Алмас

Асуулт:

Манайх компанийхаа нэр дээр домэйн эрх авах хүсэлтэй байна
www.manaicompany.com гэсэн домэйн нэрийг авах боломж бий юу?

Вэб сайтын ашиглалт
1. Компанийн танилцуулга
2. 10аас доошгүй хүний мэйл хаягтай

Вэб сайтын шаардлага
1. Найдвартай ажиллагаатай байх
2. Хурдтай байх
3. Багтаамж өндөртэй байх

би компютерийн чиглэлийн хүн биш болохоор сайн мэддэггүй вэб сайтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэдэгт итгэж байна.  

Хариулт:

Боломжтой. Харин www.manaicompany.com домэйн нэрийг авах боломжгүй өөр хүн эзэмшиж байна. www.manaicompany.mn (50$) www.manaicompany.net(11.75$) www.manaicompany.biz (15$) зэрэг өөр бусад өргөтгөлтэй нэр бол авч болохоор байна. (Үнэ шинэчлэгдсэн байж магадгүй...) Домэйн нэрийн өргөтгөлийн талаар энд дарж уншиж болно. Үүнийг http://domain.dusal.net хаягаар ороод хайж шалгана. Тэгээд авах боломжтой бол шууд бүртгүүлээд авч болно. Бүртгүүлэх зааврын хувьд дээд цэсний Тусламж гэсэн рүү ороод видео үзэж болно.

https://dusal.blogmn.net/37027/#2010-10-19 хаягаар ороод веб сайтын талаарх анхан шатны ойлголттой уншиж танилцаж болно.

1. Компанийн танилцуулга веб хийхэд:
а) Дизайн, гадаад өнгө үзэмж хийлгэх, эсвэл бэлэн дизайн ашиглах, эсвэл гадаад сайтаас худалдан авах
б) Нэр нууц үгээр нэвтэрч шинэ мэдээ оруулах зэрэг бусад өөр динамик үйлдэлтэй байх эсэх.
в) Мэдээллээ цаашид өөрсдөө шинэчилж, веб сайтаа арчилж явж байх эсэх. (Ихэнх хүмүүс вебээ нэг хийлгээд болчихно гэж бодоод хаячихдаг. Ингэснээр шинэчлэлт хийгдэхгүй тохиолдолд веб сайт нь хакерын халдлагад өртөх, вирустэх зэрэг янз бүрийн асуудал үүсэж болдог. Үүнийг анхнаасаа хийлгэж байгаа компанитайгаа тохироод үнэгүй, эсвэл хямдаар тэр үйлчилгээг 3-5 жил авч байна гэх мэт ямар нэгэн тохиролцоотойгоор гэрээ хийвэл зүгээр байдаг.)
г) Дусал веб үйлчилгээний хэсэг нь өөрийн хийсэн систем дээр өөрөө хостоор хангаж харьцангуй хямд веб сайт бүтээх үйлчилгээ үзүүлдэг. www.geotrass.com www.allergy.mn зэрэг сайтууд ийм байдлаар хийлгэн, ажиллаж байгаа. Засвар үйлчилгээг манайх хариуцаад явдаг, үнийн хувьд хямд, хостинг үйлчилгээ тусад нь авах хэрэггүй. Харин манайхаас татгалзан өөр хостинг сонгох болбол мэдээллээ XML хэлбэрээр авч болох ба сайтын ажиллаж буй эх кодыг авах боломжгүй юм.

гэх зэрэг сонголт, тохиролцооноос хамаараад вебсайтыг бүтээх үнийн хувьд өөр болох байх. Манайх бол яг одоогоор жирийн компанийн танилцуулга сайтыг бол бэлэн програм ашиглаж хямдаар хийж өгөх боломжтой.  

2. Мэйл хаягийн хувьд
а) Манайхаас хостинг үйлчилгээ авахад бас мэйл үйлчилгээ дагалддаг. Гэхдээ мэйл програмын хувьд хэрэглэхэд жаахан асуудалтай байж магадгүй ба ангиллаас хамаараад хэрэглэгч нэмэх боломж нь хязгаарлагдмал байж болох юм.
б) Google-ын gmail үйлчилгээг холбоод өөрийнхөө domain хаягтай admin@dusal.net гэдэг шиг 10 хүртэл хэрэглэгчтэй тохиолдолд үнэгүй ашиглаж болдог. Тэрнээс дээш бол хэрэглэгч тутамд төлбөр төлдөг болохоор их үнэтэй болчихдог.
в) Мөн манайхаас сарын 2.39$/сар үнээр хязгааргүй, нэг хэрэглэгчийн мэйлийн хайрцаг 2ГБ багтаамжтай мэйл үйлчилгээг домэйн нэртэйгээ хамт авч бас болно.

