Админ

Интернетэд хэрэглэгддэг Монгол гэдэг нэрийг ганцхан компани эзэмшээд Монголчуудад зараад байдаг нь ингэхэд ямар учиртай юм болоо? Ядаж засгийн газар нь энийгээ мэдэлдээ аваад, тэндээс орж байгаа орлого төсөвт орж байх ёстой баймаар. Миний ойлгож байгаагаар Японы хөрөнгө оруулалттай Датаком, (Мэжикнэт) компаниуд интернет дэх Монгол гэсэн нэр буюу МН домэйн нэрний эрхийг эзэмшиж, үүнийгээ буцаагаад Монголчуудад зардаг нь ямар учиртай юм болоо?

Та жишээ нь өөрийн компаний нэрээр www.taniiner.mn гэсэн хаягийг авахад жилдээ USD 49.95 доллар төлөх шаардлагатай. Гэтэл www.taniiner.com esvel .net, .org гэсэн домэйнүүдийг жилдээ 8.49 доллар төлөөд л авч болно. Энэ дэндүү шударга биш гэж үү? Ингэснээр Монголчууд гадаад домэйн ихээр авч хэрэглэдэг. Гэхдээ хэдийгээр хувь хүнээс гарч байгаа 8.49 долларын цаана манай улсын халааснаас маш их мөнгө гадагшаа урсаж байна. Сарын дор хаяж 23000-25000 төгрөгний интернетийг нэг айл түүнээс үнэтэй интернетийг албан газрууд хэрэглэдэг. Гэтэл энд төлөгдөж байгаа мөнгөний ихэнх хэсэг нь гадаад руу нийт интернет урсгалын төлбөрт урсаж байдаг.

Хэрвээ бид www.dusal.mn домэйн нэрийг аваад Монголд дахь серверт веб сайтаа байрлуулчихвал тэр урсгалыг гадагш гаргахгүй Монгол дотроо байлгах боломжтой болно. Ухаан нь Монгол доторх нэг том дотоод сүлжээтэй адилхан. Тэгвэл тэр дотоон сүлжээн дэх мэдээлэл дотороо л үлдэх болохоор гадагшаа Монголын мөнгө урсахгүй гэсэн санаа юм. Тэгвэл хостинг буюу веб сайтын серверээ яаж Монголд байлгана гэж бас л үнэтэй шүү дээ? гэж та асуух байх. Нэгэнт Монголоос гадагш төлөх интернет урсгалын маань зардал багасвал нийт интернетийн зардал багасна. Хурдтай интернет холболтын төлбөр багассанаар Монголын дотоодод хямд серверээ байрлуулах боломж нээгдэнэ. Ингэвэл интернетийн урсгалд гадаад руу төлөх зардал багасч тэр мөнгө Монгол дотор, Монголчуудын халаасанд үлдэх болно. Ингэснээр интернетийн үнийг одоогийнхоос нь 2-3 дахин бууруулах боломжтой юм. Тэр хэмжээгээр Монголын интернет хэрэглэгчид ихсэнэ. Интернет зах өснө, интернетээр, компьютерээр хийгдэх зүйлс нэмэгдсэнээр улс орныг хөгжил ч төдий хэмжээгээр урагш ахина гэсэн үг!

Ингэхээр .MN домэйн нэр их үнэтэй байгаа нь Монголын интернетийн хөгжилд саад болж байгаа бус уу? Үүнээс болоод Монголын маш их мөнгө гадаад руу урсаж байна. Энэ асуудлыг засгийн газар гартаа авч шийдвэрлэх цаг нь нэгэнт иржээ. Энэ МН гэсэн нэр Монголын ард түмний өмч байх ёстой. Монгол гэдэг нэрийг хэн нэгэн компани, хэн нэгэн хүн эзэмших эрхгүй юм бишүү?

Энийг олж хараад интернетийн үнийг хямдруулаад PR болгоод ашиглачих овсгоотойхон улс төрч байдаг бол. Сайханбилэг эд нар шиг хэдэн ямбий компьютер оруулж ирж шахсанаас л хамаагүй дээр байх даа.

