Алмас



Бидний өнөөгийн хэрэглээнд саяхныг хүртэл шийдэгдээгүй байсан асуудал нь өөрийн файлаа хэн нэгэнд илгээх, бусдад дэлгэх байлаа. Гэтэл жил орчимын өмнөөс Rapidshare.de гэдэг нэгэн буянтай host гарч ирсэн ба энэ host-ын тусламжтайгаар бид бүгд өөр хоорондоо үнэгүй файл дамжуулах боломжтой болсон билээ. Энэ host-ын ажиллах зарчим нь маш энгийн. Хэрвээ чи үнэгүй татаж авахыг хүсвэл ямар ч DOWNLOAD ACCELERATOR-ын программ хэрэглэлгүйгээр зөвхөн НЭГ шугамаар файлыг татаж авах. Бас хугацаа тоолохын хүлээх ба их хэмжээний файлыг татаж авсан бол 1 цаг хүртэл хүлээгээд, дахин татаж авах юм. Хэрвээ чи сард 9,9 евро төлөөд үндсэн хэрэглэгч болвол дээрхи хязгаар байхгүй болж сарын хугацаанд хязгааргүй нэгэн зэрэг, өндөр хурдаар татаж авах, хязгааргүй upload хийх боломжтой билээ. Бидний хэдэн монголчуудад мэдээж үнэтэй татаж авах боломж байхгүй учир арга буюу үнэгүй хэрэглэгч болж нэг нэгээр нь, дундаа хүлээлттэйгээр татаж авцааж байгаа билээ. Гэтэл сүүлийн бүлэгт энэ host-руу бүгд хошуурах болсноор хэдхэн шугамыг хувааж хэрэглэдэг бидний хувьд энэ host-оос файл татаж авна гэдэг бараг үлгэр болж хувирсан билээ. Мөн сүүлийн бүлэгт Rapidshare-с бодлого явуулж файлын хэмжээ томрох тусам татаж авах хооронд хүлээгдэх хугацаа төдий чинээ ихэсдэг болсон.
Гэтэл үүнээс гарах арга зам юу вэ? Бид өөр host хэрэглэж болохгүй гэж үү гэсэн бодол хүн болгоны толгойд эргэлдэх боллоо. Иймээс би өөрт тааралдсан, хамгийн боломжийн гэсэн өөр host-г танилцуулхаар шийдлээ.
Энэ host бол:
http://www.egoshare.com

Upload хийх хязгаар: Хязгааргүй! 100 MB! файл тутамд. Хуваасан Архивын файл зөвшөөрөгдсөн
Татах хязгаар: Хязгааргүй! Хугацааны хүлээгдэлгүй!! Бүрэн хурдаар!! Зэрэгцээ таталт хязгааргүй!!

Бас дээрээс нь нэмж хэлэхэд Download Accelerator-ын программ ашиглаж татаж болно. Бас олон нэмэлт боломжуудтай.
Энэ талаар дэргэрэнгүй үзье.

1. Үнэгүй хэрэглэгч болох. Та ганц хоёр удаа л ашиглах бол заавал хэрэглэгч болох албагүй бөгөөд эхлэлийн хуудаснаас файлаа upload хийж болно. Харин олон файл upload хийж, тэдэндээ тохиргоо хийхийг хүсвэл үнэгүй хэрэглэгч болж болно. Үнэгүй хэрэглэгч болсноор олон давуу талыг эдэлнэ.
Үнэгүй хэрэглэгч болохдоо:
www.egoshare.com –хаягаар ороод гарч ирэх цонхноос REGISTER товчыг дарна.

Шинэ цонх гарч ирэхэд өөрийн хэрэглэгчийн нэрээ сонгоод, нууц дугаар, e-mail хаягаа бичнэ.

Register товч дарснаар шинэ хэрэглэгчийг үүсгэнэ.

Дээд талын Username: хэсэгт хэрэглэгчийн нэр, Password: хэсэгт нууц дугаараа оруулаад Login дарснаар өөрийн хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ.

2. Файлаа Upload хийх.
Энд 2 аргаар Upload хийж болно.
Энхийх нь төв цонхноос файлаа зааж өгөөд upload хийх ба upload хийж дууссаны дараа дэлгэцэнд файлын татах хаяг, устгах хаягийг харуулна.
Хоёрдугаар арга нь менюнээс Downloads хэснийг сонгоод гарч ирэх цонхноос хурдан бас олон зэрэг upload хийх программын 2 хэлбэрээс өөртөө таалагдсаныг татаж авч суурилуулснаар upload хийж болно. Хоёрдугаар аргыг дэлгэрэнгүй тайлбарлая. Эхлээд татаж авсан программаа ажиллуулна.

