Алмас


АНУ-ын иргэн Ричард Грич гэгч залуу зөвхөн нарны эрчим хүчийг ашиглан явдаг мотоцикл бүтээжээ. Мотоцикл нь нарны эрчим хүчний хавтангуудаар бүрэгдсэн, наранд тавьж цэнэглэхээс гадна унаж явах үед нартай бол цэнэглэгдэж байдаг байна. Тэрээр Radio Flyer хэмээх мотоциклоо өөрчлөн засаж, эд ангиудыг сольж Solar Flyer (Нарны нисгэгч) гэж нэрлэсэн энэүү мотоциклоо бүтээсэн байна. Энэ мотоцикл нь цагт 50 мил хурдлах бөгөөд дээд хурд нь 90мил/цаг юм байна.

Грич өөрийн энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд сүүлийн хоёр жилийн турш хөдөлмөрлөсөн бөгөөд, энэ хугацаанд өөрийн байшинг хүртэл зарж энэхүү мотоциклоо бүтээхээр ажилласан гэнэ. Тэрээр одоо ч өөрийн мотоциклыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 300 мил хүртэл хурдлуулахыг хүсэж байгаа гэнэ.



Мэдээллийн эх сурвалж: http://reviews.cnet.com/

  • 1985
  • 1
  • 1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Энэ их сонирхолтой юм байна шүү. Одоо удахгүй "Бүрэн нарны зайгаар ажилладаг laptop" гарна байх гэж бодоол хүлээж байхаас. Үгүй бол бусдыг хүлээж сууснаас би өөрөө судлаад, байшингаа зараад ийм юм хийдэг ч юм бил үү. tongue
WOHLOV хэзээ бичсэн: 2009-05-24 22:20 | |



:-)