Алмас

Үбүнтү үбүнтү, линукс линукс гээд л байдаг. Зарим хүмүүс үнэгүй диск аваад нэг суулгаж үзээд учрыг нь ололгүй орхиж байгаа нь цөөнгүй байх шиг байдаг. Тэгэхээр тийм хүмүүст бүү шантраарай гэж хэлмээр байна. Windows ч бас анх суулгаад програм нэмж суулгаагүй бол юу ч байдаггүй. Та Windows суулгачихаад нэг ч програм суулгалгүй юм хийх гээд үз л дээ. Юу ч хийж болдоггүй. Түүтэй адил үбүнтү дээр өөрийн хэрэгцээт зүйлсийг анх суулгачихаад хэрэгцээт програмуудаа нэмж суулгах хэрэгтэй байдаг. Ингээд үбүнтү суулгаад анхан шатанд нэмж суулгах ерөнхий ойлголт, шаардлагатай хэдэн програм, нэмэлтийг хэрхэн суулгах талаар зөвлөгөө өгье. Үбүнтү бол янз бүрийн вирустэй, хууль бус сайт хэсэж явах хэрэггүй шууд өөр дотроос нь л хүссэн програмаа ихэнхдээ суулгачихаж болдог давуу талтай.

1. System цэснээс Administration->Software Sources нээгээд Third-party software рүү ороод байгаа серверүүдийг чагтлаад Close болон Reload товчуудыг дарна. Энэ нь та өөр нэмэлт програмуудыг суулгахаар тохируулж байгаа юм.

Нэмэлт: Medibuntu багцын соорс нэмэх (энэ нь илүү олон програмуудыг шууд суулгах боломжийг нэмж өгнө):
Терминал нээгээд:

sudo wget http://www.medibuntu.org/sources.list.d/karmic.list -O /etc/apt/sources.list.d/medibuntu.list


Түүний дараа:

sudo apt-get update

sudo apt-get --yes -q --allow-unauthenticated install medibuntu-keyring
sudo apt-get -q update

Тушаалуудыг өгнө.

2. Програм нэмж суулгах хэд хэдэн арга байдаг:
     a. Applications->Ubuntu Software center... цэс рүү ороод View->All applications гэж тохируулж байгаад ангилалаас сонгон жагсаалтаас програмаа сонгоод шууд суулгах боломжтой.
     б. System->Administration->Synaptic package manager рүү ороод суулгах програмын нэрээр хайгаад суулгах.
     в. Тушаалын мөрнөөс (Applications->Accessories->Terminal) sudo apt-get install programiin_ner гэсэн тушаалаар суулгах.
     г. Шууд суулгаж болдог DEB installer буюу суулгагчийг веб сайтаас татаж аваад ажиллуулж суулгаж болдог.
     д. Соорс буюу програмын эх кодыг веб сайтаас нь татаж аваад өөрөө хөрвүүлж суулгаж болно.
     е. Wine гэдэг програмыг ашиглаад Windows-н зарим програмуудыг Линукс дээр суулгаж болдог.

Эхний 4 арга нь илүү амархан бөгөөд анх хэрэглэж байгаа хэн ч чадна. Харин д арга бол бага зэрэг төвөгтэй, зарим зүйлийг сурсныхаа дараа шаардлагатай гэж үзвэл оролдож сурахад болохгүй зүйлгүй. Уг нь бол маш амархан 3 тушаал бичээд л болчихдог.
Харин wine бол програм бүр дээр харилцан адилгүй. Тиймээс wine-ы талаар энд дарж мэдээлэл авна уу.

3. Та Applictions цэс рүү орж байгаад програмуудыг нээгээд туршаад үзээрэй. Энд нэлээн олон хэрэглээний програм Үбүнтү дээр хамт сууж ирдэг. Жишээ нь Applications -> Internet -> Empathy энэ бол мессенжер. Yahoo, MSN, Google г.м бараг бүгд болно. Харин одоохондоо yahoo messenger дээр дуу болон дүрс дамжуулах боломжгүй байгаа. Миний хувьд давхар skype хэрэглээд яриад, камер үзээд явчихдаг.

Аа нээрээ kubuntu дээр бол Kopete гэж байгаа. Их дажгүй. ubuntu дээрээ kopete нэмж суулгаад хэрэглэж бас болно Бас pidgin гэж байдаг. Үбүнтүгийн хуучин хувилбаруудын үндсэн мессенжер програм нь pidgin байсан. pidgin 2.6.1 хувилбараасаа эхлэн дуу, дүрс дэмжиж эхэлсэн. Гэхдээ зөвхөн gTalk дээр одоохондоо дэмжиж байгаа. Удахгүй yahoo болон бусад мессенжер дээр дэмжих байхаа.

mp3 дуу болоод бусад кодлол бүхий видеог үзэх, веб дээр флаш үзэх боломжуудыг нээхийн тулд Applications->Ubuntu Software Center нээж байгаад ubuntu restricted extras гэдгийг хайж олоод суулгах хэрэгтэй

Мөн Windows дээр ажилладаг програмыг ажиллуулахыг хүсч байвал wine суулгаарай.

skype нэмж суулгахдаа бол тушаалын мөр ашиглаж болно. Applications->Accessories->Terminal нээгээд
sudo apt-get install skype гэж бичээд enter дараад, нууц үг оруулаад асуултанд "Yes" гэдгийн эхний Y үсэг дарж зөвшөөрөөд суулгана. Бусад форум самбар зааврууд дээр энэ аргыг их заасан байдаг.

