Алмас

"Үндэсний хөгжлийн цогц бодлого" /ҮХЦБ/ нь Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны буюу 15 жилийн зорилтот бодлогыг тодорхойлсон учир түүнд төрөл бүрийн ажил, мэргэжлийн хүмүүс идэвхтэй оролцож, нухацтай хэлэлцэхийг УИХ-ын ажлын хэсэг уриалжээ. УИХ-ын ажлын хэсгийн энэ уриалгыг бидний хэсэг эрдэмтэн, боловсрол, соёл, шинжлэх ухааны зүтгэлтэн талархан хүлээн авч, санаа бодлоо нэмэрлэхийг зорилоо.

1. Даяаршил ба дангааршлыг ухаалгаар зөв хослуулах замаар тансаг баян үгийн сантай, аялгуу сайхан монгол хэл, түүний дархлааг хамгаалан хадгалж явдаг үндэсний монгол бичгээ сурч, сургах, судлах талаар энэ төсөлд ороогүйн дээр харь хэл, харийн бичиг үсгийг боловсрольн хөгжлийн бодлого болгон дэвшүүлсэн нь нэг талаас "үндэсний" шинж чанараа гээжээ Нөгөө талаас Монгол Улсын Үндсэн хуулийн тулгуур заалттай зөрчилдөж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн наймдугаар зүйлд "Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн" хэмээн заажээ. Дунд хугацааны "боловсролын хөгжлийн бодлого"-ыг эх монгол хэл, үндэсний монгол бичиггүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд "Үндэсний" гэх шинж тэмдэг үгүй байгаад бид харамсаж, үүнийг засах ёстой гэж үзэж байна.

2. 1940-өөд оны үед Монгол Улс үндэсний бичгээ кирилл үсгээр арга буюу сольсон. Тэр үеийн улс төрийн шалтгаан, хөндлөнгийн дарамт одоо нэгэнт үгүй болж, Монгол Улс тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь хэрэгжүүлж буй.

XXI зуунд гаднаас ямар нэгэн шахалт дарамт ирээгүй баймаар л юм. Аливаа улс гүрэн түүний дотор Монгол Улсын тусгаар тогтнолын үндэс нь эх монгол хэл, түүнийг хэдэн зуунаар тээж, хадгалж, хамгаалж ирсэн бичиг үсэг, тэр бичгээр өвгөд дээдэс маань бодрол ухаарлаа бичиж өвлүүлсэн судар шастирыг төгс эзэмших явдал мөн билээ. ҮХЦБ-д энэ агуулга, үндэсний чанар үгүйлэгдэж, цогц чанар нь алдагдаж, үндэсний чанар нь гээгдэж байна. ҮХЦБ-ын эцсийн зорилт бол монгол үндэстнээ авч үлдэх, Монголын бусад үндэстнээс ялгарах чанарыг хадгалж чадах явдал мөн. Их эзэн Чингис хааны нэр төрийг гутааж боломгүй юм. Монгол хэл, үндэсний бичиг маань даян дэлхийд Монголын нэр нүүр болж байгааг мартаж болохгүй. Эх монгол хэл, үндэсний бичиг үсгээ алдвал эх орноо алдсантай адил билээ. Монгол Улс латин үсэг хэрэглэж эхэлбэл кирилл-орос, латин, монгол бичиг гурвын дунд самгардаж, Монголын ард түмэн яваандаа аль бичиг сурахаа мэдэхгүй болох аюул нүүрлэнэ.

Боловсролын хөгжлийн стратегийн зорилт 1-д: "2010 он гэхэд хүн амын бичиг үсэгт тайлагдсан төвшнийг 99 хувьд хүргэнэ" гэсэн нь гурвын гурван бичгийн алинд нь тайлагдахыг төсөл зохиогчид тодорхой өгүүлсэнгүй.

