Алмас

Хэсэг найзууд маань ярилцаад Mонгол бичиг үсгээ сэргээн хэрэглэхэд зоригтоо тууштай алхамууд хэрэгтэй гэж үзэн доорх уриалгыг гаргацгаая гэж ярилцсан юм. Та бүхэн хэрвээ дэмжиж байвал бидэнтэй нэгдээрэй. Мөн алдаа оноотой зүйл байвал засаж залруулах, нэмэх, санаа оноогоо бидэнд илгээгээрэй! Мөн гарын үсэг цуглуулахад, хувь хүний нэр, байгууллага хамт олон, веб сайтын хаягуудаа үлдээнэ үү! Дэмжигчдийн нэр болон гарын үсэг хэрхэн цуглуулах талаар санаа байвал хэлж өгч туслаарай!

2008 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй улс төрийн
 намууд болон нэр дэвшигчидэд хандах уриалга
 



2008 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэг ч намын мөрийн хөтөлбөрт үндэсний бичгээ сэргээнэ гэсэн утга агуулга бүхий заалт ороогүй нь дараах асуудлыг хөндөж энэхүү уриалгыг гаргах шалтгаан болж байна.

Эдүгээ манай үндэсний бичиг үсэг устаж үгүй болох аюулд учраад байна. Өнөөдөр энэ бичгийн хэрэглээ нийгэмд ямар байгаа билээ? Өдөр ирэх тусам мэддэг хэрэглэдэг хүнгүй болох тийшээ явж хандаж байгаа нь бодит үнэн юм. Босоо бичгийн хувь заяа энэ янзаараа явах юм бол тун бүрхэг болж буйд эрхэм та ч бас эмзэглэж байгаа болов уу.

Энэ жил БСШУ-ны яамнаас монгол бичгийн хичээлийг 3-р ангиас эхлэн орж байсныг болиулж 7-р ангиас эхлэн орох шийдвэр гаргаж байгаа сурагтай. Хэрэв энэ шийдвэр хэрэгжвэл бид үндэсний бичгээ орхиж хаясан хэрэг болно. Дунд сургуульд 7 хоногт ганцхан цаг ордог хичээлийг зөвхөн 7-8-р ангид заагаад хүүхэд юу сурах вэ?

1995 онд гаргасан Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг 1995-2005 онд хэрэгжүүлж дэвшүүлсэн зорилт үндсэндээ биелэгдсэн гэж Засгийн газар үзжээ. Ингэж ард түмнийг хуурах хэрэг байна уу? Бараг жил бүр Монгол бичгийн хичээлийн үзэх цагийг хорогдуулж, орох ангийг цөөрүүлсээр ирсэн нь Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн зорилт байсан болж таарч байна уу?

Одоо засгийн газраас Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II –ийг 2008-2015 онд хэрэгжүүлэхээр болжээ. Гэтэл уг төсөлд Монгол бичгийн хэрэглээ, сургалтын орчныг сайжруулна гэснээс биш Монгол бичгийг төрийн албан ёсны бөгөөд бүх нийтийн хэрэглээний бичиг болгоно гэсэн нэг ч үг өгүүлбэр ороогүйн дээр Монгол бичгийн хичээлийг дунд сургуулийн хэддүгээр ангид хэдэн цагаар орох тухай огт дурдаагүй байна. Тэгэхээр энэ хөтөлбөр өмнөх хөтөлбөрийн адил ямар ч үр дүнгүй замхарах нь ойлгомжтой.

Дунд сургуулийн сургалтын системийг Монгол бичгээр явуулаагүй цагт бид Монгол бичгээ хэзээ ч сэргээж бүх нийтийн хэрэглээ болгож чадахгүй. Хэрэглэх орчин нөхцөлгүй бичиг үсэг аяндаа мартагдаж, устаж үгүй болох нь мэдээж юм.

