HOWTO Install Windows XP on MAC with Boot Camp
Саяханы нэг өдөр Mac үйлдлийн систем суусан Intel based зөөврийн компьютерт Windows XP суулгасан юм. Суулгасан дарааллыг энд тавьж байна. Ажилыг товчхон хэлвэл : (1) Одоо байгаа үйлдлийн системийг Mас OS X Leopard болгон сайжруулах, (2) Windows суухад зориулж хатуу дискийг хуваах, (3) Windows үйлдлийн системээ суулгах, (4) Windows -д зориулсан driver-үүдийг суулгах, (5) Boot (Суусан байгаа үйлдлийн системүүдийн сонголт) сонголт болон бусад ажлууд.
--------------------------
Ажлын систем :
- MacBOOK
- Intel Core 2 Duo processor
- OS : Tiger OS X 10.4.1
--------------------------
1. Mac Tiger OS -ийг Mас OS X Leopard болгон сайжруулах
(Mac Tiger OS дээр Windows суулгаж болохгүй гэнэ ээ.)
- Системийг эхлүүлэх
- "Mас OS X Leopard upgrade DVD" -г CD/DVD drvier-т хийж, идэвхжүүл
- Mас OS X Leopard -ийг суулгах үйл ажиллагаа, ...
- Leopard DVD -г гарган, системийг дахин ажиллуулах
2. Windows суулгахад зориулж хатуу дискийг хуваах
- "Applications"->"Utilities" гэсэн замаар "Boot camp Assistant" -ийг идэвхжүүлэх
- "Manage/create partition table" . . . , хатуу дискийг хуваах
Жишээ нь : 110G (нийт хэмжээ нь) = 50G (Mас -т үлдээгээд) + 60G (WINXP-д зориулан таслан авлаа.)
- Хатуу дискийг хуваасны дараа "Start Windows Instalation" гэсэн товчлуур бүхий дэлгэц солигдох болно.
- "Windows XP install CD" -г drivert хийгээд "Start installation" товчоор цааш ажлыг үргэлжлүүлнэ.
3. Windows XP үйлдлийн системийн суулгалт
- "Start install" товч дарсны дараа систем дахин ачаалах болно. Windows системээр эхлэх ба эндээс эхлээд бидний сайн мэддэг орчин болно доо.
- "Detection hardware, ... select partition/disk" . . . гээд эхэлдэг дээ.
- Хатуу диск сонгох хэсэгт "Select "C: Partition3
- Дараагийн хуудасанд ороод "Format partition using the NTFS file system" гэдэг сонголтоор цааш үргэлжлүүл.
- Сонгосон дискийг формат хийж Виндовс-ийн файлуудыг хуулах . . .
- Auto restart.
- Хатуу дискнээс Виндовс систем автоматаар эхлэх болно.
- Auto restart . . . auto configuration . . .
- Windows суулгах ажил дууслаа. "Windows install CD" -ийг CD drvier-аас гаргаж ав.
4. Windows XP төхөөрөмжийн driver -үүдийг суулгах
- "Mac OS Leopard upgrade DVD" -г дахин CD drvier-т хийнэ
- "Boot Camp Installation & Setup Guide.pdf" гэдэг файлыг унш.
- "D:SETUP.EXE" -г идэвхжүүлж төхөөрөмжийн driver-уудыг бүгдийг нь зэрэг суулгах эсвэл "D:Drivers" гэдэг сангаас төхөөрөмжийн driver-уудийг нэг нэгээр нь суулгаж бас болно.
---------------------
1. MAC OS / Windows XP OS -ийг сонгохдоо төхөөрөмж АСААХ товч дарсны дараа "alt(option)" товчин дээр хэсэг дарж ДИСК-ний зураг бүхий дэлгэцийг хүлээнэ, . . . ямар дискнээс системийг ажиллуулахыг сонгоно.
2. Windows дээр CD/DVD-г driver-аас хэрхэн гаргаж авах :
"Explorer"-ийг нээж "DVD-RW Drvie(D:)" driver дээрээс хулганы зүүн товчоор
3. Default системийг сонгох :
- Mac OS X:
"System Preferences" -> "Startup Disk" гэсэн замаар нээгдсэн дэлгэцнээс систем автоматаар ямар үйлдлийн системийг эхэлж ачаалахыг нь сонго.
- Windows XP:
"Control panel" -> "Boot Camp" -> "Startup disk"
эх сурвалж: http://erbrmn.blogspot.com
Сэтгэгдэл:
Мак-н Монгол хичээл гэж ёстой харж байгаагүй юм байна шүү. Ер нь бол их амархан шүү дээ. Өөрөө оролдоод байхад аяндаа сурчихна...
Би яг өөрөө энэ зааврыг бэлдээгүй, үүнийг хийж байгаагүй л дээ. Дээр анзаарсан бол эх сурвалж гээд холбоосыг доор оруулсан байгаа. Энэ зааварчилгааг Э.Баярсайхан өөр хүний бэлдсэн зааварчилгааг хуулж тавьсан. Дээр блогийнх нь холбоос хаягийг оруулсан байгаа. Гэхдээ би хариулаад үзье хэрвээ болохгүй бол дээрх блог руу ороод бичлэгийг олоод асуугаад үзээрэй
1. Boot Camp хэрэглээд Windows суулгасны дараа Mac үндсэн сонголтоор ажиллана. Компьютерээ асах үед нь Option товчийг дарж байгаад дискний дүрсүүд гарч ирэхэд аль дискнээс систем уншуулахаа сонгож бусад үйлдлийн системийг сонгох боломжтой гэнэ.
2. MacOSX 10.5 буюу Leopard дээр бол bootcamp байдаг гэж ойлгоод байгаа. Харин 10.4 хувилбар болох Tiger болоод түүнээс өмнөх хувилбарууд дээр л байдаггүй. Тэгэхээр Leopard дээр бол bootcamp байгаа тул upgrade хийх шаардлагагүй. Гэхдээ аль болох apple саитаас сүүлийн хувилбарыг update хийх хэрэгтэй гэсэн байна. Харин tiger болон түүнээс өмнөх хувилбар дээр л upgrade хийж үйлдлийн системээ Leopard болгох хэрэгтэй.
Үүний тулд РС чинь "Intel-based Mac" байх хэрэгтэй гэж apple саит дээр бичсэн байна.
Тэгээд MacOSX Leopard худалдаж авч болно. Мөнгөгүй бол http://www.fulldls.com/torrent-others-653370.html иймэрхүү хууль бус байдлаар torrent г.м p2p ашиглан татаж аваад CD дээр шараад хэрэглэж болно. Бас заавал upgrade DVD биш зүгээр шууд Leopard DVD бас ашиглаж болно гэж бодож байна.
тэр лэөпард ос чин вэрси ни хэд вэ? ямар вэрси суулгах шаардлагатай вэ? хуучний лэапард дээр бооткамп бдггуй гэж сонссон,мон лэөпард упградэ двд гээ хаанаас олсон вэ?нэт-с татаж авсан вэ? Тигэр-н Дривэр Лэөпардад таардаг умуу?
-энэ уйлдлийн дараачаар ҮС рэстарт хийгдэнэ биз дэ? рэстарт хийгдсэнийхээ дараачаар МАК ОС ба виндоүс ХР гэж сонголт гарч ирэх юмуу?энийг би сайн ойлгодоггуй ээ туслаад огооч.
2. Бас VirtualBox ашиглаад MacOSX дотроо Windows суулгаж болно гэж бодож байна.
Хамгийн гайгүй ажиллах нь Windows 7 л болов уу.