Мөн Монгол хэл суулгаад, алдаа шалгагч, хөрвүүлэгч гээд олон юм нэмж суулгаад хэрэглэх боломжтой баярлах

За ингээд л үбүнтү тань танд үйлчлэхэд бэлэн болно доо. баярлах
За тэгээд илүү ихийг мэдэх, асуух бол http://forum.dusal.net самбар таны өмнө үргэлж нээлттэй байх болно ярзайтал инээх

Холбоотой бичлэг:
Хэрхэн үбүнтү дээр програм нэмж суулгах вэ?

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

olon program -g neg command-r suulgahd yaadag ble? sudo apt-get instal skype pidgin gparted gh met dund ni tseg avdag blu?
Зочин хэзээ бичсэн: 2014-07-06 03:25 | |
baterdene
Ubuntu g herhen windows bolgoh ve
?????????
baterdene (зочин) хэзээ бичсэн: 2013-05-14 21:24 | |
Ubuntu live CD-ээрээ асаагаад GParted гээд аппыг нээгээд хар даа. Windows диск чинь харагдаж байна уу? Харагдаж байвал устаагүй гэсэн үг.
Ubuntu дээрээ файл удирдагчаа нээгээд Go цэсний Computer руу ороод дотор нь Windows диск чинь харагдах ёстой. Тэгж байвал Grub2 засаад зүгээр болох ёстой. Харин анх суулгахдаа зааж өгөлгүйгээр бүх дискээ линукс болгоод суулгачихсан бол оролдолгүй мэддэг хүнээр үзүүлээд хэрэгтэй файлуудаа сэргээлгэж болох байх...
Алмас хэзээ бичсэн: 2013-05-04 13:18 | |
ubuntu suulgasan cini windowsiin buh folder uud ustcihlaa tged windows-ooroo asahgui bna aaa
aldaa zaagaad tgd windows-ooroo tahiad formatlag gesen cini boldgui ee yah ve???
Help Pls
baterdene (зочин) хэзээ бичсэн: 2013-05-03 22:57 | |
telemaxin modemig linux (ubuntu) dr yaj taniulah
telemaxin modemig linux (ubuntu) dr yaj taniulah we mash chuhal bnaa almas ahaa bi dr n linux medehgui ubuntu bolgoh gl unshij sudlal bjiin tuslach neteer telemaxin modem taniulah arga haigad olsongu
Dulguunuu (зочин) хэзээ бичсэн: 2012-06-23 01:10 | |
PlayOnLinux гээд байгаа. Тэрийг суулгаж байгаад Counter Strike-аа дахиад суулгаад үз дээ.
Алмас хэзээ бичсэн: 2012-05-13 21:27 | |
Playonlinux гээд бий. Манай блог дээр ч %тухай нийтлэл бий...
Алмас хэзээ бичсэн: 2012-05-12 13:36 | |
zaawal unsh
kubuntu 12.04 deer

counter stike yaaj suulgadgii wine aar suulgasan orood togolj bolkq bhii yahuu
zaawal unsh (зочин) хэзээ бичсэн: 2012-05-11 22:43 | |
hi
bi anh udaa ubuntu suulgaj uzej bna
asuuh yum ch ih garah bololtoi
tahal хэзээ бичсэн: 2011-03-23 14:52 | |
Linux ubuntu
taalagdaj baina shuu shinehen heeglech баярлах
unuudur genet cs server neeh geed linux sonirson taalagdsan asuuh zuil zunduu gaah baih almas aa demjeerei kkk
tuk_sga (зочин) хэзээ бичсэн: 2011-03-13 00:59 | |
Skype-аар шууд дуу дүрстэй ярьж болно. Бас gtalk болох учиртай. Yahoo messenger-ээр бол болохгүй. Эсвэл Virtualbox ашиглаж Windows хийсвэр тооцоолуур байдлаар суулгаж байгаад заавал үбүнтү унтраалгүй виндөвс ашиглах боломж байдаг...
Алмас хэзээ бичсэн: 2011-03-06 15:46 | |
windows gej bichih gej
windows gej bichih gej bgaad buruu bichsen bn aa skype ubuntu deer duu durs demjdeg yum uu
gankhuu (зочин) хэзээ бичсэн: 2011-03-02 13:38 | |
skype aar
скайфаар дуу дүрс хийж болох уу дүртстэй яриа хийхийг тулд заавал бидоус руугаа ороод байнаа. ямар нэг арга чарга байна уу залуусаа.
gankhuu (зочин) хэзээ бичсэн: 2011-03-02 06:27 | |
xvv хэзээ бичсэн: 2010-09-23 17:36 | |
hi zaluusaa
ubuntu deer root director luugaa oroh ymar arguud baidag ym boloo? bi root erhiin nuuts ugee marttsan ym. tuslaarai pls
odko (зочин) хэзээ бичсэн: 2010-09-23 04:25 | |