Yahoo ID-аа хэрхэн алдахгүй байх вэ? Алдсан бүртгэлээ хэрхэн сэргээх вэ?

Сүүлийн үед энэ асуултыг хүмүүс ихээр тавих болсон учир зарим нэгэн мэдээлэл хүргэе гэж бодлоо.
Юуны өмнө email хаягаа алдахгүй байх бяцхан зөвлөгөөг өгье.

Цахим шуудангийнхаа нууц үгийг хэрхэн хамгаалах вэ?
1. email-нхтайгаа адил нууц үгийг өөр ямар ч сайтад битгий оруулаарай. Хэрвээ та одоо адил нууц үг хэрэглэдэг бол email рүүгээ ороод шинэ нууц үг сольж аваарай. Саяхан маш олон хэрэглэгчтэй Монголын нэгэн томоохон портал сайт хэрэглэгчдийнхээ нууц үгийг нууцлалгүй хадгалж алдан олон хүний мэйлийн нууц үг нь адил байснаас муу санаатнуудын гарт хялбархан орж байсан нь илэрч байсан шүү.
2. Интернет кафе болоод бусад гадны компьютераас мессенжер, мэйл рүүгээ орохоос аль болох зайлсхий. Хэрэв ингэж гаднаас интернетэд ордог бол мэйл хаягаа ядаж сардаа ганц удаа сольж байгаарай.
3. Ямар нэгэн байдлаар yahoo, таны майлын компани, эсвэл хэн нэгнээс нууц үгээ шинэчлэхийг сануулсан мэйл, өөр ямар нэгэн нэвтрэх мэйл ирвэл тийм мэйлүүдээр дамжин yahoo зэрэг сайт руугаа орж мэйл рүүгээ нэвтрэхгүй байх хэрэгтэй.
4. Ямар нэгэн байдлаар өөр сайтаас дамжин нэвтрэх шаардлага гарвал хаягийн мөрөнд .yahoo.com (цэг yahoo цэг com) гэх мэт байдлаар таны хэрэглэдэг сайтын үндсэн домайн нэр мөн эсэхийг байнга хянаж байх хэрэгтэй. Хэрэв энэ нь хэцүү бол энд дарж уншаад зааврын дагуу sign in seal үүсгэж хэрэглээрэй. Зөвхөн таны компьютерт л байх зураг, өнгө зэрэг байх юм.
5. Хэн нэгэн таньдаг хүн чинь тааж болохуйц төрсөн өдөр, утасны дугаар, найз охины нэр гэх мэт амархан нууц үг хэзээ ч битгий сонгоорой. Том жижиг үсэг, тоо, болбол бүүр * - + , . гэх мэт өөр тэмдэгт оруулж нууц үгээ зохиогоорой.

Алдсан yahoo ID-гаа хэрхэн сэргээх вэ?
Ер нь ямар ч веб сайтад нууц үг мартсан тохиолдолд сэргээх систем байдаг. Forgot my password, I can't access my account гэх мэт нууц үгээ мартсан гэсэн холбоосоор ороод бүртгүүлэх үед оруулсан нууц асуултанд хариулж, эсвэл өөр мэйл бүртгүүлсэн бол түүнийгээ ашиглан сэргээж болдог.
Харин өөр мэйл бүртгүүлээгүй, нууц асуултынхаа хариуг санахгүй бол яах вэ? Энэ тохиолдолд сэргээх бараг боломжгүй юм. Яагаад бараг гэж гэж үү? Гэхдээ боломж байж болох юм. Хэрэв та үнэн зөв овог нэр, төрсөн он сар өдөр бүртгүүлсэн бол түүнийгээ ашиглан http://help.yahoo.com/l/us/yahoo/security/general.html гэсэн холбоосоор орж мэйл бичих yahoo-нхонтой холбоо барьж өөрийн гадаад паспортын хуулга зэргийг илгээх гэх мэт аргуудаар эргэж сэргээж болох магадлалтай. Учир нь таны мэйлийг хүн хүлээж авна, харин та үнэн байдлаа ойлгуулаад, өөрийгөө жинхэнэ эзэмшигч гэдгийг холбогдон баталж чадвал боломж байж болох юм. Мэдээж мэйлээр харилцахад танд Англи хэлтэй байх хэрэгтэй болно гэдгийг санааарай. Хэрвээ эдгээр мэдээллүүдийг бас худлаа бөглөсөн, нууц асуултын хариултыг мартсан бол сэргээх ямар ч найдвар байхгүй гэсэн үг юм.

Тэгэхээр танд магадгүй нууц үгээ алдах, нууц асуултаа алдах асуудлууд тулгарлаа гэж бодоход өөрийн мэдээллийг  үнэн зөв байлгавал ямар нэгэн байдлаар сэргээх боломж байна гэсэн үг. Тиймээс хэрвээ мэйлийнхээ бүртгэлд Овог нэр, төрсөн он сар өдөр, хаяг, утасны дугаар, шуудангийн код зэргээ худлаа бөглөсөн бол яг одоо ороод засаад орхиорой. Нэг зүйл сануулахад Postal code буюу шуудангийн кодыг Монголчууд маань 976, 00976 гэж бөглөдөг нь буруу юм. http://zipcode.mn/ хаягаар орж өөрийн ZIP кодыг хаягаараа олж авч түүнийгээ бөглөж байх хэрэгтэй.
Мөн өөрийн хэрэглэдэг бусад мэйл хаягаа (alternate email) нэмж бүртгүүлж  баталгаажуулж өгөх хэрэгтэй байдаг. Мөн та хэрэв нууц асуултынхаа хариултыг мартсан бол энд дарж орж сольж болно.