Цааш нь тараагаарай!

Энэ бичлэгийг бичихдээ датаком компаний талаар болоод домэйн нэрний үнэ зэрэг болоод зарим андуурч ташаарсан зүйлс  байгаа тул та бүхнийг доорх сэтгэгдлүүдтэй танилцан залруулан уншихыг хүсье!  (засвар хийсэн 2008.03.10)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

МН нэрийн тухай
бид бүхэн өөрийн ажил үйлчилгээгээ сурталчлах вэб сайт хийгээд МН /монгол гэдэг нэрийн хуудас шүү дээ/домэйнээ ашиглах сонирхол ихтэй боловч үнийн асуудлаас болоод төдийлөн бүх газраа хэрэглэж чаддаггүй нь үнэн. Хэрэв МН нэрийн үнийг ядаж 7,8доллар болгож чаддаггүй юм аа гэхэд 15 долларт багтаачихвал арай амьдралд нийцтэй болов уу? Мөн бид HOSTING хийх чадалтай компаниуд сүүлийн үед олон болж байгаа. жишээ нь: MOBINET, Үндэсний дата төв гэх мэт. бусад нь одоогийн байдлаар ихэнх Hosting -ийг олон улсын түвшинд хийхэд хэрэглэгчийн тоо хэмжээнээс болоод массыг хамарч чадахгүй байгаа. түүнээс болоод техникийн шинэтгэл гэх мэт өртөг шингэсэн орчин үеийн тоноглолууд авч дөнгөхгүй байгаа.


тиймээс бид өнөөдөр бэлэн байгаа үйлчилгээнүүдийг хэрэглээд боломжтой бол бэлэн болж буй чадалтай компаниудаа дэмжиж мөнгөө улсдаа үлдээх нь зөв байхаа.
Mongolkh хэзээ бичсэн: 2015-10-04 14:53 | |
mejiknetiinhend
ta nar arai dabrch bna shvv mn gesen neriig omchlood iagaad iim ondor bga ym be vne ni
billi (зочин) хэзээ бичсэн: 2010-03-11 02:16 | |
Баярлалаа. тэгвэл МН домэйнтай байх ямар ч ач холбогдолгүй болж таарлаа Very Happy

Хостингийн хувьд уг нь Монголдоо байлгамаар л байна. Гэхдээ датаком-ын хостинг гэхдээ арай л үнэтэй юм даа... За ямар ч гэсэн ийм тодорхой тайлбарлаж өгсөнд баярлалаа. Амжилт хүсье!
xvv хэзээ бичсэн: 2008-03-12 23:49 | |
Хариу
Юуны өмнө чиний хариу комэнтийг харсан боловч маш завгүй байгаад шууд хариу өгч чадалгүй удсандаа хүлцэл өчие. Ер нь бол чиний ойлголт чинь зөв гэхдээ жаахан тодруулга хийх хэрэгтэй байна.

1. Домэйн нэрийн хувьд: Ямар ч домэйн нэртэй байсан гэсэн (уг домэйн нь гадаад уу, дотоод нэр үү гэдгээс хамаарахгүйгээр) интернэтийн хурдад бараг нөлөөлөхгүй юм. Учир нь DNS query гэж нэрлэдэг уг домэйн нэрийн харгалзах АЙПИ хаягыг хайдаг процэсс нь өөрөө интернэт дээр траффик үүсгэдэггүй өчүүхэн бага хэмжээтэй мэдээлэл явдаг юмаа. Тодруулбал, хэрэглэгчийн зугээс www.yahoo.com, www.datacom.mn гэж бичиж хайсан домэйн нэрийн DNS сэрвэрээс хариулах хугацаа нь бараг ижил юм. Иймд ямар домэйн нэртэй байх нь чухал биш.
Тэгвэл 1-р асуулт чинь, асуудал нь домэйн нэрэнд биш, харин сэрвэр-рүү (вэб эсвэл мэйл гэх мэт) чинь хандах масс хандалтууд нь Монголоос байдаг үед сэрвэр чинь гадаадад байгаа нь асуудлын гол нь юм.

