Сонирхдог сайтууд, блогуудынхаа шинэчлэлтүүдийг Google Reader ашиглаад Firefox-оор хэрхэн амархан мэдээд байж болох талаар Галт үнэгийн өргөтгөл-ийн тухай бичлэгт бичсэн. Харин энэ удаад Yahoo messenger-ээр хэрхэн тандах талаар
1. Yahoo Messenger (YM)-ээ нээнэ.
2a. Хэрвээ та бүртгүүлэхээс залхуурахгүй бол http://us.gallery.yahoo.com/apps/442 хаягаар ороод Install Now товчийг дарахад Yahoo messenger тань суулгах эсэхийг асууна. Ингэхэд нь Install буюу суулгах товч дээр дарж суулгана. Үүний дараа Register товчин дээр дарж бүртгүүлээд өөрийн хүссэн холбоосуудаа оруулаарай. Хэрэв google reader хэрэглэдэг бол энд дарж зааврын дагуу холбоос үүсгэж аваад тэр холбоосоо оруулчихад л хангалттай. Тэгээд YM дэх plugin рүүгээ нэвтэрч ороорой.
эсвэл
2b. http://gallery.yahoo.com/apps/1616 хуудас руу ороод Install Now товчийг дарахад Yahoo messenger тань суулгах эсэхийг асууна. Ингэхэд нь Install буюу суулгах товч дээр дарж суулгана. Ингээд YM-н үндсэн цонхонд plugins хэсэгт шинээр basil хэмээх өргөтгөл суух болно.
Дээрх холбоосыг мөн та өөрөө хайж олж болно. YM-н Add Plugins товч дээр дараад My Plugins хэсэгт хэрэглэдэггүй өргөтгөлүүдээ баруун талд нь байрлах хогийн савны зурган дээр дарж устгаад баруун дээд булангийн Plugins Gallery холбоос дээр дарж нээгдсэн цонхны хайх хэсэгт Basil гэж бичээд хайж олно.
3. Ингээд эхлээд өөрт хамт суух холбооснуудаас хэрэггүйгээ сонгож устгаад Basil Plugin-ий оруулах товчийг дарж өөрийн хүссэн RSS холбоос хаягаа оруулна.
Харин тохируулах хэсэгт (Manage Settings) хэдэн минут тутамд шинэчлэлтийг шалгаж байх зэргээ тохируулах хэрэгтэй. Цаанаасаа 15 минут тутамд шалгахаар тохируулагдсан байдаг. Ингээд одоо мэдээлэл шинэчлэгдсэн эсэхийг мэдэх гэж заавал ямар нэгэн хуудас руу нэвтрээд байх хэрэггүй боллоо
Тохиргоог доорх зураг дээрх шиг тохируулаад үзээрэй.
Анхаар: Устгах товчны хажуугийн хонхны зурган дээр дарж шар өнгөтэй болгохоо мартаваа. Ингэж шар болгосноор шинэ бичлэг бичигдсэнийг таньд мэдэгдэж байх юм!!
© Таалагдсан бол тараагаарай!