Нээлттэй эхийн алдартай, мэргэжлийн түвшний програмуудын нэг болох Blender-ийн танилцуулгыг Шараваагийн блогоос авч та бүхэндээ танилцуулж байна. Хүлээн авна уу:
За энэ удаад Blender хэмээх нэгэн гайхалтай програмыг танилцуулах гэж байна.
Blender нь python C/C++ програмчлалын хэлүүд дээр бичигдсэн үнэгүй нээлттэй эх бүхий 3D график болон анимэйшн бүтээгч хүчирхэг програм юм яг л 3dsmax, maya нар шиг. Энэ програмыг сонирхогчид Монголд хараахан их биш байдаг бололтой. Иймээс би Blender-ийн викиг Монгол хэл рүү орчуулж байна. Ингэснээр энэ програмыг сонирхогчдын тоо өснө гэдэгт найдаж байна. Та ч гэсэн Викиг эх хэл рүүгээ орчуулах боломжтой шүү. Энэ програм дээр юу хийж болохыг http://www.blender.org/features-gallery/gallery/art-gallery/ дээрээс хараарай. Хамгийн гол нь нээлттэй эхтэй үнэгүй бөгөөд та ямар ч кракдаж хууль лицензийг зөрчихгүй гэдгээрээ танд том давуу талыг олгож байгаа юм. Энэ төрлийн мэргэжлийн коммершиал програмуудаас дутаад байх зүйл нээх байхгүй гэж бодож байна. Сайн бод тэгээд сонголтоо хийгээрэй.
http://www.blender.org
http://wiki.blender.org/index.php/MN/Main_Page Монгол хэл дээрхи блендерийн вики.
Програмыг Виндөвс дээр суулгах
Энэ програмыг суулгахын өмнө python 2.6-г үйлдлийн системдээ тохирох хувилбарыг нь суулгана.
http://www.python.org/download/releases/2.6.2/ эндээс Windows x86 MSI installer гэснийг татаж аваад суулгаарай.
Дараа нь
http://www.blender.org/download/get-blender/ эндээс мөн л өөрийн үйлдлийн системдээ тохирох хувилбарыг татаад суулгана. Миний хувьд 32 битийн Виндөүс XP хэрэглэж байгаа тул Blender 2.49a Installer (10.5 MB) энийг татаад суулгана.
Харин Linux дээр мэдээж маш амархан суух болно.
Үндсэн хэрэглэгддэг гарын товчнууд
Left Mouse click буюу хулганы зүүн товч - 3d дэх байрлалыг өгнө. Өөрөөр хэлбэл ямар нэг объект нэмэхэд mouse1 дарсан газар тэмдэглэгдсэн цэгийн координат дээр тэр объект гарч ирнэ гэсэн үг.
Middle mouse буюу хулганы дунд талын бул - Өнхрүүлэхээр zoom in/out хийнэ. ctrl+middle mouse дарангаа дээшээ доошоо хөдөлвөл арай нарийвчлалтай zoom in/out хийнэ. shift+middle mouse дарангаа хөдөлгөвөл камерийн байрлалыг өөрчилнө ингэж хүссэн зүйлсээ харах боломжтой. Зүгээр middle mouse дарангаа хулганаа хөдөлгөвөл камерын чиглэсэн цэгийг тойрч эргэнэ ингэж объектоо энд тэндээс харах боломжтой.
Right Mouse click буюу хулганы баруун товч - тухайн объект дээр курсор байрлаж байгаа тохиолдолд энэ товчийг дарвал объект selection хийгдэх буюу сонгогдон идэвхжинэ.
G - объектоо сонгон идэвхжүүлсэн тохиолдолд энэ товчийг нэг дарчихаад хулганаа хөдөлгөвөл хулганы хөдөлгөөний дагуу объектын байрлаж байгаа байрлал өөрчлөгдөх болно.[Grab гэсэн үгний эхний үсэг]
R - объектоо сонгон идэвхжүүлсэн тохиолдолд энэ товчийг нэг дарчихаад хулганаа хөдөлгөвөл хулганы хөдөлгөөний объект хоёрын хооронд үүсэх өнцгийн хэмжээгээр объект маань эргүүлэлт хийгдэх болно. [Rotate гэсэн үгний эхний үсэг]
S - объектоо сонгон идэвхжүүлсэн тохиолдолд энэ товчийг нэг дарчихаад хулганаа хөдөлгөвөл хулгана болон объект хоорондын зайн өөрчлөлтийн хэмжээгээр объект томсгож жижигсгэх болно. (Scale гэсэн үгний эхний үсэг)
Дээрх гурван G R S товчнуудыг X Y Z товчнуудтай хоршин хэрэглэж үзээрэй. Жишээ нь G товчийг X товчтой хамт хэрэглэвэл объектын байрлалыг зөвхөн X тэнхлэгийн дагуу өөрчилнө, R товчийг Y товчтой хамт хэрэглэвэл объектыг зөвхөн Y тэнхлэгийн дагуу л эргүүлэлт хийж болно S товчийг Z товчтой хамт хэрэглэвэл Z тэнхлэгийн дагуу объектыг томсгож жижигсгэж болно гэх мэт. Мөн G R S товчнуудыг хулганы дунд талын товчин дээр даран хослон хэрэглэж болно ингэхэд гурван тэнхлэгийн сонголтууд идэвхжин харагдаж дуртай тэнхлэгийн дагуу өөрчлөлтөө үйлдэх боломжтой болно.
Num 0 - энэ товчин дээр дарахад рендер хийгдэхэд харагдах камерыг төлөөлөх объектын харж байгааг дэлгэцэн дээр харуулна.
Num 5 - энэ товчин дээр дарахад харагдах алслалтыг идэвхжүүлж мөн болиулна
Num 2 4 6 8 - товчнууд editing буюу засварлалт хийхэд харагдах байдалд эргүүлэлт хийнэ
Num 1 3 7 9 - товчнууд урд хажуу дээрээс харах гэх мэт үүрэгтэй.
Асуулт нэтэд урьд тавьж байсан зарим командуудыг доор хуулж хийв
-объектоо сонгосон үед shift+D хослолыг дарвал тэр объектыг шууд хувилаад яг ижил дахин нэг шинэ объект үүсэх болно. D товч нь Duplicate гэсэн үгнийх.
- Объект горим засварлах горимын алинд ч зүгээр үед Z товчийг дарвал объектүүд торлосон байдалтай харагдана эсрэг тохиолдолд гадаргуутайгаар харагдана.
- Дээр хулганы баруун товч дарж объектыг идэвхжүүлэн сонгодог гэж бичсэн тэгвэл сонгосон тохиолдолд shift дарангаа өөр нэг объектыг mouse2 даран идэвхжүүлж болно. Ингэсэн тохиолдолд эргүүлэлт зөөлт scaling гэх мэтийг хийвэл эдгээр сонгогдсон объектуудад хамтдаа хийгдэх боломжтой болно. Англиар Multiselection гэдэг байхаа. Shift дарж байгаад л объектуудыг бүлэглэн идэвхжүүлнэ.
Бүлэглэн идэвхжүүлсэн тусгаар объектуудыг нэг объект болгон нэгтгэхээр болвол CTRL+J хослолыг даран нэгтгэж болно. J гэдэг нь Join гэсэн үгнээс гаралтай. Өөрөөр доод талын Object цэснээс Join Objects сонголтыг хийж болно.
- Объект сонгосон үед X товчийг дарвал тухайн объектыг устгах болно.
- edit mode буюу засварлах горимд объект идэвхтэй байгаа үед A товчийг дарвал объектын цэг, хавтан, ирмэгүүд горимоосоо хамаарч бүгд сонгогдон идэвхжих болно. Дахиад A дарвал идэвхжүүлэлтийг болиулах болно.
- object mode болон edit mode хоёрын хооронд шилжихдээ TAB товчийг дарж шилжинэ.
- ctrl+дээшээ сум дарах юм бол тухай идэвхтэй ажлын дэлгэцийг томсгож харуулна.
- Аливаа объектын mesh-д бүсэлсэн буюу цикл хуваалт хийхийг хүсвэл edit горимд Ctrl+R хослолыг дарж хулганаараа хуваана. Тохиромжтой газар хулганаа аваачихад цикл бүслүүр тодорч харагдах болно
- Засварлах горимд мешийг бүсэлсэн цикл сонголтыг хийхийн тулд alt+shift+RightMouse дарна
Эх сурвалж: Шараваагийн блог
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
сайн уу энэ програм дээр яаж animation хийдаг юум бэ
Зочин хэзээ бичсэн:
2014-01-05 02:07 | |
Ер нь дажгүй программ байна лээ би анхлан сурж байгаа 2013 оноос та бүхэнд л гэж хэлхэд сурхад хялбар, их амархан гэж хэлж болно. Мөн комьпетерт бага ачаалал өгдөг МАШ хурдан RENDER хийдэг давуу талтай юм байна лээ.
Зочин хэзээ бичсэн:
2013-11-29 19:19 | |
Хөөх мэдээлэл өгсөнд баярлалаа
Энэ програмыг өөрийн хэрэглээгээ болгоно оо...
Энэ програмыг өөрийн хэрэглээгээ болгоно оо...
Зочин хэзээ бичсэн:
2011-02-25 12:03 | |
Зочин хэзээ бичсэн:
2011-02-16 09:47 | |
Зочин хэзээ бичсэн:
2011-02-16 09:43 | |
gaihaj baina
mongold blenderiig meddeg humuus baidag l bh.zarim ni bur hoorhon heden jil sudalchihsan bdag bh.tiin bj yaagaad jijighen hemjeenii huuhduuded zoriulsan huuheldein animation hiigeed baij boldoggui ym be.manai mongoliin huuheldeinuud hiimel togloom esvel zurag soliod teriigee harj yariad bdag.odoohondoo tiim hemjeend hureegui bgaamuuuu
enhee (зочин) хэзээ бичсэн:
2011-02-11 19:50 | |
Байна
Миний бие энэ талаар 2 жил шахам судалж үзсэн Дажгүй шүү Мах Маяа 2 т хэцүүхэн өрсөлдөгч гэж хэлж болно Байнга шинэчлэгдэж байдаг сайн талтай ч хэрэглэж сурсан товчоо олох гэж уднаа
Зочин хэзээ бичсэн:
2010-01-20 20:26 | |
Байна
Миний бие энэ талаар 2 жил шахам судалж үзсэн Дажгүй шүү Маяа 2 т хэцүүхэн өрсөлдөгч гэж хэл болно Байнга шинэчлэгдэж байдаг сайн талтай ч хэрэглэж сурсан товчоо олох гэж уднаа
Зочин хэзээ бичсэн:
2010-01-20 20:24 | |
Ойлголоо саналаа бодлоо хэлсэнд баярлалаа.
Шаравсамбуу (зочин) хэзээ бичсэн:
2010-01-18 00:53 | |
Хэрэгтэй нийтлэл байна шүү.
Өөрийн нэг бодлоо хэлэхэд "үнэгүй" биш "төлбөргүй" гэж ярих хэрэгтэй юм шиг санагддаг юм.
Өөрийн нэг бодлоо хэлэхэд "үнэгүй" биш "төлбөргүй" гэж ярих хэрэгтэй юм шиг санагддаг юм.
Н.Цэцболд (зочин) хэзээ бичсэн:
2010-01-17 20:16 | |