Алмас

Компьютер хэрэглэх үед хамгийн их цаг үрдэг зүйл бол гараар шивэх үйлдэл. Эхлэн суралцагч ихэнх хүн 2 хуруугаараа тоншиж шивэх, гаран дээрх үсэг рүү харах зэрэг буруу зуршилтай байдаг. Энэ нь таны алтан цагаас үрдэг. 2 хуруугаараа маш хурдан бичдэг хүмүүс байдаг. Гэвч үнэн хэрэгтэй 2 хувуугаар их хурдан шивж байгаа мэт сүртэй харагддаг ч 10 хуруугаар шивэх хурднаас хамаагүй удаан байдаг. https://www.keyhero.com/free-typing-test/ хаягаар ороод хичээлийг дагаж хийгээд өөрийн хурдыг шалгах боломжтой. За тэгээд бага зэрэг урт ч гэсэн энэ бичлэгийг уншаад сураад авахыг зөвлөе!

Яг одооноос 10 хуруугаар шивж сураарай. Энэ нь ямар нэгэн дамжаанд яваад хэдэн сар болоод байх зүйл биш бөгөөд 7 хоног өөрийнхөө компьютер дээр давтахад л та үр дүнг нь мэдэрч эхлэх болно. Энэ нь таны компьютер дээр суух ажлыг илүү хурдан, таатай болгож чадна. Ердөө л энгийн нэгэн рефлекс юм. Нэгэнт рефлекс тогтчихсон тохиолдолд та бичиж байгаагаа өөрөө ч мартчихсан сууж байх болно. Бас тоглож байхад л энэ бүхэн тогтоно. Надад итгээд одооноос хийж буй ажлаа хойш нь тавьж байгаад 10 минут давтлага хийчих. winking Харин Кирилл үсгийн Монгол стандарт байрлал, Англи үсгийн байрлал гэсэн 2 байрлалыг хоёулангаар нь шивж сурах нь нэлээн төвөгтэй байдаг. Иймээс миний зүгээс зөвхөн Англи байрлалыг сурахыг зөвлөж байна. Учир нь Англи үсгийн байрлал ямар ч тохиолдолд компьютер ашиглахад хэрэглэгддэг. Харин Крилл үсгээр шивэхдээ Англи үсгийн байрлалд тааруулсан Дусал гарын байрлалыг ашиглаарай. Жишээ нь Дусал гарын байрлал qwerty сонголтоор бичихэд A=A, D=Д, J=Ж, N=Н г.м юм.

За ингээд хичээлээ эхэлье:
Гол анхааруулах зүйл бол хэзээ ч компьютерынхаа гар руу харж болохгүй. Зөвхөн дэлгэцээ харж байх явдал шүү.
Эхнээсээ буруу рефлекс тогтчихсон бол арилгах л хэрэгтэй.

1. Бэлтгэл: Юуны өмнө дэлгэц рүүгээ хараад гараа компьютерынхаа гаран дээр байрлуулаарай. F, J үсгүүд дээр бяцхан товгор байдаг бөгөөд 2 гарын долоовор хуруунууд эдгээр үсгийг гар руу харалгүй дэлгэц рүү харж байхдаа тэмтэрч олоод дээр нь байрлаж сурах хэрэгтэй. Оролдоод үз дээ. Хэд хэд оролдоод л аяндаа сурчихна.

2. Байрлал: Үсэгнүүдийн байрлалыг хуруу бүрд оноож өгдөг. Үүнийг эхэндээ цээжлээд дэлгэц рүүгээ харахгүй давтах хэрэгтэй. Харин аяндаа энэ нь рефлекс болоод сүүлдээ юу ч бодолгүй бичих үгээ бодоход л хуруунууд чинь өөрийн мэдэлгүй тэдгээр үсэгнүүдээ дардаг болчихно. Харин эхнээсээ буруу зуршилтай болж болохгүй шүү. Мөн рефлекс болгохын тулд байнга давтах л хэрэгтэй.



Бэлтгэл байдалд хуруунууд саарал дөрвөлжин дэх үсгүүд дээр байрлах бөгөөд шаардлагатай үсгүүд рүү шилжиж дараад буцаад байрлалаа эзэлнэ. Жишээ нь: Зүүн гарын долоовор хуруу F үсгэн дээр байрлаж байгаад Т үсэг дараад буцаад F үсгэн дээр очно гэсэн үг. Мэдээж RT үсгийг дараалуулж бичих үед бол шууд энэ 2 үсгээ дарсны дараа F рүү oчих нь ойлгомжтой байхаа winking


Зураг дээр харагдаж байгаагийн дагуу ерөнхийдөө долоовор хуруу тус бүрт 6 үсэг 2 тоо, бусад хуруу бүрт 3 үсэг 1 тоо, зүүн ядам хуруунд л 2 тоо, чигчий хуруунд нэмэгдэл товчлуурууд, хоёр гарын эрхий хуруунуудад Space, Alt товчлуур ноогдож байна.
Хамгийн хэцүү нь чигчий хурууны үйлдлүүд байдаг ч эхнээсээ өөр хуруу хэрэглэлгүй зөвхөн чигчий хуруугаа ашиглаж байх нь чухал шүү! За ингээд л боллоо одоо та өөрөө давтаад байгаарай.

