Flash disk -ээр вирус авахгүй байх энгийн арга

Сүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна. Харин үүнээс хамгаалах арга бол энэ автоматаар ажиллах үйлдлийг хаах арга юм. Хэрхэн хаах вэ.Эхлээд Start -> Run... (эсвэл Windows logo+R товчны хослол ашиглаж болно) нээгээд gpedit.msc гэж бичээд Enter товч дарахад Group Policy гэсэн цонх нээгдэнэ. Энэ цонхонд User Configurarion -> Administrative Templates -> System дотроос Turn Off Autoplay гэдгийг олоод нээж тохиргоог enable болгож сонгоод Аll drives буюу Бүх диск гэсэн сонголтыг сонгоод OK дарна.

За ингээд зөөврийн дискээр тархагч вирусээс ямар нэгэн хэмжээгээр хамгаалагдлаа.

Мөн та http://dusal.blogmn.net/18607/ энэ холбоосоор орж нэмэлт зөвлөгөөтэй танилцах хэрэгтэй. Түүний дараа та вирүснээс тодорхой хэмжээнд хамгаалагдаж чадах болно.


Бас өөр нэг арга бол Windows TweakUI гэсэн багаж програмыг ашиглан хэрхэн хялбархан хааж болох талаар танилцуулъя. Энд дарж татаж аваарай (64бит бол энд дар). За татаж авсан багажаа суулгаад ажиллуулаарай. Windows TweakUI багаж нь Microsoft company-н PowerToys for Windows багажийн нэг юм.

Зураг дээр харагдаж байгаа шиг My Computer ->Autoplay->Drives руу орж бүх дискнүүдийн урд чагтыг болиулаад Apply товч дараарай.

Эсвэл My Computer ->Autoplay->Types руу орж чагтуудыг болиулаад Apply дарж болно.
Ингээд л боллоо. Та TweakUI багажийг ашиглан өөр нэлээд олон янзын тохиргоонуудыг хийж болно.
2007-5-13,07:17 | Ангилал: Нууцлал, Хамгаалалт
Илгээх | 8059 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (12) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Хэрвээ диск дээр чинь өөрт нь тийм тохиргоо байхгүй бол эвдэрсэн болов уу даа. Өөр компьютер дээр үзээд болохгүй бол эвдэрсэн гэсэн үг байх аа.
Алмас хэзээ бичсэн: 01:00, 2015-1-21 | |
flash formatlagdahgui the disk is write protected geed baih yum yah ve tuslaach?
Зочин хэзээ бичсэн: 12:03, 2015-1-20 | |
Маш их Баярлалаа хэрэгтэй мэдээлэл байна.
Зочин хэзээ бичсэн: 13:02, 2014-4-7 | |
flash formatlagdahgui the disk is write protected geed baih yum yah ve tuslaach?
tuka хэзээ бичсэн: 01:03, 2013-9-20 | |
hi
hi d disk dr virustd nuugdtsan failiig ene argr neej boloh uu oroldj vzsen chine neg l bolohgvi bhiin yval dr ve тормолзох
byambaa (зочин) хэзээ бичсэн: 16:24, 2011-8-30 | |
Баярлалаа баярлах бага боловч тус болж чадсан бол баяртай байх болно. Цаашдаа зочилж байгаарай. Баруун хэсгээс манай захианы сүлжээнд бүртгүүлчихвэл шинэ сэдвүүдийг захиагаар аваад байж болно шүү.
Алмас хэзээ бичсэн: 12:14, 2010-1-22 | |
үнсэлт Энгийн атлаа хэрэгтэй мэдээлэлв зөвлөгөө өгдөгт баярлалаа.
Зочин хэзээ бичсэн: 00:32, 2010-1-22 | |
ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх
Зочин хэзээ бичсэн: 22:47, 2009-9-28 | |
bayrllaa
ntg хэзээ бичсэн: 14:04, 2009-2-22 | |
ok
Зочин хэзээ бичсэн: 10:59, 2009-1-4 | |
Сэтгэгдэл
Энэ бичлэг хуучин саитаас зөөгдсөн болохоор зураг нь алга болсон бололтой юмаа... Доорх бичлэгээс хараад аваарай big grin

xvv хэзээ бичсэн: 17:41, 2008-12-25 | |
тэр сүүлийнх нь тохиргоог яаж хийхийг ойлгосонгүй. аль зураг дээрээс харах юм.
Хонгор (зочин) хэзээ бичсэн: 14:02, 2008-12-25 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant