Алмас

Сүүлийн үед Windows-с бүрэн Ubuntu шилжих гэж нэлээд оролдсоны эцэст бараг бүх програм софтууд нь дасчихлаа. Хамгийн гол нь Windows-с хамаагүй хурдан болохоор их гоё юм. Эхлээд суралцахад л бага зэрэг цаг зарцуулагдаж байна. Тэгээд хүсвэл Монгол хэл суулгачихаж болно. www.openmn.org орчуулгыг хийсэн. Монгол хэл дээр компьютер хэрэглээд суух ч бас л таатай эд байна шүү big grin

За тэгээд урвахын тулд хэрэгтэй хэдэн програмаа бас хамт авч явах хэрэг гарсан болохоор юуны түрүүнд Photoshop CS-ыг wine ашиглаж суулгаж болохыг мэдлээ big grin wine гэдэг нь Linux үйлдлийн систем дээр Windows-ын програмуудыг ашиглахад зориулагдсан хэрэгслэл юм л даа. Counter Strike 1.6 CZ, Dreamweaver, Flash гэсэн програмуудыг ч мөн энэ аргаар суулгачихаж болох бололтой big grin Dreamweaver-ын оронд
Geany, Quanta, Kompozer гэгчүүд илүү таалагдсан учир Dreamweaver-ээс урвасан. Харин Photoshop л тунаж үлдэх шив дээ big grin Уг нь GIMP гээд байдаг боловч дасчихсан тул GIMP-д дастлаа түр хулгай хийх гээд байгаа юм л даа.

Photoshop CS болон CS2-ын хувьд wine-ы сүүлийн хувилбар дээр шууд инсталл ажиллуулаад суулгаж болж байна. Монголоор бичихдээ гэм нь Unicode ашиглаж болохгүй Monkey суулгаад ашиглаж байна.

Харин CS4-г доорх аргаар суулгана.

Хэрхэн суулгах:

1. wine-ы 1.1.17 хувилбараас өмнөх хувилбар дээр бол суулгац ажилладаггүй юм байна. Тиймээс хэрвээ wine суулгасан бол 1.1.7 хувилбар руу хувилбар доошлуулах хэрэгтэй. Ингэхдээ эндээс 1.1.17 хувилбарыг татаж авч суулгаарай. http://wine.budgetdedicated.com/archive/index.html

Ингээд wine суулгасаны дараа дээрх Adobe програмуудаа суулгахад бэлдэж зарим зүйлсийг нэмж суулгана.

2. cryptui.dll iertutil.dll jscript.dll mlang.dll msctf.dll mshtml.dll msi.dll msimtf.dll msls31.dll msvcrt.dll shdocvw.dll shlwapi.dll urlmon.dll atmlib.dll гэсэн dll файлыг Windows/System32 хавтаснаас хуулж авч ~/.wine/drive_c/windows/system32 руу хуулна. Хэрэв Windows байхгүй бол http://www.dll-files.com/ сайтаас татаад авч болох юм.

3. Applications -> wine -> wine configure руу ороод libraries хэсэгт atmlib гэж бичээд add хийж оруулна. atmlib орсны дараа сонгож байгаад native (Windows) болгож тохируулна. Үүний адил  mshtml, shdocvw, urlmon, shlwapi, mlang -г native болгоно.

4. Терминал нээгээд дараах тушаалуудыг өгнө:

regsvr32 jscript.dll

wget http://www.kegel.com/wine/winetricks
sh winetricks msxml6 gdiplus gecko vcrun2005 ie6
sudo apt-get install msttcorefonts

5. Үүний дараа CS4-н суулгагчаа ажиллуулж суулгана. Ингэхдээ терминалд тушаал өгөхдөө урд нь LANG=C гэж нэмж өгнө. Жишээ нь:

LANG=C wine "/home/almas/installs/AdobePhotoshopCS4/Setup.exe"

6. Ингээд суулгаж дууссаны дараа http://wine.budgetdedicated.com/archive/index.html рүү орж 1.1.20-оос дээших шинэ хувилбарыг татаж авч суулгаарай.

