Алмас

1. Нээлттэй эх сонирхогчдын Limnux бүлгэмээс зохион явуулдаг Open Beer Party уулзалтын маань 6-р сарын уулзалт ирэх долоо хоногийн Пүрэв гариг буюу 6-р сарын 25-ы өдөр 19 цаг 30 минутаас Гурван гал худалдааны төвийн 7 давхрын Мичид ресторанд  болно. (Хэрэв болох газар өөрчлөгдөхөөр бол тухайн үед мэдэгдэнэ)
Та нээлттэй эхийн програм хангамж хэмээх зүйлийн талаар, програмчлал, компьютерын талаар бага боловч сонирхдог бол л уулзалтанд маань хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн та компьютерын анхан шатны ойлголтгүй байсан ч сонирхвол ирж болно шүү. Олон олон танихгүй хүмүүс уулзалт бүр дээр ирж нэгдэж байдаг тул ичих, нэрэлхэх хэрэггүй. Ганцаардаад байвал надтай холбогдоод эхэлж уулзаад хамт очиж болно winking
Нүүр тулан уулзаж, халуун дотно ярилцах нь өөрийгөө хөгжүүлэх, хүмүүстэй танилцах олон боломжийг олгодог.

2. Мөн 7 хоног бүрийн пүрэв гаригт 18.00 цагаас МТҮПаркийн 2 давхарт python хэлний үнэ төлбөргүй сургалт явагдаж байгаа. Сонирхсон хүмүүс ирж хичээлд суух боломжтой. Програмчлалын анхан шатны мэдлэгтэй бол илүү дөхөм байх болов уу. Гэхдээ үнэхээр сурах хүсэлтэй бол хэн ч ирж суралцах боломжтой.

3. Ubuntu Desktop, Kubuntu Desktop, Ubuntu Server Edition оригналь CD-үүдийг үнэ төлбөргүй тарааж байна. Та бүхэн МТҮПаркийн 2 давхараас өдрийн цагаар ирж авч болох ба дараа 7 хоногийн Пүрэв гаригт 19.30-аас болох OBP дээр хүрэлцэн ирээд CD авах боломжтой.

Жич: Аль ч уулзалт, хичээл дээр аль болох цагаа барьж ирвэл зүгээр байдаг шүү winking

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

гоё юмаа Хотод амьдардаг байсан ч болоосой гуниглах
SHS хэзээ бичсэн: 2009-06-27 11:09 | |
Нийлж үзэж байгаа гэх юм уу даа ирмэх Ирж сонирхоод үзэхгүй юу.
Алмас хэзээ бичсэн: 2009-06-27 01:57 | |
Блогчидоо
Энэ блогоор ороод блогтоо хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
blog lesson (зочин) хэзээ бичсэн: 2009-06-26 17:46 | |
Сайхан сонсогдож байна 7 хоног бүрийн 4 дахь өдөр болгон сургалт явагддаг юм уу. үзмээр л юм байна.
Baataraa (зочин) хэзээ бичсэн: 2009-06-26 17:44 | |
Тэгэлгүй яахав завтай болохоороо заавал ирээрэй баярлах

МТҮП-ийн 210 тоот. Цагаасаа гол нь хоцрохгүй байх хэрэгтэй шүү ирмэх CD авахын хувьд бол 2 давхарын үүдэнд нь тарааж байгаа гэж байсан.
Алмас хэзээ бичсэн: 2009-06-24 12:24 | |
IT park-ийн 2 давхарт гэдэг нь хэдэн тоотод вэ? Python хэл. Ямар гоё "сонсгдож" байнаа
mootsoo (зочин) хэзээ бичсэн: 2009-06-24 11:55 | |
 Бээр пати бол мань нь очих л байсийн. Даанч өөр бас пати давхцаад хэхэ. Дараа хамт очий.
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 2009-06-24 11:33 | |
Юм нэгээр дуусах биш дээ ирмэх Маргааш шүү дээ ярзайтал инээх
Алмас хэзээ бичсэн: 2009-06-24 11:13 | |
тэврэлт тэврэлт алга ташилт алга ташилт
гоё юм оо...

харин очиж амжихгүй нь ямар харамсалтай вэ гуниглах
alog (зочин) хэзээ бичсэн: 2009-06-24 08:44 | |
kiss kiss kiss kiss kiss kiss kiss kiss
togtoh (зочин) хэзээ бичсэн: 2009-06-21 21:07 | |



:-)