2. Одоо тэгвэл (вэб, мэйл, г.м) сэрвэрийн хандалтын хувьд: Монголоос масс хэрэглэгч ханддаг байгаад уг сэрвэр нь гадаадад байгаа үед жинхэнээсээ мэдээллийн урсгалын траффикууд нь Монгол дотроо биш, интернэт дээгүүр урсаж, сэрвэртэй холбогдох хурд удаан байх гэх мэт асуудал үүснэ. (Гэхдээ ингээд хэлчихээр мэргэжлийн хүмүүс надтай маргаж, зөвхөн энэ ганц шалтгаан биш гэх байх. Мэдээж цаана нь physical холболт, delay үүсэх, packet алдагдах, network bandwith, throughput, гээд үүнд нөлөөлөх өөр олон шалтгаан бий) Гэвч асуудлын гол нь, чиний хэлдэгээр Монголийн Локал сүлжээний хурданд нөлөөлж, performance хамаагүй сайжирна.

Ингээд миний хэлэх гэсэн санааг ойлгосон байх. Өнөөгийн тохиолдолд танай сэрвэр руу масс хэрэглэгчид буюу 80% хувь нь Монголоос ханддаг бол сэрвэр чинь Монголын аль нэг ISP дээр WebHosting үйлчилгээг нь авч байршуулах нь дээр юм.

Эцэст нь Датаком -н хувьд Монголд, мөн гадаадад алинд нь ч WebHosting үйлчилгээ үзүүлж байгаа.
MN хэзээ бичсэн: 2008-03-12 17:57 | |
Сэтгэгдэл
MN баярлалаа үнэхээр дэлгэрэнгүй тайлбар хийж өгсөнд.
Бичлэгийн дээр тайлбар нэмж оруулъя. Та өөрөө датакомын инженер юм байна тийм үү?
Бас дахиад асууж мэдмээр юмнууд байна. Дургүйцэхгүй бол тайлбарлаж өгөөч.

1. Би ойлгохдоо МН домайн авалгүй гадаад домэйн авчихаар Монголд сервертэй байсан ч гэсэн домэйн нэрээ танихын тулд гадаад сервер рүү хамдаж бандвиф урсгал гарна гэж ойлгоод байгаа юм л даа? Эсвэл ком, эсвэл нэт домэйнтэй байсан ч гэсэн Монголдоо сервертэй л бол энэ хамаагүй байдаг юм уу?
whois гээд харахад ч нэрийн сервер нь харагдаж байдаг л даа энүүгээр нь тогтоогоод Монгол доторх сервер байвал нэт ком байсан ч гадагшаа гаргалгүй серверээ олчих уу?

Хэрэв хамаагүй бол үнийн хувьд асуудал биш л дээ боломжтой байгууллагууд нь хэрэглээд л явах нь бас зүгээр байх.

Тийм байлээ www.nic.mn хуучин Монгол хэл дээр байдаг байсан чинь Англи болчихсон байна лээ? :D
Датакомыг Японы хөрөнгө оруулалттай байгуулагдсан гэж ойлгоод, жоохон гонсгор яваад байсан чинь үгүй юм байна. :-D Цаашдаа ч хэрэглэх болно :)

МН домэйнийг эзэмших эрхийн хувьд бол "Монгол улсын хуулийн дагуу" Датаком компани эзэмшдэг гэж ойлголоо. Тэгэхээр төрөөс энэ нэрээ хэндээ өгч яаж ч зохицуулж бас болох бололтой? Уг нь ICANN-д 18 сард 250доллар төлдөг юм шиг байна. Энэ нэрийг эзэмшсэнээр (бас үүргийг хүлээдэг юм байна...) өөр илүү төлбөр төлдөг үү? Мэдээж Датаком компанийн хувьд туршлагатай, хамгаалалт, техник тоног төхөөрөмж, боловсон хүчний хувьд энэ үүргийг хүлээх ёстой компани мөн байх гэж бодож байна. Гэвч үнэ нь зардлаасаа арай л дэндүү илүү гараад байгаа юм шиг санагдах юм?
Жишээ нь энэ *.TK домэйн гэхэд л ямар ч үнэгүйгээр тараагдаад байгаа нь ICANN болоод бусад газруудад тийм их төлбөр төлдөггүй, техникийн хувьд ч үнэгүй тараах хэмжээнд байх боломжтой мэт???