Ингээд ажиллуулаад үз дээ winking Бас /home/[USER]/.wine/drive_c/Program Files/Common Files/Adobe/Updater6/Adobe_Updater.exe файлыг устгачихаж болно.


Харин Coreldraw X3 програмын хувьд суулгагч нь ажиллаж суулгаж чадахгүй. Тиймээс portable буюу зөөврийн шууд ажилладаг хувилбарыг татаж авч ажиллуулах хэрэгтэй. Ингэхдээ эхлээд mfc40.dll файлыг олж wine-ыхаа windows/system32 хавтас руу хуулж өгөх хэрэгтэй.

Wine програмуудад файл бүртгэж шууд нээх

Та *.psd зэрэг файлыг шууд photshop-оор г.м мэт wine ашиглаж суулгасан програмуудаараа нээгдэхээр тохируулж болно. Заавар:

gedit ~/.wine/photoshop

тушаалаар текст засварлагчид шинэ файл үүсгэхээр нээгээд доорх жишээ кодыг өөрийнхөөрөө тохируулж оруулаад хадгалаад хаагаарай. Жишээ код:

#!/bin/sh
QUICKPARLOCATION="c:\Program Files\Adobe\Adobe Photoshop CS4\Photoshop.exe"
PARAM=`winepath -w "$*"`
wine "$QUICKPARLOCATION" "$PARAM"
exit 0

Үүний дараа доорх тушаалаар файлаа ажилладаг файл болгож тохируулна:

chmod +x ~/.wine/photoshop

Ингээд дууссан бол ямар нэгэн *.psd гэсэн фотошопын файл дээр хулганы баруун товчийг дараад properties руу ороод “open with” цонх руу дамжаад, add товчийг дараад, '/home//.wine/photoshop' гэсэн мөрийг шууд бичиж өгөх буюу түрүүн үүсгэсэн файлаа Browse товчийг дарж байгаад сонгож өгч болно. Ингэхдээ .wine гэсэн нуугдсан хавтсыг харахын тулд Ctrl+H товчны хослолыг ашиглаж болно. Ингээд тохируулаад хааснаар та psd файл дээр хоёр дарахаад шууд photoshop програмаар нээгддэг болголоо. Мөн бусад програмуудыг ч үүнтэй адилхан тохируулж болох юм.

Photoshop дээр давхарддаг товчны хослолуудыг зохицуулах

System->Preferences->Windows рүү орж Movement key-г Super болгож солино. System->Preferences->Keyboard Shortcuts руу орж Activate window menu-г Alt+Space гэдгийг солино. SCIM хэрэглэдэг бол System->Preferences->SCIM Input Method Setup руу орж Global Setup дотор Hotkeys дотроос Trigger дээр Ctrl+Alt хослолыг устгана.

Ингээд боллоо! Тухтай хэрэглээрэй winking

 


Эх сурвалж: http://appdb.winehq.org сайтаас авав.

  • 5025
  • 5
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Loner
Ямарч их зовоож юм суулгах юм бэ дээ кккк ярзайтал инээх
Loner хэзээ бичсэн: 2010-11-01 17:25 | |
Wine сүүлийн хувилбар суулгаад болохгүй байна уу? Тэгвэл ер нь болохгүй болсон бололтой. Virtualbox ашиглавал ямар вэ?
Миний хувьд wine сүүлийн хувилбар дээр Photoshop CS2 суулгаад хэрэглээд байгаа...
xvv хэзээ бичсэн: 2010-05-18 23:38 | |
help me
би ubuntu 10.4 суулгасан юмаа6 тэгсэн чини 1.1.17 хувилбар алдаа загаад байнаа6 яах уу?
Болд (зочин) хэзээ бичсэн: 2010-05-18 14:01 | |
YAH VE
Setup has encountered an error and cannot continue. Contact Adobe Customerr Support for assistanse.
ERROR_INSTALL_FAILLURE Iim aldaa garlaa yah ve
erdene (зочин) хэзээ бичсэн: 2009-08-15 00:23 | |
YAH VE
Setup has encountered an error and cannot continue. Contact Adobe Customerr Support for assistanse.
ERROR_INSTALL_FAILLURE
erdene (зочин) хэзээ бичсэн: 2009-08-15 00:23 | |