Алмас

Энэ дүрсийг та зөндөө харж байсан байхаа. Тэгвэл энэ дүрсийн илэрхийлдэг RSS site feed гэгч нь юу болохыг мэдэх үү? Хэрэв одоо болтол мэдэхгүй бол та цагаа хөнгөлөх маш чухал зүйлийн талаар мэдэхгүй яваа юм байна. Олон веб сайт руу нэг бүрчлэн орж үзэлгүй зөвхөн нэг хуудас, эсвэл утасныхаа програмаас шинээр бичлэг нэмэгдсэн эсэхийг мэдээд байхыг хүсч байна уу? Тэгвэл RSS news feed таньд туслах болно.

Энэ нь веб хуудсууд руу таны өмнөөс орж тэр сайтад шинэ нийтлэл нэмэгдсэнийг танд хэлж өгөх таний "тагнуул" юм. Wink RSS-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж англи хэлээр уншиж болно.

За тэгээд одоо энэ "Тагнуулыг" чинь би яаж өөрийн болгож ашиглах юм бэ? Энэ бол тун хялбархан. Үүний тулд та өөрийн хүссэн хуудсуудаа мэдээж нэг дор бүртгэх хэрэгтэй. Ингэхдээ веб дээр та өөрийн хуудсанд дуртай сайтуудынхаа "Тагнуулуудыг" цуглуулж хадгалаад түүн рүүгээ нэвтэрч орж ашиглаж болох ба эсвэл зөвхөн өөрийн компьютер дээрээ зориулалтын уншигч софт, эсвэл firefox-ын нэмэлт суулгаад ашиглаж болох юм. Хаанаас ч гэсэн нэвтэрч ороод ашиглах боломжтой учир эхний аргыг танд санал болгох байна.

Google Reader

http://www.google.com/reader хаягаар ороод хэрэв Google бүртгэл буюу gmail мэйлийн хаягтай бол түүгээрээ нэвтэрч орох юм уу эсвэл Create an account now гэсэн холбоос дээр дарж шинээр бүртгүүлээрэй. За тэгээд одоо нэвтэрч ороод л боллоо. Манай сайтын блогуудыг сануулж авахын тулд шинэчлэлтийн мэдээлэлийн холбоос дээр дараарай. Ихэвчлэн гэсэн жижиг дүрстэй холбоос байдаг. Үүн дээр дарахад RSS хадгалах хэсэг гарч ирнэ. (Зураг дээрх хуудас бол firefox веб хөтчийнх. Та өөр програм ашигладаг бол өөр байдаг.)

дээрх байдлаар харагдах болно. Эндээс google reader-г сонгоорой ингээд л боллоо. Дараа нь та өөрийн google reader-н хуудсанд ороход тань мэдээлэл хадгалагдсан байх болно. Ингээд та олон хуудсууд руу шинэчлэгдсэн, бичлэг нэмэгдсэн эсэхийг шалгаж орох хэрэггүй боллоо. Та шууд Google Reader-ынхаа цонхыг л нээхэд болно.
Харин та android юмуу бусад ухаалаг утастай бол Google Reader аппыг утсан дээрээ суулгаарай. Өөр бусад RSS feed аппууд ч байдаг. Гэхдээ та Google reader хэрэглэвэл бүх газраас хандаж болохоос шуув веб хөтчөөрөө ч шалгаад байх боломжтой юм.

Холбоотой бичлэгүүд:

  • 6300
  • 0
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)