ бичсэн: 2017-03-19 09:08 | |
alertpay-iig ashiglaad paypal-aar yavuulsan mungiig avch boloh uu? shimtgel her ih unah ve?
monkho хэзээ бичсэн: 2017-03-17 19:51 | |
маш хэрэгтэй зүйл хийжээ баярллаа
,
Зочин хэзээ бичсэн: 2017-01-05 08:56 | |



:-)