Механик арга нь:
System Properties цонхон дахь лого болон мэдээллийг солих.
System Properties цонхонд, үйлдвэрлэгчид компанийхаа нэр болон лого, загварын нэр болон дугаар зэргийг ихэвчлэн оруулдаг. Энэ мэдээллийг сольж болон арилгаж болно.
Үйлдвэрлэгчийн нэр, загварын нэр зэргийг System Properties цонхонд солихын тулд:
* WindowsSystem32 дотроос OEMINFO.INI файлыг олоод Notepad юмуу түүнтэй адил текст засагч програмаар нээнэ.
* Агууламж нь нэг иймэрхүү харагдана:
[General]
Manufacturer=Almas's Laag PC
Model=Saak PC
SupportURL=http://www.dusal.net
Магадгүй үүнээс өөр нэмэлт мэдээллүүд ч байж болох юм.
* Тэнцүүгийн тэмдгийн арынхыг өөрийнхөөрөө солиорой!
* Файлаа хадгалаад гарна.
OEM лого зургийг солих:
* OEMLOGO.BMP файлыг WindowsSystem32 хавтаснаас олж зураг засагч програмаар нээ. Хэрвээ файл байхгүй байвал 200 пикселээс бага хэмжээтэй тэг дөрвөлжин зураг үүсгээрэй.
* Зургаа өөрийнхөөрөө засах буюу зураарай.
* Файлаа хадгалаад гараарай.
System Properties цонхоо нээгээд хар даа
Бас нэг арга нь бол tweak tools билүү санахгүй байна тиймэрхүү програмаар нэг оруулж байсан. windows tweaks гээд хайвал олдох л байх.