Сарын татах хязгаартай эсвэл удаан интернет холболттой хүмүүст

Сардаа 3Гб татах хязгаартай интернет ашигладаг юм. Тэгээд тэр нь сардаа хүрэхгүй байх юм ямар нэг арга байна уу? хэмээн нэг найз маань асуусан юм. Тэгээд та бүхэнд ч бас хэрэг болж магадгүй гээд блогтоо оруулж байна. Мөн их удаан интернет холболттой хүмүүст энэ нэмэлтүүд их тустай байдаг.

Таныг веб сайтуудыг үзэх үед олон янзын реклам, чимэглэл зургууд гэх мэт их хэмжээ эзэлдэг файлууд компьютер руу чинь татагдаж байдаг. Текст мэдээлэл бол маш бага зай эзэлдэг. Тиймээс веб сайтуудыг үзэх үедээ зураг, флаш видео зэргийг хааснаар тодорхой хэмжээнд татах хэмжээгээ (bandwidth) хэмнэх, үзэх хурдаа нэмэх боломжтой болж байгаа юм. Мөн хаасан хуудсан дээрээ үзэхийг хүссэн зураг болон флашаа өөрөө сонгож харах, тохируулах зэрэг нэмэлт боломжууд бий.

Хэрхэн яаж?
Юуны өмнө та Firefox веб хөтөч програм хэрэглэдэг байх хэрэгтэй. Хэрвээ та өөр веб хөтөч хэрэглэдэг бол яг одоо www.getfirefox.com хаягаар орж цоо шинэхэн 3.5 хувилбарыг татаж аваад суулгаарай ирмэх Бас 3.5 хувилбар маань дөнгөж өчигдөр шинээр гарсан тул хуучин хэрэглэгчдийгээ ч бас илүү хурдан, илүү гоё болсон шинэ хувилбараар шинэчлэхийг зөвлөж байна.

Түүний дараа Firefox-оо нээгээд дараах хоёр нэмэлтийг нэмж суулгах хэрэгтэй. (Нэрэн дээр нь дараад нээгдсэн хуудсанд Add to Firefox холбоос дээр дарна. Ингээд л суух болно.)
ImgLikeOpera - Зураг хаагч нэмэлт. Хэрвээ та Opera веб хөтөч хэрэглэж үзсэн бол зургийг Opera шиг хааж, нээх боломжийг Firefox дээр олгодог нэмэлт юм.
Flash Block - Флаш хаагч нэмэлт. Энэ нь бүх флашуудыг хаах ба та тоглуулахыг хүссэн дээрээ нэг товшиход л тоглох боломжтой болно. Мөн тухайн сайтын флашуудыг бүгдийг үзэх бол баруун товшоод тухайн сайтын флашуудыг зөвшөөрнө.




2009-7-1,10:56 | Ангилал: Програм софтууд
Илгээх | 8369 хүн уншсан | Бичсэн: Админ

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (12) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Anchin
Firefox 12.0 garchaad bhad naad medeellee shinchlechee
Зочин хэзээ бичсэн: 11:52, 2012-5-3 | |
buhnees
rolling on the floor rolling on the floor инээх чөтгөр whew! ain goe uu ain
surak хэзээ бичсэн: 21:30, 2010-8-24 | |
Google chrome gaigui sh bas
Bgn91 хэзээ бичсэн: 19:12, 2010-2-25 | |
Уг нь хурдан л байдаг даа...
Safe mode-оор ороод үз дээ. Start->All Programs->Mozilla Firefox->Firefox (Safe Mode) гээд. Хэрвээ хурдан байвал ямар нэгэн нэмэлтээс болоод удаж байгаа гэсэн үг. Жишээ нь skype ашигладаг бол skype нэмэлт автоматаар суулгадаг нь алдаатай удаадаг тал байдаг.
Ер нь өөр нэмэлтүүд ч бас удаан болгох тал байдаг. Тиймээс хэрэглэдэггүй нэмэлтүүдээ устгахдаа Tools->Add-ons руу ороод сонгоод Uninstall товчийг дарж устгадаг. Хэрэглэдэг нэмэлтүүдээ ч бас удаад байвал арилгаад өөр илүүг олж авсан нь дээр байх л даа.