За гэхдээ энэ домэйны үнэ бас Mongolian Аutonomous System-тэй байхад заавал МН домэйн нэр хэрэглэх албагүй бол нэг их чухал асуудалтай зүйл биш юмаа. Хэрэв тийм бол үнэ нь тэр хэвээрээ байхад нэг их ихдээд муудах юм алга, бусад улсуудын жишгээр ч тэр...

2. Ерөнхийдөө одоогийн хурдны хувьд жирийн хэрэглээнд боломжийн л гэж бодож байна. Уг нь датаком ч юмуу том провайдеруудын нэг нь Mongolian Аutonomous System-дотроо сайтууд үзэхэд бага үнэ төлөөд хурдан холбогдох боломжтой "зөвхөн Монголдоо" гэсэн ангилалтай 1-2мб/с хурдтай (мөрөөдөв :P) сарын 5000 төгрөгний ч юмуу нэт тавиад эхлэвэл хүмүүс нэт их тавиулах байх гэж боддог, тэгээд гадаад сайт руу ороход нь бандвифийг нь хэмжээд нэмэлт төлбөр тооцоод явчихдаг ч юмуу тийм байх бололцоо байдаг болов уу? Тэгээд датаком өөрөө Монгол дотроо Гүүглийн хэмжээний хайлтын системтэй болоод Монгол сайтуудыг дэмжээд Монгол дотроо гол хайгч болчихож чадвал бас л тодорхой хэмжээнд ашигтай ажиллах боломжтой мэт?...
Монгол хэрэглэгчид нь гадагшаа нэг их юм үздэггүй болчихвол бас л аль аль талдаа ашигтай зүйл болмоор санагддаг юм.

Тэгвэл хурдан 1000Mpbs болчихоосой. Бусад ISP-үүдийн хувьд тэд Mongolian Аutonomous System (MAS)-д холбогдвол өөрсдөд нь л ашигтай биз дээ? Датаком бас энийг хир их дэмжиж чаддаг вэ?

Манай blogmn.net сайтын хувьд жишээ нь дан Монголчуудад зориулагдсан сайт, хандалт, интернет урсгалын 80-аас дээш хувь нь дан ганц Монголоос байдаг ч гадаадад байдаг хямд shared сервер хэрэглэдэг. Ийм сайтууд бас цөөнгүй гэж бодож байна. Тэгвэл эдгээр сайтуудыг Монголдоо сервер байрлуулах боломжоор хангаж өгөх бололцоо байдаг болов уу? Тэгвэл уг нь бас л нэлээд их урсгал дотроо үлдэнэ гэж бодох юм?
Жишээ нь дээр хэлсэн хурдтай зөвхөн дотооддоо холболт, статик IP зэргийг хямдхан зохицуулж өгөх, дээр нь нэмээд гэрээ хийж сурталчилгаа байрлуулсан ч хувиараа сайт хийдэг хүмүүст их дэмжлэгтэй, тэр хэмжээгээрээ сайн сайтууд нэмэгдээд ирвэл хэрэглэгчид ч дагаж өсөх байх гэж бодох юм?
За тэгээд нэг их дураараа юм яричих шиг боллоо. Гэхдээ ямар ч байсан мэдэх хүнээс асуумаар санагдаад .Боломжоороо хариулаад өгвөл yho:bighug

