xvv

Та бүхэнд нэг санал ч гэх юмуу хүсэлт ч юмуу гаргах гэсэн юмаа. Би өөрөө энэ талдаа тийм сайнгүй болохоор нэг л болохгүй байгаа юмаа.
Юу вэ гэхээр онлайн ургийн бичиг хөтлөх боломжтой сайт хийвэл ямар вэ гэж. Зарим айлд байдаг гэсэн Манайд байхгүй л дээ. Ойд төөрсөн сармагчин лугаа адил болчихжээ. Тэгээд цаашид өөрийн овог удам судраа хөтлөөд явж болохоор тийм зүйл онлайн хийчих чадалтай аавын хүү/охин байгаа болов уу л гэж. Энэ талаар нэг бодолцоорой найзуудаа :) Цаана нь цус ойртолт, удамшлын гажиг зэрэг олон асуудал байдаг болохоор. Ухаант өвөг дээдэс маань эрт дээр үеэсээ хөтлөж иржээ. Туйлширч сайн зүйлсээ муутай нь хамаад шатаачихсан Монголчууд бид уйлаад ч баршгүй. Одоо харин энэ тал дээр хийж эхлэх хэрэгтэй мэт.
Миний нүдэнд бол газрын зураг, хүмүүсийн зураг хөрөгтэй нэг тийм сайт нүдэнд харагдаад байгаа юм. Уг нь хийчихвэл янзын юм болно доо. Блог шиг хүн бүр өөрийн ургийн бичгийг оруулаад хөтөлдөг. Бас тэрийг нь харицуулж шалгаад төстэйг нь олж харуулах г.м үйлдэлтэй болчихвол хүмүүс ургийн бичгээ амархан хөтлөх боломжийг нээж дээр нь төөрсөн төрөл хамаатнуудыг ч холбож уулзуулж болохоор. Мэдээж хувийн нууцын асуудал гэж нэг зүйл байгаа. Тэгэхээр ямар ургийн бичиг тус бүрт удирдан хөтлөх нэг хүн, бусад нь гишүүн хэлбэрээр явдаг, тэр ургийн бичгийн хувьд адил төстэй ургийн бичгээ олдвол урдирдагчид нь хандаж холбоо тогтоогоод зөвшөөрөл авдаг ч юмуу тийм зүйл байвал. Дээр нь бүүр хадуурвал ямар ямар өвчин эмгэгт өртөх магадлал өндөртэй, тэрнээс яаж урьдчилан сэргийлж өөрийн амьдралын хэв маягаа зохицуулах вэ г.м зүйлийг ч бас оруулаад явбал. Бүүр даварвал зурхай энэ тэртэй холбоод... :)
Уг нь амархан санагдаад байгаа ч арай чадалтай хүн илүү сайн хийгээсэй гэж бодоод байгаа юм.
Асар буянтай үйл хэрэг болно доо...


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

urgiinbichig
facebook deer urgiinbichig geed haigaad vzeerei. sait ni gartsan program ni garj bgaa. Vnen dajgvi sait bnalee shvv.
Зочин хэзээ бичсэн: 2013-01-22 17:07 | |
urgiinbichig
urgiinbichig geed sait bga orood vzeerei
Зочин хэзээ бичсэн: 2013-01-22 17:05 | |
Нөгөө шөнийн харуул кинонд кибер ургийн бичиг байдаг. Тэр үнэн тас
Сталин (зочин) хэзээ бичсэн: 2012-05-06 11:29 | |
Даанч action script мэдэхгүй юм аа.. PHP хийгээд холбох боломжийг судалсан уу? Тэр нь илүү зүгээр байх даа...
xvv хэзээ бичсэн: 2012-05-06 10:40 | |
tgd ne sanaa zamharchwuu
Зочин хэзээ бичсэн: 2012-05-03 21:50 | |
ActionScrict 2.0 мэддэг хүн байна уу
ActionScrict 2.0 мэддэг хүн байна уу Ургийн сайтыг хийхдээ www.geni.com flash программын ActionScrict ашиглаж хийсэн болохоор гайгүй player олсон ургийн мод хийж болохоор модоо soft- лох тал дээр асуудал үүсээд байна би мэргэжлээр сураагүй практикаар сурсан учир онолын мэдлэг болон англи хэлний мэдлэг бага зэрэг дутагдаад байна тэгэхдээ хийх гэсэн хүсэл ИХ оролдлого сайн хийж байна аааа
Хийхгэж хичээж байна (зочин) хэзээ бичсэн: 2012-05-02 12:12 | |
Ene zuiliig hiij bga shu humuusee sanaa onoo baiwal heleerei
simit хэзээ бичсэн: 2012-04-02 03:43 | |
Миний мэдэхээр...
Саяхан л даа, бараг 2 өдрийн өмнө юм байна. Нэтээр хэсэж яваад WWW.GENI.COM гэж ургын бичиг хөтөлдөг сайт байдгыг олсон. Гэхдээ дотоодын сайт байх нь үнэхээр хэрэгтэй гэж бодож байна.
Mega хэзээ бичсэн: 2011-04-25 11:27 | |
Ирээдүйд тийм болно гэсэн бодолтой яваа. Тун удахгүй гэж найдаж байна баярлах
Яг стандарт байдлаар зүүнээс баруун, дээрээс доош бичлэг веб хөтчүүд дээр дэмжигдээд, юникодын алдааны асуудлууд энэ тэр ер дэмжигдээд гайгүй цэгцрэнгүүт нь шууд хийж эхэлнэ дээ баяртай байна
Алмас хэзээ бичсэн: 2011-03-17 19:47 | |
MGLBLOG.NET шиг кирилийг монгол бичигрүү хөрвүүлж энтэр болгоод босоо үсэг дэмждэг болчуул БЛОГМН ёстой тасархай болно до
Zuu хэзээ бичсэн: 2011-03-17 16:59 | |
За эр яахав,, худам үсэгээрээ хэзээ блог бичдэг болох юм болоо...БЛОГМН-д худам үсэг оруулахгүй юм байхдаа...
Zuu хэзээ бичсэн: 2011-03-17 16:55 | |
сайхан санаа
миний мэдэхийн geni.com гэж сайт байна. их дажгүй,энгийн хүн харахад л ойлгомжтой, тохиргоог нь монгол хэл дээр байдаг, хамаатан садан руугаа майл хаягыг нь оруулахад цаад хүмүүс нь өөрсдийнхөө хамаатан садангуудыг үргэлжлүүлээд явах боломжтой. энэн шиг аятайхан монгол үнэр ханхалсан зүйл хийгээч монголчуудаа
Зочин хэзээ бичсэн: 2011-03-17 14:57 | |
Нээллтэй төсөл
Нээллтэй төсөл бичээд эхлүүлсэн нь дээр юм шиг байна даа баярлах, Хурдан бөгөөд алдаа багатай гарна гэсэн үг биздэ ?
анираа (зочин) хэзээ бичсэн: 2010-10-27 10:26 | |
saihan sainaa
saihan sanaa bna6 bi ch hiiwel hiichihmeer l bna daanch hamgaalat taldaa muu bolohoor humuus ih handahaar nogoo heden laguud ni goochilood ustgaad salahgui biz
Зочин хэзээ бичсэн: 2010-06-02 11:45 | |
Өө тэгээд орхичихсон. Би ч өөрөө ч завгүй болчихсон, нэг эхлүүлээд явах боломжтой хүн эхлүүлээд явбал аль болох оролцоод явахыг хичээх болно доо...
xvv хэзээ бичсэн: 2010-02-28 10:26 | |



:-)