ҮХЦБ-ын "Боловсролын хөгжлийн бодлого" хэмээх хэсгийн стратегийн зорилтын 2-т " 2015 онд багтаан англи хэлийг бүх нийтийн үндсэн гадаад хэл болгож, латин бичигт шилжих нөхцлийг бүрдүүлнэ. 2021 онд төрийн алба бас англи хэлээр үйл ажиллагаагаа явуулах чадамжтай болно. Англи хэлээр сургалтаа бүрэн явуулдаг ахлах, мэргэжлийн болон их дээд сургуулиудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ" хэмээн тусгажээ. "Соёл урлагийн хөгжлийн бодлого" хэмээх хэсгийн стратегийн зорилт 2-т "Үндэсний монгол бичгээ өвлүүлэн хөгжүүлэх орчныг боловсронгуй болгоно" хэмээн тусгасан нь ямар ч барьцгүй, хийсвэр, тодорхой чиг баримтлалгүй зүйл мэт ойлгогдож байгаагаас үүдэн, төрөөс монгол бичгийг хэрхэн "өвлүүлэн хөгжүүлэх" гэж байгаа нь огт харагдахгүй байна.

Өмнө өгүүлснийг товч тайлбарлан учирлаж дараах саналыг дэвшүүлж байна.
-ҮХЦБ-ын баримт бичгийн төсөлд тусгасан "боловсролын хөгжлийн бодлого" хэмээх дагуул гарчгийн 4.4-р хэсэгт: "Эх монгол хэл, түүнийг тээн авч явдаг үндэсний монгол бичгээ сургалтын агуулгад багтааж, эх хэл, бичиг үсгийн сургалтыг шинэ төвшинд гаргана. 2015 оноос монгол бичгийг бүх ард түмний бичиг болгоход боловсролын бодлого чиглэнэ. Монголын хүүхэд багачууд үндэсний монгол бичгээрээ амлаж, эрдмийн босгоо алхах нөхцлийг бүрдүүлнэ" хэмээн өөрчлөн найруулах.

ҮХЦБ-ын боловсролын хөгжлийн бодлогод оруулж байгаа саналаа дор дурдсан үндэслэлд тулгуурлаж байна.

-Монгол хэл сүүлийн 60-аад жилийн хугацаанд харь үг, харь үг хэллэгийн махчилсан орчуулга давамгайлсан модон хэл яриа, бичгийн хэлэнд ноёлж, монгол хэлний элбэг баян үгийн сан, тансаг найруулга, аялгуу сайхан төрх байдал алдарсаар байна. Энэ нь харийн бичгийг хүчээр тулгуулан авч, өнгөрсөн олон зууны бичгийн их өв соёлоо "феодалын, шашны" гэх мэт нэр хоч зүүн чанд хориглосноос болж монгол хүний хэл, сэтгэхүй харийн хэлний нөлөөнд автаж, монгол хэлний үнэлэмж илт доройтож, эх хэлний сургалт МУИС, МУБИС-ийг эс тооцвол бүх шатны сургуульд тун ч хэцүү байдалд оржээ.

Залуу үе маань эх монгол хэлээрээ санаа бодлоо аятай, зөв илэрхийлэх чадваргүй болтлоо эх хэлний сургалтын чанар буурчээ. Хагас зууны тэртээ үндэсний монгол бичгийн оронд хэрэглэж эхэлсэн орос үсэгт тулгуурласан зөв бичих дүрэм нь одоо болтол боловсроогүй, эрдэмтэн судлаачид маргасаар байгаа нь энэ бүхний нотолгоо. Монгол хэл бол гарлын хувьд Алтай язгуурын хэл. Хэв шинжийн хувьд залгамал хэл юм. Ийм залгамал хэлэнд зөв бичих зүйн үг зүйн зарчим яв цав нийцдэг бөгөөд монгол бичгийн зөв бичих дурэм ч үүнийг маш сайн тусган хадгалсан байдаг тул, нийт монгол угсаатан олон зуун жил нэгдмэл нэг зөв бичих дүрмийг баримтлан бичиж, олон аялгуугаар ярих боловч бичгийн хэлээрээ ямар ч саадгүй харилцаж ирсэн түүхтэй.

Даяаршлын их давалгаанд эх хэл маань өртөж, Монгол Улсын хэмжээний сонин хэвлэл, мэдээллийн хэрэгсэл харь үг, харь хэлний өгүүлбэрийн бүтэц, загварт баригдсан, орчуулгын үг өгүүлбэрээр нийтлэгдэх боллоо. Энэ бүхний учир шалтгаан нь сонгодог бичгийн хэл болтлоо цэгцэрсэн монгол бичгийн хэл, түүнийг тээж явдаг монгол бичиг үсгээ сольж халсны уршиг юм.

-Монгол хэлний сургалтыг эрс сайжруулан, эх хэлний сургалтын хөтөлбөрт үндсэн өөрчлөлт оруулж, үндэсний монгол хэл, бичгээ сурч, сургаж, хадгалах, хамгаалахад сургалтын бүх арга харэглүүрийг чадамгай ашиглахын зэрэгцээ энэ тухайд амжилт гаргасан бүх шатны сургуулиудыг хөхүүлэн урамшуулж, төрөөс санхүүгийн дэмжлэг үэүүлэх нь зүйтэй байна. Мөн эх хэл, бичгийн сургалтад ардын аман зохиол, Монголын эртний ба орчин цагийн уран зохиол чухал үүрэгтэйг бодолцож, сургалтын хөтөлбөрт зохистой тусгах ёстой.

-Өнөө үед Монголын ард түмний мянган жил хэрэглэсэн, их эзэн Чингис хааны зарлигаар төрийн бичиг болгосон үндэсний монгол бичиг маань Монголд өрнөсөн ардчиллын буянаар дахин сэргэж, өнөөдөр хүн амын тэн хагас шахам нь үндэсний бичгээ мэддэг болсон төдийгүй монгол бичиг олон улсын стандартад орж, олон улсын кодыг нь тогтоон баталж, интернетийн сүлжээнд оржээ. Монголын эрдэмтэн судлаачид монгол бичгийн хөрвүүлэх программ зохиож, зохих амжилтад хүрээд байна. Мөн энэ чиглэлээр гадаадын компьютерын нарийн мэргэжлийн хүмүүс ч ийм програм зохион бүтээж байна.

-ЕБС-д үзэх сурах бичгүүд зүйл зүйлээр зохиогдож, лавлан үзэх толь бичгүүд ч хангалттай болж. Монгол бичгээр ном сонин хэвлэх тухайд ямар ч бэрхшээлгүй болсныг бас дурдах ёстой.

Энэ бүх урьдчилсан нөхцөл үндэсний бичигтээ шилжих бололцоо боломж бүрдэж байгааг нотолж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаяр өөрийн ивээлд 2007 оны тавдугаар сард "Даяаршил ба төрөөс баримтлах хэлний бодлого" хэмээх эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хэлэхдээ "Монгол хэл бол монгол үндэстний дархан өмч, дэлхийн соёлын салшгүй хэсэг, үндэсний сэтгэлгээний бэлгэ тэмдэг, ард олны оюуны өндөр чадамжийн илэрхийлэл мөн бөгөөд монголчуудын үндэсний эв нэгдлийг бэхжүүлэгч нэгэн чухал амин холбоо юм. Хэл, бичиг хоёрын нарийн нандин түүхэн холбоог тасалдуулахгүй байх шаардлагыг харгалзан, монгол бичгийг бага ангиас нь зааж сургах ажлыг улам чанаржуулах хэрэгтэй" хэмээсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний хал, бичгийн талаарх энэхүү үзэл баримтлалыг нь ҮХЦБ-ыг боловсруулагчид яагаад тусгалгүй орхидог билээ.

ҮХЦБ-ын хүрээнд боловсролын хөгжлийн бодлогын төвд нь эх монгол хэл, үндэсний бичиг үсэг, түүгээр амилж байдаг монгол соёл байж гэмээ нь энэ төсөл "үндэсний" болоод "цогц" чанараа бүрэн хадгалж чадна гэдгийг дахин давтан өгүүлье.

Монгол Улсын парламент ҮХЦБ-ыг хэлэлцэн батлах үедээ Монголын анхны парламентын шийдвэр Албан хэргийг монгол бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах тухай 36 дугаар тогтоолын заалт нээлттэй хэвээр байгааг анхааралдаа авахыг хүсье. Дээр өгүүлсэн зүйлийн агуулгыг янз бүрийн ажил, мэргэжлийн маш олон хүн зөв зүйтэй хэмээн үзэж байгаа бөгөөд тэдгээрийг төлөөлөн доор нэр бүхий хүмүүс төсөлд өгч буй санал, үндэслэл, учирлалаа "олноороо хэлэлцье" гэсэн танай уриалгын дагуу хөтөлбөрийн төсөл боловсруулсан ажлын хэсэгт хүргүүлэв.

Үүнд:
1. Г. Аким-Үндэсний номын сангийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн
2. Д.Бадамдорж- МУИС-ийн МоСС-ийн захирал, доктор, профессор
3. Т.Галдан- "Хүмүүн бичиг" сонины эрхлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн
4. Т.Галсан- Ардын уран зохиолч
5. Г.Гантогтох- МУИС-ийн доктор
6. Ц.Гомбосүрэн- Дипломатч, Соёлын гавьяат зүтгэлтэн
7. Т.Дашцэдэн- МУИС-ийн багш, профессор, гавьяат багш, хөдөлмөрийн баатар
8. Н.Доржготов- МУИС-ийн профессор
9. С.Дулам-МУИС-ийн профессор, шинжлэх ухааны гавьяат ажилтан
10. Н.Жадамба- МУБИС-ийн профессор, гавьяат багш
11. Г.Жумдаан-МУБИС-ийн багш. доктор
12. Ц.Оюун-МУБИС-ийн багш, доктор, профессор
13. Н.Өлзийхутаг-ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн зөвлөх профессор, академич, шинжлэх ухааны гавьяат ажилтан
14. Ц.Өнөрбаян-МУБИС-ийн МоСС-ийн эахирал, доктор профессор, гавьяат багш
15. Б.ПүрэвОчир- МУБИС-ийн дэд захирал, доктор профессор
16. Ж.Санжаа, МУБИС-ийн багш, доктор профессор
17. А.Цог-Очир- МУБИС-ийн тэнхмийн эрхлэгч, доктор, профессор
18. Ш.Чоймаа-МУИС-ийн багш, доктор профессор, төрийн шагналт, гавьяат багш
19. Ц.Шагдарсүран- МУИС-ийн багш, доктор профессор, төрийн шагналт




  • 4100
  • 5
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү инээх инээх инээх инээх инээх
Зочин хэзээ бичсэн: 2010-09-25 09:36 | |
Ene ajil heregjij ehleh udriig tesen yadan huleej baina!!!
Od garig (зочин) хэзээ бичсэн: 2009-04-11 20:43 | |
Хүсвэл тань би холбоо барих утасных нь дугаарыг өгч болох юм энэ майл хаягаар тань..
Дарс хэзээ бичсэн: 2008-06-22 22:47 | |
Зууны мэдээ сониноос хуулаад тавьчихсан юм. (дугаар 259/2707)
Эх сурвалжаа бичихээ мартсан байна. уучлаарай.
Аанхан харин уг нь иймэрхүү хүмүүсийг төр засгаас удирдан зохицуулах ёстой байх. Ийм эрдэмтэдтэй нээрээ уулзаж ярилцах хэрэгтэй юм байна даа... Ямар нэгэн холбоо барих суваг юу байгаа бол?
Алмас хэзээ бичсэн: 2008-06-22 22:26 | |
Сэтгэгдэл
Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэгч ажилтан, монгол хэл уран зохиолын багш, монгол утга соёл судлаач, хүмүүжүүлэн сургах ухааны доктор, профэссор Д.Баттогтох багш хамрагдаагүй юмуу ? Баттогтох багш миний мэдэхийн монгол бичиг ба түүнийг сурах арга барилийн талаар анхны эрдэмтэн цол хамгаалсан хүн. Та бүгдийн энэ ажилд бас хувь нэмэр оруулж чадах хүн гэж би бодож байна. Та бүгдийн уйгаржин монгол бичгээн сэргээх ажилд тань өндөр амжилт хүсье !
Дарс хэзээ бичсэн: 2008-06-22 20:25 | |



:-)