Алмас

Андройдын тольтой шинэ Монгол гарын драйверыг өмнө та бүхэнд танилцуулсан билээ. Та суулгаад хэрэглэж үзээд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

(Та хэрэв хуучин ганцхан qwerty байрлалатай, стандарт байрлалгүй хувилбарыг суулгасан байгаа бол эхлээд Settings->Applications->Manage Applications руу орж устгаад шинийг суулгаарай.)

Шинэ хувилбарт үгийн сан хамаагүй их болсон ба Монгол стандарт байрлал нэмэгдэж орсон.
Та доорх хаягаар орж мэдээлэл авах боломжтой, мөн доорх бичлэгийг үзэж мэдээлэл авч болно:

https://market.android.com/details?id=com.anysoftkeyboard.languagepack.mongolian.qwerty

Мөн та найздаа санал болгож цааш түгээгээрэй. 



Facebook хэрэглэдэг хүмүүс энд нэгдээрэй. Нэг ийм бүлэг нээчихлээ. Android хэрэглэдэг хүмүүс байвал нэгдээрэй. бүгдээрээ мэдээллээ солилцож байя. http://www.facebook.com/groups/331563050214585/ 

  • 5567
  • 6
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Баярлалаа баярлах
Алмас хэзээ бичсэн: 2012-10-03 10:44 | |
талархал
Танай хамт олонд маш их баярлаж явдаг. Учир нь та бүхэн мэдээллийн технологийн ертөнцөд Монгол хүн Монгол хүнд зориулсан програмыг Монгол хэлээрээ заримдаа бүр Монгол бичгээрээ хэрэглэх болож олгож байдаг билээ.
Одоо гэсэн би энэ талархлаа та бүхний бүтээсэн ask монгол кирилл андройд гараар бичиж сууна.
Уг нь энэ талархлын үгийг эрт бичье гэж бодож байсан боловч үг үсэг нийлүүлж чадалгүй удлаа. Уучлаарай.
Танай хамт олны эл ариун үйлс улам мандан бадрах болтугай. Уухай залуусаа
Баярлалаа (зочин) хэзээ бичсэн: 2012-06-30 09:01 | |
Physical keyboard дээр засвар хийгдсэн шинэ хувилбарыг сая орууллаа. 11-р хувилбар гэсэн хувилбарын дугаартай байгаа. Шинэчлээд үзээрэй. Стандарт байрлалаар хэрэглэхийг хүсвэл AnyKeyboard Settings дотор Languages хэсэгт тохируулаарай.
Алмас хэзээ бичсэн: 2012-06-09 22:21 | |
Tnx
Баярлалаа, сүүлийн үед андройдтай табууд тэрэнд нь янз бүрийн гар их гарсан болохоор хүмүүст их хэрэгтэй байгаа болов уу. Pro version гаргаад үнэтэй тавьчихсан ч болно байхдаа баярлах
Зочин (зочин) хэзээ бичсэн: 2012-05-30 09:01 | |
Erdenebat
Сайн байна уу, сайхан app хийсэнд баярлалаа. External буюу physical гар дээр латин үсэгт дүйцүүлсэн байрлалтай, зарим үсэг гарахгүй байгааг сайжруулж стандарт байрлалтай болгож өгөөч. Худалдаж авахаар байсан ч болмоор байна.
Зочин хэзээ бичсэн: 2012-05-29 17:38 | |
Өмнөхөөсөө хамаагүй илүү болсон байна шүү. Баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 2012-02-29 07:11 | |



:-)