Алмас


  • Ctrl дарж байгаад холбоос дээр товшвол тэр холбоосыг нь шинэ хуудсанд (tab буюу одоогийн орчуулсан байдлаар "Шинэ цонх") нээнэ
  • Shift дарж байгаад холбоос дээр товшвол тэр холбоосыг нь шинэ цонхонд (Одоогийн орчуулснаар Хөтлөгч самбар) нээнэ.
  • Ctrl+Tab гэвэл хуудас хооронд шилжинэ. Эсрэг чиглэлд Ctrl+Shift+Tab
  • Аль нэг холбоос дээр хулганаар дарж байгаад чирээд хуудсын мөр лүү аваачаад, хэрэв хоосон зайд тавибал тэр холбоосыг шинэ хуудсанд дуудна, хэрэв аль нэг хуудсын толгой дээр тавибал тэр хуудсанд дуудна, хаягийн багажит самбар луу аваачаад тавибал тэнд хаягийг чинь үүсгэх болно. Хэрэв "Хаягууд" цэс рүү аваачвал тухайн цэс дэлгэгдэх ба дэлгэгдсэн цэсний хаа нэг газар аваачиж тавибал тэндээ хаяг болон үүснэ.
  • Ctrl+E дарвал хайлт оруулах нүдэн дээр очно. Бас Ctrl+K болдог ч, та аль алийг нь хэрэглэж болно.
  • Хайлт оруулах нүд дээр очоод Ctrl+[Дээш][Доош] сумуудыг дарвал хайлтын хөдөлгүүрийг солино.
  • Alt+D дарвал хаягийн мөр дээр очно.
  • Alt+[Зүүн][Баруун] товчуудыг дарснаар харгалзан Буцах, Урагшлах үйлдлийг хийнэ.
Эх сурвалж: Э. Баярсайханы тэмдэглэл

  • 5666
  • 2
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

address bar (вэбийн хаягийг бичдэг)-т
blogmn гэж бичээд shift enter дарж үзээрэй.
Бас google гээд ctrl enter дарж үзээрэй.
wikipedia гээд Ctrl shift enter дарж үзээрэй.
se (зочин) хэзээ бичсэн: 2011-07-26 10:43 | |
hi
thx admina jijig sajig ch gsn goe ymnuud medj avlaa... баярлах thx anda
hi (зочин) хэзээ бичсэн: 2010-08-01 20:43 | |



:-)