Зассан: Atman хэзээ: 2008-3-10 02:06
xvv хэзээ бичсэн: 2008-03-10 14:51 | |
Zalruulga2
За тэгэхлээр чиний асуулт чинь эхлээд домэйн нэр үнэтэйгээс болоод Монгол улсын инернэтийн хөгжил удаан байна гэсэн утгатай байлаа. Харин одоо бол Монгол доторхи bandwidth (уул нь чиний хэлээд байгаа санааг энэ нэр томьёогоор биш харин Mongolian Аutonomous System гэж ярих ёстой) -г Мэйжигнэт хөгжүүлэхгүй байгаа гэсэн утга ойлгогдоод байна. Ерөнхийдөө зөв зүйл асууж байна. Гэхдээ асуулт болон тайлбар чинь буруу тийшээ яваад байна. За ах нь олон юм нуршилгүй, шууд тайлбар хийе.

1. МН домэйн нэрийн дээрхи 49долларийн үнэ бол зөвхөн гадаадынханд зориулсан үнэ юм. тийм ч учраас www.nic.mn гадаад хүмүүст, харин Монголчууддаа 35доллар-р www.datacom.mn хуудсан дээр домэйн нэр бүртгэлийн уйлчилгээ хийж байгаа. Өндөр хөгжилтэй Япон, Солонгос улсуудийн дотоодоо домэйн бүртгэх үнэ нь 60доллар байдаг, за яахав, тэгэж хэлэхээр чи мэдээж, тэд чинь биднийг бодвол баян өндөр орлоготой гэх биз. Бүүр наашлаад бидэнтэй ойролцоо хөгжилтэй, интернэтийн хэрэглээ нь ч ойролцоо улсуудыын домэйн нэр нь Казакстан-30доллар, Киргизстан- 80доллар (http://www.asiainfo.kg/?lang=en&p=7#4 ) гэх мэт голдуу 30-50доллар орчим байгаа. Нэмж өөр бусад улсуудын талаар бол өөрөө цаг гаргаад хайгаад үзнэ биз.
нэмж хэлэхэд Интернэтийн гол төв удирдлага байгууллага бол аль нэг улсаас хамааралгүй (Интернэт дэхь НҮБ гэж ойлгочих) IANA гэж бий. http://www.iana.org/ -с үзээрэй.

2. Датакомын танилцуулга энд байна. Хаана нь ч нэг үгэн дээр гадны хөрөнгө оруулалт гэж бичсэнийг харахгүй байна. http://kb.datacom.mn/index.php?article=1012 Чи арай Мобиком той андуураад байгаа юм биш биз. Мобиком бол 80-100% Японы хөрөнгө оруулалттай компани.

3. Одоо 3 дахь асуултанд чинь хариуля. Монгол улсын өнөөгийн интернэтын хурд нь Мэжигнэт -с ч, СкайСС, Миком болон бусад аль ч ISP компаниудаас хамаарахгүй зуйл ээ. Харин Монголийн төмөр замын (Рэйлком компанийн) мэдэлд байдаг Орос болон урагшаа Хятад улс руу холбосон шилэн кабелийн шугамын түрээсийн үнээс хамааран өндөр үнэтэй байлаа. Харин чиний хэлээд байгаа гадаад траффикийг багасгаж дотооддоо өндөр хурдтай сулжээ үүсгэх нөхцөлыг судлаж, хүмүүсч яридаг болсон учраас энэ оноос энэ үнэ буурч, хурд нэмэгдсэн нэг нааштай үзүүлэлтүүд гарч байна.
Харин чиний яриад байгаа Монгол дотроо өндөр хурдтай байх гэдэг чинь аль хэзээний хийгдсэн байсан зуйл. Тодруулбал, Монголын ихэнхи (зарим ISP холбогдоогүй байгаа) ISPнууд өөр хоорондоо MIX (Mongolian Internet eXchange) гэсэн холболтоор ийм сулжээ үүсгэсэн учраас Монгол доторхи сэрвэрүүд руу хандахад гадагшаа траффик огт явахгүй болсон. Гэвч 2 дутуу зуйл байнаа. Тэр нь 1-д бүх ISP холбогдоогүй. 2-т хурд нь орчин үед гологдож эхлэсэн (одоо өөр хоорондоо 100Mpbs) холболттой, харин өнөө үед 1000Mpbs холболт хэрэгтэй байгаа, мөн энэ талаарч яригдаж байгаа зүйл.
MN хэзээ бичсэн: 2008-03-10 10:59 | |
Залруулагч Монгол ахаа хэлээд өгөөч...
Тэр протокол хууль дүрэм тэгвэл хэтэрхий шударга бус гэж үү?

