WOHLOV

Монголчууд маань интернет ашигладаг болоод маш олон жил болжээ. Энэ олон жилийн хугацаанд олон ч хүн ашиглаж хоорондоо мэдээлэл солилцдог болсон. Маш их олзуурхууштай. Одоо ямар нэг мэдээллийг овоо өндөр төвшинд монгол хэл дээрээ хайж олох боломжтой болж байна. Эх хэл дээрээ хүссэн мэдээллээ олно гэдэг гоё ч гэлээ бас тэр их мэдээлэл дундаас алийг нь гэж унших вэ? Мэдээж Монголчуудын бичсэн зүйлийг гадаадууд уншихгүй, зөвхөн монгол хүн л уншина. Гэтэл одоо маш онцгүй гэмээр ч юм уу нэг юм илт ажиглагдах боллоо. Ямар ваа нэг уншигч авхай өөрийн үнэ төлбөргүй уншсан үнэт мэдээлэлдээ ямар нэг үнэлэмж, дүгнэлт хийх тал дээрээ тун муу. Нэг ёсондоо тэр хүний хэрэгтэй мэдээллийг авчхаад баярлаа ч байхгүй цааш яваад өгч байгаатай агаар нэгэн. Тэгэхээр өөрийн уншсан мэдээлэлд хэрхэн үнэлэмж өгөх вэ? Үнэлэмж өгөх нь юунд хэрэгтэй вэ? Гэсэн асуулт гарч ирнэ.

 

Юу юуны түрүүнд интернет бол нэрээ нууцлаад зугаагаа гаргадаг цэнгээний газар биш гэдгийг сайн санах хэрэгтэй. Энэ бол олон хүнийн хөлд дарагдсан их соёлын харилцааны талбар. Та ч гэсэн энэ ертөнц дотор соёлтой байх нь зүй.

 

Тэгэхээр танд ямар нэгэн тулгамдсан асуудал гарч ирнэ. Тэгээд та интернет ашиглан хайлт хийнэ. Гэтэл таны санаанд багтамгүй олон үр дүн гарч ирнэ. Мэдээж та бүгдийг нь уншиж хүчрэхгүй шүү дээ. Харин интернетийн соёлтой орнууд яадаг гээч. Тэр олон мэдээллийн доод талын таван ширхэг хошууг гарчигтай нь цуг гүйлгээд харчихдаг. Энэ бол маш хурдан. Тэгээд яг тогтоож нүдэлснийхээ доод талын сэтгэгдлүүдийг нь гарчиглаад явчихдаг. Тэгээд л яг энэ мөн байна гэснээ олж чаддаг. Тэр нь ч мөн байдаг. Гэтэл Монголд ингэж хайх боломж би юу? Та монгол хэл дээр бичигдсэн мэдээллүүдийн доод талын таван хошуунуудыг нэг хараарай. Бүгд хоосон байж байх вий. Тэгээд нэг бичигдсэн сэтгэгдлүүдийг нь нэг гүйлгээд харвал дандаа л хоорондоо хэрэлдээд байгаа юм уу? Үгүй бол бөөн хайрын чат болчихсон байдаг. Ийм хогийн бункер дотроос та алийг нь гэж олж унших вэ? Үүнийг л интернетийн соёл гээд хэлчхэд буруу гэхгүй байх. Тэгэхээр дараа дараагийнхаа хүмүүсийг хүндлээд та заавал үнэлэмж үлдээгээрэй. Учир нь таны тэр үнэлэмж дараагийн тэр хүнд маш их хэрэг болно. Магадгүй дараагийн хүн нь та өөрөө ч юм билүү. Тэгэхээр нийтээрээ сайхан энэ системийг өргөн дэлгэр ашиглаад сурчихвал ч мөн догь болно доо. Бас бичсэн хүн дээ ч сайхан байдаг. Би нэг юм биччихээд түүнийг нь нэг хүн үнэлээд сайхан юм биччихсэн байхад ямар их баярладаг гэж бодно. Харин уншсан хирнээ зүгээр л гараад явчхад нь маш их дургүй хүрч, урам зориг мохдог. Бүх л блоггерууд ийм л байдаг. Хэн нэгнээс сэтгэгдэл хүлээж суудаг гэхүү дээ.

 

Яаж үнэлэх вэ?

 

Анх үнэлэмжийн систем нь дан гац сэтгэгдэл дээр тулгуурладаг байсан нь маш их дутагдалтай байсан юм. Яагаад гэвэл сэтгэгдэл үлдээнэ гэдэг нь маш их цаг, нерв зарсан асуудал байдаг билээ. Тийн хүү үүнийг хурдан бас үр бүтээлтэй болгох зорилгоор 5 одны үнэлэмжийн систем нь бий болсон юм. Энэ нь

1 од – шал дэмий

2 од – Байдаг л...

