Алмас

Бидний хэрэглэж дассан Windows XP үйлдлийн систем 2014 оны 4 сарын 8-нд албан ёсоор дэмжлэг нь дуусаж байгаа юм байна. Манай төрийн ба хувийн байгууллагууд одоо ч энэ үйлдлийн системийг багагүй хэрэглэж байгаа. Үйлдлийн системийн шинэчлэлт нь олон янзын халдлагаас сэргийлж байдаг ба энэ нь хийгдэхээрээ больсноор хакердуулах магадлал нэлээдгүй их болно гэсэн үг.



Bye Bye Windows XP
(http://www.badral.net/?p=769)

Өнөөдөр IMCI админ Гидо миний монгол ОпенОффисын Виндовс хувилбарыг хөрвүүлж, теслэдэг байсан компьютерыг форматлаж Виндовс 7 үйлдлийн систем суулгалаа. Шалтгаан нь 2014 оны 4 сарын 8-нд Майкрософтоос албан ёсоор хамгаалалтын шинэчлэл (extended support) хийхгүй зогсоож байгаа юм байна. Миний хувьд 2005 оноос хойш ямар нэг асуудалгүй ажиллаж байсан систем тул тийм ч дуртай байсангүй. Гэтэл хэлж байна. Энэ компьютерын үйлдлийн систем манай байгууллагад байгаа сүүлийн ХП. Удахгүй он гараад зүүн европоос халдлагууд идэвхжинэ 4 сараас эхлэн найдвартай байдал гэж ярих ч аргагүй болно. Ганцхан эрсдэлтэй системээс болж манай бүхий л систем найдваргүй болно, тиймээс энэ бол зайлшгүй авах арга хэмжээ гэлээ. Мөн үүнд би толгой өвдөж цааш явж чадахгүй, дэлхийн хамгийн олон халдлагад өртсөн, хамгийн найдваргүй системээр тодорсон системээс салмаар байна. Майкрософт ч бас 13 жил их хөрөнгө хаяж л гүрийлээ гэдэг юм байна. Тиймээс би таг дуугүй болж дараа виртуал машин дээр ажиллуулж юуны магад гээд имеж бэлдэж авав.
Ингээд нэг дурсамж сэргэв. Анх 2002 онд ХП суулгаад их муу систем байна гэж голж байж билээ. Энэ блогт даан ч тэр үеийн бичлэг байхгүй байх даа. Асуултын форумд байж мэдэх байх. www.blogmn.net="" http:="" alt=" Гэтэл ингэтлээ дассан ч байх гэж? Үгүй ээ, энэ бол ажлын шаардлага байсан. Харин ч тэгж голсон учраас би Линүксийн үнэн ч фен болж байсан байх юм.
Тиймээс ХП-д баярлалаа, бас баяртай Виндовс XP. Баяртай!
Та бас магад дассан байх? Ер нь одооноос түүнд баяртай гэх нь өлзийтэй болох нь байна шүү. Учир нь удахгүй энэ систем хакеруудын диваажин болно.

  • 3159
  • 6
  • 3

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

XP
хэрэглээд удаж
салмааргүй байна
шинэ юм надад таалагддаггүй
СД гээ хадгалж байхаас
Зочин хэзээ бичсэн: 2014-10-10 05:45 | |
Ер нь бол оффлайн интернэтгүй нөхцөлд ашиглаад явахад онцын асуудал үүсэхгүй. Харин интернэт сүлжээнд холбогдоод ажиллах үед ямар нэгэн алдаа, цоорхой илэрсэн байгаа нөхцөлд тэрүүгээр дамжиж ороод хакердах, мэдээлэл хулгайд алдах зэрэг эрсдэл үүснэ гэсэн үг. Хэрэв үйлдвэрийн зориулалттай бол заавал интернэт холбогдох шаардлагагүй биз дээ? Тийм бол өөр илүү дутуу програм юм суулгахгүй, гаднаас флаш г.м аль болох хийхгүй нэтэд холбохгүй бол ямар нэгэн асуудал үүсэхгүй ашиглах боломжтой гэж бодож байна.
xvv хэзээ бичсэн: 2014-10-08 17:18 | |
Үйлдвэрийн зориулалттай програм маань ХР дээр суурилаж ажилладаг юм. хэрэв ХР-гээ солъё гэвэл энэ програмаа нэлээн өндөр үнээр upgrade хийх хэрэгтэй болно. 2 жилдээ ХР ашиглая гэвэл гарах хүндрэл нь юу байх бол.
Зочин хэзээ бичсэн: 2014-10-08 17:12 | |
tegwel odoonoos bayartai XP l gehees dee. Heregleed dastsan uchraas ch ter yumuu zugeer l baidag yum
Зочин хэзээ бичсэн: 2014-01-18 01:23 | |
Linux гэхээр олон янз байгаа л даа. Системийн шаардлага нь янз бүр. Пентиум 4 дээр ч хурдан ажиллах нь ч бий, бас орчин үеийн техник хангамж шаардах нь ч бий. Ер нь бол сурчихвал ч линукс шиг сайхан орчин байхгүй л дээ. баярлах Дээр нь одоо VirtualBox гээд үнэ төлбөргүй сайхан эд байна.
Алмас хэзээ бичсэн: 2013-12-26 21:33 | |
Лол
За тэгээд 7 суулгая гэхээр тооцоолуур маань диилэхгүи. Линукс л болгохоос доо, дээрээс хоиш Линукс суулгачия гэж бодоод баисан юм. Системиин шаардлага нь ч гэсэн бага биз дээ?
Зочин хэзээ бичсэн: 2013-12-21 18:50 | |



:-)