Тэр хууль протоколийг яг хаанаас олж уншиж танилцаж, яг ямар хүмүүс, байгууллага батлаад МОНГОЛ гэдэг нэрийг бид нарт Монголчуудад зарах эрхийг зарах ёстойг тодорхойлсон хаягийг нь заагаад өгөөч? Та хэрэв мэддэг бол энийг хэлээд өгөөч!!!

Хэрвээ үнэхээр л Межикнэт компани гадны хараат биш юм бол яагаад Монголчуудад ашигтай зүйлийг хийхгүй байгаа юм бэ????????????????????????????

Яагаад Монгол серверүүд болоод Монгол домэйний үнэ хямдраад, Монгол доторх bandwidth гэдэг ойлголт үүсээд гадаадад төлөх гарцын төлбөрийг багасгаад нийт Монголын интернет хэрэглэгчдийг олшрууулчихаж болохгүй байгаа юм бэ??????????????????? Тэгвэл интернетийн үнэ хямдраад тэр хэмжээгээр хэрэглэгчид нэмэгдэнэ гэж бодох юм??????????????????????? Яаагаад???

Дүүдээ заагаад өгөөч!!!!! Дүү нь мэдэхгүйээ үнэн. Гэхдээ мэдэхгүй байна гэдэг бол эвгүй зүйл гэж боддоггүйээ. Хүн бүхэнд л мэддэггүй юм байдаг гэж боддог. Харин танийг тайлбарлаад ойлгуулаад өгнө гэж бодож байна yho:)

PS: 49$ гэдэг бага зэрэг хоцрогдсон ташаа мэдээлэл байсан байна... Уучлаарай. Датаком компаний http://www.nic.mn/domain.php энэ хуудсан дээрээс авсан юм. Энд одоо ч 49$ байна...

Бас одоо өөрчлөгдсөн юм байна л даа, хуучин датаком компаний веб хуудсан дээр ч бас Японы хөрөнгө оруулалттай байгуулагдаж байсан гэсэн мэдээлэл байдаг байсан :D Хэрэв одоо үнэхээр 100% Монгол хөрөнгө оруулалттай бол би баярлаж бна. Яагаад гэвэл би өөрөө межикнек компанийн хэрэглэгч л дээ.

Зассан: xvv хэзээ: 2008-3-7 08:07
xvv хэзээ бичсэн: 2008-03-08 03:16 | |
Zalruulga
minii duu sain medehgui zuilee ingej setgeliin hoorlood bitgii bichij bolohgui. yagaad gevel ergeed chamaig evgui baidald oruuldag yum. ingeed daraah zalruulgiig hiie:
1. datacom, magicnet 2 ogt tusdaa 2 oor company. yahav huuchin ohin company ene ter gej baisan. odoo tiim bish.

2. datacom, magicnet -iin ali ni ch japan -nii horongo oruulaltgui. tsever 100% mongol ezemshigchtei company.

3. .mn domain ner bol jiliin 35usd (49usd bish shuu) baidag. tegeed ch jild 35usd gedeg chini sariin 3usd gesen ug shuu dee. www.datacom.mn -s haraarai. ene ner burgeh uilchilgee bolohoos yamar negen mongoliin gazar nutag, license -g gadaadad zaraad baigaa shig yum oilgoh hereggui. ogt oor ovormots uilchilgee yum. mongoliin companyuud sard 3usd -g internet deerhi company -iinhaa ner toriin toloo zartsuulchihaar hohirood uneteiteed terneesee bolood dampuuraad baigaa gedegt bi lav itgehgui baina.

4. .mn gedeg domain ner bol mongol ulsiin omch bish, mongol ulsiig internet deer toloolj bui hayag yum. datacom mongol ulsad anh internet oruulj irseniiheer huvid uuniig ezemshij burtgeh 100% erhtei. mon hen negnii duraar ezemshih erhiig yarij boldoggui yum. tegehleer tor ni yum aa avah yostoi ene ter gej demii yum hamaagui bichij bolohgui. tsaanaa olon ulsiin nariin act, protocoloor zohitsuulsan baidag yum.

medeej une buuruulahiin huvid bol hereglegch nemegdehiin hereer une buuh ni zah zeeliin jam. tsaashdaa une buuraad l yavah bolno. harin ooriin brand neree aldah ayul bii.
Mongol (зочин) хэзээ бичсэн: 2008-03-07 18:10 | |
Төрийн бус байгууллагуудад *.org.mn домэйн 2 жилийн 38$ 3 дахь жилээс 1 жилд 6$, Боловсролын байгууллагуудад *.edu.mn домэйн нэрийг үнэгүй авах боломж байдаг юм байна шүү хүмүүсээ.
xvv хэзээ бичсэн: 2008-02-14 14:18 | |
gegeen.com
ундэсний уйлдвэрлэлээ дэмжмээр л байна. унэ ни арай л ондордох уе гарч л байна. мн домайн 10 доллар болчуул хэдийг хэдийг авнаа яадгийн. гэгээн.ком
gegeenAustralia хэзээ бичсэн: 2008-02-14 12:58 | |
Сансар интертнет гээд шилэн кабле, бас каблийн шугам ашиглаж тавьж байгаа ч бас л арай дэндүү үнэтэй байгаа. Утасны шугаманд хүртэл хямд тавигдаж чадахгүй байгаа болохоор жирийн хүмүүс хэрэглэх бараг боломжгүй байгаа л даа. 40$ нэг айл төлнө. Тухайн байранд доод тал нь 4 айл тавиулах ёстой тэгэхгүй бол тавигдахгүй гэж байсан. Гэхдээ энэ бараг жилийн өмнөх мэдээлэл одоо ямар болсныг нь тавьж байгаа үгүйг нь мэдэхгүй байна. Сансар интернет бас шилэн кабле тавьж байлээ. Гэхдээ хурд нь, үйлчилгээ нь ерөнхийдөө нэг их сайнгүй байж магадгүй. Зарим нэг форум дээр хүмүүсийн саналыг харж байхад. Гэвч яг өөрөө хэрэглэж үзээгүй болохоор худлаа яриад яахав.
xvv хэзээ бичсэн: 2008-01-23 08:34 | |
нээрээ yokozuna net билүү, шилэн кабел явуулад бсан шд... гэхдээ аймшигтай удаан юм гэсэн... тэхээр бас л....
nano хэзээ бичсэн: 2008-01-23 01:11 | |
!?
Энэ маш зөв зүйлийг хөндсөн байна.
Monster хэзээ бичсэн: 2008-01-23 01:07 | |
кабел ашиглаж л орох яадаж эхлэх хэрэгтэй дээ... Сансар, super vision 2 юм бодохгүй л юм бхдаа.. уул нь сансар нэг ам нээсэн таг болцон...
nano хэзээ бичсэн: 2008-01-23 01:04 | |
уг нь ч бас орж ирээд л байх шиг байна. SkyC&C хямдхан долгионы интернтет энэ тэр бас дажгүй л юм шиг байлээ.
Гэрийн нөхцөлд гэхдээ хамгийн тохиромжтой нь утасны шугам ашиглах байх. Элдэв утас шөрмөс гэрт орж ирэхгүй. Долгионы интернетийн хувьд бас нэлээн дэлгэрээд л байх шиг байна. Гол нь үнийн хувьд илүү хямдарч өгвөл интернетэд илүү олон жирийн хэрэглэгчид орж ирнэ... гээл юм эхлэнэ шүү дээ,
xvv хэзээ бичсэн: 2008-01-22 11:44 | |



:-)