Нэр дэвшигчид та бүхний дотор үндэснийхээ соёлыг дээдлэх зүрх сэтгэлтэй хүмүүс олон байгаа гэдэгт найдаж буй тул Монгол бичгийн хувь заяа арай ч ийм эмгэнэлтэйгээр төгсөхгүй гэдэгт бид итгэж байна.

Бидний Монголчууд өнөөдөр өвөг дээдсийн эрхэм соёл үндэсний бичиг үсгээ сэргээхийг хүсэж байна. Манай залуучууд бүгд л Монгол бичгээ сэргээж хэрэглэхийг дэмжих болно. Энэ бол хүн төрсөн ээж аавыгаа цаашаа гэдэггүйтэй л адил. Үндэсний хэл бичгээ үгүйсгэх сэтгэлтэй Монгол хүн байхгүй гэдэгт бид итгэдэг. Тиймээс 2008 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй улс төрийн нам хүчнүүд болон нэр дэвшигчид та бүхнийг мөрийн хөтөлбөртөө дараах асуудлыг тусгахыг уриалж байна.

1. Монгол бичгийг сэргээн бүх нийтийн хэрэглээ, төрийн бичиг болгох тухай хууль гаргаж ойрын 3 жилийн дотор хэрэгжүүлэх.
2. БСШУ-ны яамнаас Монгол бичгийн хичээлийн сургалтын талаар гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, засан залруулах.
3. 2008 оны хичээлийн шинэ жилээс эхлэн ерөнхий боловсролын дунд сургуульд элсэн орж буй хүүхдүүдийг Монгол бичгээр сургаж эхлэх.
4. Монгол бичгээр сургалт, хичээл явуулах багш, боловсон хүчнийг эрчимтэй бэлтгэх.
5. Бүх нийтийг Монгол бичигт сургах хөдөлгөөн өрнүүлэх.
6. Үндэсний бичгээ сэргээх ажилд идэвтэй оролцож буй хувь хүн, албан байгууллагуудад төр засгийн зүгээс дэмжилгэ үзүүлэх.
7. 2011 оноос өмнө улс даяар бүх гудамж талбай, албан байгууллага, үйлчилгээний газруудын хаягийг Монгол бичгээр болгох.
8. 2011 онд тохиох Монгол улс тусгаар тогтносны 100 жилийн ойн хүрээнд үндэсний бичиг үсгээ сэргээсний баярыг тэмдэглэх.

Үндэсний бичигт шилжихийг зарим хүмүүс интернет болон компьютер дээр хэрэглэхэд хүндрэлтэй гэж эсэргүүцдэг. Гэвч одоо сүүлийн үеийн програм үйлдлийн системүүд Монгол бичгийг дэмждэг болсон байна. Microsoft Windows-ийн XP болон Vista үйлдлийн системд Монгол бичгийг ашиглах боломжтой, OpenOffice болон зарим оффисын програмууд, Internet Explorer 5.5, Firefox 3.0 хувилбаруудаас дээш хувилбар дээр интернет веб сайтуудыг Монгол бичгээр төвөггүй хийх боломжтой болсон нь компьютерийн орчинд урьд өмнө тулгардаг байсан асуудлууд шийдвэрлэгдэх сайхан боломж нээгдсэнийг харуулна. Харин ч эсрэгээр Монгол хэлний алдаа шалгах, хөрвүүлэх програмуудыг зохиоход крилл үсэг маш их хүндрэлтэй байдаг ба Монгол бичгээр эдгээр програмыг хийхэд илүү амархан төвөг багатай болох юм.

Энэ бүхнийг ул суурьтай шийдвэрлэх, үндэсний бичиг соёлоо сэргээн бусдын соёлтой цогцлуулан улс орноо удирдан хөгжүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөртөө багтаан, цаашид хэрэгжүүлэхийг эрхэм нэр дэвшигч та бүхнээс хүсэж байна.



