Алмас

Бууны эд анги
3 хэмжээст хэвлэгчээр хэвлэсэн бууны эд анги
Зураг. Бууны байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй эд анги
Манчестер хотын цагдаа нар дээрэмчдээс бууны эд анги байж болохоор хэсгүүдийг илрүүлжээ. Хэдийгээр сэжигтэн энэ хувилагчийн эд анги гэж хэлж байгаа боловч цагдаа нар үүнийг бууны эд анги байж болох юм хэмээн сэжиглэж байна. Мөн сэжигтэн баригдах үедээ эдгээр эд ангиудтай хамт сумны дарь авч явсан байна. Эдгээр эд ангиудыг одоогоор бууны мэргэжилтнүүд шалгаж байна.

1200 фунтын үнэтэй принтер хүссэн хүн худалдаж аваад юу ч хэвлэж хэрэглэж болох болсон өнөөгийн технологийн өндөр хөгжил нь ядуу буурай оронд ховор эмнэлгийн багаж хэвлэж гаргаад ашиглах, эвдэрсэн төхөөрөмжийн эд ангийг хийх, хүний эд эрхтнийг хүртэл хэвлээд мэс заслаар суулгах боломж олгож байгаа ч нөгөө талаар гэмт этгээдүүдэд бас том боломж олгож байгаа юм.

Хуванцар буу нь металл илрүүлэгч, лазер төхөөрөмжүүдээр шалгахад илрэхгүй бөгөөд хямд амархан аргаар хийж болох боломжтой. Интернетээс мөн бууны эд ангиудын 3 хэмжээст загваруудыг татаж авах боломжтой байдаг байна.

Эх сурвалж: theguardian.com

  • 1577
  • 2
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Мэдэхгүй юм аа. Ийм л мэдээ байсан. Ер нь бол 3D принтер нэлээн байдаг л болсон юм шиг байна.
Алмас хэзээ бичсэн: 2013-11-11 01:19 | |
printerih ni ner ni yu ym bol almasaa?
Зочин хэзээ бичсэн: 2013-11-08 17:23 | |



:-)