Алмас

Zip код буюу Шуудангийн код гэж юу вэ?
ZIP (Zone Improvement Plan) буюу Бүсчлэлийн код гэдэг нь Postal code буюу шуудангийн кодтой адил нэг зүйл юм байна. Харин хуучин хэрэглэж байсан стандарт өөрчлөгдсөн юм байна. Хуучин nnnnnn гэсэн хэлбэртэй 21(-Монгол улс) гэсэн байдлаар эхэлдэг кодыг хэрэглэдэг 6 оронтой код байсан маань шинэ стандартаар өөрчлөгдсөн юм байна.
ZIP/Postal code гэснийг 976 эсвэл 00976 гэсэн ташаа ойлголт байдаг. Энэ нь буруу, 976 гэдэг нь зөвхөн Монгол улсын утасны гадаадаас орох код юм. Харин 496 гэсэн Монгол улсын код байдаг боловч бусад улсын шуудангийн кодтой давхцаж болох тул шуудангийн ZIP/Postal кодонд ашиглах хэрэггүй.
Харин гадаадаас захиа илгээмж илгээх тохиолдолд

  1. Хаяг дээрээ Mongolia гэсэн үгийг тод гаргацтай бичих ёстой юм байна.
  2. Харин ZIP/Postal code буюу шуудангийн бүсчлэлийн код маань nnnnn гэсэн хэлбэртэй 5 оронтой код юм байна.
Тэгэхээр өөрийн ZIP кодыг яаж мэдэх вэ?
Та өөрийн харьяа дүүрэг, хэсгийн шуудангийн салбар дээрээс очиж асууж мэдэж болох ба http://zipcode.mn хаягаар орж ZIP кодоо мэдэж болох юм байна. Манайх СБ дүүргийн 5-р хорооллын 5-р хороо 14253 гэсэн кодтой гэх мэт.

Мөн шуудан захиа байнга хэрэглэдэг бол шуудангийн салбар дээрээ очиж өөрийнхөө хаягт тохирох давтагдаагүй шуудангийн кодыг үүсгүүлэн авах боломжтой юм байна. Ингэвэл шуудангийн хаяг буруу бичигдсэн ч код зөв бичигдсэн бол захиа тань эзэндээ саадгүй хүрнэ гэсэн үг юм.

За тэгээд илүү мэдэхийг хүсвэл http://zipcode.mn хаягаар ороод Асуулт Хариулт цэсээр орж уншиж мэдээлэл авах боломжтой юм байна.

Нэмэлт:
Зарим веб сайтууд дээр хуучин стандарт буюу 21xxxx гэсэн байдлаар шалгадаг тул хэрвээ дээрхээр сонгосон код тань алдаа зааж байвал 210000 гэх мэт хуучин шуудангийн код бичээд, хаягаа алдаагүй тодорхой бичиж зааж өгөх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ene gar utas oor hunieh baih be no ?
oo !!!
Зочин хэзээ бичсэн: 2024-09-17 20:58 | |
Zip cod
Zip cod гэж юу юм бол би код авахсий яааж авах вэ
Нар (зочин) хэзээ бичсэн: 2020-12-11 19:16 | |
24397006520
Зочин хэзээ бичсэн: 2019-12-20 11:23 | |
hudlaa bn, boldoggui
Зочин хэзээ бичсэн: 2019-05-31 14:47 | |
Taalagdlaa bayarlaa
Зочин хэзээ бичсэн: 2017-08-18 19:14 | |
Хамааралгүй. Хаашаа шуудангаа илгээлгэж авмаар байгаа тэр хаягаа л оруулна. Тэгээд тэр хаягныхаа хамаарах шуудангийн кодыг нь.
Алмас хэзээ бичсэн: 2017-08-18 00:28 | |
Bi oyutan buguud uuruu bol ulaanbaatard baidag gewch ulaanbaatariin hariya irgen bish ymaa tegeed l asuusan ymaa. Zaawal alban ysnii hariyalal hamaarahgui baigaa gazraas l shaltgaaldag bh ne tiimuu?
Naraa (зочин) хэзээ бичсэн: 2017-08-17 23:36 | |
Улаанбаатараас өөр газар авах бол Улаанбаатарын биш өөрийнхөө байгаа газрынхаа шуудангийн кодыг хийнэ шүү дээ.

http://zipcode.mn/map#mongolia

хаягаар ороод өөрийнхөө байгаа газрын шуудангийн кодоо авах хэрэгтэй. Аймгаа сонгохоор Цааш гэж дараад сумаа сонгоод гэх мэт шуудангийн кодоо олоод аваарай. Хаана байгаа тэр газрынхаа шуудангийн кодыг хийж байж тэр хаяг руу чинь юм чинь ирнэ.
Алмас хэзээ бичсэн: 2017-08-17 22:56 | |
Gadaadaas ym zahialj awchruulahdaa ulaanbaatariin zip code.iig hiigeed ym awahiin tuld zaawal ulaanbaatariin hariya irgen baih shaardlagagui bizdee? Todorhoi hariult uguuch sain oilgosongui
Naraa (зочин) хэзээ бичсэн: 2017-08-17 12:18 | |
Болно гэж бодож байна. Аль нэг шуудангийн салбар дээр очоод хайрцагтай болчихвол амар байдаг.
Алмас хэзээ бичсэн: 2017-08-16 20:13 | |
ulaanbaatariin zip code.oor damjuulan gadaaadaas ym awahiin tuld zaawal ulaanbaatariin hariya irgen baih ystoi ymuu?
Naraa (зочин) хэзээ бичсэн: 2017-08-16 19:20 | |
Шуудангийн хайрцагтай бол ирнэ. Заримдаа их уддаг. Мөн http://hotel4box.com дээр бүртгүүлээд АНУ-д шуудангийн хайрцагтай болоод тэр хаяг руу явуулаад, нааш нь Монгол руу бас авч болдог ч 1кг тутамд 8-9$ төлдөг.
Алмас хэзээ бичсэн: 2017-07-20 21:24 | |
Amazon-aas yum zahialuul yg ireh bolu?
dulguun (зочин) хэзээ бичсэн: 2017-07-18 23:27 | |
Эхлээд банкнаас олон улсын виза, мастер аль нэг төлбөрийн карттай болох хэрэгтэй. Тэгээд Android app store бол Монголоос бүртгэлтэй тохиолдолд болохгүй байх. Гадаадаас хүнээр бүртгүүлэх юм уу эсвэл proxy, tor browser зэргийг ашиглаж gmail нээгээд тэгээд олон улсын төлбөрийн картаар төлбөрөө төлөөд худалдаж авч болно.
Эсвэл .apk хэлбэрээр кракдсан интернэтээс олдох байх. Гэхдээ вирүстэй байх, утсыг чинь гэмтээх зэрэг эрсдэлтэй.

iPhone бол сайн мэдэхгүй байна. Шууд олон улсын төлбөрийн карттай бол бүртгүүлээд худалдаж авч болох байх гэж бодож байна.
Алмас хэзээ бичсэн: 2017-02-08 18:05 | |
bi yaj
bi yaj opp store bolon itunes s tolbortei aps tatahuu ? helch tuslach
Зочин хэзээ бичсэн: 2017-02-08 05:23 | |



:-)