(Энд уриалга гаргагчид гарын үсгээ зурна.)


(Нар хэлбэрээр байж болох юм. Аль болох олон хүн, байгууллага, веб сайтууд дэмжвэл бид илүү үрд дүнд хүрнэ. Та бүхнийг дэмжинэ гэж итгэж байна. Үндэснийхээ бичиг соёлыг сэргээн бусдын өмнө нүүр улайн байж "Уг нь ч манайх өөрийн бичиг үсэгтэй л дээ, гэхдээ Орос үсэг хэрэглэдэг юм" гэж хэлж зогсохоо болих юмсан.)

Эхний ээлжинд уриалгыг энд гаргалаа.
Монгол бичгээрх уриалгыг та эндээс pdf-ээр уншаарай. Удахгүй Монгол бичгээр та бүхэнд уриалгынхаа веб сайтаа хүргэх болноо. Энэ уриалгаа бас ямар хэлбэрээр хүргэх вэ арга замуудын талаар саналаа үлдээнэ үү!

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Shueg
Bosoo bichig gedeg shuleg Toriin duulaltai tentsehuits gej bodoj bna SHilgiig sonshson
buyan хэзээ бичсэн: 2009-05-08 16:09 | |
100% demjine
eserguutzej bgaa n zalhuuchuud l baih! hytad solongos japan geed undesnii bichgee hadgalj uldeed ter n gadniihniig bishruulj teruugeeree gaihuulj baihad beleehen bgaa mongol bichgee sergeegeed ow soylooroo baharhaj yawahad yu n bolohgui gej! kirill bichig hereglej oros angliar yariad baiwal hen bidniig mongol gehiin! Eniig zugeer neg forumd yariltzah bish heregjuuleh heregtei baina.
Mongol Huu (зочин) хэзээ бичсэн: 2009-04-11 20:30 | |
ganbaa-d
Hunii huuchin yum heregleed yavah ni tegeed saihan baina u? saihan baiga bol chi harin soliotoi yum bolvu da.
Ter oros bichigteigeen tonilj uz...
tigin хэзээ бичсэн: 2008-11-29 23:49 | |
teneg sanal baina
солиотой юмнууд 13-р зуунийхаа уеруугаа явцгаа. юун монгол бичиг солуо өвчтэй хогонууд. laughing
Ganbaa (зочин) хэзээ бичсэн: 2008-11-03 22:21 | |
amara demjij bna shu
үнэхээр мундаг зүйл сэдсэн байна шүү амжилттай болно бх болосой гэж хүсье
Зочин (зочин) хэзээ бичсэн: 2008-09-27 12:03 | |
Дэмжиж байна
миний бодлоор
1. сургалтандаа анхаараад
2. төрийн албан хаачдын шалгалданд монгол бичгийн шалгалтыг оруулах
3. Албан бичиг хэргийн монгол криллээр хослуулж явуулж байгаад монгол бичгээр болгох.
эхний ээлжинд хос бичигтэн болгоод дараа нь крилл бичгээр бүрэн дүүрэн уншиж чаддаг л байхад болоо ш дээ

Та бүхнийг дэмжиж байна.
Амжилт хүсье =d>
Дэмжигч хэзээ бичсэн: 2008-07-06 08:24 | |
Хувь хүний л үзэл. Ойлгохгүй байх чинь ч аргагүй.
Олонхийн үзэл бодол нийгмээсээ л хамааралтай байдаг. Олонхийг хамарсан учир тэр нь зөв гэгддэг. Тэнэг хүн олон эсэхийг хэн мэдэхэв?.

Ок. Үүгээр өндөрлий. Пийс.
lobe22 хэзээ бичсэн: 2008-06-22 19:48 | |
Сэтгэгдэл
http://dusal.net/forum/viewtopic.php?p=12027 Хуудсан дээр дээрх уриалгыг Монгол бичгээр бичсэн байгаа л даа.

