Сүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна. Харин үүнээс хамгаалах арга бол энэ автоматаар ажиллах үйлдлийг хаах арга юм. Хэрхэн хаах вэ.Эхлээд Start -> Run... (эсвэл Windows logo+R товчны хослол ашиглаж болно) нээгээд gpedit.msc гэж бичээд Enter товч дарахад Group Policy гэсэн цонх нээгдэнэ. Энэ цонхонд User Configurarion -> Administrative Templates -> System дотроос Turn Off Autoplay гэдгийг олоод нээж тохиргоог enable болгож сонгоод Аll drives буюу Бүх диск гэсэн сонголтыг сонгоод OK дарна.
За ингээд зөөврийн дискээр тархагч вирусээс ямар нэгэн хэмжээгээр хамгаалагдлаа.
Мөн та https://dusal.blogmn.net/18607/ энэ холбоосоор орж нэмэлт зөвлөгөөтэй танилцах хэрэгтэй. Түүний дараа та вирүснээс тодорхой хэмжээнд хамгаалагдаж чадах болно.
Бас өөр нэг арга бол Windows TweakUI гэсэн багаж програмыг ашиглан хэрхэн хялбархан хааж болох талаар танилцуулъя. Энд дарж татаж аваарай (64бит бол энд дар). За татаж авсан багажаа суулгаад ажиллуулаарай. Windows TweakUI багаж нь Microsoft company-н PowerToys for Windows багажийн нэг юм.
Зураг дээр харагдаж байгаа шиг My Computer ->Autoplay->Drives руу орж бүх дискнүүдийн урд чагтыг болиулаад Apply товч дараарай.
Эсвэл My Computer ->Autoplay->Types руу орж чагтуудыг болиулаад Apply дарж болно.
Ингээд л боллоо. Та TweakUI багажийг ашиглан өөр нэлээд олон янзын тохиргоонуудыг хийж болно.