Бас нэг ийм нэмэлт байдаг юм байна.:
https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/14833
(Би өөрөө хэрэглэж үзээгүй, одоогоор надад тийм удсан зүйл байхгүй болохоор. Та өөрөө туршаад үзэж болох юм.)

Tools >> Options >> Advanced.....руу ороод update-үүдийг унтраавал бас хурдан болж болох юм. Тэгээд дараа нь өөрөө хүссэн үедээ update хийгээд байна гэсэн үг.

Бас энд хүмүүс янз бүрийн л юм бичсэн байна:
Алмас хэзээ бичсэн: 13:19, 2010-1-2 | |
Mozilla-g xurdan duudagch
Hi,Мозилла-г хурдан дуудагч гд про-г яж олж аваh в?Ма мозилла гарч ирэх гж дор хаяж 5мин блох юм.
Tnxxxxxxx хэзээ бичсэн: 12:49, 2010-1-2 | |
http://www.opera.com/browser/turbo/ сонирхолтой мэдээлэл байна баярлах
Зураг, видео зэрэг их хэмжээтэй контентийг нь кэш хийгээд явчихвал серверийн хурдаас хамааралгүй бас хурдан болох тал байх юм байна.
Firefox г.м бусад хөтчийн хувьд нэг удаа үзсэн зургаа хадгалаад кэш хийгээд явчихдаг. Opera like дээр бас үүнийг нь ашиглаж байгаа. Миний хувьд firefox хангалттай хэрэгцээг маань хангадаг болохоор firefox-оо л хэрэглээд байна. Opera хурдан боловч Firefox шиг хэрэгцээ арай хангаж чадахгүй л байгаа юм. Firefox add-on-ууд нээлттэй хөгждөг нь хамгийн хүчирхэг болгож байна даа. баярлах
Гоё мэдээлэл хүргэсэнд баярлалаа. алга ташилт
Алмас хэзээ бичсэн: 11:17, 2009-11-28 | |
opera
опэра 10 оортоо шахагч програм суулгачихсан байна лээ. лав үэб ситэ-г 2 дахин хурдан болгох ни гартсаагуй. ягаад гэвэл би тиймэрхүү шахагчийг хэрэглэж байсан юм. Яж ажилладаг вэ гэвэл үэб ситэ-с ирэх мэдээллийг опэрагийнхаа сэрвэрүүдээр дамжуулаад сэрвэр дээрээ шахаад хэмжээг ни дор хаяж 3 дахин багасгаад тэгээд чиний цомпутэр луу явуулдаг. бутсахдаа ч мон адил чиний цомпутэрээс гарах мэдээллийг мон л шахна.
энийг ашиглахийн тулд опэра татаж аваад тэр функтсийг ни идэвхжүүлнэ.
гэхдээ нэг дутагдалтай тал ни оор ип наас (тэр ни сэрвэрийн ип) орж байна гэж тсаад ситэ чини (жишээ ни яхоо, гооглэ) боддогийн.
anand хэзээ бичсэн: 09:40, 2009-11-28 | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 16:09, 2009-11-22 | |
firefox oo hurdan bolgo
fire fox oo achaalsnii daraa about:config gej bicheed interee dar.daraagaar ni browser session histrory,total max viewers 2 iin hemjeeg ni uurchil.uunii daraa run dotroo firefox.exe safe mode gej bicheed inter.buh add -s hasah heregtei mozila chine 2 dahin hurdan bolno.
sonirhogch хэзээ бичсэн: 12:11, 2009-8-26 | |
thank you.
unuruu (зочин) хэзээ бичсэн: 11:19, 2009-8-17 | |
Үгүй. Firefox хөтчөө нээж байгаад Tools->Add-ons руу ороод устгахыг хүссэн нэмэлтээ сонгож байгаад Uninstall товч дараад устгана.
Алмас хэзээ бичсэн: 21:39, 2009-8-16 | |
doorh 2 nemeltiig butsaaj boliuulii gevel yaah be hu. control panel unistulln hiih vv
unuruu (зочин) хэзээ бичсэн: 17:44, 2009-8-16 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant