Хэрэгтэй файл устгагдсан үед яах вэ?

Сүүлийн үед энэ асуулт их тавигдах боллоо. Диск дээрх мэдээллийг устгадаг вирус гадуур байгаа бололтой. Хэрвээ та ямар нэгэн байдлаар хэрэгтэй мэдээлэл тань устсан бол компьютераа тэр дор нь унтраагаад сэргээж чадах хүнд хандахыг зөвлөж байна. Компьютер тань асаалттай байгаад байвал устсан мэдээллийг сэргээх магадлал улам багасдаг. Хэрвээ тэр дор нь унтраагаад сэргээж чадах хүнд хандвал эргэж сэргэх боломж илүү өндөр. Мэдээж нэгэнт вирусээр устгагдсан бол системийг дахин суулгах юм уу, сайн мэддэг хүнээр вирусыг сайтар цэвэрлүүлэх хэрэгтэй.
Мөн урьдчилан хамгийн хэрэгтэй мэдээллүүдээ DVD дээр бичих юм уу ямар нэгэн байдлаар өөр диск дээр давхар нөөцөлж (backup) авч байх нь илүү найдвартай гэдэг нь мэдээж болов уу.


Хэрвээ та өөрөө сэргээхийг хүсвэл оролдоод үзэж болно. Манай блогийн хайлтаар Recuva гэж бичээд хайгаад олоорой. Мөн өөр төлбөртэй илүү сайн сэргээдэг програмууд байдаг. Жишээ нь Stellar pheonix, R-Studio, GetDataBack зэрэг сайн програмууд байдаг.
2010-4-10,10:29 | Ангилал: Дусал мэдлэг ба Анхан шат
Илгээх | 5205 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (20) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Ямар програмаас яаж устгаснаас чинь л хамаарна даа. Зарим үед сэргэх боломжтой байдаг ч ихэнхдээ чат бол хүний хувийн нууц гэдгээрээ сайн хамгаалагдсан байдаг тул сэргээж болохгүй байх магадлал нь илүү дээ.
Алмас хэзээ бичсэн: 00:03, 2015-12-21 | |
sain baitsganu bi harin chuhal chataa ustgasan ymaa sergedeg blwuu yaj sergeedeg ym bol tuslaach
Зочин хэзээ бичсэн: 16:30, 2015-12-20 | |
Яаж устгаснаас хамаараад бас дараа нь ямар нэгэн юм флаш руугаа хуулсан эсэхээс хамаараад сэргэхгүй байх тохиолдол байдаг. Ихэнхдээ сэргэдэг. Бүүр болохгүй бол бага зэрэг төлбөртэйгөөр сэргээгээд өгч болно оо.
xvv хэзээ бичсэн: 17:23, 2014-10-8 | |
ustgasan fail
sain ba uu flash deerees ustgasan fail aa yaaj sergeeh ve arga ba uu
dagva хэзээ бичсэн: 14:10, 2014-9-27 | |
Shingo бид хоёрт адил асуудал тохиолдсон байна. би бас судалж үзэхэд манай блог үүсгэдэг сайтууд тийм нэмэлт хийгээгүй харин wordpress.com гэж бас блог үүсгэдэг гадаадын том сайт байна лээ. үүнийг шинго чи нэг судалж үзээрэй.
Өнөрөө (зочин) хэзээ бичсэн: 20:05, 2010-11-22 | |
Манай блог дээр XP болон Ubuntu хэрхэн суулгах заавар уг нь байгаа. Хүмүүс форматлах гэж ярьдаг. Форматлах бол их амархан л даа. Харин форматлачихаад үйлдлийн системээ дахин суулгах гэж тусдаа нэг ажил бий ирмэх
xvv хэзээ бичсэн: 22:06, 2010-5-14 | |
яах вэ?
би өөрөө компютерээ парматлаж сурмаар байна.туслаач эрхэмүүдээ
Зочин хэзээ бичсэн: 21:12, 2010-5-14 | |
Үнэхээр гол харлмаар бүтэн жил гаран цуглуулсан HD клип маань устчихсан restore хийсэн боловч болохгүй уурандаа убунту суулгачихсан байдаг энэ нийтлэлийг арай өмнө уншсан бол хммм гуниглах
etvgen (зочин) хэзээ бичсэн: 00:22, 2010-4-23 | |
Ер нь бол зөндөө байдаг байх аа. http://www.piriform.com/ccleaner үүнийг нэг үз дээ.
Тэр yahoo messenger-н асуудлыг мэдэхгүй юм байна. Нет чинь тасардаггүй биз дээ?

yahoo messenger-нхээ хамгийн сүүлийн хувилбарыг нь суулгасан уу? Үгүй бол шинэчлээд 10 хувилбарыг нь суулгаад үз дээ.

Басpidgin гээд google дээр хайж олоод суулгаад хэрэглээд үзэж болно. Дуу дүрс хараахан дэмждэггүй ч чатлахад бол тасраад байдаггүй.
Зохицуулагч хэзээ бичсэн: 11:35, 2010-4-18 | |
асуулт
тюнь ап утилитс энэ тэр гээд цонхны асуудлыг засварладаг програмууд байдаг даа. тэрэн шиг функцүүдтэй үнэгүй софт байдаг болов уу? хамгийн гол нь темпийн файлыг устгаад бас старт ап болон unistall хийх зэрэг бас зарим гажигийн засчдаг бол сайн л байна. бас яахуу месэнжэр заримдаа ажиллаж байтал гацаад унтраад энэ тэр болоод байдаг тэр ер нь юунаас болдог бол мэдэх хүн байна уу? сенд еррор гээд л тэнэгтээд байдгийн яаахуу месэнжрээр харилцаж байтал
ббббб (зочин) хэзээ бичсэн: 01:03, 2010-4-17 | |
Хандалтыг өөр юмаар авчихаж болно л доо. Зарим нэг халдлагаас хамгаалсан юм аа. Одоо арай дээр болсон байх. Хэлсэнд баярлалаа ирмэх
Алмас хэзээ бичсэн: 07:21, 2010-4-15 | |
Hi Almasaa yagad sited-daa orohod bnga code nuhuj oruuldag bolgochvoo gishuudiinhee handaltiig mdeh gee yu tailbarilaach hu?
Ubuntu (зочин) хэзээ бичсэн: 00:08, 2010-4-15 | |
ууртай ууртай чөтгөр
Зочин хэзээ бичсэн: 12:59, 2010-4-14 | |
PDF -ээр хадгалж байгаад www.embedit.in сайтыг нэг туршаад үз дээ...
Алмас хэзээ бичсэн: 00:12, 2010-4-13 | |
Shingo
за за баярлалаа. Зураг болгож л оруулахаас
Зочин хэзээ бичсэн: 00:10, 2010-4-13 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant