Алмас

Windows үйлдлийн системд ч бас тодорхой давуу талууд байдаг ч би хувьдаа Ubuntu хэмээх линукс үйлдлийн систем хэрэглэж, 70:30 гэсэн харьцаатайгаар Linux-ыг илүүд үздэг. Мэдээж хүн бүрийн хэрэгцээ шаардлагаас хамаараад зарим нь Windows-ыг илүүд үзэж, давуу талтай ч гэдэг.
За тэгээд өөрийнхөө бодлоор линукс үйлдлийн системийн давуу талуудыг танилцуулъя.

1. Үнэ төлбөргүй. Монголчууд бидний хувьд байнга хууль бус Үйлдлийн систем, програмууд суулгаж, эвдэж хэрэглэдэг. Үүнийгээ дагаад байнга вирустэх, эвдрэх, удаан болох, гацах асуудалтай байдаг. Хэрэв мөнгө төлж хэрэглэх болбол манай төсвөөс жилд багагүй мөнгө гадагш урсах болно. Төрийн байгууллагын нийт компьютерын тоог 30000 гэж нэг удаа сонсож байсан, үүн дээр суусан үйлдлийн систем, оффисын програмуудыг дангаар нь бодоход л асар их хэмжээний мөнгө болох тооцоо гардаг. Олон хүний мэдэх Photoshop програм гэхэд л 1 компьютерт суулгах эрх нь 600$-900$ үнэтэй байх жишээтэй. Microsoft компани нэг л өдөр манай улсыг олон улсын шүүхэд дуудахад бид нэлээдгүй өрөнд орж ч мэдэх л юм. Мэдээж мөнгөө төлөөд хэрэглэвэл Windows үйлдлийн системд ч бас давуу талууд бий л дээ. Гэхдээ л АНУ-н засгийн газар ч бас өөрсдөө нээлттэй эхийг дэмжиж, Европийн олон улс орон, хойд урд хөршүүд маань ч сүүлийн үед нээлттэй эхийн програм руу шилжих оролдлогуудыг хийж, засгийн газраасаа бодлоготойгоор хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээнүүд нэлээдгүй нийтлэгдэх болсон.

2. Вирүстдэггүй. Вирүс бараг байдаггүй, байсан ч маш цөөхөн тоотой, тэдгээр нь нэг их хор хөнөөл учруулж чаддаггүй, цөмийн код нь сайн бичигдсэн. Хүмүүсээс гүнзгий вирусээс хамгаалах мэдлэг шаардаад байдаггүй.

3. Хамгаалалт арай илүү сайтай, алдаа багатай. Учир нь хөгжүүлэгчид нь ихэвчлэн хакерууд өөрсдөө байдаг, соорс код нь ил учир маш олон програмист сайн дураараа хянаж алдаануудыг олж байдаг бол Windows-н кодыг зөвхөн ажилчид нь, зөвшөөрдөгдсөн цөөхөн хүн хянадаг болохоор дараа нь алдаа гарах магадлалтай байдаг.

4. Бараг бүх эд ангийг ямар нэгэн драйвер суулгалгүй шууд таньдаг.

5. Сонголт ихтэй олон янзын хувилбарууд байдаг. Гоё дизайнтай, энгийн ойлгомжтой, хүүхдийн, Windows-тэй адил, эсвэл хурдан ажиллагаатай, хакеруудад зориулсан, энгийн хэрэглээнд зориулсан, сургалтанд зориулсан г.м.

6. Эрх чөлөөтэй. Хэрвээ хүн өөрөө мэдлэг сайтай бол дураараа өөрчлөн өөрийн хэрэглээнд тааруулан хэрэглэх, тохируулах боломж маш өндөртэй.

7. Ихэнх тархацуудад шинэчлэлт илүү хурдан явагддаг. Windows-н хувьд шалгах хугацаа нь, дараагийн хувилбар гарах хугацаа нь илүү удаан байдаг.

8. Амьд сиди. Компьютерт суулгалгүй шууд суулгагч дискнээс үйлдлийн систем ажиллах боломж ихэнх тархцад байдаг. Хэрэв танд нэг Ubuntu-н CD байвал ямар нэгэн байдлаар үйлдлийн систем гэмтээд, яаралтай бичиг баримтаа хуулах болбол Ubuntu дискээ хийгээд л компьютер асна. Бүүр интернетэд орж, дуу сонсож, зарим програмуудыг ажиллуулж, жижиг тоглоомууд тоглох ч боломжтой.

9. Эх код нь олонд нээлттэй. Мэргэжлийнхний хувьд код нь нээлттэй учир оюутан залуусд сурах хөгжих боломж илүү олгодог, хөгжүүлэгчдийн орчин их сайтай, илүү эрх чөлөөтэй боломжуудыг олгодог. Бас шууд аваад ашиглах боломжтой байдаг. Гэхдээ мэдээж тодорхой лиценз хууль зүйн хүрээнд.

10. Өөрийн хувьд төгс төгөлдрийг бүтээх боломж. Хувь хүмүүс тэр бүр өөрчлөөд хэрэглээд байхгүй л дээ. Харин системийн администраторуудын хувьд серверээ нэг удаа тохируулахад мэдлэг, цаг их зарцуулдаг боловч яг өөрийнхөө серверт тохирсон хэмжээнд зөвхөн өөрийн 100% хүссэнээр серверийг тохируулах илүү боломжийг олгодог.

11. Монгол хэл, болон лиценз. Нийтийн хэмжээнд ярихад Линуксын хамгийн гол том давуу тал нь "Эрх чөлөө" дураараа өөрчлөх, өөрсдөө нутагшуулах, хөгжүүлэх боломж. Энэ нь бидэнд эх хэл дээрээ тооцоолуурыг хэрэглэх, өөрийн хэлийг (Монгол бичиг) өөрсдөө үнэн зөвөөр програмчлан оруулах тооцоолуурт оруулах г.м олон боломжуудыг олгож байгаа. За тэгээд хамгийн гол нь хууль ёсных нь дагуу, илүү амар хялбараар нутагшуулалт хийх боломжийг олгож байгаа нь л Линукс үйлдлийн системийн Монголчууд бидэнд олгож буй хамгийн том давуу тал байх гэж бодож байна. Дээрх хэрэглээний програм хангамжуудын хувьд бол маш олон програмууд орчуулаад Windows дээр суулгаад хэрэглэх боломжтой үнэгүй, нээлттэй эхийн програмууд ч бас байгаа л даа. Миний хувьд лав нээлттэй эхийн програм хангамж Монголчуудын хувьд илүү боломжтой, аль аль талаасаа илүү сонголт гэж боддог. Windows дээр ямарваа нэг зүйл хийх болоход лицензийн асуудлаас болоод хийх боломжгүй зүйл зөндөө байгаа.. Линукс дээр бол кодоо л ил байлгавал яаж л болж яаж өөрчлөөд хэрэглэх, тараах эрх нь бидний гарт... 

12. Энгийн хэрэглэгчид шууд өөрөө форматлаж суулгаж хэрэглэх боломж илүү.  Windows суулгасны дараа зарим зүйлээ таниулах, хэрэгтэй програмуудаа суулгах гээд их цаг ордог, харин Үбүнтү дээр бол суулгаад л Оффис, мессенжер гээд энгийн хэрэглээний зүйлс бараг бүгд хамт суудаг. Ганц нэгийг нэмж суулгаад л шийдэгдэнэ.
Програм нэмж суулгахад ч янз бүрийн сайт хэсэж, татаж авч, суулгах гэж хүндрэл учрахгүй, хэдэн товч дараад, эсвэл нэг тушаал бичээд л програмууд суудаг.

13. Үнэгүй тусламж авах боломжууд ч бас бусдаас дутуугүй. Маш олон хэрэглэгчдийн форум, хэлэлцүүлгүүд байдаг бөгөөд туршлагатай линукс хэрэглэгчид бусаддаа туслахдаа илүү дуртай байдаг.