Сануулга: Үүнээс өөрөөр нууц үгийг сэргээнэ, сэргээдэг гэх мэт үйлчилгээ, янз бүрийн програмууд бол бүгд худлаа. Дэлхийд алдартай Yahoo-г хакерддаг аавын хүү дэлхийн хэдэн миллиард хүн дотор хэдхээн хүн л байдаг гэдгийг санаарай. Мэйлийнхээ нууц үгийг оруулаад нууц үгийг нь мэдмээр байгаа хүнийхээ мэйл хаягийг  бичээд restore_id@yahoo.com (өөр иймэрхүү хаягууд) руу явуулбал 24 цагийн дотор таны нууц үгийг сэргээж мэйлээр чинь буцааж явуулна гэх мэт нууц үг хулгайлах арганд өртөж дахин нэг мэйлийнхээ нууц үгийг, эсвэл өөр хүний нууц үг олох гээд өөрийнхөө мэйлийн нууц үгийг алдав даа. Хэзээ ч тийм юм байдаггүй юм шүү! Бас таны мэйлийн нууц үгийг хулгайлах гэж элдэв арга сэдэн суугаа зуу зуун хар санаатай нөхдүүд интернетийн цаана алгаа үрэн суугаа гэдгийг байнга санаж байгаарай. Хэтэрхий гэнэн байх хэрэггүй! ирмэх

(Засвар: Зарим нэг холбоос, шуудангийн кодын талаарх мэдээллийг засаж оруулав. )

2009-12-6,20:55 | Ангилал: Нууцлал, Хамгаалалт
Илгээх | 14608 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (37) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
reportlgdson fb g yaj sergeeh we
Зочин хэзээ бичсэн: 03:34, 2017-2-14 | |
bi yahoo mesenjeriinkhee nuuts ug bolon nuuts asuultiig martchaad bn yaj sergeekh ve tus boloooch
Зочин хэзээ бичсэн: 08:57, 2015-5-5 | |
Зип кодоо хайсан чинь маш олон юм шаваарлдаад харж болдоггүй ээ. Өөр харах сайт байна уу
Зочин хэзээ бичсэн: 23:29, 2015-2-25 | |
Hi minii Facebook, Yahoo emssenger, mail geed bvh nuuts vgiig min hulgaalchihsan bn. bi oroh geed boldoggvi we yahuu. bolomjtoi bol nadruu zalgaach tghvv 99659996
SOS хэзээ бичсэн: 12:34, 2015-2-6 | |
hi
hi nuuts asuultaa martsiin tegeed ter saitruu orood tsaashin haashaa orj boloh yum be delgerengui medeelel ogooch
Зочин хэзээ бичсэн: 15:14, 2014-4-21 | |
би бараг 2 жилийн өмнө yahoo хаягаа хакардуулцан тэгээд миний өмнөөс миний найзуудруу баахан аймаар аймаар үгтэй мейл явуулцан байсан. одоо тэр хаягийг хакерууд нь ашиглаж байгаа эсэхийг яаж мэдэх вэ? Уг нь би дараа нь ороод бүх листээ устгацан лдээ ер нь yahoo хаягаа яаж устгадаг бэ?
мишка (зочин) хэзээ бичсэн: 10:19, 2013-5-20 | |
Sn bna uu Minii bvh hayag ustchihlaa sergeeh arga bdag uu bwal tuslaach????????????????????????????
Зочин хэзээ бичсэн: 11:12, 2012-11-9 | |
Асуулт
сайн байна уу. Би интернет хэрэглээд сар болж байна. Өөрийн мэйл хаягаар маш олон газар бүртгүүлсэн энэ буруу гэж үү. Буруу бол би одоо яах вэ.
ms (зочин) хэзээ бичсэн: 15:42, 2012-2-1 | |
@Хүрлээ
Сануулсан гэж яг яаж сануулсныг хэлж байгаа вэ?
Firefox дээр бол Options->Security->Saved passwords гэж орж байгаад show password гэж харж болдог...

Шууд нэвтэрч орохдоо сануулсан сануулга бол Дао хэлдгээр хэцүү. Тэндээс нууц үгийг харах боломжгүй.
Алмас хэзээ бичсэн: 14:06, 2011-12-9 | |
@hurlee хэрвээ та нууц асуулт хариултаа мартсан бол сэргээх боломж байхгүй дээ.. нууц асуултаа хараад би ямар хариулт өглөө гэж санах хэрэгтэй..
dao хэзээ бичсэн: 10:58, 2011-12-9 | |
пассаа мартсан
би yahoo пассаа солиод солисоноо мартчихаад байдаг. Одоо орж байгаа дээрээ хадгалчихсан ороод байгаа нь. ядаж нууц асуулт хариулта, анх нээсэн мэйлээ мартчихсан мэйлрүүгээ ороод солих гэхээр хуучин пасс нэхээд байдаг яаж өөрийнхөө дс нээс пассаа авах вэ
туслаач
хүрлээ (зочин) хэзээ бичсэн: 15:02, 2011-12-8 | |
сайн мэдэхгүй юм байна. Yahoo help дотроос нь уншиж хайж үзвэл байж магадгүй юм...
Алмас хэзээ бичсэн: 14:53, 2011-10-30 | |
sainuu, yahoo id gaa ustgachihsiimaa butsaaj yaj sergeehuu heled ogooch
Зочин хэзээ бичсэн: 12:18, 2011-10-28 | |
hi help
BI nuts asuultniihaa hariug martchihlaa yaj medeh oorchloh bolomjtei we
Зочин хэзээ бичсэн: 14:37, 2011-6-27 | |
@naiz
http://www.youtube.com/results?search_query=yahoo mail password change&aq=f Энэ бичлэгүүдээс сонгоод үз дээ...
xvv хэзээ бичсэн: 19:39, 2011-3-7 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant