Youtube.com сайтаас видео-г mp4 форматаар сайн нарийвлалтайгаар татаж авч болдог.
Ингэхийн тулд олон арга байдаг ч нэгэн хялбар аргыг таньд эхлээд танилцуулъя. (Жишээ зааврыг Mozilla Firefox дээр хийлээ. Хэрвээ та Firefox суулгаагүй бол яг одоо энд дараад татаж аваад суулгаарай. Хурдан, аюулгүй дэлхийн номер 1 интернет хөтөч шүү.) Гэхдээ Internet Explorer, Opera гээд ихэнхи веб хөтөч дээр ажиллах болно.
Хэрхэн татах талаар заавар:
Доорх Youtube видео татах гэсэн холбоос дээр хулганыхаа баруун товчийг дарж Bookmark This Link гэж дараад нээдсэн цонхонд Folder: Bookmarks Toolbar гэж сонгоод хадгалаад аваарай.
Ингээд доорх зураг дээрх шиг холбоос таны таны хавчуургын санд нэмэгдэх болно.
Одоо та Youtube дээр татаж авах видеогоо нээгээд энэ холбоос дээрээ дараарай. Тэгэхэд доорх зураг дээрх шиг mp4-өөр татаж авах холбоос нэмэгдэн гарч ирэх болно.
Эх сурвалж: http://googlesystem.blogspot.com/2008/04/download-youtube-videos-as-mp4-files.html
Өөр нэг арга:
Firefox дээрээ энэ add-on-ыг суулгаарай. Суулгахдаа дараах хаягаар ороод Add to Firefox гэсэн товч дээр дараад суулгаад Restart хийгээрэй. https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/220
Тэгээд youtube рүүгээ ороод видеогоо нээгээд хаягных нь ард нь &fmt=18 гэж бичээд enter дар. Тэгээд видео нээгдэхэд баруун доод талд татаж авах жижиг товч гарч ирнэ дээр нь дараад татахад mp4 форматаар татагдах болно.
Холбогдох бичлэг:
Яаж iPod руугаа видео оруулах вэ?
Тусгай нэмэлт:
mp4 хэлбэрээр татахын тулд &fmt18 гэж хаяг дээр нэмж бичээд татаж авч бас болно. Энэ нь format18 буюу mp4 гэсэн үг. Жишээ нь: Таны үзэхээр сонгосон видеоны хаяг http://www.youtube.com/watch?v=D7-52tB5FcU гэж байвал /http://www.youtube.com/watch?v=D7-52tB5FcU&fmt18 гэж нэмж оруулна гэсэн үг. Хэрэв &fmt=6 нэмбэл HQ буюу сайн нарийвчлалтай татах ч өөр формат байж болох тул шууд iPod руу орохгүй.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
heh ydaj bhad zurag ni bhgui bna