Тэгээд дээр яриад байгаа үндэслэлүүдийг би санаанаасаа зохиогоод биччихсэн зүйлс биш л дээ. Дээрх хуудаснаас

2008 оны 06-р сарын 18 19:24
Алмас★Ωℜℑ™

Гэснийг олоод уншаарай. Хэл шинжээч эрдэмтэд болоод мэдээллийн технологийн чиглэлийнхний ярьсан бичсэн зүйлсээс жишээ авсан байгаа.

>Сая сая хүн зөв гэлээ гээд би дагаад намирах биш.

Энийг чинь харин сайн ойлгосонгүй. Хэрвээ өөрөө буруу бодож байгаагаа хүн мэдэж аваад, өөрөөр бодож, зөв зүйлийн тухай нэгдээд Сая саяын нэг нь болоод явж яагаад болохгүй гэж? Би ч гэсэн эхлээд хэцүү санагдаж байсан. Харин энэ талаар мэдээлэл цуглуулж, мэдсэнийхээ дараа би өөрөөр ярьдаг болчихоод сууж байгаа минь энэ л дээ. Хүн уян хатан, зарим нэг зүйл дээр өөрчлөгдөж чаддаг байх нь цааш хөгжих чанар гэж боддог. nerd
Админ хэзээ бичсэн: 2008-06-22 19:19 | |
Ойлгомжтой. Уйгаржин Монгол бичгээр бичээдхээч. Наа яриад байгааг чинь үндэслэлтэй эсэхийг үзий. Гэхдээ яахав би мянга буруушаагаад буруу болно гэж юу байхав?. Сая сая хүн зөв гэлээ гээд би дагаад намирах биш.
lobe22 хэзээ бичсэн: 2008-06-22 19:08 | |
Сэтгэгдэл
>Ашиг нь юу юм?.

1. Мэдээж үндэстний үзэл, соёл заншил, бусдаас ялгарах онцлогоо харуулах, өөрснөө мэдрэх байх. Үндэстний uniqueness бусдаас ялгарах онцлог бахархах соёлын хамгийн эхэнд нь байдаг зүйл бол "бичиг".

2. Авцалдаа муутай, ойлгомжгүй крилл бичгийн дүрмээс Монгол бичигийн дүрэм эмх цэгцтэй цогц юм. Тэгэхээр нэг том дэвшил бол хэл бичгийн хялбар дүрэм, алдаагүй бичдэг болцгоох.

3. Компьютер дээр автоматаар алдаа засагч, хөрвүүлэгч, орчуулагч програмууд хийхэд Монгол бичиг нь крилл-ээс хэд дахин хялбар болгож өгнө. Одоо болтол олигтой алдаа засдаг програм ч гараагүй л байна шүү дээ. Энд крилл бичгийн адармаатай дүрмүүдийн оронд Монгол бичиг байвал маш хялбархан болно. Цаашдаа автомат орчуулагч, хөрвүүлэгч програмууд гээд зөндөө асуудлууд байсаар байгаа.

4. Хэл яриа, бичиг үсэг нь хүний сэтгэх чадвар хөгжихөд нөлөөлдөг гэдэг. Тэр тусмаа Монгол бичгийн үгийн уг язгуураас үгийн гаргалгаа, ойролцоо утга бүхий үгнүүдийн хоорондын хамаарал нь бичиг үсэг дээр илэрч гардаг нь крилл бичигт бол огт байхгүй зүйл.