Дээд талын Path for Link-lists хэсэгт upload хийж дууссаны дараа файлуудын татах, устгах хаягуудыг бичсэн жагсаалттай файлыг хаана гаргахыг зааж өгнө.
Ямар нэгэн proxy ашиглаагүй бол Direct connection гэснийг идэвхижллсэн хэвээр нь үлдээгээрэй. Дунд хэсгийн цонхны баруун талын Add товчлуурыг дарж upload хийх файлуудаа зааж өгөөд, доод талын Upload товчлуурыг дарна. Ингэснээр upload эхэлнэ.
Санамж: Эхлээд Internet Explorer г.м ашиглан egoshare.com дээр өөрийн хэрэглэгчийн нэрээр нэвтэрч орсон байх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд upload хийсэн файлуудад зохицуулалт хийх боломжтой болно.

Upload! Товчлуурыг дарснаар цонхны доод хэсэгт upload хийх үйл явц харагдана.
Upload хийж байгаа хурд, upload хийгдэж байгаа файл
Эхэлснээс хойш өнгөрсөн хугацаа, одоо upload хийж байгаа файлын хэмжээ
Хүлээгдэх хугацаа, бүх файлын хэмжээ
Upload хийж байгаа файлын хувь
Нийт хувь зэрэг мэдээлэл харагдна.
Upload хийж дууссаны дараа Status цонхонд файлын татаж авах, устах хаягууд бичигдсэн байх ба энэ мэдээлэл мөн egoshare.com дээрхи чиний файлын жагсаалтанд, бас цонхны хамгийн дээд хэсэгт зааж өгсөн диск, фолдерт тескт файлаар мөн хадгалагдсан байна.
Нэгэнт Upload хийж дууссаны дараа татах линкийг дурын газраа тавьж хэрэглэж болох нь мэдээж шүү дээ.

3. Өөрийн upload хийсэн файлдаа тохиргоо хийх.
Internet Explorer дахь өөрийн нэрээр нэвтэр орсон цонхноосоо Filelist гэснийг сонгоход чиний upload хийсэн файлуудын нэрс, upload хийсэн хугацаа, татсан байдал, нийт татсан тоо, устгах линк, файлын хэмжээ зэргийг заасан цонх гарч ирнэ.

Эндээс та бүх төрлийн мэдээлээ хараад, бас шаардлагагүй гэсэн файлуудаа устгаж болно.

4. Файл татаж авах.
Байрлуулсан линкийг Internet Explorer-ийн Address цонхонд хуулах, эсвэл бичж өгөөд Enter товч дарна.
Жишээ нь:

Гарч ирэх цонхыг доош гүйлгээд доод талын DOWNLOAD цонхыг дараад 3-н секунд хүлээнэ. Хэрвээ компьютер дээр чинь Download Accelerator-ын программ суулгасан бол Download Accelerator ажиллаж Download дарж татах процесс явагдана.

Зургаас харахад хэр хурдтай татаж байгаа нь, бас олон зэрэг татаж байгаа нь харагдаж байгаа биз?

Хэрвээ Download Accelerator –ын программ суулгаагүй бол Windows-ын өөрийн download-аар татна.

Аль альнаар нь татсан ч олон зэрэг файл татах боломжтой гэдгийг бас сануулчиххая.

Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд Egoshare-н олон сайхан боломжуудын нэг нь Remote-Upload хэсгээс өөр сервэр дээр байгаа файлаа энд бас холоос шилжүүлэг хийж болно шүү.

Өөр бусад сайхан боломжуудын талаар та бүгд өөрсдөө судалж үзээрэй.

За ингээд эцэст нь нэмж хэлэхэд та бүхэнд өөр ийм төрлийн host-ууд байгаа бол энд бичээрэй. Заавал дан файл шилжүүлгийн host гэлтгүй өөр зураг байрлуулдаг, вэб байрлуулдаг үнэгүй серверүүд мэддэг бол энд бичээрэй.
Бас нэмж хэлэхэд би энэ мэдээллийг ямар нэгэн сайтын сурталчилгаа бус та бүхэнд хэрэг болох болов уу гэж бодсоны үндсэн дээр цаг заваа үрэн байж бичсэн болно. Гүнээ хүндэтгэсэн 192 гишүүн. ASUULT.NET

Танд амжилт хүсье.

Нэг зүйл хэлэхээ мартсан байна.
Таны upload хийсэн файл 30 хоногоос дээш хугацаагаар хандалт хийхгүй бол устгагдана шүү. (Энэ нь бусад сервэртэй адил. Бүр 7 хоног хандахгүй бол устгадаг host байгаа болхоор энэ нь богино хугацаа гэж бодогдохгүй байна шүү).


Эх сурвалж: http://forum.asuulserver.com

  • 4548
  • 0
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)