Алмас

"Бид надаас ухаантай, бид надаас мэдлэгтэй" big grin

LiMNux нь нээлттэй эх, сонирхогч дэмжигч, хөгжүүлэгч хэрэглэгчдийн интернет бүлгэм юм.
Өөрсдийн сонирхсон чиглэлээр нэгдэн, хоорондоо мэдээллээ солилцож, нэгнээсээ асууж, нөгөөдөө тусалдаг интернет дэх хамтрал юм. Энд энэ чиглэлийн талаар сонирхож буй хэн ч нэгдэж оролцох боломжтой.
Мэдээж хамгийн гол сонирхол бол Linux үйлдлийн систем. Энэ үйлдлийн системийн талаар урьд нь блогтоо бичиж байсан болохоор нуршаад илүүц болов уу. Гэсэн ч ойлгомжгүй үгээр, бүрэн илэрхийлж чадаагүй байж болох тул асуух, сонирхох зүйл байвал сэтгэгдлээр заавал харилцаарай happy
За ингээд Лимнукс бүлгэмийн зарим хэсгүүдийг та бүхэнд танилцуулъя:

  • http://groups.google.com/group/limnux Гол хэсэг маань захианы сүлжээ (mailing list) юм. Гүүгл бүлгэм үйлчилгээг ашигласан майлын сүлжээгээрээ хоорондоо мэйлээр харилцдаг, асуудлаа шийддэг.
  • http://wiki.limnux.net - Лимнукс вики буюу нэвтэрхий толь. Миний хамгийн дуртай хэсэг. Эндээс та нээлттэй эхийн болоод линукс үйлдлийн системийн талаар мэдээлэл, мэдлэг, хэрхэн яаж гээд өөрийн эрснээ олж, алдсаныг засаж, өөрийн мэддэг сэдвээ нэмж оруулж хамтдаа хөгжүүлж, хамтдаа хэрэглэх боломжтой.
  • http://www.limnux.net үндсэн веб хуудас
  • http://planet.limnux.net - блогуудын бичлэгийн түүвэр, нэгтгэл.

Мөн лимнукс бүлгэмээс сар бүр сонин гаргах болсон бөгөөд Лимнукс даяар юу юу болж өнгөрсөн талаар товч мэдээлэл болоод цаашид бусад сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байх юм.
2 дахь дугаар маань гараад байгаа бөгөөд алдаж оносон, нэмж оруулмаар зүйлс байвал холбоо барихыг хүсье!
Ингээд
энд дарж 2 дахь дугаарыг маань сонирхоно уу!

Та компьютер 21-р зууны хөгжлийн түлхүүр гэдэгтэй санал нэг байна уу?
Та Монгол хэл дээр компьютер хэрэглэхийг хүсдэг үү?
Тэгвэл Монгол хүн бүр эх хэл дээрээ компьютер хэрэглэдэг болбол Монгол улс маань хөгжинө гэсэн үг үү?
Та хууль зөрчихгүй байх, үнэнч шударга байдлыг хүсдэг үү?
Та өөрийн ирээдүйд компьютерынхаа өмнө хэдхэн минут сууж байгаад л бодит мөнгө биш ч түүнээс илүү хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байна уу?
Хэрвээ та эдгээр асуултуудад тийм гэж хариулсан бол таныг Лимнукс бүлгэмд нэгдэхийг урьж байна.



  • 2324
  • 8
  • 3

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Osuke Манай бүлгэмд тавтай морил.
Юны өмнө чамд Gmail account байх хэргтэй байх. Учир нь манай http://groups.google.com/group/limnux груп маань Google Groups дээр явагддаг юм л даа.
Бас чи Linux сонирходог.
Бас Алмасын дээр асуусан асуултуудад ТИЙМ гэж хариулж л байх юм бол боллоо гэсэн үг.
Сануулахад манай бүлгэм нас хүйс гэж ангилагддаггүй. Тиймээс чамайг дуртайяа урьж байна. Чамайг хүлээж байя winking
WOHLOV хэзээ бичсэн: 2009-05-28 01:37 | |
1-200 настай байж болно winking
Аа тийм дэлхий дээр амьдардаг байх хэрэгтэй tongue

Linux дөнгөж хэрэглэж эхэлж байгаа хүнээс эхлээд хэн ч холбогдож болно.
http://groups.google.com/group/limnux
руу ороод л бүртгүүлээд, бичээд уншаад, асуугаад хариулаад л явна даа. Монголд байдаг бол зохиогддог үйл ажиллагаануудад оролцож болно.
Одоо орчуулгын баг байгуулагдаад ГНОМ орчуулах гэж байгаа. Түүнд оролцвол эх орныхоо хөгжилд бас хувь нэмэр оруулсан үйл явдал болно гэж бодоод, оролцоно гэж бодож байгаа.
Тавтай морил.
Зочин хэзээ бичсэн: 2009-05-19 17:09 | |
sain baina uu?
sain baina uu? bi linux-n shine hereglegch.... tgd tanai bulgiig ih sonirhoj baina l da. bi tanai site bolon buleg gishuuneer elseh bolomjtoi yu? ymar ymar shaardlaga baih ve? nas ene ter hamaatai yu? mon haana surdag ni?....
Osuke хэзээ бичсэн: 2009-05-19 16:15 | |
http://wiki.limnux.org дээр байгаа winking
Алмас хэзээ бичсэн: 2009-05-19 15:20 | |
дээрх бичлэгээс хөндлөн ч гэхийм уу нэг асуулт байна яаж монгол хэл суулгах вэ 9.04 дээр
asuu хэзээ бичсэн: 2009-05-19 13:44 | |
Дээр буруу биччихсэн байна. уучлаарай би уул нь
Дээрх асуултуудад бүгдэд нь ТИЙМ гэж хариулж байна
гэж бичих гэж байгаад. Дусал одоо гоё болж байна. Админы хувьд Удахгүй мэдээллээр бөмбөгдөөд өгнөө. ;P
xacaa хэзээ бичсэн: 2009-05-19 01:10 | |
би бүх асуултанд хариулж байна.
Нээрээ Linux гэж юу юм бэ?
Ойрд бичлэг ороогүй байж байгаад ингээд нэг бичлэг оруулахаар гоё харагдаж байна шүү. Нээрээ би энд бичлэг хийх эрхтэй билүү? Атаманаа ;P
xacaa хэзээ бичсэн: 2009-05-18 21:11 | |
Сүүлийн асуултууд үнэхээр сонирхолтой бөгөөд гоё асуултууд байна. happy
Н.Цэцболд (зочин) хэзээ бичсэн: 2009-05-18 18:54 | |



:-)