Алмас

Google бол одоогоор байгаа хамгийн хүчирхэг интернет хайлтын систем бөгөөд тэнд байх маш их мэдээлэл дотроос хайлт хийхдээ зарим зүйлийг мэдэж байвал илүү тодорхой хайж олж болдог.

http://www.google.mn/advanced_search хуудсыг ашиглан илүү нарийвчлан хайж болно. Мөн зарим түлхүүр үгнүүдийг ашиглан хайж болдог.

Доор зарим түлхүүрийг хэрхэн хэрэглэж болох жишээг харууллаа:

1. хайх үгс site:dusal.blogmn.net
Зөвхөн тухайн нэг сайтад л хайлт хийх. жишээ нь: dusal.blogmn.net сайтаас гүүгл ашиглан хайлт хийх.

2a. inurl:dusal
Хаяганд dusal гэсэн үг орсон хуудсуудыг хайж олно.
2b.inurl:"*.dusal.net"
Хаяганд dusal.net домэйны субдомэйнуудыг хайж олно.

3. phonebook:smith ca
smith ca гэсэн хүний утсыг олох.

4. intitle:dusal
Хуудасны гарчигт dusal гэсэн үг орсон хуудсуудыг хайж олно.

5. dusal intitle:"directory of"
Файл серверүүдээс dusal гэсэн нэр бүхий файл агуулж буй хавтсуудыг хайж олно.

6. ?intitle:index.of? pdf "dusal"
Мөн дээрхийн адил pdf файлуудыг олно.

7. dusal site:edu
dusal гэсэн үгийг edu домэйн нэртэй сайтуудаас хайна.

8. cache:www.dusal.net
www.dusal.net сайтын кэш хийгдсэн хуудсуудад хайлт хийнэ.

9. dusal filetype:ppt
Powerpoint үзүүлэнгүүд хайж олно.

10. related:dusal.net
dusal.net домэйнтэй хамааралтай хуудсуудад хайлт хийнэ.

11. info:www.dusal.net

Цааш илүү мэдэхийг хүсвэл:

  • 5253
  • 0
  • 3

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)