За тэгээд та бүхэнд хэдэн хөгжилтэй зураг үзүүлье ирмэх

Хуучин ийм байжээ:


Харин одоо ийм болсон:


Бас энэ хөөрхөн зураг ярзайтал инээх



Энд линукс төрлийн үйлдлийн системийн талаар ярихад Нээлттэй эх гэсэн ойлголт гарч ирдэг. Хаалттай эх бол хэн нэг хүн ямар нэг зүйл хийгээд бусдад мөнгөөр зардаг. Харин нээлттэй эх бол хүмүүс өөрснөө нийлж бүтээгээд, гар бие оролцсон оролцоогүй бүх хүн адил тэгш эрхтэй үнэгүй хэрэглэж болдог. Хэрэглээд дадлагажих тусам хүн бүр өөрийн мэдэлгүй хөгжүүлэгч болон хувирдаг. Мөнгө төлөхгүй, өөрийн хэрэглэснээрээ хүссэнээрээ хувь нэмрээ оруулаад хөгжүүлээд хэрэглээд явдаг гэж би ерөнхийдөө ойлгодог.

Нэгэн уншигчийн асуултад хариулж энэхүү нийтлэлийг бэлдлээ. Мэдээж та бүхний үзэл бодол, санал сэтгэгдэл чөлөөтэй. Доор бичиж үлдээгээрэй.

Холбоотой бичлэгүүд:

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Мөн Windows 10 системээс эхлээд хялбараар WSL гээд дотор нь Linux систем суулгаад ашиглах боломжтой болсон байгаа шүү. Их амар болсон.
xvv хэзээ бичсэн: 2022-10-21 00:12 | |
Яг Монгол ном, сурах бичиг байдаг үгүйг бол мэдэхгүй байна. Англиар бол жишээ нь иймэрхүү номнууд зөндөө байгаа. https://www.amazon.com/Ubuntu-Linux-Dummies-Paul-Sery/dp/0470125055 Мөн түүнээс гадна youtube видео бичлэгүүд, интернэт заавар хуудсууд зөндөө бий. Ер нь тэгээд өөрөө суулгаад ашиглаад байхад л сурна дөө.
xvv хэзээ бичсэн: 2022-10-21 00:11 | |
ubuntu hereglehed tuslah surah bichig umu nom umu tiim zuil baigaa bolov uu?
Bayarjavkhlan хэзээ бичсэн: 2022-10-05 10:27 | |
http://www.blogmn.net/images/smiles/29.gif Bi Dornod Kazakstan Ix Surguulid programmist mergejler surdag.bi mongolchuudara baharhadag uchir ni buh ajilaa mongol saitudas olj avdag.http://www.blogmn.net/images/smiles/8.gif










































Зочин хэзээ бичсэн: 2011-11-14 15:27 | |
Эхлээд өөрөө суулгаад хэрэглээд үз. Тэгээд асуудал гарвал эргээд хандаж болно. Бас манай блогийг ухаад үз дээ.... ирмэх
xvv хэзээ бичсэн: 2011-10-27 20:15 | |
hi
ziak bvgded o.mend ene bvgdiig unshaad bhad ta nar ih medlegtei mergejliin hvmvvs yum boluu gj bodloo tgd nadad tuslaach gj heleh gesiimaa linux.r bie daalt hiih shaardlaga garchaad bgaamaa nemelt medeelel.g haanaas awah we ta bvhen hvswel tuslaarai nadad..... ирмэх
rosemary хэзээ бичсэн: 2011-10-27 19:48 | |
Хүмүүс сайхан л юм бичсэн байна. Тэр дээр дэмий энэ тэр гээд байгаа хүн үндэслэлээ сайн тайлбарлаж өгч буян болооч. Тоглоом гэдэг дээр болж ямарч виндоус, линукс, макаас консол дээршдээ. Би тэр blender гэдгийг татаж үзсэн. 10 мб хэмжээтэй юм татаад суулгасан ажиллаад байна лээ. Сайн нухвал юм хийж болмоор санагдсан. Гэдэл бидний 3д макс 2500 мб.??? энд ямар нэг буруу юм байна уу. Бага хэмжээ чанаргүй гэсэн үгүү or их хэмжээ хэрэггүй юм ихтэй гэсэн үгүү... Ер нь царай зүс ажиллагааны хувьд Юбунту дажгүй. Харин тэр олон sudoгийн учрийг олох л хэцүү байх.
Amaraa (зочин) хэзээ бичсэн: 2011-05-28 02:19 | |
ярзайтал инээх гоё шүү
xvv хэзээ бичсэн: 2011-03-31 19:20 | |
hehehe
Bi ubuntu ashiglaad 1 jil bolj bn. Windows-g zovkhon iTunes ashiglakh gej l ekhneriinkhee notebook-g asaakh khereg gardag. Bi ooroo bol ter chigeeree ubuntu bolood baigaa. Bi khulkhi windows 7, orig windows 7 khoyulang ni ashiglaj baisan. Gekhdee tegsen ch Ubuntu namaig oortoo ulam tatsaar baigaa. Udakhgui garakh 11.04-g tesen yadan khuleej bn. Ubuntu khereglegchiddee amjilt khusye.
Ubuntu Lover. (зочин) хэзээ бичсэн: 2011-03-30 13:44 | |
Хүмүүсийн сэтгэгдлийг уншсан чинь ..
бас л хэл загатнаад байх юм аа..