3 од – Дажгүй

4 од – Маш сайн

5 од – Гайхалтай

гэсэн байдалтай л байдаг. Тэгэхээр та уншиж дууссаныхаа дараа хэдэн од өгмөөр байна тэд дэх одон дээрээ л дарчих. Гэхдээ дараа дараагийнхаа хүмүүсийг хүндлээд үнэн зөв үнэлэхээ мартав аа. Тэгэхлээр энэ их чухал байгаа биз. Харин танд хангалттай цаг зай байгаа бол, бас энэ мэдээлэлд илүү дэлгэрэнгүй шүүмж өгмөөр байгаа бол 5 одноосоо гадна сэтгэгдэл бичээд үлдээвэл маш сайн хэрэг болно. Та тэгээд эхэлбэл танаас хойших хүмүүст хэрэг болохоос гадна танаас хойших хүмүүс чинь ингээд эхэлбэл танд эргээд маш их хэрэг болно шүү дээ.

 

За тэгээд бүгд дэм дэмэндээ мэдээллийн ертөнцөөр УМ САЙН АМГАЛАН зорих болтугай ;-D

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

vnen shvv sain bna
Зочин хэзээ бичсэн: 2011-01-07 14:06 | |
ярзайтал инээх sick sick sick алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 2010-02-19 18:30 | |
bayarlalaa
bayarlalaa dajgui ih heregtei zuil bichih yumaa. tsaashdiin ajild chi amjilt husie
Зочин хэзээ бичсэн: 2010-01-14 21:21 | |
Баярлалаа тэврэлт
gereltuya хэзээ бичсэн: 2009-07-26 11:06 | |
3 хүртэл блог нээх эрхтэй байсныг 5 болголоо. Одоо зүгээр нээж болно.
Алмас хэзээ бичсэн: 2009-07-26 11:05 | |
Яг энэ бичлэг дээрээс эхлээд хэрэгжүүлээд эхэлсэн шөө. Нээрээ мэдүүштэй л юм байна. Гэснээс би нэг шинэ блог нээх гэсэн чинь "Та зэрэглэлээ ахиулж, мөнгөө төлнө үү" гэсэн утгатай юм гараад байхын. Хэнд яаж хандах истойн бол?
gereltuya хэзээ бичсэн: 2009-07-26 10:14 | |
Бүгдэд нь баярлаа. Сая хасан чинь 39 хүн үнлэсэн байна шүү. Хэхэ. Миний Монголчууд ч ухаантай шүү. ирмэх
WOHLOV хэзээ бичсэн: 2009-07-26 02:52 | |
od ogoh geheer ih tovogtoi uchir ni oldohgui hezuu bdg.teriig zazschval ih amar bdg.
xp (зочин) хэзээ бичсэн: 2009-06-14 16:11 | |
сэтгэгдэл бичсэнд баярлалаа big grin
Алмас хэзээ бичсэн: 2009-04-28 18:06 | |
Сайхан санаа байна. Гэхдэй ихэнхи блог сайтууд сэтгэгдэл үлдээхэд төвөгтэй байдаг яаж үлдээдэг нь мэдэгдэхгүй саналаа хэлмээр л байдаг. Гол нь монголоор командууд нь байдаг бол зүгээр байна аа Танайх бол амархан болоод хялбар юм. Бусаддаа энэ тухайг хэлж өгмөөр байна аа. Хүн болгон англи хэл мэдэхгүй бас комп мэдэхгүй болохоор бэрхшээлтэй байдаг аа. Чиний ажилд амжилт хүсье. Өдөр болгон хүний сайхантай учирч байгаарай
Зочин хэзээ бичсэн: 2009-04-27 22:08 | |
amjilt xuseye
iim tailbariig net xereglej bgaa mgl xun bolgond medegdex xeregtai bi ch gesen meddeggui l blaa shuu dee za amjilt xuseye urgelj ineemseglej yavaarai
ghost хэзээ бичсэн: 2009-03-18 03:05 | |
Алмас-d
Hey Алмас-aa Хааяa бас амьдрал internet дээр тогтдоггүй гэдгийг бодож яваарай даа.
Хазсан "Алим" чгүй үлдэв winking
Blessing Tara хэзээ бичсэн: 2009-03-10 22:27 | |
Одоогоор хэрэглээнд сайн нэвтрээгүй болохоор нэг их яарахгүй байгаа юм.. Ер нь бол блогмн-ы бичлэгүүдийг яваандаа одоор нь жагсааж нүүр хуудсанд харуулдаг болгоно гэж бодож байгаа л даа. Тэндээсээ мөн Мэдээний сайт байдлаар гаргана гээд явсаар байтал Банжиг түрүүлчихэж байх шиг байна tongue Гэхдээ илүү хийнээ winking
Бас шошго ашиглахыг... Хийчихмээр юм ч уг нь их л байна хэхэ
Алмас хэзээ бичсэн: 2009-03-10 10:00 | |
энэ чинь ёстой өлгөөд, өлгийдөөд авмаар санаа байна.

Хүн хэлэхээс нааш, цаас чихлэхээс цааш...
Blessing Tara хэзээ бичсэн: 2009-03-10 06:34 | |
ene odnii uchiriig odoo l oilgoloo
mash ih bayrlalaa ***
damen хэзээ бичсэн: 2009-03-10 05:36 | |



:-)