5. Цаашдаа мөн Монгол хэлний хувьд ч бичгээ дагаад илүү зөөлөрч ирэх байх. Шинэ бичгээс хэд дахин илүү уян яруу юм. Ер нь зөөлөн дөлгөөн ярилцсанаар хүмүүсийн хоорондын харилцаанд ч эерэг тал гарч ирэхийг үгүйсгэхгүй байх. Б.Явуухулан, Лодойдамба, Ренчин гээд манай шилдэг зохиолч яруу найрагчид энэ талаар ярисаар ирсэн.
Одоо ч гэсэн блогчидын дунд байнга байдаг хэлээ хазаж бичих гэдэг асуудал бол үүнтэй яах аргагүй холбоотой байх. Нэгэндээ энгийн зөөлөн, илүү ялдам, яруу хэлбэрээр ойлгуулахын тулд тэгж "хэлээ хазахаас" өөр арга крилл бичигт байхгүй болов уу.

6. Монгол бичиг бол дэлхийн хамгийн хурдан бичлэгтэй бичиг. Ядаж ямар нэгэн юмыг гараар бичихдээ тодорхой хэмжээнд цаг алдахаа больно, ядаж над шиг лекц удаан бичиж хоцордог хүмүүст дөхөмтэй болно. Физиологи талаас нь авч үзвэл хүний гарын булчингийн татагдах чиглэлийн дагуу бичигддэг нь гар ядрахад ч бас нөлөө багатай байж болох.

7. Ядмаг бичиг үсэг нь хэлээ бас ядмаг болгодог гэнэ. Бичиг үсэг хэл хоёр нь хоорондоо салшгүй холбоотой. Харин хэл нь сэтгэхүйтэй холбоотой. Хэл ядуурах тусам сэтгэхүй ядуурах болно.

г.м Монгол бичгийн крилл бичгээс давуу талууд байна. Энэ талаар http://dusal.net/forum/viewtopic.php?p=12027 руу орж илүү дэлгэрэнгүй, няцаалт болоод үндэслэлүүдтэй уншиж болно. Бас энэ гоё ярилцлагыг уншаад үзээрэй! http://origo.mn/index.php?z=/0/0/68/142/

>Цаг үе нь тохиромжтой байна у?.
Одоо л биш бол улам л оройтох, улам л илүү зардал гарах болно. Бүүр огт сэргээх боломжгүй ч болж мэдэх. Хэл бичиг хоёр маань улам бүр холдож, хэл маань ч улам бүр ядуурах болно.
Админ хэзээ бичсэн: 2008-06-22 18:58 | |
Зөв зөв. Сурч болох л юм. Ядаж цөхөх юухан байхав. Ашиг нь юу юм?. Цаг үе нь тохиромжтой байна у?.

Зүйрлэлийн чинь хувьд гэвэл: Оймс оёх, Англи хэл сурах хоёр бол харьцуулахад тохиромжгүй. Аав Ээжийн буянд эрхэлж явахдаа Англи хэлийг би сурсан. Адагт нь тусдаа гараад амьдралд алгадуулж явахдаа оймсоо оёж сурсан.
lobe22 хэзээ бичсэн: 2008-06-22 17:55 | |
Сэтгэгдэл
Хэл үгийг уянгалуулан хэлэлцэж
Хэрэг болгон үгсээн үлдээжээ андууд
Хэдэн үг хавчуулахгүй бол дутчих гээд
Хэл минь адгаад, гар минь загатнаад болдоггүйээ big grin

Lobe минээ оймсоо оёж чадахгүй байж, эрдэм сурна гэж ярих эрт бишүү гэвэл ямар сонсогдож байна? Уранхай оймстой ч дэлхийн банкийг удирдаж яваа хүн лав байдаг юм байна лээ. Мэдээж утаа энэ тэр чухал л даа, гэхдээ давхар хийхгүй бол оройтох гээд, дараа нь гээд хойш нь тавичихаар бүр л их зардалтай, бүр их хэцүү болох гээд байна шүү дээ.

Нэгэнт 100 гаран жилийн өмнө цус холилдсон ч Монгол сэтгэхүйгээр төлөвшиж Монголоо гэсэн үзэлтэй болсон бол тэр цусны талаар ярих хэрэг байна уу? Хэрэв тийм биш хятад хүний сэтгэхүйгээр сэтгэж байгаа бол тэрийг нь таниж харах ухаан хэрэгтэй байх. Гэхдээ Монголчууд бидэнд ч бас өнөө маргаашийн хоолоо бодсон сэтгэхүй байсаар л ирсэн. Бусдад, хятадуудад буруу өгөхөөс илүү өөрснөө эвтэй байж, эвлэж нэгдэж сурах хэрэгтэй байх. Түүхээсээ харсан ч тэр. Дотроо хагаралдсанаас, түүх, бахархалаа тоогоогүй, эд баялаг, нэр төр, эхнэр хүүхэн, идэх хоол хөөцөлдсөнөөс болж бид дандаа сул дорой байсан. Харин ёс заншил, бахархал соёлоо дээдлэн, ухаан бодол, эрдэм мэдлэг, эв нэгдлийг эрхэмлэсэн цагтаа бид хэзээ ч хэний ч доор орж, юунд ч ялагдаж байгаагүй. Эх хэл, бичиг үсэг маань бидний бахархал, соёлын нэг томоохон хэсэг, Монгол угсаатныг холбох гарын атгалт байх гэж бодном.

Үхсэн хойноо авсанд бие чинь үлдэвч, үйл хэргээн үргэлжлүүлж, үр хүүхдээн тэнгэрээс харахаар сүнс чинь тэнгэрт залрах буйза, үр ашиг нь хэрэггүй болсон биеийг, Үнгэгдэж муудсан хувцас хогийн саванд хаях адил Өгөршсөн авсанд нь хаяад өөр нэгэн шинэ нөмрөг нөмрөөд Үүлт тэнгэр рүү оддог ч юм билүү?

Мөхөс миний бяцхан тархиндаа тунгаасныг
Ухаант найз ургуулан бодож үзээрэй
Алдаа оноотой зүйл байх аваас үгийн цэц, кийбоордны товчийг хайрлан гамналгүй өгүүлэгтүн! big grin
xvv хэзээ бичсэн: 2008-06-22 17:25 | |
Хүрээний банзал хүүхнүүд
Хужаагын өврөөс олсон
Хүүхэд нь хэд юм бол?

Хүний зэрэгт хүрчихээд
Хамаг Монгол гэж
Хашгирагсад нь хэд юм бол?

Үндэс угсаа, улс гүрэн, үй түмэн хууль дүрэм, үхсэн ч авсанд орж шарилын газар хоригдох үл олдох эрх чөлөөт, утга учир нь төгс үл орших нийгмээ гэж...
lobe22 хэзээ бичсэн: 2008-06-22 16:26 | |
Сэтгэгдэл
Бидний амьдарч яваа дөмөг амьдралийг даанч хойч үе минь сонгохгүй байхдаа... Утаа нь угаартах Улаанбаатар нь улсын минь шившиг.. Уранхай гутал өмссөнч алтан бөгжөнд нь шунадаг нь хүмүүн бидний шивиг.. Унаган бичгээ үгүйсгэн няцаах ухаан oхор, бодол богино нь чиний шившиг.. Урамгүй үг, ундуй сэтгэлээр үзэл бодлоо өмөөрч суугаа нь миний шившиг...
Дарс хэзээ бичсэн: 2008-06-20 18:19 | |
Улсынхаа нийслэлийг утаанаас нь салгах чадалгүй байж үндэстний хэмжээний хэл бичиг ярих эрт биш үү?. Уранхай гутлаа оёхын оронд алтан бөгж авах талаар ярихтай л адил байна. Элэрсэн баларсан Монгол бичиг этэр гэж илий балай юм ярьж байхаар хойч үеийнхэндээ хөрш хоёрынхоо хэлийг нь заагаад ирээдүйд нь нэмэр болсон нь дээр баймаарсан.
lobe22 хэзээ бичсэн: 2008-06-20 17:37 | |



:-)