Нуугдаж нэвтрэх
Yahoo messenger-т хүмүүс нуугдаж invisible байдлаар offline (саарал харагддаг) нэвтрээгүй юм шиг бусдад харагдуулж орж болдог. Үүнийг анх нэвтрэхдээ Sign in as invisible to everyone гэдгийг чагталж орж болох ба орсныхоо дараа мөн Messenger цэснээс My Availability->Invisible to everyone гэж сонгосноор нуугдаж болно.
Зөвхөн нэг хүнийг, эсвэл нэг бүлгийг сонгоод байнга нуугдаж ч болно. Ингэхдээ тухайн хүнийхээ эсвэл бүлгийн нэрэн дээр хулганы баруун товчийг дараад stealth settings->Appear permanently offline гэж сонгож тохируулдаг.
Харин байнга биш зөвхөн энэ удаад л тэр хүнээс нуугдах бол Appear offline to Нэр гэснийг сонгоно.
Мөн бүгдэд нуугдаад нэг хүн эсвэл бүлэгт байгаа хүмүүст л холбогдсон харагдахыг хүсвэл Appear Online to Нэр гэж сонгоно.
Харин ингэж нуугдаж орсон нөхдүүдийг бас илрүүлэх арга бий.
Нуугдачийг барих
1. Нуугдаад байж магадгүй гэсэн хүнийхээ нэрэн дээр хоёр дараад харилцах цонх нээгээрэй.
2. Үүний дараа тэр хүнийг дуудаад үз. Эсвэл зүгээр buzz илгээх, ганц үсэг илгээгээд орхисон ч болно. (чухал гэхдээ doodle сонгосны дараа ч болно.)
3. Ингээд цонхны дээд хэсгээс IMVironment товчийг дараад, See all IMVironments руу ороод, Interactive Fun, (эсвэл Yahoo tools) дотроос Doodle гэснийг олж сонгоно.
4. Doodle IMVironment ачаалагдахад дараах байдлаар харагдана:
Хэрэв Doodle -ын талбар дээр "waiting for your friend to load Doodle" гэж харагдсаар байвал тэр хүн үнэхээр холбогдоогүй offline байгаа гэсэн үг.
Харин Doodle талбар хоосон цагаан болоод дээр нь зураг зурж болж байвал энэ нь нөгөө этгээдийг online байгаа ба нуугдаж (invisible) орсон байна гэсэн үг.
Бас нэг нуугдсан хүмүүсийг илрүүлэх арга бол Buddy Spy хэмээх програмыг ашиглах арга байдаг. Та дараах холбоосоор ороод татаж аваад туршаад үзээрэй: http://www.buddy-spy.com/download
(Зураг дээр дараад томруулаад үзээрэй.)
Тоохгүй байх буюу зарыг хаах
Зарим нэг хүсээгүй хүн мессенжерт чинь орж ирчихээд, зарлал энэ тэр элдэв юм явуулаад байна уу? Тэгвэл та тийм хүнийг тоохгүй байж бас болно. Хэрэв энэ сонголтыг хийвэл тэр хүний танд илгээсэн бүх зурвас танд хүрэлгүй устах болно гэсэн үг. Ингэхдээ Мессенжерийнхээ үндсэн цонхны Messenger цэсний Preferences (Ctrl+Shift+P) рүү орно.
Ингээд Ignore list гэсэн хэсэг рүү ороод Add товчийг дараад "үл хүсэгдэгчийн" yahoo ID-г оруулаарай. Үүнээс хойш дахин нөгөө нөхөр таныг зовоохгүй болно.
Нэмэлт суулгаж хэрэглэх
Yahoo messenger -т олон тооны нэмэлт plugin-үүдийг нэмж суулгаж болдог бөгөөд үүнийг та хайж олж сонгож болно. Жишээ нь https://dusal.blogmn.net/10897/
http://gallery.yahoo.com/messenger рүү ороод BROWSE APPLICATIONS хэсгээс сонгоод суулгаад байгаарай Энд бас нэгэн дажгүй холбоос танилцуулъя. Ороод сонирхоод үзээрэй. http://www.yahoofreak.com/yahootools
Веб мессенжер
Yahoo messenger суугаагүй компьютер дээр та мессенжер рүүгээ ормоор байна уу. http://webmessenger.yahoo.com/ энэ хаягаар нэвтрээрэй. Мөн Yahoo-ийн биш ч холбогдож болдог өөр сайтууд байдаг. Тухайлбалр:
Дусал блог дахь Yahoo messenger-ийн бусад нууцууд:
https://dusal.blogmn.net/13702/
https://dusal.blogmn.net/14699/
https://dusal.blogmn.net/10898/
© 2009 WwW.Dusal.NeT Бүх хэлбэрээр хувилан нийтлэх нь нээлттэй боловч зохиогчийн эрхийн тухай энэхүү сануулгыг өөрчлөлгүй хавсаргана уу.