Веб сайтын шаардлага
1. Янз бүрийн асуудлын улмаас удах, сервер унтрах, засвар үйлчилгээ хийх нь хостинг үйлчилгээ үзүүлдэг компаниудад тохиолдож болдог. Ихэнх хостингийн компаниуд 99%-ын найдвартай ажиллагааны баталгаа өгдөг. Манай сайтын хувьд 2 жил орчим хостингийн үйлчилгээ үзүүлж байна цөөхөн хэрэглэгчтэй ч өнөөг хүртэл тэр бүр гомдол гарч байсангүй ээ. Гарсан асуудал гомдлыг тухай бүрд аль болох хурдан засаж залруулаад явахыг хичээдэг. Манайхаас хостинг үйлчилгээ авдаг хэрэглэгчдийн талаас илүү хувь нь дахин сунгаад хэрэглэж байгаа. Хэрэв энд одоо үйлчилгээ авдаг хэрэглэгчдээс маань орж ирвэл мөн сэтгэгдлээ үлдээж магадгүй юм.
2. Сервер маань Герман компанийн серверийг түрээсэлдэг. Хурдны хувьд Монголд байрладаг серверүүдийг бодвол зарим хэрэглэгчдэд удаан хүрч байж болно. Гадаадад байгаа хүмүүст бол хурдан. Учир нь Монголын интернет
үйлчилгээ үзүүлдэг компаниуд дотооддоо илүү хурдан холболт үүсгэдэг. Манайх дээр ажиллаж байгаа веб хуудсууд руу орж шалгаж үзэж болно. www.allergy.org.mn www.uyerhel.com зэрэг сайтууд манайх дээр байрлаж ажиллаж байгаа.
3. Багтаамжийн хувьд сонголт хийгээд өөрөө төлөх төлбөртөө тааруулаад сонгоно. Жишээ нь манайхаас хостинг үйчилгээ авбал: http://hosting.dusal.net/plan.php байх жишээтэй. Жирийн компанийн танилцуулга вебед бол бичил, бага ангилал л хангалттай байдаг. Их том том файл, кино энэ тэр байрлуулахгүй бол хангалттай багтана. Мөн багтахаа боливол төлбөрөө нэмээд ангиллыг өөрчилж зайг ихэсгэж ч болно. Бидний хувьд дунд ангилалыг санал болгодог, ихэнх хэрэглэгчид маань энэ ангиллыг аваад сэтгэл хангалуун байдаг.

Веб сайт бүтээлгэх тал дээр зарим нэмэлт мэдээлэл өгөхөд компани, хувь хүмүүсийн хувьд үнэ ялгаатай хийж байгаа байх. Ер нь бол аль болох туршлагатай, үзүүлэх юмтай, удаан ажилласан веб сайтуудтай, дараа нь хариуцлага хүлээх чадвартай "компани"-тай гэрээ хийж, удаан түншлэх байдлаар веб сайтаа хийлгэх нь цаашдаа веб сайтаа тогтвортой ажиллуулахад чухал. Веб сайтыг нь хийж өгөөд алга болсон, дараа нь асуудал үүсдэг тохиолдлууд цөөнгүй жишээ байдаг. Мөн хостинг, домэйнээ өөрснөө хариуцаж, нэр дээрээ анх авах, байнга шалгадаг мэйлээр бүртгүүлэх, мэйлээ сайн шалгаж байх, нэвтрэх коднуудыг өөрсөндөө тэмдэглэн авч байх, шаардлагагүй тохиолдолд веб бүтээгчдээ өгөхгүй байх зэргийг анхаарбал бас зүгээр байдаг.

http://help.dusal.net хаягаар орж мөн заавар мэдээллүүд авч болох байх.



  • 4223
  • 6
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Мэдээж хуучин домэйн хостинг чинь ашиглах боломжтой байгаа бол тэрийгээ ашиглаад шинэ вэбээ хуулаад ашиглаж болно. Яг асуултыг чинь бүрэн ойлгоогүй хариулсан байж магадгүй. Сайн тодорхой биш байна.
Алмас хэзээ бичсэн: 2017-01-18 02:12 | |
сайн байна уу би нэг вэб сайт хийсэн юмаа одоо тэрийгээ өөрчлөх гэсэн юм хуучин домайн, хостоо ашиглаж болохуу
Зочин хэзээ бичсэн: 2017-01-12 13:16 | |
сайн байна уу би хувиараа эсгий урлалын юм хийдиймаа тгд wordpress ашиглаад жижигхэн веб хийж байгаа юмаа. тэгсн яаж .net .mn .tk ч юмуу ийм домайн нэр авдын болоо. болж өгвөл үнэгүй байвал сайн байна.
булган (зочин) хэзээ бичсэн: 2014-04-09 23:14 | |
засаад тавьсан
xvv хэзээ бичсэн: 2012-04-26 23:27 | |
Хостингоос арай өөр юм асуучихъя.
downloads.dusal.net -д алтангэрэлийн толь бичиг Bgl форматаар тавьсан байна лээ. Гэхдээ алдаатай (хамаагүй бага хэмжээтэй) тавигдсан байна. Энэ файлаа шинээр тавьж өгнө үү.
Зочин хэзээ бичсэн: 2012-04-26 19:59 | |
Танайх интернет худалдааны веб сайтаа хэзээ нээх гэж байна вэ? Хүлээгээд л байгаа шүү. Хурдлаарай.
Зочин хэзээ бичсэн: 2012-03-30 12:07 | |



:-)