xvv

Хүнд хэрэг болох болов уу гээд бараг хэрэггүй шахам юм бичмээр санагдлаа. Саяхан миний таньдаг газрын чухал компьютер бүр хачин болчихлоо гээд дуудахаар нь яваад очлоо. Тэгсэн Windows Security Suite гэсэн зүйл их л сүртэй ажиллаад байхаар нь сэжиг төрөөд Гүүглэдтэл харин өөрөө вирус төрлийн программ болж таарав. Сүүлийн үед XP Antivirus, Super Antivirus, Windows Antivirus гэх мэт Antivirus гэх үг нэрэнд нь орсон Вирусны эсрэг программууд манайхаар их тархсан. Угтаа бол бүгд өөрсдөө Вирус, вирус гэхэд ч багадана. Бүхэл бүтэн программ хангамж. Таниас мөнгө саах үндсэн зориулалттайгаас гадна таны хувийн мэдээлэл (үүнд өнөө кард энэ тэр гээд л мэдээллүүд багтана.) зэргийг авах үүрэгтэй. Харин одоо хамгийн гол яриандаа оръё. Уг зүйлийг манай хүн биш засвар хийхээр ирсэн хүн суулгасан байх юм. Үнэхээр мэдэхгүй болоод суулгасан уу? эсвэл санаатайгаар суулгасан уу би яаж мэдэх вэ?

Ямартаа ч чухал компьютертаа засвар хийлгэх бол мэргэжлийн байгууллагуудад хандаарай л гэж зөвлөх гэсэн юм. Таны компьютерт чухал бичиг баримтууд байдаг бол бүр ч асуудал ихэснэ. Танд анзаарагдахгүй зургийг тань аваад энд тэндхийн сайт дээр тавиад эсвэл хэрэгтэй нууц бичиг баримтыг тань хуулаад авчихад ядах зүйлгүй. Ганц хоёрхон жилийн өмнө мэргэжлийн ийм байгууллагууд үнэхээр байдаггүй байсан. Арга ядаад хар төмрөө чирээд алс холын засварын газар зорихоос өөр гарцгүй.

Харин одоо бол дуудлагын засварын албан байгууллагууд ганцаар тогтохгүй болж. Болж өгвөл маш найдвартай сайн газартай эсвэл хувь хүнтэй гэрээтэй ажиллах нь дээр байх.

Ер нь л дуудлагаар засвар хийдэг байх үед ч гэсэн засуулсан гээд холион бантан болгочихсон компьютертэй маш их тааралддаг байсан. Зарим хэсэг нь маш чадварлагаар системийг бэлтгэж өгсөн байхад зарим нь аймаар хогийн юм хийчихсэн байх жишээтэй. Тэгээд л файлаа устгуулсан компьютерээ тонуулсан гээд түүх хөврөнө.

За эцэст нь хэлэхэд нэг компьютерт мангар олон антивирус битгий суулгаад бай. Олон байлаа гээд вируснээс сайн хамгаалахгүй бүр ч дордоно. Бас түүнээс гадна Avast гээд антивирус хэрэглэ. Гэрийн хувилбар нь үнэгүй хамгаалалт үнэхээр сайн. Таны крэкдээд эсвэл хакдаад суулгачихсан антивирус чинь таныг нэг их удаан хамгаалахгүй үргэлж л асуудал тарих болно. Тэгээд ч та өөрөө крэкдээгүй юм бол ер нь таныг хамгаалаад байгаа эсвэл эсрэгээрээ тоноод байгааг та яаж мэдэх юм? Тэгэхээр Avast -г сонго нэг хэсэгтээ л таныг зовоохгүй. Татах бол ЭНД ДАРААД ТАТААРАЙ.

Суулгаж дуусаад Update -г нь нэмж татаж суулгаад компьютер эхлэхэд нь Вирус хайхаар тохируулаарай. Тэгвэл компьютер асахаас өмнө өөрөөр хэлбэл вирус ажиллахаас өмнө вирусыг тань хайгаад олоод устгачихна.

Дашрамд хэлэхэд энэ программыг рекламдлаа гээд надад ямар ч ашиггүй танд л ашигтай.


Эх сурвалж: itech.mn

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Ямар алдаа гарч байгаа юм бэ? http://forum.dusal.net рүү ороод бичсэн нь дээр байх. Зохих газар нь зохих гарчиг өгөөд, бас илүү сайн мэдээлэл өгөөд асуултаа тавина уу. Хэвийн үед бол Avast шууд өөрөө автоматаар update-ээ хийдэг.
Алмас хэзээ бичсэн: 2009-12-28 17:22 | |
Avast
Avast-iin update-iig хэрхэн хийдэг юм вэ?. Update хийх гэхээр алдаа өгөөд байгааг хэрхэн засах вэ?. хэлч өгөөч,
Далай (зочин) хэзээ бичсэн: 2009-12-28 14:45 | |
ажуннжөо
Зочин хэзээ бичсэн: 2009-12-11 20:38 | |
http://adsl.mng.net/ yum baina shuu
Зочин хэзээ бичсэн: 2009-12-09 10:10 | |
yamar ch virusiin programaar uuruu l tohiruulaagui bol automataar computeriig chin asaad l shalgaad ehelj baigaa. sanaa zovoltgui. Avira geed bas sain antivirus baidag. http://adsl.micom.mng.net site deer bas kaspersky yaj trial duusgahgui key-gui, crackdahgui huurch heregleh zaavar bailee.
Зочин хэзээ бичсэн: 2009-12-09 10:07 | |
энэ програмыг одоо л хэрэглэж үзэж бна. танай сайт надад таалагдлаа. харин ком асхаас өмнө вирусыг нь уншдаг болгоход хаана нь ямар тохируулга хийдэг юм бэ? хэлж өгч туслаач
Зочин (зочин) хэзээ бичсэн: 2009-12-09 00:33 | |
HEY NZAA NAADHIIG CHIN NADAA YANZLAH ARGA NI BAIGAA SHDEE BI UNSHIJ BAISAN NAADAH VIRUS CHIN URD NI BI HOYOR UDAA COMPUTER DEEREE HALDAAJ BAISAN FORMATLADAG BAISAN TEGSEN CHIN FORMATLAH HEREGGUI BAISIIN BNALEE
SUB хэзээ бичсэн: 2009-08-17 10:39 | |
herin tii
ene virus uud chin neteer hamaagui tenj yabhaad l oorsdoo rehlamdaj ireed suudag um. hen ch suulgehgui. tegeed nogoo pc deer suuj bgaa gar ene neree bolomjiin um bna ged install hiij abna esvel uy hiissenee ch medehgui. neree avast sain antivirus shuu. PC gee naidvartai garuudad zasuulahgui bol tonoj esvel tanaas iluu zardal gargaj oort bgaa zarj chadahgui bgaa umuudiig shaaj ogno sh dee
HE HE (зочин) хэзээ бичсэн: 2009-08-15 16:45 | |
Харин тийм ээ. Гэхдээ гол нь найдвартай, баталгаатай газраар хийлгэх нь зөв. Асуудал гарлаа гэхэд эргээд хандах эзэнтэй байх хэрэгтэй. Нэг програм суулгахдаа нэг remote вирус суулгачихад яаж ч мэднэ шүү дээ. Ер нь энэ хамгаалалт, хувийн нууц гээд талаар компьютер хэрэглэдэг хүн бүр дор бүрнээ бодох цаг болсон л доо.
xvv хэзээ бичсэн: 2009-08-14 10:57 | |
Энэ Avast ер нь их зүгээр санагдаад байгаа шт...сүүлийн үед ашиглаад байгаан. Тэгээд ер нь хамгаалах юмтай хүн бол компьютерийн хэрэглээний наад захын мэдлэгтэй байх хэрэгтэй шд, дор хаяж үйлчилгээ хийлгэж байх үедээ хажууд нь хараад илүү дутуу үйлдэх хийх үгүйг нь хянаад сууж байвал тээ.
Friska (зочин) хэзээ бичсэн: 2009-08-14 10:17 | |



:-)
 
idiomatic-dormant
idiomatic-dormant