Алмас

Google мэдээллийн хэрэгсэл болох нь:

Google анх 2002 анд мэдээний вебийг анх ажиллуулж эхэлсэн билээ. Энэ нь aggregator буюу төрөл бүрийн мэдээллийн вебүүдийн мэдээний цуглуулгаас л бүрддэг. Өөрөөр хэлбэл зөвхөн хэрэглэгчид хүргэх шагайвчийн үүрэгийг л гүйцэтгэдэг байна. Иймэрхүү агуулгын шагайвч вебүүд ч өдөгөө өөр зөндөө олон байдаг билээ. Portal гэж нэрлэгдэх агуулгын шагайвчийн төрөл буй.

Цаашлаад Google хэвлэлийн шудрага өрсөлдөөнийг хангах зорилгоор номны хайлт ыг эхэлчихсэн байгаа бөгөөд 2007 онд бүрэн дуусах юм.

Google каблийн компаныг 3 тэр бум долларын хөрөнгө оруулалтаар Google TV болгож улмаар 2008 он гэхэд эхлүүлэхээр төлөвлөсөн байх юм. Энэхүү телевизийн үйлчилгээ нь видео компануудын олон жилээр хуримтлуулсан видеод хайлт хийх замаар сонгож үзэх юм. Хамгийн сайхан нь тэр хайлт, сонголтоо ердөө зурагтын удирдлагаар гүйцэтгэнэ. Ингээд дуртай нэвтрүүлгээ цаг хугацаанаас хамааралгүй дуртай үедээ л үзчихнэ. Үүнд та ямарч мөнгө төлөхгүй. Монголд бол Монгол ТВ нийт зурагттай айлаас татвар авдаг шиг татвар ч Google TV авахгүй. Хэрэглэгчээс шаардагдах ганцхан зүйл нь өөрийн сонгосон нэвтрүүлгийг үзэхийн тулд холбогдох зар сурталчилгааг заавал үзэх хэрэгтэй. Үзээд тухайн зар сурталчилгаа үзсэн сэдэвтэй хир уялдаа холбоотой байсан бэ гэдэгт сэтгэдлээ өгөх юм. Ингэх үедээ та Gmail зэрэг үйлчилгээнд одоо хэрэглэж байгаа хэрэглэгчийн нэрийг ашиглах хэрэгтэй. Үнэндээ энэ нь тэр сурталчилгааны тухай асууж байгаа бус таныг юунд дуртай болох талаар асууж байгаа хэрэг шүү дээ. Хэрэв та анзаарсан бол одооноос эхлээд сонирхолд тань нийцсэн хайлтыг санал болгож байгаа. Энэ нь таны юунд дуртайг мэдэж авч байгаа хэрэг шүү дээ. Ингээд танд таны дуртай зүйлийг тань л сурталчилна. Та ч тэр сурталчилгааг нь дуртай үзнэ. Энэ бүх мэдээлэлийг Google мэдсэнээр нийгэм, хүн төрөлхтөн юуг хүсч юунд дуртай байгааг мэдсээр байх юм. Нэгэнт тэд үүнийг мэдэж байгаа бол ирээдүй хаашаа байгаа болохыг түрүүлж харсан хүн яах билээ гэдэг нь ойлгомжтой юм.

Ингээд дээрх телевизээр зогсолгүй Google Mobile үйлчилгээг 2009 онд дуусган нэвтрүүлнэ. Ингэснээр Google-ийн бүх үйлчилгээ таны гар утсанд, зөөврийн төхөөрөмжинд орж ирснээр ёстой л Google-тэй ярьж, зугаалж, амьдрах болно. Google-гүйгээр хүн амьдралаа төсөөлж ч чадахгүй болно. Харин азаар энэ үед буюу 2011 онд Японууд цахим цаасыг үйлдвэрлэж дэлхийгээр нэг зарж тараах эхлэснээр Google Mobile маань жаахан хүч нь сулрана. Гэвч тун удалгүй өнөө Google Mobile чинь 2018 он гэхэд цахим цааснуудад ороод ирэх нь ээ. Ингээд ахиад л өнөө Google Mobile чинь таны цахим цаасан дээр таньтай найзлаж эхлэнэ. Та цахим цаасаа цүнхэндээ, ханандаа, гартаа хаанаа л бол хаанаа авч явангаа Google-тэй найзалсаар байх юм. Мэдээллийн компаниуд, хувь хүмүүс, өөрийн мэдээллийг нийлүүлснээр Google-ийн зар сурталчилгааны оролгоос хүртэх бөгөөд энэ шудрага тогтолцоонд бүх л хүн дуртай байна. Уншигчид, мэдээллийг хэрэглэгчид бүгд л дуртай сурталчилгааг хүргэдэг болохоор нь Google-д бас дуртай байх юм.

Хамгийн сонирхолтой нь эцсийн бүлэгт Google өөрөө мэдээллийн хэрэгсэл биш атлаа хүн болгон мэдээллийн хэрэгсэл мэтээр л хүлээн авна. Харин Google хэн юунд дуртайг хүн нэг бүрээр мэдэж дуртай зүйлээр нь харилцана. Хүн төрөлхтөн юунд дуртай, түүнийг нь хэн үйлдвэрлэж байгааг мэдсээр байх бөгөөд бидний хараагүйг урьдчилж харсаар өмнө яваад байна. Тэдний хөгжлийг бид гүйцнэ гэдэг саналтгүй боллоо гэж хар дараад сэрлээ.

Сэрсэн хойноо бодсон чинь миний одоо хийж байгаа Япон улсаас Монгол руу outsourcing-ийн ажил дээрээ бодоход, Япон орны оюунлаг ажил руу шилжиж байгаа бодлого зэрэгийг бодоод бид хэзээ ч гүйцэшгүй орон зай нэгэнтээ үүсчихснийг бодоход харамсмаар. Аягүй бол энэ талаар би ахиад нэг хар дарах байх даа...

  • 3454
  • 0
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)