Linux Windows гэж маргалдаад байгаа хүмүүст хандаж хэлэхэд зүгээр л нэг удаа ч гэсэн Linux суулгахаа байг гэхэд LiveCD-ийг нь ажиллуулж үзээч гэмээр байна. raised eyebrow
Галаа (зочин) хэзээ бичсэн: 2011-01-27 19:39 | |
Хүмүүсийн сэтгэгдлийг уншсан чинь ..
бүр хэл загатначихлаа.

Нээлттэй эх үнэхээр хүчээ аваад байгаатай маргахын аргагүй шүү дээ. 6 7 жилийн өмнө Red Hat Linux суулгаж үзэж байлаа, дараа нь Fedora эцэст нь Ubuntu.
Тэгээд удаан хугацаагаар завсарласны эцэст Ubuntu-тайгаа эргэлт буцалтгүй найзалж эхэллээ. Эхлээд virtual-аар суулгаж туршиж хэрэглэж үзсэн. Ингээд 3 хоногийн өмнөөс лэптоп дээрх Windows 7-гоо бүрэн хусч хаяад Ubuntu 10.10 суулгасан. Одоо удахгүй Desktop дахь Windows-оо хусна даа.

Орлуулах програмуудын хувьд сайн ухаж хайвал шийдэл байна. Жишээлбэл LaTeX. TeX-ийг анхнаасаа MikTeX WinEdt гэсэн хослолоор хэрэглэж ирсэн. Сүүлийн үед бүтэхээ байсан, гол нь текстийн кодчилол. За тэгээд Ubuntu дээр LaTeX-ийг TeXLive Kile Okura гэсэн хослолоор ТӨГС шийдлээ.

Эцсийн дүгнэлт: Linux бол яг надад тохирсон үйлдлийн систем байна.

Дашрамд хэлэхэд би ориг Windows-ийг мэдэрсэн хүн шүү. Update хийнгүүт л алдаа цоорхой нь засагдаж байгаа нь илт л юм билээ.
Гэхдээ л би Linux-ийг эргэлт буцалтгүйгээр сонгочихсон.

Мөн Ubuntu нь тун сайн загвар дизайн, эффекттэй мөртөө маш бага ресурс шаардаж байгаа нь үнэхээр гайхалтай. Мөн овоо хэдэн програм ачаалж байгаад System Monitor-ийг нь хянаж үзэхэд ердөө 250MB орчим зайг санах ойгоос ашиглаж байна.
Галаа (зочин) хэзээ бичсэн: 2011-01-27 01:21 | |
@booble
Ядаж нэг удаа үбүнтү суулгаж үзсэн үү? Дээр хэлсэн тоглоом, интернет, мультимедиа чинь үбүнтү дээр Windows-с ч илүү амархан болсон шүү дээ.
Ухаад байх ч зүйл байхгүй л гэж бодогдож байна даа.
Тоотой хэдэн байгууллага угаасаа авах чадвартай байгаа. Үлдсэн гэнэт огцом шаардлагаар линукс руу шилжих л болно, түүнээс өмнө харин сурч, бэлдэж л байх хэрэгтэй болов уу.
Хувь хүмүүсийн хувьд бол хулгайн хэрэглээ байсаар л байх байх л даа. Гэхдээ ойрын 10 жил гэдэг бол арай л үнэмшилгүй тоо байна. Хэрвээ сонирхвол 2005 оноос 2010 оны хугацаанд 5 жилийн дотор линукс ямар түвшинд хүрээд байгааг сонирхоод дээр үеийн, одоогийн хоёр хувилбарыг зэрэгцүүлээд суулгаад үзвэл ойлгох байх. Тэгэхээр хамгийн ихдээ 2 жилийн дараа гэхэд бол юм нэлээн өөр болох болов уу ирмэх
Алмас хэзээ бичсэн: 2010-05-11 19:26 | |
booble
За даа монголд ч бүтэхгүй байх доо тэр үбүнтү энэ тэр нь. Windows дээр копи пасте хийж мэддэггүй хүмүүс цаана чинь хар мянга байна. Тийм байхад юун үбүнтү суулгаад учрыг нь олох. Монголд байгаа хэрэглэгчдийн 70 % нь компьютерийг тоглоом тоглох, интернэт хэсэх, мультмедиа маягаар л ашигладаг шүү дээ. Тэгэхээр ойрын 10 жилд л лав бүткү асуудал. Майкрософт орж ирлээ гэхэд тоотой хэдэн байгууллага нь ориг виндоуз аваад. Хувь хүмүүс ядуу юм чинь тэгээл гар дамжуулаал хулгайлаад л суух байх даа. Монголчууд залхуу юм чинь линукс үбүнтү ухаад эхлэе гэж бодохгүй байх аа
Зочин хэзээ бичсэн: 2010-05-11 01:15 | |
yaj ch bodson closed source oos iluu virusd ortono

Яагаад? өөрөө нээлттэй эхийн програм хангамжийн талаар юу мэдэх вэ? Харин ч одоо дэлхий дээр ноёлж байгаа веб хөтчүүдээс харахад хаалттай эхийн Internet Explorer, нээлттэй эхийн Firefox гээд хоёр веб хөтчийн аль нь илүү хамгаалалт сайтай байгааг ч гэсэн, вирусд өртөхгүй байгаагаас ч харж болох баймаар юм? Нээлттэй хаалттай байх нь вирусд өртөх, эс өртөхөд нэг их хамаагүй. Харин ч илүү их олон програмистууд нээлттэй кодыг харж, шалгаж алдааг нь олж байдаг тул нээлттэй эх илүү хамгаалалттай байдаг юм аа. гоё шүү

Хэрэлдэх гэсэнгүй гэхдээ хэл загатнаад болсонгүй ирмэх Зарим нэг хүмүүс хамар доорхоо харах ч үгүй байж мэддэг царай гаргах гэж оролдох юм аа. Наад захын жишээг л дээр бичлээ. Серверүүдээс эхлээд линуксын хэрэглээ улам бүр өсөж байгаа ч вирус нь тэгтлээ өсөж чадахгүй л байгаа шүү дээ.
Алмас хэзээ бичсэн: 2010-04-25 00:38 | |
VIRUS
er in bol open source yaj ch bodson closed source oos iluu virusd ortono. odoogoor linux iin hereglegchid windowsiig bodvol dalai dusal shig baigaa uchiraas linuxiin virus windowsiin virusees baga baigaa ym. herev hereglegchid windows shig hemjeend hurvel virusgui linux gej baihgui bolno. zarim neg ulsuud hudlaa setgel hoorlooroo magtah ugee olj ydah ymaa. ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх
mcz хэзээ бичсэн: 2010-04-23 23:43 | |



:-)