Зарим хүмүүс тоо шивэх үед энэ байрлал бага зэрэг төвөгтэй байж болох тул тоог доорх байрлалыг ашиглан сурч болно.

Image6
Энэ байрлал бол DWORAK буюу илүү хурдан амархан шивэхэд зориулсан байрлал. Энэ байрлалаар анхнаасаа бичиж сурвал Англи үсгээр илүү хурдан шивж сурах боломжтой. Дусал гарын драйвер хараахан энэ байрлалаар гараагүй байгаа болно.

 

Энд өөрт байсан сурах програмууд болоод тоглоомыг шууд татаж авахаар орууллаа. Үүнээс өөр зөндөө олон програм софтууд байдаг. Миний хамгийн дуртай нь энд байгаа Baby гэсэн хавтсанд буй DOS жижиг тоглоом юм. Их хөөрхөн, тоглоод байхаар нэлээн сайн сурдаг. Ер нь тоглох нь хамгийн сонирхолтой бас хурдан сурах арга юм. Мөн онлаин тоглоомуудаас ч сонгож тоглож болно.

Бас нэгэн нэмэлт зүйл нэмж танилцуулахад та DWORAK гарын байрлалаар анхнаасаа суралцаж болно. Ингэвэл Англиар илүү хурдан бичих боломжтой. Удахгүй дусал гарын драйверын Англи DWORAK байрлалтай ДЕОРАК байрлал нэмэгдэж гарах болно.

Сурахад туслагч програмууд:
ТАТАЖ АВАХ: http://typingsoft.com/all_typing_tutors.htm

Монгол кирилл:

http://www.tkshare.com/tag/tutor/

Онлаин тоглоомууд: (Тоглож байхдаа л нэг мэдэхэд л сурна)
http://www.freetypinggame.net/

Онлаин хичээлүүд:
http://www.powertyping.com/qwerty/lessonsq.html

Холбоотой мэдээлэл:
http://www.itech.mn/technews/faraway-teaching/378-hurdan-shivehiin-tuld-yah-ve.html
 
Видео:
https://youtu.be/Vjktvu_rIG8

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

БАЯРЛАЛАА
ОБЫХА
Зочин хэзээ бичсэн: 2020-08-14 09:41 | |
монголоор яаж хурдан бичиж сурах вэ
алмас (зочин) хэзээ бичсэн: 2020-04-09 02:02 | |
алдаа заагаад татаж авч болохгүй байна
Зочин хэзээ бичсэн: 2018-12-22 22:36 | |
MonTT манайх хийсэн програм биш болохоор засаж чадахгүй л дээ. Ижил төрлийн програм хийж болох ч одоогоор тийм боломжгүй байна.
Алмас хэзээ бичсэн: 2018-04-05 22:48 | |
Сайн байна уу? Montt программ маань x64, x86 хувилбараар засаад гаргаад өгөөч? Учир нь агуулга буюу үлгэр, зүйр цэцэн үг ихтэй, сурч байгаа хүн нь илүү ихийг бичих хүсэл төрдөг гэдгээрээ давуу талтай болохоор.
Зочин хэзээ бичсэн: 2017-12-05 22:21 | |
Bayrlalaaa
Maash ih bayrlalaa... баярлах
kh хэзээ бичсэн: 2017-11-24 19:01 | |
Хаха баяраагийгийн бөгсийг ух андаа хаха
Зочин хэзээ бичсэн: 2017-02-15 19:14 | |
flash type arvan huruunii bicheech suulgamaar bna
Tuguldur (зочин) хэзээ бичсэн: 2017-01-04 15:48 | |
yaj tataj avah be
Зочин хэзээ бичсэн: 2016-07-16 10:46 | |
Алмас хэзээ бичсэн: 2016-04-18 22:14 | |
hi
криллр дасгал баихгүй юм уу?
Зочин хэзээ бичсэн: 2016-04-18 20:37 | |
yaj toglod bgn boldo xvmvs yrusu bolxgv bhn minix
yaho
Зочин хэзээ бичсэн: 2015-12-24 23:37 | |
би заавал сурна өөр хичээл оруулаач
наран (зочин) хэзээ бичсэн: 2015-11-03 22:56 | |
sian bnuuu dsfasdafsahda afahsdsdw arvan huruunii bichhech

Зочин хэзээ бичсэн: 2015-10-20 11:41 | |
баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 2015-06-14 20:00 | |



:-)